ШИНЭ ТЕХНОЛОГИ

iPhone 5-ыг угтан авцгаая

Apple компанийхан Сан-Франциско-д зохион байгуулсан үйл ажиллагааныхаа үеэр гар утасны ертөнцөд хувьслыг дагуулан ирсэн алдарт iPhone цувралынхаа 5 дахь бүтээлийг танилцууллаа. Олон хэрэглэгчдийн хүлээлт, догдлолыг тээсэн шинэ iPhone 5 –ын корпус нь зөвхөн шил болон хөнгөн цагаан материалаар хийгдсэн байхыг компаний дэд ерөнхийлөгч Фил Шиллер мэдээлжээ. Мэдээж шинэ смартфон нь өмнөх хувилбаруудаасаа илүү нимгэн, бас хөнгөн болсон байна. Зузаан нь 7.6 мм, жин нь 112 грамм ажээ.

iPhone 5-ыг угтан авцгаая Хадгалах

Алтыг хүнсэнд хэрэглэхийн тулд хэрхэн бэлтгэдэг вэ?

Алтыг эрт дээр үеэс хүнсэнд хэрэглэдэг байсан бөгөөд VI зууны Пауде (Венето)-д дээдсийн хоолны цэсэнд  багтаан, хоёроос илүүгүй зоогонд хольж байх зарлиг буулгаж байсан түүх бий. Италийн мастер тогооч Гуальтеро Маркезе анх алттай хоолыг сонгодог хэрэглээний цэс болгон зохиожээ. Өнөөдөр алтыг дэлхийн олон оронд хүнсэнд хэрэглэж буй бөгөөд Японы алттай кофе, Энэтхэгийн алтан үртэсээр хачирласан олон төрлийн хоол, Тай үндэсний алттай мөхөөлдөс зэрэг үндэстний уламжлалт хоолыг жишээ болгож болно. Мөн “The grand Opulence Sundae”, “True Gut Serill” гэх мэт өндөр зэрэглэлийн тансаг хоолны жоронд алт багтдаг. Ингээд хүнсэнд хэрэглэдэг Алтыг хэрхэн бэлтгэдэг тухай үзэцгээе.

Алтыг хүнсэнд хэрэглэхийн тулд хэрхэн бэлтгэдэг вэ? Хадгалах

Япончуудын шинэ бүтээл

Өөрийн гадаад төрхтэйгөө ижил хүүхэлдэйтэй болохыг хүсэж буй хүмүүст хэдхэн жил хүлээх үлдлээ. Та өөртэйгөө яг адилхан хүүхэлдэйг одоо ч захиалах боломжтой юм байна. Учир нь гэвэл Японы нэгэн үйлдвэр ийм хүүхэлдэйг хийдэг болжээ. Магадгүй хайртай дотны хүндээ содон бэлэг барихыг хүсвэл өөртэй нь яг ижилхэн хүүхэлдэй бэлэглэж болох л юм. Хүүхэлдэйний үнэ 1750 доллар гэнэ. Энэ нь Монгол мөнгөөр 2 440 000 орчим төгрөг юм байна.

Япончуудын шинэ бүтээл Хадгалах

Трансформер туфли

Шүүгээн дэхь гуталныхаа тоонд сэтгэл ханадаггүй, байгаа мөнгөө гутланд зарчихдаг эхнэртэй эрчүүдэд MyShell256 Shoes тус болохоор айсуй. Алдарт дизайнер Шарон Голан нь эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү ер бусын гутлыг зохион бүтээжээ. Хамгийн гайхалтай нь түүний энэхүү трансформер туфлинүүд нь ямар ч үед, ямар ч хувцасны доор тохирохоор өргөн “сонголттой” юм байна.

Трансформер туфли Хадгалах

Галын болон угаалгын өрөөний дэвшилтэт гоожуурнууд

Хэрэв та галын болон угаалгын өрөөндөө ер бусын шийдэлтэй, орчин үеийн дэвшилтэт гоожуур тавих бодолтой байгаа бол танд энэхүү нийтлэл маш их таалагдаж, нэлээн их санаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Орон гэр болон ажлын газраа дээд зэргийн орчин үеийн шийдэл, технологийн дэвшлээр тохижуулахыг хүсч байна уу? Тэгвэл ийм сонирхолтой, шинэ гоожуурнууд бүтээгдчихээд байна.

Галын болон угаалгын өрөөний дэвшилтэт гоожуурнууд Хадгалах

Саадыг хашраагч – Оросын шинэ төмөр хүлэг

Хойд хөршийн энэхүү шинэ газар уснаа явагчийг хэдхэн хүнтэй баг нийлж гаргажээ. Гэвч захиалагчдынх нь тоо өдгөө 80 хол даваад байгаа аж. Захиалагчдын дунд Оросын газар нутаг дахь хамгийн бартаатай замыг туулах шаардлагатай болдог геологчид зонхилж байна. Дотор нь 10 хүн багтах энэхүү жинхэнэ төмөр хүлгийн үнэ нь 125 мянган евро ажээ.

