ШИНЭ ТЕХНОЛОГИ

Энэтхэг эрдэмтний бүтээл дэлхийг шуугиулж байна

Технологийн хурдацтай дэвшил, шинэ содон бүтээлүүд нь хүн төрөлхтний амьдралыг өдрөөс өдөрт өөрчилж, амар хялбар төвшинд аваачиж байгаа билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ эрчим хүч үйлдвэрлэгч унадаг дугуйг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь бидний хөрөнгө мөнгийг хэмнээд зогсохгүй дасгал хийлгэж, эрүүл мэндэд анхаарах давхар тустай юм. Ингээд хамтдаа дэлхийг шуугиулаад буй эрдэмтэн Манож Бхаргава (Manoj Bhargava)-ийн бүтээлтэй танилцацгаая

Энэтхэг эрдэмтний бүтээл дэлхийг шуугиулж байна Хадгалах

Өвлийн улиралд зориулсан дугуйг хэрхэн сонгох вэ?

Өвлийн улирал нэгэнт хаяанд ирсэн энэ үед хүн бүр дулаан хувцсандаа орж, байр саваа дулаалж, өвлийн хоол хүнсээ бэлддэг билээ. Түүнээс гадна хүмүүсийн хамгийн чухал хэрэгцээ болох машиныхаа дугуйг амь нас, аюулгүй байдлаа хамгаалахын тулд солих шаардлага гардаг нь нууц биш юм. Өвлийн хальтиргаа гулгаа ихтэй үед машиныхаа дугуйг солихгүй бол аваар осол гарах, гэмтэж бэртэх аюултай байдаг бөгөөд төдий чинээ ач холбогдол өгч, ямар чанартай, аль улсад үйлдвэрлэсэн гэдгээс нь шалтгаалж машиныхаа дугуйг сонгох хэрэгтэй байдаг ажээ.

Өвлийн улиралд зориулсан дугуйг хэрхэн сонгох вэ? Хадгалах

2017 онд анагаах ухааны салбарт хийгдэх 15 нээлт

Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед олон гайхалтай дэвшлүүдийг хүн төрөлхтөн нүдээр үзэж, биеэр мэдэрч байгаа билээ. Тэгвэл хүний амь нас хариуцан ажилладаг эмч нарын ажлыг хөнгөвчилж, олон сая хүний амь насыг аврах гайхалтай шинэ технологийн дэвшлүүд 2017 онд гарч, эрүүл мэндийн салбарт хувьсал авчрах ажээ. Тэгвэл бид та бүхэндээ тэдгээр хувьсал авчрах гайхалтай дэвшлүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

2017 онд анагаах ухааны салбарт хийгдэх 15 нээлт Хадгалах

Машинаа бензин бага идүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

Түлш шатахууны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө үед жолооч хүн бүр түлшээ хэрхэн хэмнэх вэ гэж бодож, янз бүрийн аргыг хэрэглэдэг. Бензин бага идэхэд жолоочийн ур чадвар болон машиныхаа техникийн аюулгүй байдлаа хэрхэн хангасан зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг байна. Ингээд машинаа бензин бага идүүлэхийн тулд юу хийх ёстой талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

Машинаа бензин бага идүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Өвлийн хүйтэнд бээрсэн машинаа хэрхэн асаах вэ?

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд унтарсан машинаа асаах тал дээр нэлээдгүй санаа зовдог. Ялангуяа машиныг хүйтэн өдөр удаан асаахгүй зогсоох эсвэл хонуулсны дараа хөдөлгүүр бээрч, машин асахгүй байх тохиолдол элбэг. Энэ үед доорх аргуудаас туршаад үзээрэй. Амьдрал дээр шалгарсан бодит аргууд тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Өвлийн хүйтэнд бээрсэн машинаа хэрхэн асаах вэ? Хадгалах

“Google” дээр хэрхэн оновчтой хайлт хийж сурах вэ?

"Google" бол өөр дээрээ хэмжээлшгүй их мэдээллийн санг бүрдүүлсэн байдгаас гадна төдий чинээ олон сая хүн өдөр тутам хандалт хийж, өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ хайдаг дэлхийн хэмжээний сайт билээ. Гэвч хурдан хугацаанд, хүссэн мэдээ, мэдээллээ хялбар аргаар "Google"-ийн хайлтын системээс олж авах боломжтой байдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй болов уу. Тэгвэл бид та бүхэндээ "Google" дээр оновчтой хайлт хийж сурах аргуудыг хүргэе гэж бодлоо.

