ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Интернэтийн хурдыг эрс нэмэгдүүлэх нууц аргууд

Интернэтгүй амьдрах нь жолоочгүй таксигаар явахтай адил болжээ. Орчин үед интернэтгүй орчин гэж бараг байхгүй болсон хэдий ч байнгын маргаан дагуулдаг нэг асуудал байдаг нь интернэтийн хурд юм. Тийм учраас бид танд энэ асуудлыг амархан шийдвэрлэж болох хачирхалтай болоод хялбар аргуудыг хүргэж байна.

Интернэтийн хурдыг эрс нэмэгдүүлэх нууц аргууд Хадгалах

Онгоцыг яагаад цагаан өнгөөр буддаг вэ?

Онгоцны үйлдвэрүүд жингийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Ашиг багатай нэг грамм жин сая сая долларын зардал гаргахад хүргэдэг гэнэ. Жишээ болгон дурдахад тив дэлхий алгасан нислэг хийж буй "American Airlines" компани олон мянган нислэгийн үеэр зорчигчдодоо өгч буй зуушнаасаа нэг ширхэг чидун жимсийг хасахад л жилд ойролцоогоор 40 мянган ам. долларын хэмнэх боломжтой гэсэн тооцоог гаргажээ. 

Онгоцыг яагаад цагаан өнгөөр буддаг вэ? Хадгалах

Хөдөөгийн нойтон замд хэрхэн машинаа жолоодох вэ?

Хөдөөгийн нойтон замд их хурдтай явах, гэнэт огцом эргэх, өгсүүр өөд зогсох явдал байж болохгүй. Хурдыг нэмэгдүүлэх тоормослохдоо огцом биш зөөлөн хийх хэрэгтэй бөгөөд эс тэгвэл машины дугуй хий эргэж болно. Иймд жолооч та бүхэндээ зориулан хөдөөгийн нойтон замд машин жолоодохдоо юуг анхаарах талаар хүргэхээр бэлтгэлээ.

Хөдөөгийн нойтон замд хэрхэн машинаа жолоодох вэ? Хадгалах

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ

Хүний нүд эзнийхээ талаар таны төсөөлж байгаагаас ч илүү ихийг бусдад мэдээлэх чадвартай. Шинжлэх ухаанчид "Бодол уншигч" төхөөрөмж буюу хүний хүүхэн харааг хянадаг бичил шилэн линз зохион бүтээсэн нь сүүлийн үед олны анхаарлыг нэлээд татаад байгаа аж. Учир нь энэхүү линз нь тухайн хүний хүүхэн харааны хөдөлгөөн, нүдээ цавчих зэрэгт нь үндэслэн хүний зан аашийг тодорхойлох чадвартай юм. Мөн судлаачид сониуч зантай хүмүүс эргэн тойрноо анхааралтай хардаг. Харин нээлттэй хүмүүс ямар нэг зүйл рүү удаан ширтдэг хэмээн тодорхойлжээ. 

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ Хадгалах

Япон дахь зөвхөн байгалийн материал ашиглаж барьсан хүүхдийн цэцэрлэг (30 фото)

Хүүхэд багачууд ямар ч байдлаар эрүүл, тав тухтай орчинд цагаа өнгөрүүлэх ёстойг гэдэгт анхаарал хандуулсан япончууд байгалийн гаралтай материал ашиглаж, цэцэрлэг барьсан байна. Архитекторууд энэ орчинд олон төрлийн материалыг багтаасан бөгөөд байгалийн гаралтай тэдгээр материалд шууд хүрэлцэх нь хүүхдийн тархийг идэвхжүүлж, хөгжилд нь сайнаар нөлөөлдөг аж. Жишээлбэл, модон шалны хэсэг бүр нь модны төрөл, хэлбэр, байрлал, харагдах байдлаараа ялгаатай учир өөр өөр мэдрэмж өгөх учиртай.

Япон дахь зөвхөн байгалийн материал ашиглаж барьсан хүүхдийн цэцэрлэг (30 фото) Хадгалах

2017 онд хүмүүсийн “Google”-ээс хамгийн их хайсан зүйлс

Нэг алдартан ирэх хавар болох хуримандаа бэлдээд аз жаргалаар бялхаж байхад өөр нэгэн алдартан саяхан төрүүлсэн бяцхан үрээ олон нийтэд харуулж цахим сүлжээгээр дамжуулан "хамтдаа" баярладаг нь орчин цагт хэдийн хэвийн үзэгдэл болжээ. Зөвхөн алдартануудаар зогсохгүй цаг үргэлж сонин, сэтгүүлийн "гарчиг" болж явдаг улс төрийн зүтгэлтнүүд ч гэж бий. Энэ жил дэлхийн хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан, хамгийн их "LIKE" цуглуулсан үйл явдлуудыг энэ удаагийнхаа нийтлэлээрээ та бүхэндээ хүргэхээр бэлдлээ. 

