САНСАР ОГТОРГУЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сансар огторгуйн тайлбарлахад хэцүү зүйлс

Сансар огторгуйд нар, сар, гараг эрхсээс өөр олон сонирхолтой зүйлс бий. Тэдгээрийн заримынх нь нууцыг эрдэмтэд одоог хүртэл тайлж чадаагүй хэвээр байна. Өнөөдөр та бүхэнд сансар огторгуйн зарим тайлбарлагдашгүй зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Сансар огторгуйн тайлбарлахад хэцүү зүйлс Хадгалах

Сансрын хөлгөөр хэр хурдан аялах боломжтой вэ?

Хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн сансрын уудмаар аялах мөрөөдөлтэй байсан билээ. Энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд төрөл бүрийн сансрын хөлөг бүтээсэн ч өөр гараг руу хүн зөөхөд хүчин чадал нь арай л хүрэхгүй байна. Гэхдээ эрдэмтдийн нүр их хичээл зүтгэлийн хүчээр удахгүй хангалттай хүчтэй сансрын хөлөг гарч ирнэ гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэгвэл онолын хувьд сансрын хөлгөөр хэр хурдан аялах боломжтой вэ?

Сансрын хөлгөөр хэр хурдан аялах боломжтой вэ? Хадгалах

ЗХУ болон АНУ-ын сансрын уралдаанд хэн нь ялсан бэ?

1969 онд Аполло 11 хөлөг саран дээр бууснаас хойш өдгөө 52 жил өнгөрчээ. Америкийн сансрын нисгэгч Нил Армстронг (Neil Armstrong) саран дээр алхаж, "Энэ бол хувь хүний ​​хувьд нэг жижиг алхам, хүн төрөлхтний хувьд нэг том үсрэлт" гэж тунхагласнаас хойш хагас зуун жилийн дараа ч энэ явдлыг дэлхий нийтээр тэмдэглэсэн хэвээр байна. Саран дээр хүн газардсан нь АНУ-ын хувьд шинжлэх ухаан, техник, зохион байгуулалтын гайхалтай амжилт байсан нь эргэлзээгүй боловч сансрын уралдаанд АНУ үнэхээр ялсан гэж үү?

ЗХУ болон АНУ-ын сансрын уралдаанд хэн нь ялсан бэ? Хадгалах

Дэлхийн соронзон туйл байрнаасаа хөдөлснөөс болж зүг чигийн заалтыг өөрчлөхөөр болжээ

Дэлхийн хойд соронзон туйл хурдацтайгаар байраа өөрчилж байгаагаас шалтгаалан хөлөг онгоц, нисэх онгоц, шумбагч онгоцны зүг чиг олоход хэрэгтэй эх загварыг яаралтай шинэчлэх шаардлага гараад байгааг эрдэмтэд өгүүлсэн байна.  

Дэлхийн соронзон туйл байрнаасаа хөдөлснөөс болж зүг чигийн заалтыг өөрчлөхөөр болжээ Хадгалах

Санчир гаригийн бүслүүр хэзээ үүссэн бэ?

Бархасбадь гаригийн цаана орших манай нарны аймгийн 2 дахь хамгийн том гариг санчир нь тод бүслүүрээрээ нэн алдартай билээ. Тэгвэл санчирын бүслүүр хэдий хэмжээний настай вэ? Хэн ч энэ асуултын хариуг одоо хүртэл тодорхой мэдэхгүй байна. Зарим судалгааны ажилууд нь ердөө 100 орчим сая жилийн өмнө буюу манай гаригийг үлэг гүрвэлүүд эзэгнэдэг байхад сартай ойролцоо хэмжээ бүхий гариг гариг санчиртай хэт ойртон задарж бутарсанаас үүдэн бий болсон байх бололцоотой гэж үздэг.

Санчир гаригийн бүслүүр хэзээ үүссэн бэ? Хадгалах

Хүн төрөлхтний сансрын аялалд "анхны" хэмээн тооцогдох үйл явдлууд

Ердөө 100 жилийн өмнө буюу 20-р зууны эхэн үед сансарт хүрнэ гэдэг зөвхөн зөгнөлт зохиол дээр гардаг байсан ч түүнээс хагас зуун жилийн дараа хүн төрлөхтөн саран дээр газардаж чадсан билээ. Чухамдаа тэр цагаас хойш техник технологи улам сайжирсаар сансрын уудмыг эзэмших өрсөлдөөн улам эрчимжиж байгаа. Ингээд түүхэнд "анхны" хэмээх тодотголтой үлдэа томоохон сансрын ололт амжилтуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хүн төрөлхтний сансрын аялалд "анхны" хэмээн тооцогдох үйл явдлууд Хадгалах

Хар нүхнээс эрчим хүч гарган авах боломжтой юу?

Хар нүх бол асар их масстай, гэрэл гадагшлуулдаггүйн дээр хүчтэй таталцал бүхий сансрын биет гэдгийг бид мэднэ. Ямар нэгэн биет болон гэрэл ойртох төдийд л хар нүх бүгдийг нь сорон авдаг. Хар нүх рүү унавал юу ч үгүй алга болно гэсэн айдас төрүүлэм бодол бидэнд байдаг хэдий ч, энэхүү асар энергитэй биеээс их хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэн өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой гэвэл та итгэх үү? Тэгвэл шинжлэх ухааны үндэслэл дээр тайлбарласан сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Хар нүхнээс эрчим хүч гарган авах боломжтой юу? Хадгалах

Одон орон судлал хэрхэн үүссэн бэ?

Хүн төрөлхтөн тэнгэр ширтэж эхэлсэн тэр цагаас хойш сансрын эрхэсүүдийг ажиглаж, харь ертөнцийн үзэгдлүүдийг судлах болсон билээ. Технологийн хөгжил өндөр түвшинд хүрээд буй энэ үед сансар судлалын ажиглалтын төвүүд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж од, эрхэсийг ажиглаж байна. Тэд ихэвчлэн харагдах орчин хязгаарлагдахгүй уул, толгодын оройд байгуулагдсан байдгийг бид бүхэн хэдийн мэдэх биз ээ.

Одон орон судлал хэрхэн үүссэн бэ? Хадгалах

“Ingenuity” нисдэг тэрэг нислэгийн зай, хурдны үзүүлэлтээ шинэчилжээ

АНУ-ын сансар судлалын “NASA” агентлагийн бүтээсэн “Ingenuity” нэртэй нисдэг тэрэг Ангараг гараг дээр 25 дахь нислэгээ хийхдээ нислэгийн зай, хурдны үзүүлэлтээ шинэчлэн тогтоожээ.

“Ingenuity” нисдэг тэрэг нислэгийн зай, хурдны үзүүлэлтээ шинэчилжээ Хадгалах