“Google” дээр хэрхэн оновчтой хайлт хийж сурах вэ? Хадгалах

Машиндаа буруу шатахуун хийсэн үед яах вэ?

Жолооч бид нар машинаа шатахуунаар цэнэглэхдээ яарч сандарсан, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээсээ, зарим тохиолдолд колонкийн түгээгчийн хариуцлагагүй үйлдлээс болж буруу түлшээр цэнэглэх тохиолдол гардаг. Тэгвэл бид энэ удаад буруу шатахуунаар цэнэглэсэн тохиолдолд хэрхэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Машиндаа буруу шатахуун хийсэн үед яах вэ? Хадгалах

“Prius” машин унадаг хүн бүрийн заавал мэдэх зүйлс

Бид энэ удаад “Toyota Prius” машин унадаг жолооч нартаа зориулж маш хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ. “Toyota Prius” машинд (ECO, Normal, PWR, EV) гэсэн 4 горим байдаг бөгөөд энэхүү 4 горимын талаар яг тодорхой нөхцөл, зам дээр тухайн горимыг нь тавьж явах ёстой гэсэн заалт байдаггүй. Гэхдээ эдгээр нь машины хааз гишгэхэд хөдөлгүүрийн үзүүлэх хариу үйлдлийг хурдан эсвэл удаан болгон тохируулдаг байна.

“Prius” машин унадаг хүн бүрийн заавал мэдэх зүйлс Хадгалах

Шар гэрэл асаад хэдэн км явдаг вэ?

Жолооч бид өөрөө ч анзааралгүй явсаар шатахууныхаа шар гэрлийг асаачихдаг. Хэдийгээр шатахууны заалт ¼-тээ хүрэх үед шатахуунаа нэмж байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг боловч тэр болгон шатахуун авах боломж жолооч бидэнд олддоггүй. Иймээс жолооч та шатахууны ШАР ГЭРЭЛ асаад хэд явах боломжтойгоо мэдэж байснаар учирч болох хүндрэлтэй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Шар гэрэл асаад хэдэн км явдаг вэ? Хадгалах

Нимгэн дугуй ийм аюултай

"TyreSafe" сайтын зүгээс нэгэн цагаа олсон зөв туршилтыг хийжээ. Энэ видеог 360 хэмээр хийж өгсөн тул хажуу машины тоормослох зайг хянах боломжтой юм. Бичлэгийг үзээд жолооч бүр өөрийн болон өрөөлийн аюулгүй байдалд тун няхуур хандана гэдэгт итгэлтэй байна. Тус бичлэгт хээ нь гүйцсэн буюу газартай тулах хэсгээрээ 1.6 мм гүнтэй болсон хуучин дугуйг шинэ дугуйтай нойтон зам дээр харьцуулалт хийсэн юм.

Нимгэн дугуй ийм аюултай Хадгалах

Жолооч бүрийн заавал мэдэж байх ёстой зүйлс

Машин барьдаг хүн бүхэнд заавал мэдэж байх ёстой зүйлс гэж бий. Мэргэжлийн хэмжээнд биш ч гэлээ ядаж л түлхүүр гацсан үед яах ёстойг, хальтаргаатай үед ямар арга хэмжээ авах ёстой гэх мэт. Иймийн тулд уншигч та бүхэндээ зориулан дараах мэдээг бэлтгэлээ.

Жолооч бүрийн заавал мэдэж байх ёстой зүйлс Хадгалах

“BMW 5” цувралын 2017 оны шинэ загварыг танилцуулж байна

Автомашин сонирхогч хэрэглэгч нартаа зориулж дэлхийн алдарт BMW компанийн 2017 онд худалдаанд гарах шинэ цувралыг танилцуулж байгаадаа таатай байна. Энэ жил тус компанийн BMW 5 цуврал нь G30 кузовтойгоор гарч байгаа бөгөөд 7 цувралын хийцээс санаа авч ашигласан нь харагдаж байна. Ингээд автомашин сонирхогчдийг алмайруулаад амжсан гайхалтай төмөр хүлэгтэй хамтдаа танилцъя.

“BMW 5” цувралын 2017 оны шинэ загварыг танилцуулж байна Хадгалах