ШИНЭ ТЕХНОЛОГИ

Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн шинэ барилгын ажил

Дэлхийн худалдааны төв (World Trade Center) буюу Эрх чөлөөний цамхаг (Freedom Tower) нь Нью-Йорк хотын Манхэттенд баригдаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн худалдааны төвийн барилга нь одоогийн байдлаар Нью-Йоркийн хамгийн өндөр цамхаг болжээ. Барилгын ажил нь дуусаагүй байгаа хэдий ч их хотын хамгийн өндөр цамхаг болсон уг барилгыг бүрэн ашиглалтанд орох өдрийг нь дэлхийн архитектурын ертөнцийнхөн амьсгаа даран хүлээж байна. Ингээд бүгдээрээ Манхэттений шинэ гоо үзэсгэлэнгийн барилгын явцтай танилцацгаая.

Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн шинэ барилгын ажил Хадгалах

Компьютороо цэцэрлэгжүүлсэн нь

Totalgeekdom форумын гишүүн Mike Schropp хэмээх залуу нь өөрийн хуучин компьютерийн процессороо маш ер бусын аргаар шинэчилжээ. Компьютерийнхаа дээд талд нь тэрээр үржил шимтэй хөрс тавьж, доод хэсэгт нь тунгалаг шилнүүдийг холбосон байна. Процессороос ялгарах дулаанаар шилэн хоолойнууд халж, хөрсөнд тэжээл өгснөөр, өвс ногоо хурдан ургадаг ажээ. Ингээд Mike Schropp гэдэг залуу өөрийн компьютероо ашиглан, ямар ч нэмэлт эрчим хүчгүйгээр өвс ургуулж, эрүүл орчинд ажиллах боломжтой болсон байна. Хамгийн гол нь ногоон ургамалын тэжээгч нь таны компвютер өөрөө байх болно.

Компьютороо цэцэрлэгжүүлсэн нь Хадгалах

Jaguar XKX -ийн төслийн загвар

Бахрейны Манам дахь Skyrill студийн үүсгэн байгуулагчид болох ах дүү Али болон Хусейн Альмоссав (Ali et Hussain Almossawi) нар нь "Jaguar XKX"-ийн ер бусын төслийн загварыг танилцуулжээ. Дэвшилтэт технологи болон авто машины хорхойтой хэрэглэгчдэд маань энэхүү төслийн загварын танилцуулга гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна. Эр хүнийг зүүсэн цаг, ханилсан гэргий, унасан унаагаар нь дүгнэдэг. Харин ийм унаатай болбол ямар үнэлэлгээтэй байхыг эрчүүд сайн мэдэж байгаа. Тэр тусмаа өөрт авах таашаал нь бусдаас ирэх үнэлт дүгнэлтээс илүү тохиолдолд ийм төмөр хүлгийг өөрийн болгохыг хүсэхгүй байхын аргагүй билээ. Энэ загвар нь бодит амьдралд дээр биелэлээ олж, Jaguar-ханд таалагдах нь одоохондоо тодорхой биш байна.

Jaguar XKX -ийн төслийн загвар Хадгалах

Намба-гийн хүрээлэнгүүд (Namba Parks)

Өнөө цагийн их хотуудын бүтээн байгуулалтад ногоон байгууламжийн гүйцэтгэх үүрэг маш их болсон билээ. Жишээлбэл 2003 оныг хүртэл байсан бейсболын талбайн суурин дээр боссон Осака-гийн энэхүү "Namba Parks Tower" хэмээх 30 давхар цогцолборын найман давхар нь тэр чигээрээ ногоон цэцэрлэгт хүрээлэн юм байна. Энэхүү цамхагийн үүд хаалга нь Токиогийн гудамруу харан, цэцэрлэгт хүрээлэндээ амарч, зугаалахыг урих мэт цэлийх ажээ. Namba Parks Tower-т цэвэр агаар, ногоон модод, хад цохио, бяцхан гол горхинууд, цөөрөм, усны хүрхрээ хүртэл бий.

Намба-гийн хүрээлэнгүүд (Namba Parks) Хадгалах

Бээжингийн Олон Улсын Авто Үзэсгэн 2012

Азийн хамгийн том авто үзэсгэлэнд тооцогддог Бээжингийн авто үзэсгэнэд Дэлхийн томоохон авто машины үйлдвэрлэгчид анхаарлаа хандуулдаг. Тэгэхлээр Хятадын авто машины зах зээл Дэлхийд тэргүүлж, маш үсрэлттэй хөгжиж байгаад нь гайхах зүйлгүй мэт. Жил бүр Хятадын авто үйлдвэрлэлд хэдэн миллиардын хөрөнгө оруулалт орж, үйлдвэрлэлийн цар хүрээгээ тэлснээр, Дэлхийн томоохон авто машины брэндүүд үйлдвэрүүдээ Хятадад барьж байгаа билээ. Ингээд бүгдээрээ Бээжингийн авто үзэсгэлэнгийн сонин сайхантай танилцацгаая.

Бээжингийн Олон Улсын Авто Үзэсгэн 2012 Хадгалах

Дөрвөн дугуйтай офис

Харцнаас нь нүүрээ буруулахад цамцанд нь нүд гялбахаар цэмцгэр, ажил хэргийг хуй салхи шиг амжуулдаг жинхэнэ бизнесменүүдэд зориулсан авто машиныг толилуулж байна. Дээд зэрэглэлийн тохь тух, тансаг засал, хүссэн газарт хүргэх мотор... Өөр юу хэрэгтэй гэж? Ингээд ажил хэрэгч хүмүүст зориулсан дээд зэрэглэлийн бизнес авто машин буюу дөрвөн дугуйтай офистой танилцацгаая.

