ШИНЭ ТЕХНОЛОГИ

Blackberry Empathy утасны танилцуулга загвар

“Art Center” – дизайнерын коллежийин Kiki Tang болон Daniel Yoon нар нь Blackberry Empathy хэмээх шинэ загварын гар утасны маш сонирхолтой загварыг толилуулж байна. Энэхvv гар утас нь єнгєє єєрчлєх замаар эзнийхээ сэтгэл санааны тухайн vеийн нєхцєл байдлыг нь тодорхойлдог “шидтэй” ажээ. Та бvхэн vргэлжлэлээс энэхvv утасны фото зургуудыг болон сонирхолтой видео танилцуулгыг нь хvлээн авах болно. Ингээд бvгдээрээ шинэ vеийн супер хэрэглээ болох магадлал єндєртэй байгаа шинэ Blackberry-гийн танилцуулгыг хvлээн авцгаая.
Blackberry Empathy утасны танилцуулга загвар Хадгалах

2018 оны Хєлбємбєгийн ДАШТ-д зориулан ОХУ-д баригдах стадионууд

2018 оны ДАШТ-ыг эх орныхоо хєрсєн дээр явуулах эрхийн тєлєє Орос улс хэд хэдэн цэнгэлдэх хvрээлэнгийн тєслийг єргєн барьжээ. Тэгтэл Орос улс энэхvv єрсєлдєєнд ч яахын аргагvй ялсан тул одоо доорхи байгууламжийг босгох шаардлагатай тулгараад байгаа аж. Эдгээр цэнгэлдэх хvрээлэнг барихад эдийн засгийн хувьд асуудалтай байгаа ч оросын алдартай корпораци, тэрбумтангууд туслахаар болсон тухай ерєнхий сайд Путин мэдээлсэн байна. Ингээд бvгээдээрээ 2018 оны гэхэд Орос улс хэрхэн єнгє засах тєлєвлєгєєтэй байгааг хамтдаа сонирхоцгооё. Зураг бvр дээр ирээдvйд цэнгэлдэх баригдах хотынх нь нэрийг хvний багтаамжын тооцоотой нь бичсэн байгаа.
2018 оны Хєлбємбєгийн ДАШТ-д зориулан ОХУ-д баригдах стадионууд Хадгалах

Абу-Даби дахь “Зайед” vндэсний музейн барилгын тєсєл

Та бvхэнд амьдрал дээрхи vлгэрийн орон болсон АНЭ-ын Абу-Даби хот дахь “Зайед” хэмээх vндэсний музейн барилгын тєслийн анхны дvр зургуудыг хvргэж байна. Энэхvv загварыг Foster + Partners архитектурын баг боловсруулжээ. Музейн барилга нь Саадият арал дээр аль хэдийн хэрэгжиж, баригдаж эхлээд байгаа аж. Тvvнчлэн уг арал дээр “Зайед”-аас гадна Абу-Даби дахь Гуггенхаймын музей, Фрэнк Жери-гийн тєсєл, Абу-Даби-гийн лаврин, Жана Нувелийн тєсєл, Урлагийн тєв, тэнгисийн музей болон бусад зориулалттай олон ер бусын барилгуудыг босгохоор тєлєвлєєд байгаа юм байна. Ямартай ч “Зайед”-ыг Арабын Нэгдсэн Эмират улсыг vvсгэн байгуулсан "Зайед бин Султан аль Найян"-д зориулан барьж байгаа аж. Ингээд єдрєєр бус цагаар хєгжин цэцэглэж байгаа Арабын бас нэгэн гайхамшигтай танилцуулъя.
Абу-Даби дахь “Зайед” vндэсний музейн барилгын тєсєл Хадгалах

Adidas Superstars X Facebook & Twitter

Сvvлийн vед дэлхийн хvн амыг бараг бvхэлд нь єєртєє “эслvvлж” хvн бvрийн амьдралын салшгvй хэсэг болоод байгаа олон нийтийн харилцааны сайтууд алдартай хувцасны брэндvvдийн уран бvтээлийн онгодыг хєглєж, загвар дизайных нь гол сэдэв болох болжээ. Vvний нэг жишээ болгож хамгий алдартай, хамгын олон гишvvнтэй олон нийтийн харилцааны сайтууд болох Фейсбуук, Твиттер хоёрт зориулсан "Adidas Twitter Superstars"  болон "Adidas Facebook Superstars" хэмээх хоёр кетийг танд танилцуулж байна. Энэхvv кетнvvдийг иллюстратор, график дизайнер Жерри Маккем (Gerry Mckay) бvтээжээ. Юм энгийн байх тусмаа агуу байдаг гэдэг шиг олон хvний танил, алдартай байх тусмаа сэтгэлд ойр, хэрэглэхэд урамтай байдаг шvv дээ. Ингээд бvгдээрээ хvн бvхний ордог Facebook, Twitter хоёр болон алдарт Adidas гурвын нийлмэл бvтээгдэхvvнтэй танилцъя.
Adidas Superstars X Facebook & Twitter Хадгалах

