ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өсвөр насны хүүхдүүд шинэ төрлийн бэлгэвч бүтээжээ

Английн Лондонд саяхан болсон “Teen Tech Awards”-аар эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт 13,14 настай хүүхдүүдийн зохион бүтээсэн бэлгэвч тэргүүлжээ. Учир нь энэ бэлгэвч нь хүнийг бэлгийн замын өвчтэй эсэхийг тодорхойлж чаддаг гэнэ. “Хэдий хүүхдүүдийн зохион бүтээсэн бүтээл ч гэлээ шинжлэх ухаанд маш том хувь нэмэр оруулж байна” хэмээн дэлхий даяар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг магтсаар байна.
Өсвөр насны хүүхдүүд шинэ төрлийн бэлгэвч бүтээжээ Хадгалах

Ухаалаг гар утасны бидний мэдэхгүй 9 хэрэглээ

Техник технологи хөгжихийн зэрэгцээ хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам хурдацтайгаар урагшилж байгаа билээ. Үүний нэг тод жишээ бол өнөөдөр хүн бүр ухаалаг утас хэрэглэх болсон явдал юм. Та ердөө л гар утсаа ашиглаж, бүхий л амьдралаа хөнгөвчлөх боломжтой. Тэгвэл бид та бүхэндээ ухаалаг утасны гайхалтай 9 хэрэглээг танилцуулж байна. 

Ухаалаг гар утасны бидний мэдэхгүй 9 хэрэглээ Хадгалах

Нэг удаагийн хогийн сав

Саяхан болсон Миланы загвар дизайны долоо хоногийн vеэр Рикардона Наннини (Riccardo Nannini), Доменико Орефице (Domenico Orefice) болон Эмануэль Пиззолоруссо (Emanuele Pizzolorusso) нарын залуу дизайнерууд хамтран бvтээсэн маш сонирхолтой нэг удаагийн цаасан хогийн савныхаа загварыг танилцуулжээ. Амьдарч буй орчин, цаг vетэйгээ уялдуулан ургуулан бодож, нэг ч болов нvvдлийн цаадахыг харж чадсан хvн бол єнєєгийн нийгмийг хошуучлах нэгэн билээ. За ингээд эгэл хирнээ шинэлэг санаа дэвшvvлж, хамгийн гол нь тvvнийгээ хэрэгжvvлж чадсан сэргэлэн залуусын бvтээлийг хамтдаа сонирхоцгооё.
Нэг удаагийн хогийн сав Хадгалах

2010 оны шилдэг 7 техник

Одоо та бvхэндээ 2010 онд албан ёсоор зарласан дэлхийн шилдэг долоон техникийг танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Єнєєдєр бидний зєгнєл мєрєєдлєєс улбаатай зvйлс амьдрал дээр биелэлээ олсоор байгаа нь гайхалтай ч нууцхан айдас дагуулж байгааг нуух юун... нэг л єдєр хvмvvс бид нисдэг машинаар зорчиж, хvссэн бодсон газраа очиж, авъяас мэдлэгийг євлєж биш худалдаж авдаг болох цаг ойртсоор байна. Ингээд ойрын хугацаанд худалдаанд гарахаар тєлєвлєгдєж буй хамгийн анхаарал татсан шинэ технологуудтай танилцахыг урьж байна.
2010 оны шилдэг 7 техник Хадгалах

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хүйтний улирал нь хүн бүрийн сэтгэлийг чилээх бөгөөд ялангуяа жолооч нарын хувьд шүдний өвчин болсон хүндхэн асуудлууд гарч ирдэг билээ. Өглөө бүр цасанд хучигдсан машинаа цэвэрлэж, цан хүүрэгтэй нь зууралдаж эхлүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Үүнээс гадна хүйтэн өдөр машины цонх цантаж, урдах замаа харахад хүртэл төвөгтэй болдог. Иймд нийт жолооч нартаа зориулж, машины цонх цантахаас сэргийлэх аргыг дуулгахаар бэлтгэлээ. 

