ГЭРЭЛ ЗУРАГ

100 гаруй жилийн өмнөх Орос орныг өнгөтөөр буулгасан нь

Та бүхэнд одоогоос 100 орчим жилийн өмнөх Хаант Орос улсын ахуй амьдралыг харуулсан хуучны ховор зургуудыг хүргэж байна. Энэхүү гэрэл зургуудыг Сергей Михайлович Прокудин-Горский хэмээх зурагчин Орос орны зах хязгаар нутгуудаар аялж явахдаа авсан бөгөөд тэрбээр хар цагаан зураг дарахдаа улаан, хөх, ногоон гэсэн 3 өнгийн шүүлтүүрийг ашиглаж өнгө оруулдаг ажээ.

100 гаруй жилийн өмнөх Орос орныг өнгөтөөр буулгасан нь Хадгалах

Бид ажил дээрээ яг юу хийдэг вэ?

Цагийг нь тулгасан ажил, кофены үнэр, принтерийн чимээ, хааяа болдог нийллэг, ажил тарахыг хүлээж суух зэрэг үзэгдлүүд дэлхий дээрх бүхий л оффисуудад тохиолддог. Гэхдээ хамт олонтойгоо өөрийн дуртай ажлаа хийж, цагийг үр бүтээлтэй хэрнээ хөгжилтэй өнгөрүүлж байх нь хүний эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлж байдаг. Ингээд та бүхэнд оффис дээрх амьдралын үнэн төрхийг харуулсан хөгжилтэй зургуудыг толилуулж байна.

Бид ажил дээрээ яг юу хийдэг вэ? Хадгалах
2019-04-21, 15:03

Элдэв зураг (80 фото) №604

Инээд хөөр,сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 604 дэх дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (80 фото) №604 Хадгалах
2019-04-20, 18:08

Эгзгийг нь олж дарсан хөгжилтэй зургууд

Хүний мэдрэлийн систем биед ирэх мэдээллийг асар их хурдтайгаар тархи луу илгээж чаддаг ч бид өөрсдийн мэдэлгүй олон зүйлийг алдаж унагах, асгах гээд хөгжилтэй хэрнээ харамсмаар олон зүйлсийг гаргадаг билээ. Ингээд энэхүү фото нийтлэлээрээ тухайн мөчийн эгзгийг нь олж дарсан зургуудыг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Эгзгийг нь олж дарсан хөгжилтэй зургууд Хадгалах
2019-04-20, 16:01

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс

Гэрэл зураггүйгээр хүн төрөлхтний түүхийг төсөөлшгүй билээ. Дэлхийн түүхэнд асар их нөлөө үзүүлсэн, бидний шүтэн биширдэг алдартай хүмүүс өнөөдөр амьд байсан бол тэд юу хийж бүтээх байсныг хэн ч таашгүй. Ингээд бид танд ухаантайгаас гадна залуудаа маш царайлаг байсан түүхэн хүмүүсийн ховор зургуудыг хүргэж байна. Тэд орчин үед байсан бол магадгүй инстаграмын од болох байсан биз ээ. 

Өнөө үед Инстаграмын од болох байсан түүхэн хүмүүс Хадгалах

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд

Цаг мөч бүхэнд хүн төрөлхтөн өөрсдийн түүхийг бичиж үлдээж байдаг билээ. Эртний түүхэн үеэс олон мянган жилийн турш өнөөдрийг хүртэл бид маш олон үйл явдлын гэрч болж, тайлагдаагүй зарим нууцуудыг судалж, үнэнийг эрэлхийлсээр ирсэн. Тэр ч утгаараа бид танд түүх болж үлдсэн ХХ зууны амьдралыг харуулах ховор гэрэл зургуудаас танилцуулж байна.

Гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургууд Хадгалах

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийг маш ойрхноос харвал...

Бид зарим нэг зүйлсийг өдөр бүр хэрэглэдэг ч тэдний дотоод бүтцийг төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тэгвэл Польшийн гэрэл зураг сонирхогч Р. Пианек (Ж.Pyanek) микроскоп ашиглан бидний өдөр бүр ашигладаг зүйлсийн зургийг томруулж авчээ. Эдгээр зургуудыг хараад та байнга хэрэглэдэг зүйлсээ таньж чадах болов уу? Туршаад үзээрэй.

