Өсвөр насны хүүхдүүд шинэ төрлийн бэлгэвч бүтээжээ

Английн Лондонд саяхан болсон “Teen Tech Awards”-аар эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт 13,14 настай хүүхдүүдийн зохион бүтээсэн бэлгэвч тэргүүлжээ. Учир нь энэ бэлгэвч нь хүнийг бэлгийн замын өвчтэй эсэхийг тодорхойлж чаддаг гэнэ. “Хэдий хүүхдүүдийн зохион бүтээсэн бүтээл ч гэлээ шинжлэх ухаанд маш том хувь нэмэр оруулж байна” хэмээн дэлхий даяар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг магтсаар байна.
Өсвөр насны хүүхдүүд шинэ төрлийн бэлгэвч бүтээжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


“Isaac Newton Academy”-ын гурван сурагч болох Daanyaal Ali (14 настай), Muaz Nawaz (13 настай), Chirag Shah (14 настай) нар энэ бэлгэвчийг зохион бүтээжээ. Уг бэлгэвч нь хэрхэн бэлгийн замын өвчнийг оношилдог нь нэлээд сонирхолтой бөгөөд хэрэглэх үед өнгө нь шар болвол герпес (herpes), ногоон болвол хламидын халдвар (chlamydia), цэнхэр болвол тэмбүү (syphilis) өвчтэйгээ мэдэж болох юм байна.



Тэд өөрсдийн бүтээлээ “S.T.EYE” хэмээн нэрлэжээ. Хүүхдүүд энэ бүтээлээ тайлбарлахдаа: “Бид хүмүүсийг бэлгийн замын өвчнөө эрт оношилж, заавал эмнэлэг явалгүйгээр өөрийгөө мэдэж болох аргыг олсон. Олон хүмүүст туслах болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()