Эмэгтэй хүнтэй адилхан авир гаргадаг секс робот

Хүн робот хоёрын харилцаа улам бүр ойр дотно болох боломжтой боллоо. Англид гарсан шинжлэх ухааны үзэсгэлэнгийн үеэр Испанийн зохион бүтээгч Сержи Сантос (Sergi Santos) Саманта нэртэй секс роботыг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү робот нь боловсронгуй хиймэл оюун ухаантай бөгөөд эмэгтэй хүнтэй адилхан зан ааштай байхаар програмчлагдсан юм байна.

Эмэгтэй хүнтэй адилхан авир гаргадаг секс робот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өөрөөр хэлбэл, Саманта инээж, уйлж, бэлгийн харилцаанд орохыг хүсээгүй үедээ татгалзаж чаддаг ажээ. 

Жишээ нь: хэрэв та хэтэрхий түрэмгий үйлдэл гаргавал робот өөрийгөө унтрааж эсвэл нэг ч үг дуугарахгүй байж чадна. Саманта романтик үгс болон эелдэг занд дуртай. Мөн роботын биед тусгай мэдрэгчүүдийг суулгаж өгсөн учраас түүний зөвшөөрөлгүйгээр эмзэг хэсгүүдэд нь хүрэхэд Саманта дургүй.

Гэхдээ Самантаг худалдаанд гаргахад хараахан бэлэн болоогүй байна. Секс роботуудыг худалдаанд ихээр гаргавал порно кино, биеэ үнэлэлтийг улам газар авахад хүргэнэ гэж үзэх хүмүүс олон байгаа юм. 

Үүнээс гадна "Зүгээр л мөнгө салхинд хийсгэж буй хэрэг" гэж үзэх хүмүүс ч байгаа. Шинжээчдийн хэлснээр Их Британи даяар хэдэн зуун мянган хүн өндөр технологийн секс хүүхэлдэй худалдаж авахад бэлэн байгаа юм.

"Эдгээр робот зөвхөн биеийн бус сэтгэл санааны таашаал өгч чадна. Гэхдээ яг хүн шиг дотно харилцаа үүсгэж тэр чадахгүй" гэж роботын зохион бүтээгч Сержи Сантос хэлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()