2017 онд анагаах ухааны салбарт хийгдэх 15 нээлт

Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед олон гайхалтай дэвшлүүдийг хүн төрөлхтөн нүдээр үзэж, биеэр мэдэрч байгаа билээ. Тэгвэл хүний амь нас хариуцан ажилладаг эмч нарын ажлыг хөнгөвчилж, олон сая хүний амь насыг аврах гайхалтай шинэ технологийн дэвшлүүд 2017 онд гарч, эрүүл мэндийн салбарт хувьсал авчрах ажээ. Тэгвэл бид та бүхэндээ тэдгээр хувьсал авчрах гайхалтай дэвшлүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

2017 онд анагаах ухааны салбарт хийгдэх 15 нээлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Fast Healthcare Interoperability Resources" байгуулах

Сүүлийн үед ихэнх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, өвчтөнүүдийг хүлээж авах тал дээр асуудал тулгараад байгаа нь нууц биш юм. Үүнээс үүдэж, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа өвчтөнүүд хугацаа алдсанаас болж, амь насаа алдах болон өвчин нь улам хүндрэх аюултай нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Харин дээр дурьдсан "Fast Healthcare Interoperability Resources" гэх үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр энэ асуудлыг шийдэх бөгөөд хурдан шаламгай үйлчилгээ үзүүлдэг, сүүлийн үеийн технологиор тоноглогдсон олон тооны эмнэлгүүд дэлхийн улс орнуудад баригдаж эхлэх юмсанж.

"Fast Healthcare Interoperability Resources" байгуулах

2 "Wi-Fi" ашиглан өвчтөний биеийн байдлыг хянах

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, тун удахгүй буюу 2017 онд багтан энэхүү гайхалтай технологийг эмнэлгүүд үйл ажиллагаандаа ашиглаж эхлэх юм байна. Одоогийн нөхцөлд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг ойр ойрхон эргэж тойрч, биеийн байдлыг нь хянах шаардлагатай байдаг билээ. Харин уг технологийг нэвтрүүлснээр эмч нар өвчтөний гар утсанд тусгай программ суулгаж, түүнийхээ тусламжтайгаар өөрийн өрөөнөөсөө өвчтөний биеийн байдлыг хянах боломжтой болох юм. Уг програм нь "Wi-Fi"-аар эмчийн утас юм уу эсвэл тааблеттай холбогдсон байх аж. Түүнчлэн ямар нэгэн чагнуур ашиглах шаардлага дахин гарахгүй бөгөөд уг програм нь өвчтөний эрүүл мэнд болон биеийн байдлыг найдвартай хэлж өгөх гэнэ.

"Wi-Fi" ашиглан өвчтөний биеийн байдлыг хянах

3 Жолоочгүй машин үйлдвэрлэх

Нэг жилийн дотор дэлхий даяар нийт 38.000 гаруй автомашины аваар осол гарч байгаа гэсэн судалгаа байгаа бөгөөд төдий чинээ амь насаа алдах, хүнд гэмтэж, бэртэх хүмүүсийн тоо олон байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн салбарын зүгээс уг тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхийн тулд жолоочгүй автомашиныг үйлдвэрлэж эхлэх саналыг дэвшүүлсэн нь хэрэгжих бүрэн боломжтой байгаа аж. Энэ төрлийн автомашинууд нь хүний уураг тархитай тусгай ухаалаг төхөөрөмжийн тусламжтай холбогдох бөгөөд аваар ослын тоо хэмжээ үлэмж буурна гэж зохион бүтээгчид үзэж байгаа юм.

Жолоочгүй машин үйлдвэрлэх

4 Шүд дахин ургуулах

Энэ талаар хүүхдүүддээ дуулгасны хэрэггүй болов уу. Учир нь тэд үүнийг сонсоод хүссэн хэмжээгээрээ чихэр идэх гэж таныг зовоох ч юм билүү. Японы төдийгүй дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Токиогийн их сургуулийн эрдэмтэд авахуулсан шүдийг дахин шинээр ургуулах боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тэд энэхүү хувьслыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд эхлээд хулгана дээр туршилт хийж байгаа бөгөөд үр дүнд нь 36 хоногийн дараа хулганы шүд эргэж, ургажээ. Харин хүмүүсийн дунд "Яаж ингэж чадав аа?" гэх асуулт байгаа бөгөөд эрдэмтдийн хариулж буйгаар тэд цусан төрлийн нэг хүний шүднээс эс авч, түүнийгээ ашиглан дахин шинэ шүд ургуулахдаа ашиглаж байгаа ажээ.

