Тамхи татдаг инженерүүдийн баг гал хайх асуудлыг бүр мөсөн шийдэхээр ажилдаа орсон байна. USB-ээр цэнэглэдэг асаагууртай iPhone-ний гэр зохион бүтээжээ. Уг асаагуур нь цаг агаарын ямар ч нөхцөлд тамхи асаах боломжтой гэнэ. Одоо төслийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө цуглуулж байгаа ч ард олон хандив өгөхдөө дурамжхан байгаа ажээ. Apple-г бишрэгчдийн дунд тамхинаас хамааралтай хүмүүс их биш бололтой.
Хадгалах
Apple-ийн ээлжит "Mac Pro 2013" нь Xeon процессор, AMD FirePro D300 болон 256 ГБ SSD видео карттай байх юм байна. 2013 оны 12 сараас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Үнийн хувьд 3000 доллар байх гэнэ. Үүнээс гадна нэмэлт хард диск болон бусад нэмэлт төхөөрөмжүүдийг суурилуулах боломжтой юм байна.
Хадгалах
Apple компанийхан онцгой хэрэглэгч нартаа зориулан бүтээсэн Gold iPhone 5s ухаалаг утасныхаа рекламыг гаргасан байна.
Хадгалах
“Qualcomm” компани 130 ширхэг “HTC One” ухаалаг гар утсыг ашиглан сонирхолтой бичлэгийг хийсэн байна. Үүний үр дүнд бичлэг удааширсан хэлбэртэй, тал талаас нь татсан үнэхээр сонирхолтой болжээ. Энэ арга барилыг “The Matrix” киног бүтээхэд ашиглаж байсан байна. Ингээд энэ сонирхолтой бичлэгийг хүлээн авч сонирхоцгооё.
Хадгалах
Япон улс нь аливаа шинэлэг содон гэсэн бүхний эхлэлийг үргэлж л тавьж байдаг билээ. Энэ удаад тэд зөөгч шаардлагагүй рестораны үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Нэг талаас шилдэг санаа боловч нөгөө талаас зөөгч гэх ажил, мэргэжлийг үгүй болгож байгаа мэт. Мэдрэгчтэй дэлгэцийн тусламжтайгаар хүссэн хоолоо захиалснаар таны захиалга түргэн хугацаанд конвейрийн ачаар хүргэгдэх юм байна. Ингээд роботжуулсан рестораны бичлэгийг харж сонирхоцгооё.
Хадгалах
Лондонгийн архитектор болох Заха Хадид (Zaha Hadid) болон завьны үйлдвэрийн шилдэг инженер, зохион бүтээгчидтэй хамтран орчин үеийн хамгийн шилдэг 6-н төрлийн завьны загварыг гаргасан байна. Тэрээр 128 метрийн урт завь бүтээсэн бөгөөд энэ нь үлдсэн таван завьных нь хэлбэр хэв маяг болжээ. Ингээд хамгийн шилдэг хөлөг онгоцны загварыг сонирхоцгооё.
Хадгалах
Одоохондоо та эдгээр технологийн талаар дуулаа ч үгүй байгаа гэдэгт итгэлтэй байх. Магадгүй тийм байвал гоё байхгүй юу гэж боддог байсан зүйлүүдийг тань ирээдүйд амилуулах технологиудийн талаар энд дурьджээ.
Хадгалах
"Seven Star" нь өнөөдрөөс эхлэн Японд хөдөлгөөнд оролцож буй шинэхэн тансаг зэрэглэлийн галт тэрэг юм. Галт тэрэгний гадаад байдал нь стим-панк загвартай бөгөөд харин салон нь Европ болон Японы хэлбэр хэв маягийг хослуулсан аж. Купе бүр 21 кв.метр бөгөөд том цонх, бөөрөнхий дээвэртэй учир ар гэрийн тухтай байдлыг санагдуулна. Үүнээс гадна зорчигчид Японы амтат зоог идэж, амьд хөгжим сонсох боломжтой. Хоёр хүний купе нэг өдөр нь 5750 доллар юм байна.
Хадгалах
Өнгөрсөн долоо хоногт Ангараг гариг дээр хийх ээлжит судалгааны үед өмсөх хувцасны туршилтыг хийжээ. Энэ туршилт нь "World Space Walk" хэмээх нэртэй болсон бөгөөд үүнд хэд хэдэн багууд оролцсон байна. Туршилтанд нэгэн зэрэг АНУ-ын ЮТА, Хойд Дакота, Австрийн Инсбрук хотын судлаачид оролцжээ. Бүх хувцас өөрийн гэсэн онцлогтой бөгөөд нэг нэгнээсээ ялгарна. Харин зохион бүтээгчид болон судалгаанд оролцогчид Ангараг гариг дээрх байдлыг урьдчилан тогтоож, одон орон судлаачдад тулгарч болох аюулыг урьдчилан харах үүрэгтэй болох нь ээ.
Хадгалах
Гоё машинуудыг “зэрэмдэглэх” харамсалтай байдаггүй юм байх даа. Шинэ “Chevrolet Camaro” кабриолетийг юу болгож орхисон юм бэ? Энэ машин бол урлагийн бүтээл. Яах гэж түүнийг зэрэмдэглэж байгаа юм бол?...
Хадгалах
“Birdbox” хүүхэлдэйн киноны студи нь Худалдааны төвийн зогсоол дээр болж буй хөгжилтэй явдлын тухай өгүүлэх богино хэмжээний кино бүтээжээ.
Хадгалах