ЧӨЛӨӨТ ЦАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ямар ч хэлэлцээрт ялах 4 нууц (Холбооны мөрдөх товчооны агентийн зөвлөгөө)

Саяхан АНУ-ын Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч асан Крис Восс үр дүнтэй хэлэлцээр хийхэд ашигладаг дөрвөн нууцыг дэлгэжээ. Восс төрийн албанд 24 жил ажилласан бөгөөд барьцаалагдсан хүмүүсийг аврах, сэтгэлзүйн хувьд тогтворгүй хүмүүстэй яриа хэлэлцээ хийдэг байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Эдгээр зөвлөмжүүдийг та бүхэнд хүргэж байна. 

Ямар ч хэлэлцээрт ялах 4 нууц (Холбооны мөрдөх товчооны агентийн зөвлөгөө) Хадгалах
2020-11-12, 12:07

Шүдний эмнэлэгт бага мөнгө зарцуулахын тулд мөрдөх ёстой дүрмүүд

Аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь хожим нь эмчлэхээс хамаагүй хямд байдаг. Энэ бол хамгийн энгийн дүрэм боловч хүн бүр үүнийг ухамсарлан хэрэгжүүлж чаддаггүй нь харамсалтай. Бид багаасаа л шүдээ тогтмол угаах хэрэгтэйгээс эхлээд амны хөндийн эрүүл ахуйн талаар заалгасан. Гэсэн ч бидний ихэнх нь орой унтахаасаа өмнө шоколад идэх зэргээр шүд арчилгааны дүрмийг гажуудуулдаг шүү дээ. Энэ талаар эрүүл ахуйчийн өгсөн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Шүдний эмнэлэгт бага мөнгө зарцуулахын тулд мөрдөх ёстой дүрмүүд Хадгалах
2020-11-09, 12:31

Махлаг бүсгүйчүүд өвлийн куртик сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Өвлийн улиралд загварлаг куртик олох гэдэг нэгэн төрлийн эрэл хайгуул байдаг. Хүйтний улиралд дулаахан хэрнээ биеийн галбиртаа тохирсон, загварлаг гадуур хувцас олж авмаар байдаг шүү дээ. Гэтэл хөвсгөр охидын хувьд энэ нь жинхэнэ асуудал болж хувирдаг. Тэгвэл бид танд хэдэн ч өвөл дамнан өмссөн "дулаахан найз" байж чадах куртикнуудыг санал болгоё. 

Махлаг бүсгүйчүүд өвлийн куртик сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах
2020-11-08, 15:36

Таны амьдралын харах өнцгийг өөрчлөх сэтгэл зүйн шилдэг 10 кино

Урлаг хүний сэтгэлд эм болж чаддаг гэсэн яриа ор үндэсгүй зүйл огтоос биш юм. Сүүлийн үед сэтгэл засалчид кино эмчилгээ гэх өвөрмөц арга ашиглах болжээ.  Гэхдээ бүх кино сэтгэл зүйн эмчилгээ мэт эерэг нөлөө үзүүлэхгүй тул  сонголтоо зөв хийх хэрэгтэй.

Таны амьдралын харах өнцгийг өөрчлөх сэтгэл зүйн шилдэг 10 кино Хадгалах
2020-11-08, 11:56

Өвлийг урьтаж гэртээ заавал хийх зүйлс

Тун удахгүй өвлийн улирал айлчлан ирэх нь ээ. Энэ үед хүн бүр л дулаахан гэртээ байж, халуун цай уун тухлахыг хүсдэг. Тиймээс илүү тавлаг өвөлжихийн тулд танд өвлийн бэлтгэл хэрэгтэй. Ингээд хүйтэн жавар тачигнахаас өмнө дараах зүйлсийг гэртээ хийгээрэй.

Өвлийг урьтаж гэртээ заавал хийх зүйлс Хадгалах

Мэдрэл судлаачдын тогтоосон тархийг залуужуулах үр дүнтэй 9 зуршил

Мэдрэл судлаач Брайан Пенни нь докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа бөгөөд түүнийхээ хажуугаар ном бичиж, Ирландын томоохон их сургуулиудад лекц уншдаг. Гэхдээ тэр цаг үргэлж ийм амжилттай хүн байсангүй. 15 жилийн турш хар тамхинаас гарахаар тэмцэсний эцэст бясалгалын үр шимийг олж мэджээ.  Ингээд оюун санааны дадал зуршлуудыг өөртөө суулгаж, донтолтоос ангижирч чадсанаар барахгүй тархиа 6 насаар залуужуулжээ. Амьдралдаа эерэг өөрчлөлт оруулахад хэзээ ч оройтдоггүй учир хамтдаа Пеннигийн нээсэн аргуудыг судалъя. 