Жинхэнэ high-tech дуулга

Таны харж байгаа эдгээр загвар ємсєгчид бvгд унадаг дугуйны дуулгатай байгаа гэдэгт та лав итгэхгvй нь лавтай. Нvдэнд харагдахгvй байгаа энэхvv дуулга нь элдэв огцом хєдєлгєєн, аваар ослын vед гэнэт гарч ирдэг (аваарын дэр шиг) "шидтэй" юм байна. Доорхи бичлэг дээр энэхvv дуулга яаж ажилладаг нь дэлгэрэнгvй гарсан байгаа. Ингээд бvгдээрээ модны vр шиг жижигхэн зvйлээс урган гарч ирдэг ер бусын дуулганы талаарх мэдээлэлтэй танилцая. Юм хєгжнєє гэж сайхан юм аа.
Жинхэнэ high-tech дуулга Хадгалах

Ralph Lauren-ы гайхалтай 4D шоу

Ralph Lauren брэнд нь интернетийн онлайн дэлгvvрийнхээ 10 жилийн ойг тохиолдуулан Лондон болон Нью-Йорк хотуудад алмайрмаар, ер бусын 4D vзvvлбэрийг толилуулжээ. 7 минут vргэлжилсэн шоуны vеэр дээрх хоёр хот дахь Мэдисон-авеню болон Бонд-стрит гудмуудад тус тус байдаг Ralph Lauren-ны бутик дэлгvvрvvдийн урд талын талбайд цугласан хvмvvс уг брэндийн хувцаснуудыг ємссєн загвар ємсєгчид, аксессуар, vнэртэн болон гол бэлэг тэмдэг нь болох “поло”- г vзсэн байна. Уг шоу нь цугласан олны таван мэдрэхvйд сэрэл мэдрэмж хvртээж чадсанаараа туйлын оцлог болжээ. Vзvvлбэрийн vеэр тус брэндийн Big Pony сvрчигний vнэр тэр хавиар тархаж байсан гэх жишээтэй. Шоуны дараа дизайнер нь єєрийн биеэр vзэгчидтэй мэндчилсэн байна.
Ralph Lauren-ы гайхалтай 4D шоу Хадгалах

Голландад замыг ингэж тавьдаг

Та бvхэнд сонирхуулж, Голландын орчин vеийн засмал зам тавих технологи болох Tiger-Stone-ыг танилцуулж байна. Энэхvv машин нь ямар ч замыг, хаана ч тавих чадвартай бєгєєд тvvний ажиллах процесс нь vнэхээр алмайрмаар ажээ. Ийм мундаг технологи манайд удахгvй нэвтэрч, явган хvний зам дээр хэдэн тоосго нийлvvлэх гэж єдєржин мєлхєж резинэн лантуу барьж суудаг барилгачдын маань ажлыг хєнгєвлєнє гэдэгт найдаж байна. Ингээд бvгдээрээ дэлгэцэндээ ойртон сууж, зам тавих хамгийн сvvлийн vеийн технологийн гайхамшигтай танилцацгаая.
Голландад замыг ингэж тавьдаг Хадгалах

Батуми дахь ер бусын баримал

Гvржийн Батуми хэмээх аялал жуулчлал, рашаан сувиллын vзэсгэлэнт хотод "Хайр" (Love) хэмээх нэртэй нэгэн ер бусын металл баримал сvндэрлэн босчээ. Хамгийн анхаарал татаж буй зvйл нь юу вэ гэхлээр, энэхvv баримал нь хєдєлдєг бєгєєд, эрэгтэй эмэгтэй хоёр хvний дvрс нь эргэлдэж, хоорондоо ойртон ойртсоор бие биендээ уусдагт оршино. Ингээд бvгдээрээ орчин vеийн хvн тєрєлхтний нэгэн гайхалтай сэтгэл хєдлєм бvтээн босголтын дvр зурагтай танилцацгаая.
Батуми дахь ер бусын баримал Хадгалах