Шүд дахин ургуулах

5 "Мicrobiome" ашиглах

Хүний бие организмд хэрэгтэй, хэрэггүй олон төрлийн нян, бактери амьдарч байдгийг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ. Буруу хооллолт, өвчин зовлонгоос болж эдгээр нян, бактериуд нь өсч, үржих тохиолдол байдаг бөгөөд ингэснээр амь насанд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэхэд хүрдэг байна. Харин эрдэмтдийн зүгээс микробиом гэх бэлдмэлийг гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хүн төрөлхтөний түүхэнд хувьсал авчирсан эм, бэлдмэлүүдээс хамаагүй илүү үр дүнтэй, үйлчилгээ сайтай нь байх гэнэ. Магадгүй уг бэлдмэлийн тусламжтайгаар эдгэршгүй өвчнүүдийг эмчлэх боломжтой ч байж болох юм.

"Мicrobiome" ашиглах

6 Чихрийн шижин өвчнийг эмчлэх

Хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа аюултай өвчнүүдийн нэг бол яахын аргагүй чихрийн шижин билээ. Харин хэсэг эрдэмтдийн судалгааны үр дүнд "Empaglifozin" болон "Liraglutide" гэх нэртэй бэлдмэлүүдийг гаргаж авсан бөгөөд энэ нь чихрийн шижин өвчнийг бүрэн эмчлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ. 2017 оноос олон нийтэд танилцуулж, хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлж эхлэх юм байна.

Чихрийн шижин өвчнийг эмчлэх

7 Хорт хавдруудыг эмчлэх

Бага багаар хүний эд эсийг идэж, үхэлд хүргэдэг хорт хавдрын өвчлөлөөр амь насаа алдаж буй хүний тоо жил ирэх тусам улам нэмэгдэж байгаа нь харамсалтай. Гэвч энэхүү дэлдээд буй аюулын харангыг үлдэн хөөхөөр эрдэмтэн, судлаачид ажилласаар байгаа бөгөөд үүний үр дүнд тэд "Liquid Biopsy" гэх төхөөрөмж бүтээсэн байна. Уг төхөөрөмж нь хавдрын голомтыг илрүүлж, бусад эд эрхтэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэлгүй хавдрыг бүрэн устгах боломжтой гэнэ.

Хорт хавдруудыг эмчлэх

8 Цус багадалтыг эмчлэх төхөөрөмж

Цус багадалттай хүмүүст дуулгах сайхан мэдээ байгаа нь 2017 оноос эрүүл мэндийн салбарт ашиглагдаж эхлэх "Chimeric Antigen Receptor-T" гэх төхөөрөмжийг ашиглан өвчний голомтыг илрүүлж, хавдрыг устгах боломжтой болох гэнэ. Одоо цагт уг өвчнийг химийн аргаар эмчилж байгаа бөгөөд энэ нь өвчтөний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Цус багадалтыг эмчлэх төхөөрөмж

9 "Bioabsorbable Stents"

Нэг жилд 600.000 өвчтөн венийн судасны бөглөрлөөс болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон бөгөөд энэ нь даамжирсаар амь насаа алдахад хүргэдэг байна. Харин АНУ-ын эрдэмтэд "Bioabsorbable Stents" гэх нэртэй венийн судасны бөглөрлийг арилгах бэлдмэл бүтээж байгаа ажээ. Уг бэлдмэлийг ууснаар венийн судасны хананд бөглөрөл болохоос сэргийлэх тусгай бүрхэвч үүсэх бөгөөд дахин уг аюултай нөхцөл байдал үүсэхгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа юм байна.

"Bioabsorbable Stents"

10 Сэтгэл гутралыг эмчлэх

2016 онд хийсэн судалгаагаар хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл нь сэтгэл гутрал болохыг олж тогтоожээ. Харин Кетамин (Ketamine) гэх нэртэй бэлдмэл нь хүний тархинд нөлөөлж, сэтгэл гутралыг зогсоох, болиулах, сэтгэл хөдлөлийг хянах ач тустай юмсанж. Сэтгэл гутралд өртөмтгий хүмүүс дээр хийсэн туршилтаар тэдний 70% нь 24 цагийн дараа гэхэд уг бэлдмэлийн тусламжтайгаар цовоо сэргэлэн, эрч хүчтэй болсон байжээ.

