ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аяллын зориулалттай хамгийн тансаг машинуудтай танилц!

Аялах сайхан. Гэхдээ аяллын зориулалтын машинтай бол бүр догь. Орчин үед хүмүүс аяллын машинаар хөдөө гадаа, хаа сайгүй аялах болсон. Мэдээж хэрэг эдгээр "сууц"-нуудад чанарын ялгаа бий. Ингээд та бүхэнд бид дэлхийн хамгийн тансаг аяллын машинуудыг сонирхуулж байна. 

Аяллын зориулалттай хамгийн тансаг машинуудтай танилц! Хадгалах

Японд амьдардаг амьд-робот хүүхэлдэй

Дэлхийн өнцөг булан бүрт амьд барби болох сонирхол, дур хүсэлдээ автаж гоо сайхны мэс засалд орж өөрийгөө өөрчилсөн хүн олон бий. Тэдний зарим нь үнэхээр л хүүхэлдэй шиг болж чадсан бол зарим нь ийм алхам хийх гээд бүтэлгүйтсэн байдаг. Харин энэ удаа бид танд Япон улсад амьдардаг "амьд" хүүхэлдэйг танилцуулж байна. Тэрээр бусад барбинаас эрс ялгардаг юм.

Японд амьдардаг амьд-робот хүүхэлдэй Хадгалах

Японы дижитал арт музей олныг гайхашруулж байна

Японы нийслэл Токио хотын Мори барилга дахь дижитал арт музей зочдодоо дэлхийн технологийн урлагийн гайхамшгийг мэдрүүлж, мөрөөдлийг тань бодит болгох боломж бүрдүүлнэ. Япон дахь анхны дижитал музей өндөр технологийн проекторууд ашигладаг бөгөөд таны өмнө нь хэзээ ч очиж үзэж байгаагүй, төсөөлөл дэх ертөнцөөр тань аялуулна. Тухайлбал та тэнд очсоноор цагаан будааны талбайгаар аялж, загасан сүрэгтэй хамт далайн гүнд шумбаж, мөн өөр гаригт очсон мэт гайхалтай мэдрэмж, басхүү кайф авах болно.  

Японы дижитал арт музей олныг гайхашруулж байна Хадгалах

Эмэгтэй хүнтэй адилхан авир гаргадаг секс робот

Хүн робот хоёрын харилцаа улам бүр ойр дотно болох боломжтой боллоо. Англид гарсан шинжлэх ухааны үзэсгэлэнгийн үеэр Испанийн зохион бүтээгч Сержи Сантос (Sergi Santos) Саманта нэртэй секс роботыг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү робот нь боловсронгуй хиймэл оюун ухаантай бөгөөд эмэгтэй хүнтэй адилхан зан ааштай байхаар програмчлагдсан юм байна.

Эмэгтэй хүнтэй адилхан авир гаргадаг секс робот Хадгалах

Фэйсбүүк, твиттер гэх мэт сошиал сайтууд бидний тархийг хэрхэн удирддаг вэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэдийн сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан бидний цаг хугацаа, анхаарлыг ихээхэн хумсалдаг билээ. Магадгүй энэ нь хэтэрхий сүржин сонсогдож болох юм. Гэхдээ олон нийтийн цахим сүлжээ сошиал медиагийн хийдэг гол зүйл нь энэ гэдгийг "Фэйсбүүк" компанийн үүсгэн байгуулагчдын нэг Сеан Фаркер хүртэл хүлээн зөвшөөрсөн байна.

Фэйсбүүк, твиттер гэх мэт сошиал сайтууд бидний тархийг хэрхэн удирддаг вэ? Хадгалах

"Мас" дээр таны ажлыг хөнгөвчлөх коммандууд

Сүүлийн үед монголчууд "Apple" брэндийн Мас, Macbook компьютеруудыг ашиглах болсон. Мэдээж бидний дассан Windows үйлдлийн системийг бодоход IOS нь эхлээд ажиллаж сурахад их түвэгтэй. Сурсны дараа та Windows-ыг голно гэдэгт харин итгэлтэй байна. Ингээд таныг тус компьютер дээр ажиллахад туслах коммандуудыг танилцуулж байна. 