Мэдрэл судлаачдын тогтоосон тархийг залуужуулах үр дүнтэй 9 зуршил Хадгалах

Ямар эмэгтэйчүүдэд төрөхөд илүү хүндрэлтэй байдаг вэ?

Төрөхдөө элдэв хүндрэлгүй, өвдөлт багатайгаар гэр бүлийн бяцхан гишүүнээ өлгийдөн авдаг бүсгүйчүүд байхад олон цагийн турш өвдөж, сульдан ёстой л "үгээ хэлж, үсээ зулгаан байж" төрдөг эмэгтэйчүүд ч бий. Тэгвэл хэрхэн өвдөлт багатай төрж болох талаар зөвлөгөөг эх баригч, эмэгтэйчүүдийн эмч зөвлөсөн байна. Төрөхийн өвдөлт, төрөх хугацаа нь умайн хүзүүн байдлаас шалтгаалах бөгөөд хэдий чинээ умайн хүзүү зөөлөн, нимгэн, богино болсон байна төдий чинээ төрөлт хялбар байдаг гэнэ. Тиймээс төрөхдөө бэлдэх нь нэн чухал юм. 

Ямар эмэгтэйчүүдэд төрөхөд илүү хүндрэлтэй байдаг вэ? Хадгалах

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн зурсан сэтгэл өвтгөм зургууд

Сэтгэл судлаачид эцэг эхчүүдийг бага насны хүүхдийн сэтгэлзүйг зурсан зургаар нь шинжих аргад суралцахыг уриалж байна. Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Макиннес (McInnes)  хүүхдийн бүтээлүүд дэх сэрэмжлүүлгийн шинж тэмдгүүдийг бэлэг эрхтнийг дүрслэн харуулахаас эхлээд өөрсдийгөө гаргүй зурах, эсвэл тэнүүчлэн хөвж буй хүүхдүүд зэргээр дүрслэх нь хүүхэдтэйгээ анхаарч ярилцах, цаашлаад мэргэжлийн хүнд хандах хэрэгтэйг илэрхийлнэ гэжээ. 

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн зурсан сэтгэл өвтгөм зургууд Хадгалах
2020-10-20, 14:43

Дархлаа сайжруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

ДЭМБ-ын мэдээлснээр жилд 23 сая гаруй хүн бохирдсон хоол идсэнээр өвчилдөг. Өөр нэг мэдээллээр бол тэнгэр дэх од шиг олон янзын вирус бидний эргэн тойронд оршдог тул бие махбодыг өвдөхгүйн тулд хамгийн зөв шийдэл нь дархлаагаа дотроос нь дэмжих явдал юм. Аз болоход, үүнийг хэрэгжүүлэхэд хялбар байдаг. Ингээд та бүхэнд дархлаагаа хоол хүнсээр хэрхэн дэмжих тухай мэдээллийг хүргэж байна. 

Дархлаа сайжруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах
2020-10-18, 08:21

Хоолны дуршил дардаг 17 төрлийн хүнсний бүтээгдэхүүн

Заримдаа өлсөөгүй хэрнээ ямар нэг юм заавал идмээр санагдах тохиолдол байдаг.  Энэ шинж тэмдэг ялангуяа сарын тэмдгийн үеэр охидод илэрдэг томоохон асуудлуудын нэг юм. Тэгвэл ер нь үүнийг шийдвэрлэх боломжтой байдаг юм болов уу? Азаар уг асуудлыг хоолоо зохицуулснаар шийдэх боломжтой юм байна шүү. Ингээд бид танд хоолны дуршил дардаг 17  төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Хоолны дуршил дардаг 17 төрлийн хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Удаан хэрэглэлгүйгээр хаяж, шинийг авах ёстой 15 бүтээгдэхүүн

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндэд хортой гэдгийг бид мэддэг учир тэр даруй хаядаг. Тэгвэл бусад ахуйн хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүнд бид хэрхэн ханддаг бол?

Удаан хэрэглэлгүйгээр хаяж, шинийг авах ёстой 15 бүтээгдэхүүн Хадгалах

Үсээ эрүүл байгаа эсэхийг шалгах хялбар 4 арга

Бидний үс 99 граммын жинг тэсвэрлэж, нойтон үедээ 30% илүү сунах боломжтой байдаг. Гэхдээ зөвхөн эрүүл үс л ийм "хүч чадалтай" байдаг бол гэмтсэн үс амархан хугардаг ажээ. Та үснийхээ эрүүл эсэхийг хараад шууд мэдэх боломжгүй ч үүнийг шалгах энгийн аргуудыг танд хүргэж байна.

Үсээ эрүүл байгаа эсэхийг шалгах хялбар 4 арга Хадгалах
2020-10-11, 13:30