ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Нугасан хошуу”-тай болгодог вакуум насос

Анжелина Жолигийн тєрєлхийн памбагар уруул нь дэлхийн бараг бvх бvсгvйчvvдийн мєрєєдєл болж, тvvнийх шиг уруултай болохын тулд мэс заслын орон дээр хэвтэгсдийн тоо эрс єссєн билээ. Мэдээж бvсгvй хvний нvvрний хамгийн тачаангуй хэсэг болох уруул нь зєєлхєн, бас зузаан байвал зvгээр л байдаг байх. Тиймээс ч мянга мянган бvсгvйчvvдийн vvний тєлєє тэмцдэг биз ээ. Тэгвэл одоо нугасан хошуутай болохын тулд та єндєр тєлбєр тєлж, мэс заслын орон дээр хэвтэх шаардлагагvй болжээ. Учир нь Америкад 50 долларын vнэтэй тусгай вакуум насосыг бvтээсэн байна. Vvнийг єдєрт 2 удаа хэрэглэх шаардлагатай бєгєєд vйлчилгээгээ 10 цаг барьдаг аж. Vнэхээр л єєрийн тань ахин давтагдашгvй сайхан уруул таны санаанд нийцэхгvй, хэн нэгнийхтэй ижилхэн загасан хошууг хvсээд байгаа бол та эмчид хандаж, их мєнгє vрэх шаардлагагvй таны хvслийг биелvvлэх вакуум насосыг худалдаж авсан нь дээр байх. Яаж хэрэглэхийг vргэлжлэл дээрхи бичлэг дээр харуулсан байгаа. Харин энэхvv насосны сул тал нь гэвэл бараг эмэгтэй хvн бvрт зузаан уруултай болох боломжийг нээж байгаа явдал юм.
“Нугасан хошуу”-тай болгодог вакуум насос Хадгалах

2017 онд анагаах ухааны салбарт хийгдэх 15 нээлт

Техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед олон гайхалтай дэвшлүүдийг хүн төрөлхтөн нүдээр үзэж, биеэр мэдэрч байгаа билээ. Тэгвэл хүний амь нас хариуцан ажилладаг эмч нарын ажлыг хөнгөвчилж, олон сая хүний амь насыг аврах гайхалтай шинэ технологийн дэвшлүүд 2017 онд гарч, эрүүл мэндийн салбарт хувьсал авчрах ажээ. Тэгвэл бид та бүхэндээ тэдгээр хувьсал авчрах гайхалтай дэвшлүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

2017 онд анагаах ухааны салбарт хийгдэх 15 нээлт Хадгалах

Хятадын дуураймал шилдэг 10 хүлэг

Олон төрлийн тансаг хүлгүүд байхад заавал шинийг бүтээх гэж цаг зав, хөрөнгө мөнгөөр хохирох хэрэг юу байна хэмээн Хятадын автомашин үйлдвэрлэгчид боддог бололтой. Сүүлийн үед Хятадууд тансаг зэрэглэлийн хүлгүүдийг ихээхэн үйлдвэрлэх болсон бөгөөд хамгийн шилдэг дуураймал хүлгүүдтэй танилцацгаая. 
Хятадын дуураймал шилдэг 10 хүлэг Хадгалах

Электрон тамхи хэрэглэгчдийн бүлэг

Саяхнаас цоо шинэ нэгэн бүлгэм үүссэн бөгөөд эдгээр бүлгэмийнхэн хэзээ ч тамхи татахаа болихгүй гэнэ. Энэ бүлгэмийнхнийг "Вейпер"-ууд буюу Электрон тамхи татагчид гэдэг аж. Тэд энэ арга замаар энгийн тамхины хэрэглээг багагсах зорилготой байгаа бөгөөд электрон тамхи нь энгийн тамхинаас хамаагүй хор багатай байдаг байна. Энэ шинэ бүлгэмийнхэн өөрсдийн гэсэн өвөрмөц электрон тамхины бүтэцтэй болжээ. Үүнээс гадна тэд энэ тамхиндаа мөнгийг харамгүй зарцуулдаг аж.
Электрон тамхи хэрэглэгчдийн бүлэг Хадгалах

