ЧӨЛӨӨТ ЦАГ

Ой тогтоолтыг сайжруулах энгийн аргууд

Хоёр гарын хуруугаа ашиглан хийж болох энгийн дасгалууд нь та бидний тархины хөгжилд онцгой сайн нөлөөтэй байдаг гэнэ. Та хүүхдэдээ багаас нь эдгээр дасгалуудыг зааж өгвөл хичээлээ амархан ойлгож, шинэ зүйлд амархан суралцдаг болно. Учир нь доорх дасгалууд нь тархины үйл ажиллагааг сайжруулж, сэтгэлгээний болон шийдвэр гарган, хариу үйлдэл хийх хурдыг сайжруулдаг байна. Та ч гэсэн сураад аваарай!

Ой тогтоолтыг сайжруулах энгийн аргууд Хадгалах

Төрөлхийн гоо үзэсгэлэнг үгүй хийдэг нүүр будалтууд

Нүүр будалтын тусламжтай эмэгтэй хүн өөрийн төрөлхийн гоо сайхнаа илүү тодотгон жавхаалаг, үзэсгэлэнтэй харагдахыг эрмэлздэг. Гэхдээ нүүрээ зөв будах аргуудыг мэдэхгүй бол энэ нь эсрэгээрээ наснаас нь овортой харагдуулж, хиймэл төрхийг бий болгодог аж. Сүүлийн жилүүдэд хүнд будалтаас илүүтэй арьсаа эрүүл байлгаж, натурал будалтыг илүүд үзэх хандлага дэлгэрч байна. Үүнтэй холбоотой бэлтгэсэн доорх мэдээлэл танд таалагдана гэж найдаж байна.

Төрөлхийн гоо үзэсгэлэнг үгүй хийдэг нүүр будалтууд Хадгалах

Таны амьдралыг өөрчлөх 10 зуршил

Та хичээж чадвал амьдралаа гайхалтай болгон өөрчлөх боломж таны гарт бий! Амьдралаа өөрчлөхийн тулд та юуны өмнө зөв зуршлуудыг бий болгох хэрэгтэй. Бид энэхүү нийтлэлдээ аз жаргалтай, амжилттай явахыг хүсч буй хүмүүсийн заавал хэвшил болгох ёстой 10 зуршлын тухай өгүүлэх болно.

Таны амьдралыг өөрчлөх 10 зуршил Хадгалах

Ийм мэнгийг авахуулж болохгүй! Яагаад гэвэл...

Ямар ч мэнгэгүй хүн гэж бараг л байхгүй. Мэнгэ нь дотроо хэлбэр, өнгө, хэмжээний хувьд харилцан адилгүй бөгөөд төрлөхөөс болон олдмолоор заяагдаж болно. Зарим мэнгэ хүний царай зүсийг чимж өгдөг бол зарим нь үзэшгүй муухай харагдуулдаг. Тиймээс гоо сайхныг нь гутааж буй мэнгээ авахуулахыг зарим хүмүүс хүсдэг билээ. Харин бид энэхүү нийтлэлдээ мэнгэ болон түүнийг авахуулах тухай мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэх  болно.

Ийм мэнгийг авахуулж болохгүй! Яагаад гэвэл... Хадгалах

Сүүн бүтээгдэхүүний тухай бидний буруу боддог зүйлс

Цагаан идээ нь маш олон төрлийн амин дэмээр баялаг учир бид өдөр тутамдаа хэрэглэх нь зөв гэж боддог. Гэхдээ цагаан идээгээр хийсэн, дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа бүх бүтээгдэхүүнүүд биенд сайн биш. Цагаан идээг зохицохгүй хүнстэй хослуулах, хоолтой хольж уух зэрэг нь хоолны шингэцийг муутгах сөрөг талтай. Тиймээс цагаан идээ хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй зарим зүйлсийн тухай мэдээллийг хүргэе. 

Сүүн бүтээгдэхүүний тухай бидний буруу боддог зүйлс Хадгалах

Эрүүл мэндэд хортой ахуйн хэрэгслүүд

Та эрүүл хоол идэж, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийсэн ч нэг л зүйл болохгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл танай гэрт таны эрүүл мэнд, гоо сайхан муугаар нөлөөлөх зарим нэгэн зүйлс байж болох юм. Бид энэхүү нийтлэлдээ гэр оронд элбэг байдаг, хортой зүйлсийн тухай өгүүлэх болно.

