Энэтхэг эрдэмтний бүтээл дэлхийг шуугиулж байна

Технологийн хурдацтай дэвшил, шинэ содон бүтээлүүд нь хүн төрөлхтний амьдралыг өдрөөс өдөрт өөрчилж, амар хялбар төвшинд аваачиж байгаа билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ эрчим хүч үйлдвэрлэгч унадаг дугуйг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь бидний хөрөнгө мөнгийг хэмнээд зогсохгүй дасгал хийлгэж, эрүүл мэндэд анхаарах давхар тустай юм. Ингээд хамтдаа дэлхийг шуугиулаад буй эрдэмтэн Манож Бхаргава (Manoj Bhargava)-ийн бүтээлтэй танилцацгаая

Энэтхэг эрдэмтний бүтээл дэлхийг шуугиулж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Одоогийн байдлаар дэлхий нийтийн тал нь буюу 3 тэрбум гаруй хүн тог цахилгаангүй амьдарч байна. Ихэвчлэн ядуу буурай улс орнууд, нийслэл хотоос алслагдсан тосгон, суурингууд нь гэрэл цахилгаан мэдрэлгүй өнөөг хүрээд байгаа юм.Тэд орчин үеийн дэвшил, улс орнуудын мэдээлэл, болж байгаа үйл явдлуудаас хол байдаг төдийгүй эрчим хүч, тог цахилгааныг мөрөөдөж суухаас хэтэрдэггүй юм. Харин Энэтхэг улсын зохион бүтээгч энэхүү байдлыг бодолцож үзэн, цоо шинэ аргыг олж, үүнийгээ бодит болгон хэрэгжүүлж чадсан байна.

2

Тус нэрт зохион бүтээгч, бизнесменийг Манож Бхаргава (Manoj Bhargava) гэдэг бөгөөд Энэтхэг улсаас гаралтай боловч Америк улсад амьдарч, бүтээлээ туурвидаг аж. Тэрээр "Innovations Ventures LLC" компанийн үүсгэн байгуулагч бөгөөд олон гайхалтай шинэ бүтээлийг танилцуулж, хүмүүсийн амьдралыг өөрчилж явсан эрхэм билээ. Харин түүний энэ удаагийн бүтээл нь бидэнд хамгийн их хэрэгтэй, хүлээлт үүсгээд байсан зүйл юм. Тэрээр тог цахилгаангүй болон цахилгааны мөнгөө хэмнэхийг хүссэн хүмүүст зориулж эрчим хүч үйлдвэрлэгч унадаг дугуйг зохион бүтээсэн аж.

3

Эрчим хүч үйлдвэрлэгч дугуйг унаж, 60 минутын турш жийснээр танай гэр 24 цагийн турш тог цахилгаантай байх боломжтой юм. Энэ нь нэг талаараа таны хөрөнгө мөнгийг хэмнэхээс гадна биеийг хөдөлгөөнтэй байлгаж, эрүүл мэнд талаас ч ашигтай билээ.

4

Энэхүү бүтээлийг гэртээ авч тавин бүтэн цагийн турш хөлөөрөө жийхэд хангалттай бөгөөд энэ нь олон мянган хүн, айл өрхийг аз жаргалтай болгоно гэдэгт зохион бүтээг эр итгэлтэй байгаа аж. Тус эрчим хүч үйлдвэрлэгч дугуй нь дэлхий нийтэд тулгараад буй томоохон асуудлыг шийдвэрлэх гарц болно гэж олон эрдэмтэн, судлаач нар үзэж байгаа билээ.

5

Зохион бүтээгч эр олон жилийн турш тус унадаг дугуйны санааг бодож явсан ч хэрэгжүүлэх тохиромжтой мөчийг хүлээсээр өнөөг хүрсэн байна. Манож Бхаргава энэ тухайгаа "Байгалийн гамшиг, хөрөнгө мөнгөний асуудал зэргээс болж маш олон хүмүүс гэрэл цахилгаан гэдгийг мэдэхгүй амьдарч байгаа нь эмгэнэлтэй. Харин би удаан бодсоны эцэст үүнийг шийдвэрлэх аргыг олсон гэж бодож байгаа. Одоо үйлдвэрлэж, хүмүүсийн амьдралд нэвтрүүлэх л үлдлээ" хэмээсэн аж.

6

Баян ядуугийн ялгаа дээд цэгтээ хүрсэн Энэтхэг улсад ядуу, тог цахилгаангүй хот, муж, тосгон зэрэг маш олон байдаг. Харин энэхүү байдал нь Манож Бхаргавад үргэлж хүндээр тусдаг байсан тул элэг нэгт Энэтхэгчүүддээ туслахаар анх тус санааг бодож олсон аж. Тэрээр өөрийн нийт хөрөнгийн 90 гаруй хувийг зарцуулж 10,000 унадаг дугуй үйлдвэрлэж төрсөн нутгийнхаа тог цахилгаангүй,ядуу буурай иргэдэд бэлэглэж, аз жаргал түгээхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()