Сэтгэл гутралыг эмчлэх

11 Савны хорт хавдрыг эмчлэх

Сүүлийн жилүүдэд савны хорт хавдраас болж, үр хүүхэдтэй болж чадахгүй байгаагаас гадна амь насаа алдаж байгаа эмэгтэй хүмүүс их байгаа билээ. Ургийн гажиг үүсэхэд хамгийн ихээр нөлөөлдөг савны хорт хавдрыг эмчлэх эмчилгээ хэзээ нэгэн цагт олдоно гэсэн итгэл найдвар алдраагүй байсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд ирэх жил гэхэд олон хүмүүсийн хүлээлт ашгүй нэг юм эцэс болох нь ээ. Үүний тулд эрдэмтэд "HPV Tests" гэх зүйлийг зохион бүтээсэн байна. Энэ нь ургийн гажгийг бууруулж, савны хорт хавдрыг эмчлэх ач тустай ажээ.

Савны хорт хавдрыг эмчлэх

12 "3D" мэс ажилбар хийдэг болох

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, эрүүл мэндийн салбарт ирэх жилээс хийгдэх гайхалтай хувьслуудын нэг бол "3D" мэс ажилбар хийх явдал юм. Ингэснээр мэс ажилбар хийж буй эмчийн ажлыг асар ихээр хөнгөвчилж өгөх бөгөөд төдий чинээ өвчтөний амь насыг аврах магадлал өмнөх үеийнхтэй харьцуулахад хамаагүй ихсэх гэнэ. Үүний тулд өвчтөний биед бичил хэмжээний "3D" камер хийх бөгөөд энэ нь эмч нарт өвчтөний бие организмыг тэр чигээр нь харах боломжийг олгох аж. Энэ талаар "Cleveland Clinic’s Cole Eye Institute"-ийн доктор, профессор Риши Синх (Rishi Singh) гэх эрхэм "Уг үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр олон дэвшил гарч ирнэ. Түүнчлэн олон хүний амь насыг аварч чадна" хэмээн хэлсэн байна.

"3D" мэс ажилбар хийдэг болох

13 "HIV" вакцин

1983 онд анх "HIV" гэх аюултай өвчний анхны шинж тэмдэг илэрснээс хойш 2010 оныг хүртэлх хугацаанд нийт 35 гаруй сая хүн уг вирусын халдварыг аваад байгаа тухай эх сурвалжууд мэдээллэсэн юм. Хэрхэн эмчлэх эсэх талаар эрдэмтэд судалгаа хийсээр байгаа бөгөөд саяхныг хүртэл эмчилгээг нь олж чадахгүй байсан аж. ДОХ-той ижил төстэй вирусын гаралтай уг өвчнийг харин ирэх жилээс эмчлэгдэх боломжтой болохыг Канадын эрдэмтэд нотложээ. Тэд үүний тулд цоо шинэ вакциныг гаргаж аваад байгаа юм.

"HIV" вакцин

14 Түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэх

Сүүлийн жилүүдэд түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж амь насаа алдаж буй эрэгтэй хүмүүс их байгаа бөгөөд өвчний шинж тэмдэг ихэвчлэн 50 нас хүрмэгц илэрдэг байна. Харин дэлхийн томоохон лабораторид ажилладаг эрдэмтэд энэ өвчнийг эмчлэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд энэ талаар судлаж байгаа юм аж. Тэд өвчнийг эдгээх тусгай вакцин юм уу эсвэл бэлдмэл гаргаж авахаар судлаж байгаа гэнэ.

Түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэх

15 Толгой шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх

Та үүнийг уншаад гайхаж байгаа гэдэгт мөрийцэхэд ч бэлэн байна. Гэвч толгой шилжүүлэн суулгах мэс ажилбар хийгдэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Италийн эрдэмтэд энэ талаар судлаж байгаа ажээ. Тэд 31 настай ОХУ-ын иргэн Валери Спиридинов гэх хүн дээр туршилт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэхүү туршилт нь энэ оны 12 дугаар сард болох юм байна. Нийт 150 эмнэлгийн ажилтан уг мэс ажилбарт оролцох бөгөөд 36 цаг зарцуулагдана гэж урьдчилан тооцоолоод байгаа гэнэ. Хэрвээ амжилттай болбол ирэх жилээс энэ төрлийн мэс ажилбар албан ёсоор хийгдэж эхлэх аж.

Толгой шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()