Хавч хэлбэрийн гvvр

Австрийн хоёр дахь том суурин болох Грац хотыг дэлхий дахин алдарт Арнольд Шварцнеггерийн єлгий нутаг гэдгээр нь мэдэх билээ. Тvvнээс гадна Дэлхийн мянга мянган жуулчид уг хотын дундуур урсах Мур голын хоёр эргийг холбосон ер бусын гvvрийг vзэхийн тулд ийшээ зорьдог байна. Тодруулж хэлбэл энэ нь зvгээр ч нэг гvvр биш, харин дээрээ хиймэл аралтай гvvр гэдгээрээ алдартай. Чухам уг архитектурын бvтээлээс л Aiola Island гэдэг нэр томъёо гарсан юм байна. 2003 онд баригдсан уг гvvрийн дээр нь 350 хvн зэрэг байж болохуйц дээгvvрээ сvvдрэвчтэй тавцантай ажээ. Нью-Йоркийн архитектурч Вито Акконси энэхvv бvтээлийг туурвисан юм байна. Тvvний тайлбарласнаар энэхvv бvтээл нь хоёр єєр оршихуйг хооронд нь холбох бас нэгэн зvйл нь хаа газрын хvмvvсийг нэгтгэгч хvчин зvйл болж байх ёстой гэдгийг харуулахыг зорьжээ.
Хавч хэлбэрийн гvvр Хадгалах

Дэлхийн єнцєг булан бvр дэх Facebook-ийн офиснууд

Дэлхийг аалзны тор мэт хирсэн интернетийн сvлжээний хаан суудалд суух хамгийн єндєр боломжтой байгаа интернэт хэрэглэгч бидний хамгийн ихээр зорчдог сайтуудын нэг, Facebook-ийн газар газрын офисуудын дvр зураг, vйл ажиллагаа, ажилчдын дvр зурагтай нь доорхи фото цуглуулгаар дамжуулан танилцан харьцуулах боломжийг уншигч танд олгож байгаадаа туйлын их баяртай байна. Ингээд бvгдээрээ наран мандах зvгээс авахуулаад жаргах цэгийг хvртэл дэлхийгээр нэг тархсан Facebook-ийн эрх чєлєєгєєр дvvрэн офисоор аялцгаая.
Дэлхийн єнцєг булан бvр дэх Facebook-ийн офиснууд Хадгалах

Итгэхийн аргагүй өөрчлөгдсөн зүйлс

Он жил өнгөрөх тусам хүмүүсийн хэрэглээ улам ихсэж, улам нарийн хялбар болж байгаа билээ. Тиймээс ч иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн дизайнерууд шинэлэг, шилдэг гэсэн бүхнийг бүтээхийн тулд ихээхэн чармайж байдаг. Энэ их хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар маш олон зүйл анхны хэлбэрээсээ тэс өөр болж, үнэхээр ийм байсан гэж үү? хэмээн уулга алдмаар болжээ.
Итгэхийн аргагүй өөрчлөгдсөн зүйлс Хадгалах

Орчин vеийн дэлгvvрvvдийн интерьер

Та бvхний мэлмийд хамгийн євєрмєц дотоод засалтай орон орны, хамгийн орчин vеийн дэлгvvрvvдийн талаархи маш сонирхолтой фото мэдээллийг хvргэж байна. Хэрэв та наймаа хийдэг ажилтай бол энэхvv мэдээлэл танд таалагдана гэдэгт100%итгэлтэй байна. Зарим нэгээс нь санаа авч, єєрийн бизнестээ тусгаарай. За ингээд єнєєдєр танд Хятадын Ханчжоуд байдаг эмэгтэйчvvдийн хувцасныRomanticismдэлгvvр, Бразилийн Сан-Пауло хотноо байрлахLivraria da Vilaномын худалдааны тєв, Бельгийн Брюссельд оршихThe Waffles Sneaker Store- хэмээх сникерvvдийн дэлгvvр болон Испаний Барселон дахьH&Mхэмээх неоклассик стилийн худалдааны тєвvvдийн дотоод заслыг хvргэж байна.
Орчин vеийн дэлгvvрvvдийн интерьер Хадгалах