2017 онд хүмүүсийн “Google”-ээс хамгийн их хайсан зүйлс Хадгалах

Хакерууд таны нууц үгийг хэрхэн хулгайлдаг вэ?

Интернэт хэрэглэгчдийн нууц үг тусгай алгоритм ашигладаг аюулгүйн системд хадгалагдаж байдаг. Хакерууд хэрэглэгчдийн нууц үгийг өөрийн болгохын тулд олон янзын техник ашиглаж байдаг ч хамгийн түгээмэл нь "Dictionary attack" юм. 2017 оны 7-р сард хакерууд HBO-ийн компьютеруудаас нийт 1.5 терабайт хэмжээтэй мэдээллийн санг хулгайлсан ба удахгүй кино театруудад нээлтээ хийх байсан "Game of Thrones" киноны зохиолыг өөрийн болгосон гэдгээ мэдэгдэж байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хакеруудын нууц үгийг өөрийн болгох арга улам нарийссаар л байгаа билээ. Тэгвэл бид нууц үгээ алдахгүйн тулд юу хийх ёстой вэ? 

Хакерууд таны нууц үгийг хэрхэн хулгайлдаг вэ? Хадгалах

Жолооч таны заавал мэдэж байх ёстой зүйлс

Өөрийн гэсэн унаатай байх тав тухтай амар хэдий ч автомашинаа үргэлж шинэ юм шиг байлгахын тулд нэлээд цаг, мөнгө зарцуулах хэрэгтэй болдог. Тэгвэл бид танд туршлагатай жолооч нарын автомашинтай холбоотой зөвлөгөөнүүдийг хүргэе.

Жолооч таны заавал мэдэж байх ёстой зүйлс Хадгалах

Японы дижитал арт музей олныг гайхашруулж байна

Японы нийслэл Токио хотын Мори барилга дахь дижитал арт музей зочдодоо дэлхийн технологийн урлагийн гайхамшгийг мэдрүүлж, мөрөөдлийг тань бодит болгох боломж бүрдүүлнэ. Япон дахь анхны дижитал музей өндөр технологийн проекторууд ашигладаг бөгөөд таны өмнө нь хэзээ ч очиж үзэж байгаагүй, төсөөлөл дэх ертөнцөөр тань аялуулна. Тухайлбал та тэнд очсоноор цагаан будааны талбайгаар аялж, загасан сүрэгтэй хамт далайн гүнд шумбаж, мөн өөр гаригт очсон мэт гайхалтай мэдрэмж, басхүү кайф авах болно.  

Японы дижитал арт музей олныг гайхашруулж байна Хадгалах

"CES 2019" үзэсгэлэн дээр танилцуулсан шилдэг технологиуд

Манай сайт 7 хоног бүрийн Пүрэв гарагт технологийн ертөнцийн шинэ, соргог мэдээ мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ бид  "CES 2019"-ийн  онцлох үйл явдлуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Орчин үеийн техникийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог технологийн ертөнцийн “Акул”-уудыг нэг дор цуглуулдаг "CES 2019" үзэсгэлэн өнгөрсөн 1 сарын 8-наас 11-ны хооронд Лас Вегас хотод болж өнгөрлөө. Энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэ, онцгой технологиуд олны хүртээл болсныг хамтдаа харцгаая.

"CES 2019" үзэсгэлэн дээр танилцуулсан шилдэг технологиуд Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

Яг одоо хүмүүсийн ихээр сонирхож, борлуулалтаараа тэргүүлж байгаа ухаалаг утаснууд 4-5 жилийн дараа хүмүүсийн хэрэгцээг хангаж, технологийн үзүүлэлтэд хүрч чадахаа болих нь тодорхой юм. Түүнчлэн орчин үеийн ямар ч ухаалаг утас доорх жагсаалтанд орсон гар утаснуудыг амжилтыг давтах тун хэцүү.  Ингээд Android Authority сайтын гаргасан бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай утасны жагсаалтыг сонирхоцгооё.

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас Хадгалах

Таны ажлыг хэд дахин хөнгөвчлөх коммандууд

Хулганаа нэгээс нөгөө рүү зөөж, чиглүүлэх гэж ядсаар компьютерын гарнаасаа хоёрхон товч дараад л болчих үйлдлийг олон шат дараатай хийж цаг алдсаар л байна уу. Судалгаагаар хүн өдөрт 8 цагийг компьютерын ард сууж өнгөрөөдөг гэж тооцвол гарнаас хийж болох үйлдлүүдийг хулганаар хийснээр нэг жилд 64 цагийг хий дэмий алддаг байна. Тэгвэл үнэт цагаа дэмий алдахгүйн дээр үр бүтээлтэй байж ажлыг тань хөнгөвчлөх компьютерын гараар хийж болох үйлдлүүдийг танд хүргэж байна.

Таны ажлыг хэд дахин хөнгөвчлөх коммандууд Хадгалах