Живж буй машинаас хэрхэн амьд гарах вэ?

Амьдрал гэдэг төсөөлж, таамаглаагүй гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг билээ. Тэр ч үүднээсээ бид зарим тохиолдолд мэдлэг дутуун улмаас эрүүл мэнд, амь нас, эд материалаараа хохирч үлдэх нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ живж буй автомашинаас хэрхэн амьд гарах тухай маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэе гэж бодлоо. 

Живж буй машинаас хэрхэн амьд гарах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тайван байж, зөв шийдвэр гаргах

Энэ нөхцөлд таны хамгийн эхний хийх ёстой зүйл бол тайван байж, бүгдийг өөрийнхөө удирлаганд авах явдал бөгөөд ингэснээр буруу шийдвэр гаргаж, амь насаа эрсдэлд оруулахгүй байх ач тустай ажээ. Ихэнх хүмүүс ийм байдалтай нүүр тулгарах үедээ айж, балмагдаж, сандарснаасаа болоод буруу шийдвэр гаргадаг болохыг судлаач, шинжээчид хүртэл батласан байдаг байна. Тиймээс анхаарлаа төвлөрүүлж, зөв шийдвэр гаргах нь чухал юм.

Тайван байж, зөв шийдвэр гаргах

2 Суудлын бүсээ тайлах

Таны хамгийн эхний хийх ёстой зүйл бол суудлын бүсээ тайлах бөгөөд ингэснээр дараа дараагийн үйлдлүүдийг хийхэд илүү дөхөм болох юм. Уг үйлдлийг аль болох хурдан хугацаанд хийхийг хичээх бөгөөд мөн дээр дурьдсанчлан аль болох тайван хандахыг хичээгээрэй. Яарч, сандрах юм бол магадгүй суудлын орооцолдож, хугацаа алдах сөрөг нөлөөтэй ажээ.

Суудлын бүсээ тайлах

3 Цонхоо ойнголгох

Цонх онгойлгох бол хамгийн чухал хийх ёстой үйлдэл бөгөөд хэрвээ таны цонх ямар нэгэн асуудалгүй онгойж байвал та илүү их цаг хожих боломжтой юм. Учир нь автомашин живэх үед гарах гарц зөвхөн цонх байдаг бөгөөд автомашины тань цонх асуудалгүй онгойж байвал аль болох хурдан гарч, сэлэх хэрэгтэй болохыг анхаараарай.

Цонхоо ойнголгох

4 Автомашины цонхыг хагалах

Дээр дурьдсанчлан хэрвээ таны автомашины цонх санаснаар нээгдэхгүй байвал нүдэнд ойр харагдах ямар нэгэн зүйлээр автомашиныхаа цонхыг хагалах хэрэгтэй. Үүний тулд хурдан хугацаанд аль болох сайн хагалахыг хичээгээрэй. Ингэснээр та автомашиныхаа цонхоор дамжин гарах боломжтой юм.

Автомашины цонхыг хагалах

5 Хагалсан цонхоор гарах

Хамгийн чухал үйлдлүүдийн нэг бол яахын аргагүй хагалсан цонхоор гарах явдал бөгөөд ингэхдээ хагарсан цонхны шилэнд гар, хөлөө зүсэхээс сэргийлэх хэрэгтэйг анхаараарай. Нэгэнт автомашины цонхоор амжилттай гарч чадсан бол дээш сэлэн гараарай. 

Хагалсан цонхоор гарах

6 Түргэн тусламж дуудах

Дээш сэлэн газрын гадаргуу дээр гарч чадсан бол таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол түргэн тусламж яаралтай дуудах бөгөөд биеийнхээ нөхцөл байдлыг эмчид үзүүлэх шаардлагатай ажээ. Учир нь энэ хугацаанд хаана, хэрхэн шархдаж, гэмтсэн эсэхээ төдийлөн сайн мэдэх боломжгүй учраас эрүүл мэндийн хувьд хохирохгүй байх үүднээс түргэн тусламж яаралтай дуудах ёстой байдаг байна. Ихэнх тохиолдолд ийм нөхцөл байдалтай нүүр тулгарсан хүмүүст биеийн дулаан алдагдаж, хөрөх явдал ажиглагддаг ажээ.

Түргэн тусламж дуудах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()