САНСАР ОГТОРГУЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Амьдрал үүсэх боломжтой нь онолын хувьд батлагдсан 10 гараг

Эрдэмтэд аль эртнээс агаар мандалтай гарагуудыг илрүүлсээр байгаа бөгөөд тийм гараг нийт 2000 байдаг гэсэн тооцоо гаргажээ. Үүнээс гадна тухайн гараг дээр яг ямар төрлийн амьд биет оршин байх боломжтойг тодорхойлоход маш удаан хугацаа зарцуулдаг аж. Тиймээс судлаачид яг манай дэлхийтэй адилгаж болох арван гараг байдгийг тогтоосон байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээр гарагуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Амьдрал үүсэх боломжтой нь онолын хувьд батлагдсан 10 гараг Хадгалах

Саран дээрх 7 гайхамшиг

Ирээдүйд хүн төрөлхтөн сар руу хүссэн цагтаа хүрдэг болох нь тодорхой. Тэр үед манай цорын ганц дагуул маань жуулчдын очих дуртай газар болж хувирах биз. Харин сарыг үзэхээр ирсэн хүмүүс яг юуг үзэх ёстой юм бол? Энэ үүднээс та бүхэнд дэлхий дээрээс хайгаад ч олдохгүй зөвхөн саран дээр байдаг 7 гайхамшгийг хүргэхээр бэлтгэлээ. 

Саран дээрх 7 гайхамшиг Хадгалах

Манай гаригийн далай хэрхэн үүссэн бэ?

Эх дэлхий маань 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн цагаасаа эхлэн агуу хувиралт өөрчлөлтүүдийг даван туулсаар ирсэн цуцашгүй тэмцэгч гариг билээ. 4 тэрбум жилийн өмнө солирын мөргөлдөөнөөс үүдэн далай бүрэн ууршиж байсан бол 2,2 тэрбум, мөн 600 сая жилийн өмнө дэлхий бүхэлдээ цас мөсөөр хучигдан хөлдөлтийн байдалд орж байв. 250 сая жилийн өмнө газрын гүнээс их хэмжээний магмыг үлээн гаргасан аварга дэлбэрэлтүүд болж амьд амьтадын 90%-ийг устан үгүй болоход хүргэжээ.

Манай гаригийн далай хэрхэн үүссэн бэ? Хадгалах

Анх удаа сансарт эмэгтэй хүнийг нисгэх хөтөлбөрийн цаадах сонирхолтой нууцууд

Сансарт ниссэн анхны эрэгтэй болон эмэгтэй нисэгчид хоёул ЗХУ-аас төрсөн байдаг. Тэрхүү сансарт ниссэн анхны бүсгүй бол Валентина Терешкова юм. АНУ өөрсдийн сансрын хөтөлбөрөө амжилттай эхлүүлсний дараа эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх байгууллагууд тус улсын эрх баригчдаас эмэгтэй хүнийг сансарт нисэхийг шаардаж байв. Үүнийг мэдсэн ЗХУ-ын 2 дахь сансрын нисгэгч Сергей Королёв удирдагч Хрущевт хэл хүргэсэн бөгөөд өрсөлдөгчөөсөө хоцрохгүйн тулд даруй эмэгтэй сансрын нисэгчийн хөтөлбөр эхлүүлсэн гэдэг. 

Анх удаа сансарт эмэгтэй хүнийг нисгэх хөтөлбөрийн цаадах сонирхолтой нууцууд Хадгалах

Хар нүхэн дотор юу байдаг вэ?

Сансар огторгуй бол тэр чигээрээ нууц нь үл тайлагдах агуу ертөнц бөгөөд түүний дотор хар нүх бол орчлон ертөнцийн хамгийн бага судлагдсан, ер бусын объектуудын нэг юм.  Гэрэл болон аливаа соронзон долгион нэвтэлж гарч чадахааргүй маш хүчтэй таталцлын оронг хар нүх гэдэг болохыг та бүхэн маш сайн мэдэж байгаа байх. Асар их таталцлын хүч буюу орон зайн мурийлт үүсгэдэг учраас гэрэл хүртэл уг "ангал"-д сорогддог билээ. Тэгвэл хар нүхэн дотор яг юу байдаг тухай та өмнө нь бодож байсан уу?

