17 хүүхэдтэй айл хэрхэн хооллодог вэ?

2016-06-20, 18:40
22,344

Английн хамгийн өнөр өтгөн гэр бүл хэмээх эрхэм цолыг хүртсэн Ноел Радфорд (Noel Radford) болон Сью Радфорд (Sue Radford) нар 17 хүүхэдтэй гэдгээрээ алдартай билээ. Тэдний 18 дахь хүүхэд ирэх 7-р сард төрөх юм. Тэд хүүхэд гаргахаас хэзээ ч төвөгшөөж байгаагүй бөгөөд харин ч бурхны бэлэг хэмээн үзэж, өөрсдийн хүч чадал, хамаг л цаг заваа хүүхдүүддээ зориулдаг байна. 

17 хүүхэдтэй айл хэрхэн хооллодог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Ноел, Сью хоёр аль 14 настайдаа анхныхаа хүүхдийг гаргажээ. Түүнээс хойш жил юмуу хоёр жил дараалан, эсвэл бүр жил өнжилгүй ихэрлэсээр өдгөө 19-үүлээ болон элэг бүтэн сайхан амарч байна. Тэд нарийн боовны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд улсаас тэтгэмж авахаас татгалзсан гэнэ. Тиймдээ ч Английн нэгэн телевизийн шоунд уригдан өөрсдийн амьдралын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мянга мянган үзэгчдийг дэлгэцнийх нь урд уяж орхисон юм. 

2

17 хүүхэдтэй айл хэр их хоол идэж, хэдэн хос оймс угааж, хэдэн өрөөнд унтдаг гэж та бодож байна? Тэд долоо хоногт л гэхэд 125 хос оймс угаах хэрэгтэй болдог гэнэ. Мэдээж үүнийгээ 7 хоног бүр давтана. Түүнчлэн тэдний байшин 10 унтлагын өрөөтэй ажээ. Мөн долоо хоногийн хүнсэнд 300 фунт стерлинг (Монгол мөнгөөр 855 мянган төгрөг) зарцуулж, өдөр бүр 2 том уут өглөөний бэлэн хоол, бас 8.5 литр сүү авдаг аж. 

3

Өглөө бүр гэрийн эзэн Ноел нарийн боовны кафе руугаа явж ирчихээд, 7:45 минут гэхэд хүүхдүүддээ өглөөний цайг нь хоёр хувааж бэлдэж өгнө. Тэгээд хувцсыг нь өмсүүлээд 8 хүний суудалтай машиндаа суулгаад сургуульд нь хүргэж өгдөг аж. Хүүхдүүдийн 6 нь бага ангид, 5 нь дунд ангид суралцдаг ажээ. Тэднийг хоёр хувааж, 10 минутын зайтай хүргэж өгдөг гэнэ. 

4

Энэхүү өнөр гэр бүл өдөрт л 6-12 удаа угаалга хийж, 7 хоногт 30 уут угаалгын нунтаг, нэг өдөрт 4 ширхэг ариун цэврийн цаас хэрэглэдэг ажээ. 

5

Том болсон ах эгч нар нь бага дүү нараа усанд оруулж, бэлтгэлийг нь базаачихаад оройн 20:00 цагт унтуулаад, өөрсдөө 21:00 цаг гэхэд орондоо орчихдог гэнэ. Харин хосууд оройн 22:00 цагт орондоо орж амардаг аж. 

6

Түүнчлэн хүүхдүүдийн төрсөн өдөр болоход зөвхөн бэлгэнд л гэхэд 100 фунт (280 мянга гаруй төгрөг), зул сарын баярын бэлгэнд бол 100-250 фунт (710 мянга гаруй төгрөг) зарцуулдаг гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()