Дөрвөн дугуйтай офис Хадгалах

Lamborghini Urus SUV-ийн анхны концепт

Lamborghini Urus SUV – ийн анхны загварын гэрэл зургууд интернетээр тавигдаж эхэлжээ. Яг жинхэнээр нь үүнийг ирэх Бээжингийн авто үзэсгэлэнгээс олж харах боломжтой гэдгийг үйлдвэрлэгч нь хэлсэн байна. Ямартай ч төслийн загварын гэрэл зургуудыг сонжих боломж бидэнд байгаа нь давуу тал гэж бодож байна. Ингээд шинэ Ламборжини-тэй танилцацгаая.

Lamborghini Urus SUV-ийн анхны концепт Хадгалах

Mercedes Coupe –гийн төслийн загвар

Өнгөрсөн Бээжингийн авто үзэсгэлэн дээр тавигдсан Mercedes Coupe -ийн шинэ загварыг авто машины хорхойтнууддаа танилцуулж байна. 2012 оны сүүлчээр худалдаанд гарах энэхүү төмөр хүлгийн дизайн нь сансарын хөлгийг санагдуулахуйц болжээ. Ийм машиныг авсан эзэн нь жолооны ард суухдаа сансрын уудмаар, солирын бороог сөрөн нисэх мэт төсөөлөлд автахаар болсон байна.

Mercedes Coupe –гийн төслийн загвар Хадгалах

Ноэль Круз – хүүхэлдэйг алдартан болгон амилуулагч

Ноэль Круз (Noel Cruz ) бол олон улсад хамгийн нэрд гарсан репейнт мастеруудын нэг. Репейнт – бэлэн болсон хүүхэлдэйнүүдийн нүүрний будгийг арилгаж байгаад, шинээр будах ажлыг хэлнэ. Дуурайлгаж байгаа хүнийхээ нүүрний төрхтэй тухайн хүүхэлдэйг усны дусал мэт ижилхэн, бас маш амьд болгож чаддагт түүний гайхамшиг оршино. Ноэль нь Barbie, Gene, Sybarite, Tyler, Sydney, Роберт Тоннер болон Франклин Минт-ын гэх зэрэг хүүхэлдэйн үйлдвэрлэгчдийн бүтээлүүд дээр ажилладаг байна.

Ноэль Круз – хүүхэлдэйг алдартан болгон амилуулагч Хадгалах

Гар утасны хувьслыг гэрэл зурагнаас харвал

Өнөөдөр бидний хувьд өдөр тутмын хэрэглээ маань болсон гар утас хэмээх технологи нь дээхэн үеийн хүн төрөлхтний төсөөлөлд ч байгаагүй биз ээ. Гэхдээ л үргэлж шинийг эрэлхийлж, урагш тэмүүлж байдаг хүн гээч амьтан хоорондоо алсын зайнаас харилцах бүх аргыг хайсаар, шинэ содон зүйлс зохион бүтээсээр иржээ. Ингээд өнөөдрийн бидний хэрэглэдэг гар утас бий болтлоо ямар замыг туулж, ямар хэлбэрээр хөгжиж ирснийг фото баримтаар олж мэдэцгээе. Мэдээж дээхэн үеийн хүмүүс ийм зүйл хийж байхдаа одоогийн iPhone болон android утасны өвөө, эмээг бүтээж байгаагаа мэдээ ч үгүй байх. Гэхдээ санамсаргүй зүйл гэж байдаггүй, тэмүүлэл байгаа цагт гайхамшиг заавал биелдэг гэдгийг нэгэн жишээ энэ биз ээ.

Гар утасны хувьслыг гэрэл зурагнаас харвал Хадгалах

NIKE Sportswear Liberty 2012 – ийн эмэгтэй кетний зуны цуглуулга

Хаврын дулаахан өдрүүдэд гоёмсог кет өмсчихөөд, үсэрч харайж явахыг хүсэхгүй хэн байх билээ. Тэр тусмаа эмэгтэйчүүдэд цохисон кет нь янзтай харагддаг даа. Тиймээс бүгдээрээ Nike-ийн хаврын улирлын шинэ цуглуулгатай танилцацгаая. 2012 оны 4-р сард Nike компанийхан Лондонгийн домогт их дэлгүүр Liberty-тэй хамтран, эмэгтэйчүүдэд зориулсан кетны хаврын цуглуулгыг гаргажээ. Nike & Liberty of London хэмээх уг цуглуулга нь 4-дэх жилдээ гарч байгаа нь энэ юм. Энэ улирлын хувьд Air Max1, Cortez, Blazer-ийн өндөр пүүз, Hyperclave, өсгий дээрээ өндөрсгөгчтэй шинэ Dunk Sky HighNike FREE 5.0 зэрэг загварууд багтсан байна.

NIKE Sportswear Liberty 2012 – ийн эмэгтэй кетний зуны цуглуулга Хадгалах

Pawel Nolbert -ийн дөрвөлжин кетнүүд

Польшийн график дизайнер Павел Нолберт (Pawel Nolbert) – ийн удирдаж байгаа "Sneakercube" хэмээх сонирхолтой төслийн бүтээгдэхүүнүүдийг танд танилцуулж байна. Тэрээр энэхүү төсөлдөө өөрт таалагдсан пүүз, кетнүүдийг куб хэлбэртэй болгон толилуулах ажээ. Одоохондоо зураг төдий байгаа боловч, тун удахгүй жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх юм байна. Гэхдээ өмсөж болохгүй, хараад, ямар кет болохыг нь тааж л болдог ийм гуталнууд хэрэглээ биш, зөвхөн урлаг хэвээр л үлдэх байх.

Pawel Nolbert -ийн дөрвөлжин кетнүүд Хадгалах