iPhone 5-ыг угтан авцгаая

Apple компанийхан Сан-Франциско-д зохион байгуулсан үйл ажиллагааныхаа үеэр гар утасны ертөнцөд хувьслыг дагуулан ирсэн алдарт iPhone цувралынхаа 5 дахь бүтээлийг танилцууллаа. Олон хэрэглэгчдийн хүлээлт, догдлолыг тээсэн шинэ iPhone 5 –ын корпус нь зөвхөн шил болон хөнгөн цагаан материалаар хийгдсэн байхыг компаний дэд ерөнхийлөгч Фил Шиллер мэдээлжээ. Мэдээж шинэ смартфон нь өмнөх хувилбаруудаасаа илүү нимгэн, бас хөнгөн болсон байна. Зузаан нь 7.6 мм, жин нь 112 грамм ажээ.

iPhone 5-ыг угтан авцгаая
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Шинэ хувилбарт 4 дюймийн Retina-гийн дэлгэц ашигласан нь 4S-ээс хамаагүй өндөр харагдуулахад нь нөлөөлөх юм байна. Дэлгэцийн нягтрал нь 1136х640 ажээ.



iPhone 5 нь LTE болон Wi-Fi 5 GHz 802.11n – утасгүй сүлжээг дэмждэг юм байна. Энэхүү утасгүй сүлжээ нь өгөгдлийг 150 МB/секундын хурдтайгаар дамжуулдаг ажээ.

Шинэ смартфон нь бичлэгийг 1080р-ийн чанартайгаар хийдэг бөгөөд бичлэгийн үеэр зураг дарах боломжийг хэрэглэгчдэд олгодгоороо давуу талтай.

iPhone 5-д Apple A6 профессор, iPhone 5 – iOS 6 үйлдлийн системийг суурилуулсан байна. iOS үйлдлийн системийн хуучин үзүүлэлтүүд нь сайжирч, бүх үйлдлүүд нь шинэчлэгджээ.



Шинэ iPhone 5 -ыг туршиж буй Дэйв Грол (Foo Fighters).

























Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()