ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Hyundai i40-ийн шинэ хэв маяг

Hyundai i40–ийн универсал хэв маягийг Германд байрлах Европын Hyundai төвд хийж танилцуулсан байна. Энэ нь Өмнөд Солонгосын хүлгийг илүү нягт, илүү чанартай болоход тусалжээ. Үүнээс гадна өмнөх загвар нь ихээхэн хөгжиж, Hyundai-ийн фенүүдэд таалагдах нь мэдээж юм.
Hyundai i40-ийн шинэ хэв маяг Хадгалах

Моторт дугуй, авто машин хоёрын “ирлийз”

Италийн зохион бvтээгч Франсуа Норрекийн бvтээсэн мотоцикл, авто машин хоёрын нийлэмж бvхий гайхалтай тээврийн хэрэгслийг танд танилцуулж байгаадаа баяртай байна. Уг нийлмэл хvлгийн хоёр бvрэлдэхvvн хэсгийн аль аль нь ажилладаг байна. Франсуа нь авто ертєнцийн гайхамшиг болсон уг бvтээлээ бий болгохыг аль эртнээс мєрєєдєж байсан бєгєєд 10 жилийн хєдєлмєрєє зарж, саад бэрхшээлийн ихийг туулан байж ийнхvv олны хvртээл болгожээ.Авто-байкгэж нэрлэж болохоор уг тээврийн хэрэгслийн суурь нь 1976 оны Laverda мотоцикл болсон байна. За ингээд гурван яндан, арьсан суудлын бvрээс болон стерео систем зэргээр тоноглогдсон, хосгvй хийцтэй чамин тэрэг тєдийгvй эрэг шурга бvртээ инженерийн нарийн ухааныг шингээсэн гайхалтай урлагийн бvтээлийг тольдоно уу.
Моторт дугуй, авто машин хоёрын “ирлийз” Хадгалах

Нарний эрчим хvч ашигладаг майхан

Orange компанийхны танилцуулж буй энэхvv нарны эрчим хvчийг хуримтлуулах чадвартай фотогальваник материалаар хийгдэх дэвшилтэт майхны тєсєл нь хэрэглэгчиддээ маш олон тєрлийн шинэ боломжийг нээж єгсєн, аялал жуулчлалын салбар дахь хамгийн их эрэлт хэрэгцээтэй бvтээл болжээ.Майхны нарны энерги хуримтлуулах чадвар нь гар утас болон бусад хэрэгслvvдийг цэнэглэх, дотор талаа гэрэлтvvлэх боломжийг хэрэглэгчиддээ олгож байгаагаараа онцлог юм байна. Ийм майхантай байхад ямар ч хєдєє талд байсан айх зvйлгvй боллоо.
Нарний эрчим хvч ашигладаг майхан Хадгалах

Живж буй машинаас хэрхэн амьд гарах вэ?

Амьдрал гэдэг төсөөлж, таамаглаагүй гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг билээ. Тэр ч үүднээсээ бид зарим тохиолдолд мэдлэг дутуун улмаас эрүүл мэнд, амь нас, эд материалаараа хохирч үлдэх нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ живж буй автомашинаас хэрхэн амьд гарах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэе гэж бодлоо. 

Живж буй машинаас хэрхэн амьд гарах вэ? Хадгалах

Nissan Juke. Ямар гэдгээ vзvvлээд єг

Манай хойд хєршид 3 дугаар сарын 23-нд «Nissan Juke. Ямар гэдгээ vзvvлээд єг!» авто сурталчилгааны шалгаруулалт эхэлсэн байна. Энэхvv арга хэмжээнд оролцогчдын зорилт бол Nissan Juke машины «амин сvнс»-ийг гол баатраар тєлєєлvvлэн харуулах явдал юм. Шалгаруулалтанд оролцогчид єєрсдийн бvтээлvvддээ Juke-гийн жинхэнэ зориулалт нь орчин vеийн хотын жирийн оршин суугчийн машин мєн гэсэн санаа, эрч хvчийг хурц тодоор шингээх ёстой ажээ. Одоо таныг цоо шинэ Nissan Juke-тай vлдээе.
Nissan Juke. Ямар гэдгээ vзvvлээд єг Хадгалах

Машинтай хүн бүрийн заавал мэдэх ёстой 16 зүйл

Ес эхэлж хэдийн дүн өвлийн хүйтэн болжээ. Өглөө хүйтэн машинд сууна, дээрээс нь цонхны цан хүүргийг арилгана гэдэг тэсгим өвлийн цагаар яахын аргагүй бэрх даваа болдог. Монгол шиг дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд машинаа зөв зүйтэй байдлаар арчиж тордохгүй бол наанадаж эд хөрөнгөөрөө хохирно, цаашлаад амь насаа ч эрсдэлд оруулах аюултай. Тэгвэл эдгээр асуудлыг хялбархан шийдэж болдог 16 хялбархан арга байдгийг бид танд хүргэхдээ баяртай байна. 