"Мас" дээр таны ажлыг хөнгөвчлөх коммандууд Хадгалах

"Volvo" компани зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан машин бүтээжээ

Эмэгтэйчүүдэд тун муу анхаарал хандуулдаг гэдгээрээ "Volvo" компани байнга шүүмжлэлд өртдөг. Харин энэ удаа зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан автомашин зохион бүтээсэн нь олны анхаарлыг татаад байна. Яагаад зөвхөн эмэгтэйчүүдэд гэж онцолсон юм бол?

"Volvo" компани зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан машин бүтээжээ Хадгалах

Жолооч таны заавал мэдэж байх ёстой зүйлс

Өөрийн гэсэн унаатай байх тав тухтай амар хэдий ч автомашинаа үргэлж шинэ юм шиг байлгахын тулд нэлээд цаг, мөнгө зарцуулах хэрэгтэй болдог. Тэгвэл бид танд туршлагатай жолооч нарын автомашинтай холбоотой зөвлөгөөнүүдийг хүргэе.

Жолооч таны заавал мэдэж байх ёстой зүйлс Хадгалах

"Tesla"-гийн эзэмшигчид автомашинаа голж эхэлжээ

Өнгөрсөн жил "Tesla" цахилгаан автомашин худалдаанд гарч, хэрэглэгчид ч нэлээд найдлага тавьж байсан билээ. Харамсалтай нь "Model 3" хэмээн нэрлэгдсэн энэхүү машин хямд биш боловч тийм ч чанартай эд биш бололтой.  Автомашин сонирхогчид, сэтгүүлчид энэхүү машины дутагдлын талаарх мэдээллийг судалсан байна. "Tesla Model 3"-ыг сүүлийн 10 жилийн хугацаанд үйлдвэрлэсэн машинуудаас хамгийн тааруухан нь гэж дүгнэжээ. 

"Tesla"-гийн эзэмшигчид автомашинаа голж эхэлжээ Хадгалах

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ

Хүний нүд эзнийхээ талаар таны төсөөлж байгаагаас ч илүү ихийг бусдад мэдээлэх чадвартай. Шинжлэх ухаанчид "Бодол уншигч" төхөөрөмж буюу хүний хүүхэн харааг хянадаг бичил шилэн линз зохион бүтээсэн нь сүүлийн үед олны анхаарлыг нэлээд татаад байгаа аж. Учир нь энэхүү линз нь тухайн хүний хүүхэн харааны хөдөлгөөн, нүдээ цавчих зэрэгт нь үндэслэн хүний зан аашийг тодорхойлох чадвартай юм. Мөн судлаачид сониуч зантай хүмүүс эргэн тойрноо анхааралтай хардаг. Харин нээлттэй хүмүүс ямар нэг зүйл рүү удаан ширтдэг хэмээн тодорхойлжээ. 

Нүдний хөдөлгөөн эзнээ бүрэн тодорхойлдгийг Австралийн эрдэмтэд баталжээ Хадгалах

Япон инженерийн гайхамшигтай бүтээл

Японы инженер Масааки Нагумо өөрийн үйлдвэр дээр 7 тонн жинтэй, 8.5 метрийн өндөртэй "LW-Mononofu" хэмээх роботыг бүтээжээ. Энэхүү робот нь кабинтай бөгөөд резинэн бөмбөлөгөөр бууддаг байна. Үүнээс гадна тэрээр олон төрлийн робот бүтээсэн бөгөөд ямар нэгэн баяр ёслолын үеэр тэдгээр роботуудаа цагийн 930 доллараар түрээслэдэг байна.

Япон инженерийн гайхамшигтай бүтээл Хадгалах

Энэтхэг залуугийн үйлдэл ядуусыг баярлуулав

Энэтхэг улсад орчин үеийн 3D хэвлэх технологийн ачаар хамгийн хямд үнээр хиймэл гар, хөл үйлдвэрлэж байна. Энэхүү технологи нь одоогийн загварчлалын системээс 2 дахин бага зардлаар бүтэж байгаа бөгөөд амьдралын бололцоо багатай хүмүүст өндөр чанартай хиймэл гар, хөлийг хямд үнээр авах боломж олгож байгаа юм. Уг хиймэл гар, хөлийг зүүснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энгийн хүн шиг гар, хөлөө хөдөлгөж бичэж, алхаж чадах ажээ.

Энэтхэг залуугийн үйлдэл ядуусыг баярлуулав Хадгалах