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ? Хадгалах

Сибирийн жолооч нарын машинаа халаах сонирхолтой арга

Өвлийн тэсгим хүйтэн шөнийн дараа машинаа асаана гэдэг жолооч бүрийн санааг зовоосон, хүндхэн асуудал. Гэхдээ Оросын хойд бүс нутгийн жолоочид өвлийн хүйтэнд машинаа гадаа хонуулаад зогсохгүй, хялбархан халаах арга хүртэл олжээ. -40 хэмийн хүйтэнд гадаа хонуулсан машинаа тэд хэрхэн асаадаг бол?

Сибирийн жолооч нарын машинаа халаах сонирхолтой арга Хадгалах

“Baseworld 2011” vзэсгэлэнгийн цагнууд

Уншигч та бvхний мэлмийд удахгvй буюу нэг долоо хоногийн дараа дэлхийн цагны vйлдвэрлэлийн цєм болсон Швейцар улсын Базель хотод нээгдэх “Baselworld 2011” vзэсгэлэнд тавигдах бvтээлvvдийн цуглуулгыг хvргэж байна. Энэхvv vйл ажиллагаа нь дэлхийн бугуйн цаг vйлдвэрлэгчдийн хувьд хамгийн чухал, хамгийн єргєн хvрээтэй vзэсгэлэн билээ. Энэ жилийн олон улсын Baselworld vзэсгэлэнд 50 гаруй орны 200 гаруй цагны vйлдвэрлэгчид тэр дундаа алдартай брэндvvдийн бvтээлvvдийг тавих юм. Уламжлал ёсоор бол цагны vйлдвэрvvд жил бvрийн нэгдvгээр сараас эхлэн уг vзэсгэлэнд тавих бvтээлvvдийнхээ гэрэл зураг болон онцлог шинжvvдийг нь урдчилан танилцуулдаг. Ингээд эрхэм танд зориулан тус нэр хvндтэй арга хэмжээнд тавигдах цагнуудын дvр зургийг толилуулж байгааг хvлээн авна уу. Цаг хугацаа бол ажил хэрэгч хvний хувьд хамгийн нандин зvйл. Тийм ч учраас бугуйн цагны чансаа, хийц бол єєрийгєє хvндэлдэг хvн бvрийн хувьд єндєр ач холбогдолтой vзvvлэлт билээ.
“Baseworld 2011” vзэсгэлэнгийн цагнууд Хадгалах

Японд дизайн хєгжсєн тvvх

Японы бvх зvйл тэр дундаа хэв маяг, дизайн нь ямагт бусдаас содон, євєрмєц байдаг билээ. Тиймээс уншигч танд зориулан энэхvv бие нь жижиг ч билчээр томтой ард тvмний дизайны салбарын хєгжлийн тvvхийн талаар єчvvхэн мэдлэгийг олгохоор уг мэдээллээ бэлтгэлээ. Нар тосон орших энэхvv улс нь газарзvйн євєрмєц байрлал, содон уур амьсгалтайгаас гадна гадаад ертєнцєєс бvрэн тусгаарлагдсан байсан ирсэн тул анхандаа Европ болон Америк-ад тэндэхийн соёлыг харь гаригийнх мэтээр хvлээн авч байсан нь арга vгvй биз ээ. Бvхий л зvйлийг хийхдээ энэ чамбай ард тvмэн улс орныхоо тvvх, соёлыг єгvvлж байдаг билээ. Харин 1868 оны Мейзигийн хувьсгалаар Японы хаагдмал байдал арилж, бусад улс орнуудтай харьцаагаа сэргээж эхэлсэн байна. Тэд Дорнын соёлоос ихийг суралцаж, сvvл сvvлдээ уусан нэгдэж, нэгэн шинэлэг япон маягийн Дорныг соёлыг бие болгожээ.
Японд дизайн хєгжсєн тvvх Хадгалах

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ?