Саадыг хашраагч – Оросын шинэ төмөр хүлэг Хадгалах

Шинэхэн хүлэг - Lada XRAY

Машины хорхойтнуудаа оросын Лада (Lada) хамгийн загварлаг, хамгийн гайхалтай, хамгийн шилдэг нь гэж хэлэх цаг удахгүй ирэх нь. Волжийн шинэхэн нээгдэж буй автосалоны үеэр түүний эзэн хэлэхдээ: “Би зүгээр дугуйтай төмөр биш харин жинхэнэ машин бүтээх болно” -хэмээжээ. Энэхүү гайхалтай, хээнцэр машиныг бүтээчихвэл машин сонирхогчдын анхаарлыг татах биз. Ингээд танд Лада машины ирээдүйн загварыг танилцуулъя.

Шинэхэн хүлэг - Lada XRAY Хадгалах

Ownfone - хамгийн энгийн гар утас

10 жилийн өмнөх үеийн суурин утаснаас ч илүү бага үйлдэл хийдэг энэхүү гар утсыг анх Их Британид зарж эхэлжээ. Энэхүү гар утсыг Ownfone гэдэг байна. Гэхдээ хүссэн хүн рүүгээ дуудлага хийж чадахгүй юм байна. Зөвхөн зориулалтын програм дээр суулгасан хүмүүстэйгээ л холбоо барьж чадна гэнэ. Утасны хэмжээ нь энгийн карттай адил бөгөөд зузаан нь ердөө л 7 мм, жин нь 40гр аж. Зайны хувьд бүтэн жил цэнэгээ барьдаг юм байна. Гэвч энэхүү утсыг хэрэглэснээр та зөвхөн 2-12 хүнтэй л холбоо тогтоож чадах аж. Утсыг 90 долларын үнэтэй зарж байгаа бөгөөд товчлуурын наалт нь 8 доллар юм байна. Ингээд энэхүү энгийн гар утастай танилцацгаая.

Ownfone - хамгийн энгийн гар утас Хадгалах

Ангараг гаригийн ээлжит гэрэл зургууд

Өнгөрсөн удаад бид та бүхэнд Ангараг гариг дээр “Curiosity” буюу “Сониучхан” робот амжиллтай газардсан талаар болон түүний авсан анхны зургийг танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаад Ангараг гариг дээрх түүний тусламжтай хийсэн зургийн цуглуулгыг танилцуулъя.

Ангараг гаригийн ээлжит гэрэл зургууд Хадгалах

Тоглоомчдод зориулсан компьютерийн тусгай гар

Mad Catz компани нь компьютерээр тоглогчдод зориулж S.T.R.I.K.E.7 хэмээх шинэ гар бүтээжээ. Энэхүү гар нь 5 хэсэгтэй бөгөөд үүнд: - үсэгтэй товчлуурууд, тоотой товчлуурууд, жижиг товчлууруудтай нэмэлт төхөөрөмж, OLED дэлгэц мөн гарын тавиуртай юм. Дэлгэцийг ямарваа нэгэн програмыг нээхэд, гарны гэрлийг тохируулах зэрэгт хэрэглэдэг байна. Mad Catz S.T.R.I.K.E.7 нь хоёр салдаг “W” ,“A”, “S”, “D” товчлууруудтай ирж байгаа гэнэ. Шинэхэн компьютерийн гарыг 300 доллараар худалдаж авч болох юм байна. Энэхүү гар нь компьютер тоглоом сонирхогчдын хорхойг нэлээд хүргэх нь мэдээж.
Тоглоомчдод зориулсан компьютерийн тусгай гар Хадгалах

Bota Bota – Монреаль дахь хөвөгч SPA

Монреалийн боомт дээрхи Дундад Зууны үеийн хөлөг онгоц нь "Bota Bota" нь Спа болсноороо хүмүүсийн хөл хөдөлгөөнийг тавцан дээрээ эргэн татсан юм. Bota Bota СПА нь Гэгээн Лауренс голоор хөвдөг байна. Онгоцны эрт үеийг санагдуулам дотоод засал нь бүхэлдээ өөрчлөгдөж, орчин үеийн, шинэлэг загвартай болжээ. Бота Бота-гийн орчин үеийн тохижилт нь тайван амгалан бөгөөд нууцлагдмал алжаал тайлах өрөөнүүд болон гадаад орчинг ил задгай харуулсан цонх, талбайнуудаас бүрдэнэ. Хөлөг онгоцны олон нийтийн талбай нь амгалан тайван, бас уужим орчинтой ажээ.

Bota Bota – Монреаль дахь хөвөгч SPA Хадгалах

“Ангараг 1” төсөл (Mars One)

Сүүлийн үед Ангараг гаригийн судалгаа ихээхэн явагдаж байгаа. Тэгвэл “Ангараг 1” хэмээх энэхүү сонирхолтой төсөл нь Ангараг гариг дээр хэсэг хүмүүсийг амьдруулах зорилготой юм. Тэд дөрвөн хүнтэй хөлгийг Ангараг руу явуулах гэнэ. Ийм байдлаар хоёр жил тутам дөрвөн хүн Ангараг гаригийг зорино. Энэхүү төслийг 2023 оноос эхэлж хэрэгжүүлэх зорилготой байгаа бөгөөд 2033 он гэхэд Ангараг гариг дээр 20 гаруй хүн амьдарч байх юм байна.

“Ангараг 1” төсөл (Mars One) Хадгалах