Машинтай хүн бүрийн заавал мэдэх ёстой 16 зүйл Хадгалах

Хуванцар савнууд дээр хєвєгч арал

Орчин цагийн хvн тєрєлхтний хэрэглэхэд хялбар боловч, хаяж далд оруулахад хэцvv олон зvйлийн хаягдлуудын нэг болох ус, ундааны хаягдал савнуудыг ашиглах гайхалтай санааг Г-н Ричи (Richie Sowa) гэгч эр олжээ. Тэрээр 250 мянган ундааны хуванцар савыг ашиглаж, "Spiral Island" хэмээх бяцхан арлыг зохион бvтээсэн байна. Хуванцар дээр хєвєгч энэ арал дээр хоёр давхар байшин, гурван наран шарлагын газар, хоёр усан сан, таримал модод гээд олон зvйлсийг байрлуулж, хvн амьдрах бvх л нєхцлийг бvрдvvлж єгсєн байна. Харин арлын оршин суугчид нь нарны энергиэр цахилгааны хэрэгцээгээ хангадаг ажээ. Ингээд жинхэнэ гарын доорхи юмаар бяцхан диваажингийн арлыг байгуулах санааг олж, хэрэгжvvлсэн нэгэн залуугийн бvтээлийг сонирхоцгооё.
Хуванцар савнууд дээр хєвєгч арал Хадгалах

Сүүлийн үед зохион бүтээгдсэн шинэ технологиуд

Орчин үеийн шинэ бүтээлүүдийг бид та бүхэндэ цаг алдалгүй хүргэхийг зорьдог билээ. Сүүлийн үед техник технологийн хөгжлийн ачаар бидэнд нийтийн тээврийн хэрэгсэл хэрэггүй болох бололтой. Учир нь дизайнерууд  хялбар, авсаархан, хурдтай хэрэгслүүдийг бүтээх болсон байна.
Сүүлийн үед зохион бүтээгдсэн шинэ технологиуд Хадгалах

Дэлхийд хамгийн єндєр Бурж-Халифа цамхаг

Бурж-Халифа урьд ємнє дэлхийд баригдаж байгаагvй хамгийн єндєр цамхаг болсон гэдгийг манайхан мэдэж байгаа байх. Тvvний єндєр 828 метр юм. Дубай эмиратын захирагч шейх Мухаммед бен Рашед Аль Мактум 828 метр єндєр «Бурж Дубай» («Дубайн цамхаг»)-г нээхдээ Арабын нэгдсэн Эмиратуудын ерєнхийлєгч шейх Халифа ибн Заид ан-Нахайянууд зориулан нэрийг нь єєрчилж ингэж нэрийдсэн байна. Одоо энэхvv цамхагийн талаар бэлтгэсэн фото зургуудыг тайлбарын хамт толилуулж байна.  Оршин буй дэлхийнхээ хамгийн єндєр барилгын талаар мэдлэг мэдээлэлтэй байх нь зvйн хэрэг бизээ. Яагаад гэнэт нэрийг нь єєрчлєх болсон талаар ч эндээс мэдэж болох юм.
Дэлхийд хамгийн єндєр Бурж-Халифа цамхаг Хадгалах

Тєлбєртэй гудамжны модон сандал

Уншигч танд нэгэн маш сонирхолтой гудамжны модон сандлыг танилцуулж байна. Газар газрын цэнгэлдэх хvрээлэн, амралтын талбай гээд хаа сайгvй байдаг жирийн нэг модон сандал дээр тvр ч атугай тухлахын тулд мєнгє тєлдєг цаг иржээ. Энэхvv вандан сандал нь яг суух талбар дээрээ хурц єргєснvvдтэй бєгєєд доод талд нь байрлуулсан тємєр хайрцаганд зоос хийсэн тохиолдолд тэдгээр єргєс нь доошилдог байна. Харин бєгс єндийхийн хамаар л єнєєх айхтар тємєр “чигчлvvрvvд” нь гараад ирдэг ажээ. Ямар ухаантан нь ийм санааг хэрэгжvvлж байгааг бид сайн мэдэхгvй ч, гадуур алхаж яваад хєлєє амраахын тулд мєнгє тєлєх хэрэгтэй цагт амьдарч байна гэхлээр аймшигтай санагдлаа. Гэхдээ орон гэргvйчvvлийг хонуулахаас сэргийлдэг давуу талтай ч байж болох. Ямартай ч ийм сандлыг манайд байрлуулвал байсан газраа нэг их удахгvй л болов уу.
Тєлбєртэй гудамжны модон сандал Хадгалах

Японы авто замын vлгэр жишээч шийдэл

Ямар ч машин, бvvр том оврын байлдааны тэрэг байсан ч гэсэн хамгийн чанар сайтай, толигор зам дээр, элдвийн гацаа тvгжрэлгvй давхидаг байвал эвдрэхгvй удаж, илvv олон жил эзнийхээ хєлд дvvжлэгдэх магадлал нь ихэсдэг гэдгийг бид хэнээс ч илvv мэднэ. Тэгвэл єдрєєс єдєрт нэмэгдэж байгаа авто машины тоо ширхэг, хэрэглэгчдийнх нь ачааллаас vvссэн “тvгжрэл” хэмээх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Бvх юм эцэс тєгсгєлтэй байдаг шиг, тухайн хот суурингийн зам барих зай дуусвал яах вэ?- гэсэн асуултад японы мэргэжилтнvvд єєрсдийн бvтээсэн агаарын буюу гvvр шиг замуудаараа хариулсан билээ. Тэд бvvр гvvрэн зам хийгээд зогсохгvй, зарим байшингуудын дундуур дайруулсан хонгил хийж (5-7р давхруудыг) агаарын заман сvлжээг бие болгосон байна. Тийш очиж байсан зарим хvмvvс миний юун тухай ярьж байгааг мэдэж буй биз ээ. Харин тєдийлєн тєсєєлж амжаагvй байгаа зарим уншигчиддаа зориулж доорхи фото цуглуулгыг хvргэж байна.
Японы авто замын vлгэр жишээч шийдэл Хадгалах

Баячуудад зориулсан цоо шинэ загварын усан онгоц

Техник технологийн хөгжил, бидний мэдэх усан онгоцыг “арал” болгож чаджээ. Migaloo компанийн зохион бүтээсэн "Kokomo Ailand" хэмээх энэхүү усан онгоцыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Баячуудын бас нэгэн тоглоом” хэмээх хоч хүртэл өгсөн байна.
Баячуудад зориулсан цоо шинэ загварын усан онгоц Хадгалах