Автомашин эзэмшигч хүн бүр тээшиндээ заавал насос авч явахыг эрмэлздэг. Гэвч замд юу ч тохиолдож болох тул хэзээ нэг өдөр машины дугуйгаа хийлэх шаардлага гарсан ч насос олдохгүй байх нөхцөл байдалд орохыг хэн мэдэх вэ? Ийм үед таны машин дотор байдаг бусад хэрэгслүүд тус болж чадна.

Машины дугуйг насосгүйгээр хэрхэн хийлэх вэ? Хадгалах

Thanet салхин цахилгаан станц

Thanet салхин цахилгаан станц английн Кент гvнлэгийн Танет (Thanet) тойргийн эргээс холгvй 11 км-ийн зайд оршдог. Энэ бол задгай тэнгист орших хамгийн том салхин сэнст цахилгаан станц юм. Тvvний хvчин чадал 300 МВт, єртєг нь 1,2 – 1,4 миллиард доллар ажээ. Thanet бол 2004 оны нэг сард английн хатан хааны гэр бvлийнхний зарласан 15 тєслийн нэг Round 2 гэдэг тєсєл нь юм. Энэхvv станц 2010 оны 9 дvгээр сарын 23-нд албан ёсоор ашиглалтанд оржээ. Энэ нь тухайн vеийн задгай тэнгис дэх хамгийн том гэгдэж байсан Horns Rev 2(209 МВт)-оос илт давжээ. Ингээд та бvхэндээ дэлхий дээрх хамгийн том салхин станцийн дvр тєрхтэй танилцуулъя.
Thanet салхин цахилгаан станц Хадгалах

Баячуудын барьдаг “Vertu” утсыг хэрхэн хийдэг вэ?

Хэдийгээр “Vertu” гар утас бусад өрсөлдөгчөө бодвол функц багатай ч Дэлхийн зах зээл дээр нэлээд хүчээ авсан юм. Ийнхүү баячуудын хэрэглээ болсон гол шалтгаан нь тухайн утсыг хийхэд хэрэглэж буй эд анги нь маш үнэтэй бөгөөд гар аргаар цуглуулдаг байна. Бэлэн болсон утас бүрийг нарийвчлан шалгасны дараа худалдаанд гаргадаг аж. Гар ажиллагаанаас гадна орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ч ашиглана. Ингээд энэ тансаг хэрэглээний гар утас хэрхэн бүтдэг талаар сонирхоцгооё.
Баячуудын барьдаг “Vertu” утсыг хэрхэн хийдэг вэ? Хадгалах

Байгаль дээрхи орчин vеийн архитектурын бvтээлvvд

2005 онд Норвегийн эрх баригчид гадны жуулчдын тоог олшруулах зорилт тавьж, тvvнийгээ хэрэгжvvлэхийн тулд эх орныхоо хамгийн чадварлаг архитекторуудад хандсан байна. Ингээд Норвегийн шилдэг архитекторууд жуулчдыг хамгийн ихээр татдаг байгалийн хосгvй цогцолбор газруудыг ер бусын байдлаар тохижуулах 15 жилийн хєтєлбєрийг хэрэгжvvлж эхэлжээ. Харин одоо зургаахан жилийн дараа тэдний хєдєлмєрийн гайхалтай vр дvнг дэлхийн мянга мянган жуулчид очиж vзэх боломжтой болох юм байна. Байгальтай ер бусын хэлбэрээр зохицон ууссан мэт боловч тэр чигээрээ урлаг, архитектурын бvтээл болсон орчин vеийн шийдлийг агуулсан эдгээр бvтээлvvд нь Норвегийг зорих жуулчдын цувааг мэдэгдэхvйц уртасгана гэдэгт итгэлтэй байна. Ингээд дэлхийн иргэн таны мэлмийд энэхvv хєтєлбєрийн зарим бэлэн болсон бvтээлvvд болон цаашдын тєлєвлєгєєний зургуудыг хvргэе.
Байгаль дээрхи орчин vеийн архитектурын бvтээлvvд Хадгалах