Эрүүл мэндэд хортой ахуйн хэрэгслүүд Хадгалах

Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг зүйлс

Сүүлийн үед хүмүүс интернетээс уншсан маш олон гоо сайхны зөвлөгөөнүүдийг дагаж, хийдэг болсон. Гэхдээ тэдгээр нь бүгд л сайн үр нөлөө үзүүлнэ гэж байхгүй шүү дээ. Харин уншигч та уншсан зөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаад эрүүл мэнддээ хохирол учруулахгүйн тулд бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу. Та интернетээс уншсан дараах зөвлөгөөнүүдийг хэрхэвч биелүүлж болохгүй.

Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг зүйлс Хадгалах

Ижилхэн үйлчилгээтэй хэрнээ илүү үнэтэй зарагддаг эмнүүд

Орчин үеийн анагаах ухаан гайхалтай нээлтүүдийг хийж, бараг л бүр өвчнийг эдгээх эмийг үйлдвэрлэж байна. Гэхдээ эмийн найрлагын тухай мэдлэггүй энгийн хүмүүс, хэн нэгний санал болгосон үнэтэй эмийг авч хэрэглэдэг. Тиймээс бид та бүхэнд ижил найрлагатай ч, үнэтэй зарагддаг эмүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Ижилхэн үйлчилгээтэй хэрнээ илүү үнэтэй зарагддаг эмнүүд Хадгалах

Турсны дараа яагаад биеийн жин ахин нэмэгддэг вэ?

Жингээ хасах гол дүрэм бол бага идэж, их дасгал хийж, сайн амрах гэдгийг хүмүүс мэддэг. Эдгээрийг зөв хийсэн ч жин хасахгүй эсвэл хассан жингээ буцаад нэмэх нь таны амьдралын хэв маягаас гадна өөр шалтгаантай байж болно. Жингээ хасах гэж хоолоо хасан, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, маш их хичээж хаясан 5 кг жингээ долоо хоногийн дотор буцаад нэмчихдэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс наашаа суугаад энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Турсны дараа яагаад биеийн жин ахин нэмэгддэг вэ? Хадгалах

Арьсыг цайруулж, торгомсог болгох маскыг хэрхэн хийх вэ?

Сайхан харагдахын тулд их мөнгө хэрэгтэй гэж бодож байна уу? Тэгвэл та хөргөгч рүүгээ нэг өнгийгөөд үзээрэй. Арьсыг сайхан болгох бүхий л хэрэгтэй элементүүд жимсэнд агуулагддаг. Ялангуяа жүрж, гадил, алим, тарвас зэрэг жимснүүдийн ашиг тусын тухай та аль хэдийн сонссон биз ээ. Харин бид энэ удаагийнхаа нийтлэлээр кивиний ашиг тус болон түүнийг хэрхэн хэрэглэх талаар өгүүлэх болно.

Арьсыг цайруулж, торгомсог болгох маскыг хэрхэн хийх вэ? Хадгалах

Гүзээлзгэнэ жимсний итгэмээргүй ач тус

Дэлхий дээрх хамгийн чамин харагддаг, час улаахан энэ жимсний сайхан амт үнэрэнд бүх хүмүүс дуртай байдаг. Гэхдээ энэ жимс нь зүгээр нэг сайхан амттай биш эрүүл мэндийн маш чухал ач холбогдолтой гэнэ. Гүзээлзгэнд витамин С, кали, фолийн хүчил, магни, манган их хэмжээгээр агуулагддаг бөгөөд нэг стакан дүүрэн гүзээлзгэнд ердөө 49 ккал агуулагддаг, чихрийн агууламж багатай, витамины агууламж өндөртэй жимс юм. Дэлхий дээр 600 гаруй төрөл зүйлийн гүзээлзгэнэ байдаг бөгөөд тэдгээр нь бүгд антиоксидантаар маш баялаг ажээ.

Гүзээлзгэнэ жимсний итгэмээргүй ач тус Хадгалах

Шээснийхээ өнгөөр ямар эрхтэн өвчилснийг хэрхэн мэдэх вэ?

Хүнийг шээсээр нь ямар өвчтэйг нь мэдэж болдог. Учир нь шээсэнд 100 орчим төрлийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн агуулагдан, биеэс гадагшилж байдаг. Эрүүл хүн өдөрт 1-2 литр, хурц үнэргүй, бүдгэвтэр шар өнгөтэй шээс гаргадаг гэнэ. Харин таны бие өвдсөн бол шээсний өнгө өөрчлөгдөж, эзэндээ анхааруулга өгдөг ажээ. Доорх мэдээллийг уншаад өөрийгөө шинжээд үзээрэй!

Шээснийхээ өнгөөр ямар эрхтэн өвчилснийг хэрхэн мэдэх вэ? Хадгалах