Хар нүхэн дотор юу байдаг вэ? Хадгалах

Эвдэрхий хөлөг дотор амьдаараа хайлсан Зөвлөлтийн сансрын нисэгчийн гунигт түүх

Та өөрийгөө эвдэрхий сансрын хөлөг дотор суун дэлхийг тойрон эргэлдэж, нүдэнд тань тодоос тод харагдах төрөлх гаригтаа хэзээ ч амьд буцаж очихгүй гэдэгтэй эвлэрч байна гээд төсөөл дөө. Яг ийм шаналалыг Зөвлөлтийн сансрын нисэгч Владимир Комаров мэдэрсэн юм.

Эвдэрхий хөлөг дотор амьдаараа хайлсан Зөвлөлтийн сансрын нисэгчийн гунигт түүх Хадгалах

Сансар огторгуйн тайлбарлахад хэцүү зүйлс

Сансар огторгуйд нар, сар, гараг эрхсээс өөр олон сонирхолтой зүйлс бий. Тэдгээрийн заримынх нь нууцыг эрдэмтэд одоог хүртэл тайлж чадаагүй хэвээр байна. Өнөөдөр та бүхэнд сансар огторгуйн зарим тайлбарлагдашгүй зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Сансар огторгуйн тайлбарлахад хэцүү зүйлс Хадгалах

Сансраас олдсон хачирхалтай зүйлс

Хүмүүс бид санса огторгуйг хэдэн мянган жилийн турш судалж байгаа. Гэвч эрдэмдтийн шинээр илрүүлж буй зүйлс нь орчлон ертөнцийн нууцыг тайлахад туслах нь битгий хэл илүү олон асуулт гарч ирэх болсон билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хачирхалтай зүйлсийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Сансраас олдсон хачирхалтай зүйлс Хадгалах

Нарны оронд өөр одод байсан бол тэнгэр ямар харагдах вэ?

Амьдралыг тэтгэгч нар маань ертөнцийн тоолшгүй олон оддын жирийн л нэг төлөөлөгч гэхээр санаанд буумгүй. Гэхдээ энэхүү одны илч ивээлийг хүртэн амьдрагч хүн төрөлхтний төсөөлөл хязгааргүй нь гайхалтай. Авъяаслаг дижитал артистууд хэрэв нарны оронд полярис, сириус зэрэг аварга одод байсан бол тэнгэр ямар харагдахыг дүрслэн үзүүлжээ. Ингээд бүгдээрээ сансар огторгуйн төсөөллийн ертөнцөөр аялцгаая.

Нарны оронд өөр одод байсан бол тэнгэр ямар харагдах вэ? Хадгалах

Наран дээр яагаад аварга том толбо үүсдэг вэ?

Наран дээр хэдэн жилийн өмнөөс том толбо бий болж эхлээд байсан нь ѳнѳѳдрийн байдлаар том жижиг 60 гаруй толбонуудын бѳѳгнѳрѳл болсон бѳгѳѳд, зориулалтын хамгаалалт ашиглавал зүгээр энгийн нүдээр харагдах хэмжээний байна. Дэлхийн орнуудад нарны толботой холбоотой төрөл бүрийн үлгэрүүд байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь манай эрний өмнөх зуунуудад зохиогдсон байдаг аж. Эртний Грекийн одон орон судлаачид нарыг ямар ч гажиггүй, хамгийн тохиромжтой галт бөмбөг гэж үзэн түүн дээр харагдах толбыг ердөө бурхадын хир хэмээн тооцдог байжээ.

Наран дээр яагаад аварга том толбо үүсдэг вэ? Хадгалах

Ангараг гараг руу яагаад эмэгтэй нисэгчийг илгээх ёстой гэж үздэг вэ?

Ангараг гараг руу аялах анхны хүнтэй хөлгийн нисэгч нь эмэгтэй хүн байх хэрэгтэй гэсэн үзэл баримтлалын талаар та өмнө нь олж дуулж байсан уу? Уран зөгнөл мэт боловч биелэхэд тун ч ойртоод буй Ангараг гарагтай холбоотой төслийн нэгэн хачирхалтай зүйлийн нууцийг танд дэлгэж байна.

Ангараг гараг руу яагаад эмэгтэй нисэгчийг илгээх ёстой гэж үздэг вэ? Хадгалах