Formula-1 болон Mercedes-Benz-ийн хамтран гаргасан бугуйн цаг

Tag Heur  нь Фormula-1 болон Mercedes-Benz-тэй хамтран цоо шинэ бугуйн цаг гаргажээ. Уг бvтээлийн нvvр нь спорт машины хурд хэмжигч багажийг санагдуулам болсон байна. Оосор дээр нь суурилуулсан мерседесийн эмблемийн хоёр талд цагийг тааруулах зориулалттай удирдлагын хос товчлуурыг байрлуулжээ. Ингээд одоо бvгдээрээ хурд хvч, чанарын хаадын бvтээсэн ер бусын шинэлэг загвартай бугуйн цагны дvр зурагтай танилцацгаая.
Formula-1 болон Mercedes-Benz-ийн хамтран гаргасан бугуйн цаг Хадгалах

Токио дахь LLOVE-2010 vзэсгэлэн

Токиод LLOVE-2010 vзэсгэлэн явагдаж байна. Энд дов толгодыг санагдуулам аврага том матрацыг зохион бvтээсэн Пике Бергманыг (Pieke Bergman) оролцуулаад голланд болон японы дизайнеруудын бvтээсэн зочид буудлын єрєєнvvд байна. Энэ vзэсгэлэнгээр тєлєєлvvлэн Голланди Япон улсуудын хооронд худалдаа соёлын харилцаа тогтоосны 400 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. Vзэсгэлэнг сонирхогч хvмvvс єрєєг захиалж болохоос гадна хонож єнжиж болно. Vзэсгэлэнгийн зохион байгуулалтын санааг Амстердам хотын Lloyd зочид буудлын эзэн Сюзан Оксенаар (Suzanne Oxenaar) гаргажээ. Vзэсгэлэн арван нэгдvгээр сарын 23 хvртэл vргэлжлэх юм.
Токио дахь LLOVE-2010 vзэсгэлэн Хадгалах

Єгзєгний силиконон наалт

Эр хvн нvдээрээ, эмэгтэй хvн чихээрээ дурладаг гэсэн уламжлалт сайхан vгийг одоо цагт хэрэглээд ч, утга агуулгад нь итгээд ч хэрэггvй болсон гэдгийг бид мэддэг болоод л байгаа. Хvний оюун ухаан улам боловсорч, баргийн юмыг гайхан хvлээж авахаа больсны дээр, зохион бvтээгчдийн арга ч улам бvр нарийсаж, тэр тусмаа гоо сайхан, гадаад тєрхийн талбарт єрсєлдєєн бараг vгvй болж, тєрєл бvрийн зvйлийг зохион бvтээж сэддэг болжээ. Хvн болгон л тєгс тєгєлдєр байхыг эрмэлзэж, тэр хvслээ ч мєнгє нь л байвал хvссэн аргаараа биелvvлж чаддаг болсон байна. Бvvр аргаа ядахдаа л хир тааруухан гарсан зураг аа фотошопдож хаяад л эрчvvдийг бол харцаар нь дурлуулж, баржигнасан сєєнгє хоолойгоо дуу хураагуурын тєрєл бvрийн програмаар янзлаад л хvvхнvvдийг бол чихээр нь дурлуулж байна ш дээ. Тэгтэл одоо бvр бодитоор нь харж, мэдэрсэн юмандаа хvртэл итгэхэд vнэхээр бэрх болсны бас нэгэн жишээг танд хvргэе. Энэхvv хиймэл єгзєг нь хvvхнvvдийн хувьд тvр зуурын, хуурамч “ялалт” эрчvvдийн хувьд “хар дарсан зvvд” болно биз ээ.
Єгзєгний силиконон наалт Хадгалах

Хvнээс бараг ялгаагvй робот

Японы AIST компаний танилцуулж буй Actroid-F2 хэмээх "хvн тєрхтэй" шинэ робот нь vнэндээ та биднээс ялгараад байх зvйл бараг байхгvй болжээ. Єнгєцхєн харахад тvvнийг эгэл жирийн хvнээс ялгах аргагvй ажээ. Actroid-F2-ийг євчтєнгvvдийг хянах зорилгоор эмнэлэгт, тайлбарлагч болгож музейд, зочид буудлын ресепшнээр, зочин угтагчаар vйлчилгээний газруудын vvдэнд"ажиллуулах" тєлєвлєгєєтэй байгаа гэнэ. Vнэхээр хvн, машин хоёр ялгагдахаа байх цаг хаяанд ирчихээд ханан доогуур "малтаад" эхэлчихсэн юм гэж vv?...
Хvнээс бараг ялгаагvй робот Хадгалах