Док-Станцтай ер бусын унадаг дугуй

Ирээдvйд бидний амьдралын энгийн хэрэглээнvvдийн нэг болох магадлал тун єндєртэй, дэвшилтэт технологи бvхий шинэлэг санаануудын талаархи сонирхолтой мэдээллийг бид тантай vе vе хуваалцдаг билээ. Энэ удаад дизайнер Майкл Шрусберийн "The Glide" хэмээх дугуйны тєслийг танилцуулж байна. Тvvний энэхvv бvтээл нь унадаг дугуйны хэвшмэл хэлбэрийг эрс єєрчилж, хэд хэдэн шинэ санааг, бас технологийн дэвшлийг багтааснаараа онцлогтой. Ингээд ирээдvйд хэрэгжих ер бусын vзэмжтэй, олон давуу талтай бєгєєд хамгийн авсаархан хєл залгах унаатай танилцацгаая.
Док-Станцтай ер бусын унадаг дугуй Хадгалах

Жолооч бүрийн мэдвэл зохих 11 зүйл

Өвлийн улиралд хүйтэн машинд суух, дээрээс нь цонхны цан хүүргийг арилгана гэдэг яахын аргагүй бэрх даваа болдог. Монгол шиг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд машинаа зөв зүйтэй байдлаар арчилж, тордохгүй бол наанадаж эд хөрөнгөөрөө хохирно, цаашлаад амь насаа ч эрсдэлд оруулах аюултай. Тэгвэл эдгээр асуудлыг төвөггүй шийдэж болдог хялбархан аргууд байдгийг та бүхэнд танилцуулж байна.

Жолооч бүрийн мэдвэл зохих 11 зүйл Хадгалах

“iPhone 5S” болон “iPhone 5C”

Өнгөрсөн мягмар гаригт буюу 9 сарын 12-ны өдөр "Apple" брэндийн шилдэг бүтээгдэхүүн болсон iPhone 5C болон iPhone 5S-ийн шинэхэн загварыг Фил Шиллер (Phil Schiller) танилцуулсан байна. iPhone 5S нь мөнгөлөг, саарал, алтлаг гэх 3 өнгөтэй байх бол iPhone 5C нь 5 тод өнгүүдтэй байх юм байна. Ийнхүү та өөрийн хүссэн өнгийг сонгох боломжтой болж байна.
“iPhone 5S” болон “iPhone 5C” Хадгалах

Гайхалтай аяга

Танд танилцуулах гэж байгаа энэхvv ер бусын аяганд шингэн зvйл хийн, ууж байхад зvгээр л бусад аяга шиг ёроолоороо тэгш гадаргуй дээр тогтдог. Харин хэрэглэлгvй, зvгээр тавьсан тохиолдолд хэзээ ч энгийн аяга шиг байхгvй, vргэлж хажуугийн ирмэг дээрээ тогтдог байна. Физикийн хуульд захирагддагvй ийм эд зvйлийг та урьд ємнє нь vзэж байсан уу? Мэдээж технологи єндєр хєгжсєн энэ vед ийм аягийг инженерийн ур ухаан, бяцхан заль хоёрыг ашиглаж бvтээсэн байх л даа. Гэхдээ яагаад таталцлын хуулийг хагас зєрчєєд байгааг нь ойлгохгvй юм хэхэ. Та магадгvй сайн хараад бидэнд тайлбарлаж єгч болох юм шvv.
Гайхалтай аяга Хадгалах