ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шилэн байшин

Онгон тайгын дунд, эсвэл далайн эргийн элсэн дээр тув тунгалаг шилээр бvхий л зvйлийг нь урласан тансаг, том байшинтай байна гэдэг яасан сайхан хэрэг вэ? Хана, тааз, шал гээд бvхий л гол хэсгvvд нь шилэн байх тул байшин дотроосоо гаднах байгалийн гоо vзэмжийг ханатлаа ширтэж, эрэг бараадан гvйлдэх балчир vрсээ санаа амар ажин, шєнийн цагаар тэнгэрээс зvvгдсэн ганган шигтгээ шиг оддыг таазаа нэвт харна гээд бодохлээр vнэхээр гайхалтай. Харин ийм байшингийн ганцхан сул тал нь гэвэл, та яаж ч хичээгээд гэртээ болж буй vйл явдлуудыг, тэр байтугай усанд орж, бие засаж байгаагаа ч хэнээс ч нууж чадахгvй ажээ. Ингээд тэр чигээрээ шилээр бvтээгдсэн маш содон барилгын дvр зургийг танд хvргэж байна.
Шилэн байшин Хадгалах

Загвар ємсєгч робот HRP-4С

Дэлхийн хєгжлийг хєтєлж буй Их наран улсын AIST их сургуулийн мэргэжилтнvvдHRP-4Cхэмээх шинэхэн робот бvтээжээ. Энэхvv хиймэл бvсгvй нь хавтгай шалан дээр жинхэнэ загвар ємсєгч мэт алхаж чаддагаараа бусад механик биетээс онцлог болсон байна.
Загвар ємсєгч робот HRP-4С Хадгалах

Єгзєгний силиконон наалт

Эр хvн нvдээрээ, эмэгтэй хvн чихээрээ дурладаг гэсэн уламжлалт сайхан vгийг одоо цагт хэрэглээд ч, утга агуулгад нь итгээд ч хэрэггvй болсон гэдгийг бид мэддэг болоод л байгаа. Хvний оюун ухаан улам боловсорч, баргийн юмыг гайхан хvлээж авахаа больсны дээр, зохион бvтээгчдийн арга ч улам бvр нарийсаж, тэр тусмаа гоо сайхан, гадаад тєрхийн талбарт єрсєлдєєн бараг vгvй болж, тєрєл бvрийн зvйлийг зохион бvтээж сэддэг болжээ. Хvн болгон л тєгс тєгєлдєр байхыг эрмэлзэж, тэр хvслээ ч мєнгє нь л байвал хvссэн аргаараа биелvvлж чаддаг болсон байна. Бvvр аргаа ядахдаа л хир тааруухан гарсан зураг аа фотошопдож хаяад л эрчvvдийг бол харцаар нь дурлуулж, баржигнасан сєєнгє хоолойгоо дуу хураагуурын тєрєл бvрийн програмаар янзлаад л хvvхнvvдийг бол чихээр нь дурлуулж байна ш дээ. Тэгтэл одоо бvр бодитоор нь харж, мэдэрсэн юмандаа хvртэл итгэхэд vнэхээр бэрх болсны бас нэгэн жишээг танд хvргэе. Энэхvv хиймэл єгзєг нь хvvхнvvдийн хувьд тvр зуурын, хуурамч “ялалт” эрчvvдийн хувьд “хар дарсан зvvд” болно биз ээ.
Єгзєгний силиконон наалт Хадгалах