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийг маш ойрхноос харвал... Хадгалах

Элдэв зураг (70 фото) №603

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №603 Хадгалах
2019-04-12, 17:55

Эхлээд харвал эвгүй сэтгэгдэл төрүүлэх хөгжилтэй зургууд

Зарим энгийн зүйлс гэрэл зурган дээр огт өөрөөр гарах тохиолдол бишгүй олон тохиолддог. Үүнд зургийн өнцөг буруу байх болон тухайн үйл явдлын эгзэг нь таарах гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Ингээд та бүхэнд өнгөцхөн харвал тун эвгүй мөртлөө ямар ч "гэмгүй" хөгжилтэй зургуудыг толилуулж байна. 

Эхлээд харвал эвгүй сэтгэгдэл төрүүлэх хөгжилтэй зургууд Хадгалах
2019-04-10, 15:53

Бүх цаг үеийн хамгийн цуутай 10 гэрэл зураг

Гэрэл зураг бол цор ганц агшныг үүрд хадгалан үлдээдэг гайхалтай урлаг билээ. Энэ урлагийн хөгжил нь дэлхий ертөнцөд асар их нөлөөлж, цаг үеийг бодитоор тодорхойлох хүч болсон гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, эсэргүүцлээс болж өөрийгөө шатааж буй лам, буудуулсан найзыгаа өвөр дээрээ тавин гашуудаж буй хүүгийн зураг зэрэг нь дэлхийн хамгийн алдартай гэрэл зургуудад тооцогддог. Гэсэн хэдий ч, аливаа нэг зургийн бодит илэрхийлэл, нөлөөг ойлгохын тулд түүний ард байгаа нөхцөл байдлыг зайлшгүй мэдэх шаардлагатай юм. Тэгвэл бид танд хамгийн гайхалтай, дахин давтагдашгүй, өвөрмөц гэрэл зургуудыг, тухайн үеийн нөхцөл байдалтай нь хамтатган тайлбарлан хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн цуутай 10 гэрэл зураг Хадгалах

Дэлхийн хүмүүс "эрс тэс" хоёр өөр ертөнцөд амьдардгийг гэрчилсэн зургууд

Турк улсад амьдардаг Уйгур Галленкуш (Uğur) хэмээх уран бүтээлч залуу дэлхий дахинд ямар аймшигтай, зүрх шимшрэм үйл явдлууд болж өрнөдөг болох, тэдгээрийг бид хэрхэн үл тоож өнгөрдгийг өөрийн бүтээлээрээ хүмүүст ойлгуулахыг хүсдэг ажээ. Бид нэг нарны дор амьдардаг хэрнээ яг л хоёр өөр ертөнцийн хүмүүс шиг байдгийг тэрбээр тодотгосон юм. Ингээд уншигч та бүхэнд хөгжингүй орны амьдралыг дайнд нэрвэгдсэн, ядуу буурай орнуудын амьдралтай харьцуулсан сэтгэл өвдөм зургуудыг хүргэж байна.

Дэлхийн хүмүүс "эрс тэс" хоёр өөр ертөнцөд амьдардгийг гэрчилсэн зургууд Хадгалах

1950-иад оны үеийн бүсгүйчүүдийн загварлаг бөгөөд халуухан дүр төрх

1950-аад оны үе бол дайны дараа эхэлсэн их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн үе байсан билээ. Чухам тухайн арваад жилд дэлхий нийтээрээ урьд хожид байгаагүй их эд баялаг, хөгжлийн амтыг мэдэрсэн юм. Үүнийгээ дагаад соёл урлаг, тэр дундаа хувцас загвар жинхэнэ төрхөө олсон бөгөөд орчин үеийн загварын бүхий л чиг хандлага энэ үед бий болсон гэхэд буруудахгүй. Ингээд та бүхэнд 50-аад оны бүсгүйчүүдийн гайхалтай түүхэн зургуудаас хүргэе.

1950-иад оны үеийн бүсгүйчүүдийн загварлаг бөгөөд халуухан дүр төрх Хадгалах