Cigarette Packet Cell Phone Jammer - дуу намсгагч

Cigarette Packet Cell Phone Jammer-дуу намсгагч нь тамхи татах муу зуршлаасаа хараахан хагацаж чадаагvй байгаа хvмvvст зориулан, муу зуршлийг нь стрессээс ангижрах хэрэгсэл болгоход нь туслах зорилгоор нэгэн сонирхолтой тєхєєрємжийг зохион бvтээжээ. Энэхvv хэрэгсэл нь тамхины хайрцагны хэмжээтэй дээд талд нь тамхины хуурамч ишнvvдийг байрлуулсан байдалтай аж. Дээрээ тамхины иштэй тул дурын тамхины хайрцаг дотор жинхэнэ тамхи шиг л харагддаг юм байна. Тvvнчлэн ганц хоёр жинхэнэ тамхи хийх зайтай болохоор янжуурчдын хэрэгцээнд таарч байгаа юм. Та утаа баагуулах зуршилтайн дээр хэт чимээ шуугиантай, орчинд єдрийн ихэнх цагийг єнгєрvvлдэг, эсвэл зvгээр л энэхvv хєл толгой, эх зах нь мэдэгдэхээ байсан орчин vеийн дуу шуугиантай ертєнцєєс бага ч гэсэн чихээ амраахыг хvсдэг бол энэ хэрэгсэл яг танд зориулагджээ. Ямартай ч тамхинаас гарах хvртэл тань таны хамгийн сайн хань энэ тєхєєрємж болж болох юм. Хажууд тань байх хvмvvс хэрэв хашгичиж орилоод, эсвэл гар утсаараа хэтэрхий чанга яриад байвал та энэхvv хуурамч тамхин тєхєєрємжєє гаргаж ирээд, ганцхан товчлуур дээр дараад л, 10 метрийн зайд ямар ч шуугиангvй, нам гvм байдлыг мэдрэх юм.
Cigarette Packet Cell Phone Jammer - дуу намсгагч Хадгалах

Киев дэхь хувийн орон сууцны дизайн

Украины Yunakov Architecture Construction дизайн студийнхэн "Kiev Residence" барилгын төслийг амжилттай гүйцэтгэжээ. 2011 онд ашиглалтад орсон энэхүү 2 давхар хувийн орон сууц нь Украины нийслэлд байрладаг бөгөөд 600 м2 талбайтай юм байна. Одоо уг барилгыг 7 хүртэлх насны гурван хүүхэдтэй залуухан гэр бүл эзэмших болжээ. Дизайнеруудын хамгийн гол даалгавар нь уужим саруулхан орчинг орон нутгийн материалыг ашиглан бүрдүүлэх явдал байв. Ингээд Киевийн архитекторууд ажлаа хэрхэн гүйцэтгэснийг “шалгахын” сацуу байраа сайжруулах гэж байгаа хүмүүс эндээс санаа авч болох юм.

Киев дэхь хувийн орон сууцны дизайн Хадгалах

Баячуудад зориулсан тансаг онгоц

Дэлхийн баячуудын хувьд тансаг зэрэглэлийн хөлөг онгоц, нисдэг тэрэг, машинтай байх нь тэдний нэр төрийн баталгаа болдог билээ. Эдгээр тансаглалд тэд ямар ч мөнгө хайрлахгүй цацдаг. Тусгай захиалгын дагуу "Airbus Corporate Jet" болон "Boeing Business Jet" компанийхан орчин үеийн нисдэг харшыг бүтээж байгаа гэнэ. Энэ удаад тэд Boeing 747-8 хэмээх онгоц бүтээсэн бөгөөд энэ нь нисдэг харш мэт л болжээ.
Баячуудад зориулсан тансаг онгоц Хадгалах

Дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй металл

Дэлхийн хамгийн өндөр үнэ хүрдэг металлыг Калифорниум гэх бөгөөд хүмүүсийн мэддэг цагаан алт, титантай харьцуулшгүй юм. Үүнийг химийн аргаар гаргаж авдаг ба мөнгөлөг туяатай, цагаан өнгөтэй боловч маш бичил хэмжээтэй тул  энгийн нүдээр харах бараг л боломжгүй. Мөн уг метал нь зөөлөн бүтэцтэй учраас зүсэхэд хялбар аж.

Дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй металл Хадгалах

2050 оныг яагаад хүлээх ёстой вэ?

Техник технологи зогсолтгүй хөгжсөөр байгаагийн зэрэгцээ хүмүүсийн оюун санаанд хүртэл ихээхэн өөрчлөлт гарч байгаа билээ. Өндөр хөгжилтэй орнууд аль болох байгалийн гэсэн бүхнийг хэрэглэж, бидний үр хүүхэд төрөлхөөсөө байгальд ээлтэй төрж байгааг анзаарсан биз ээ. Тэгвэл ойрын ирээдүйд, бүр тодруулж хэлбэл 2050 онд ямар өөрчлөлт гарах бол? Ингээд хамтдаа 2050 он хүртэл амьд явах ямар шалтгаан байгааг хамтдаа сонирхоцгооё.

2050 оныг яагаад хүлээх ёстой вэ? Хадгалах

Хамгийн ер бvсийн flash disc-нvvд

Орчин vеийн ямар ч хvний байнгийн хэрэглээ, тэр ч битгий хэл бараг биеийнх нь ямар нэгэн эд эрхтэн шиг л байнга хамт байдаг хамгийн чухал хэрэглэл болсон флэш дискнvvдийг тєрєл бvрийн багтаамжтайгаас гадна есєн шидийн хэлбэр загвартайгаар бvтээдгийг бид эртнээс мэднэ. Бусдаас єчvvхэн ч гэсэн зvйлээрээ ялгарч, содон євєрмєц байхыг хvсдэг хvмvvс, тэр дундаа элдвийн сонин содон юманд дурладаг залуус бол флэш дискээ хvртэл сонгохдоо хамгийн гойд бєгєєд хvний санаанд багтамгvй загвартайг нь сонгодог. Тэгвэл та бид ч гэсэн юугаараа дутах вэ. Хамгийн содон загвартай флэшнvvдийн фото цуглуулгыг сонирхож, єєрт таалагдсанаа сэтгэлдээ хадгалчихаад, хожмын нэг єдєр хаа нэгтээ харвал худалдаж авч болох юм шvv дээ.
Хамгийн ер бvсийн flash disc-нvvд Хадгалах

Гэрэлтдэг сайхан инээмсэглэл

Найз нєхєд, ойр дотныхоо хvмvvсийг, цаашлаад ер нь тааралдсан хvн болгоноо ер бусын онцгой, гэрэл асдаг гайхалтай инээмсэглэлээрээ гайхшруулахыг та хvсч байна уу? Тэгвэл одоо танд танилцуулах гэж байгаа энгийн бvтэцтэй, бяцхан зvйлээс єєртєє нэгийг олоод авчих. Уг уян хоолойг аман дотроо хийхэд нион гэрэл асч, инээмсэглэх vед тань шvднvvд тань єнгє єнгийн гэрлээр цацран, гэрэлтэх болно. Хэллоуины баярын vдэшлэг дээр хэрэглэхэд хамгийн тохиромжтой санагдлаа. Хаанаас олох вэ гэвэл мэдээж элдэв сонин зvйлс сэтгэж байдаг Япон улсаас шvv.
Гэрэлтдэг сайхан инээмсэглэл Хадгалах

Америкчуудын хувьд хамгийн чанартай хүлэг нь...

Сүүлийн үед автомашинууд ихээр үйлдвэрлэгдэх болсон бөгөөд хэлбэр, хэв маяг, загварын хувьд илүү чамин тансаг болж байгаа ч, чанарын хувьд ямар болохыг нь унаж байж л мэдэх болов уу. Тиймээс АНУ-ын судлаачид хамгийн чанартай, найдвартай хүлгийн жагсаалтуудыг гаргасан байна. Судалгаанд 100 гаруй машин оролцсон бөгөөд шилдэг хүлгүүдийн жагсаалтыг хүлээн авцгаая.
Америкчуудын хувьд хамгийн чанартай хүлэг нь... Хадгалах

Iphone 6-ийн загвар

Техник, технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ ч хөжгсөөр л байна. Дэлхий даяар Iphone 5-ын загвар ямар байх бол хэмээн таамаглан сууж байх хооронд дизайнер Антуан Брие Iphone 6-г ямар байх талаар төсөөлөхөөр шийджээ. Iphone 6-ийн дэлгэцийг бүхэлд нь янз бүрийн программууд эзлэх бөгөөд дэлгэц нь 4.9 хэмжээтэй байх юм байна. Буцах товчлуур нь дэлгэц дээр багтаагүй нь улмаас хажуу талд нь байрлах бололтой. Бусад зүйлийн талаар дизайнер маань одоохондоо нууцалж байгаа бололтой. Загвар нь их дажгүй болсон учраас өнөөгийн үед Iphone 6-г бодит болгон ашиглахад боломжтой юм. Ингээд Iphone 6 хэрхэн төсөөлсөн талаар загварыг сонирхоцгооё.

Iphone 6-ийн загвар Хадгалах