ГЭРЭЛ ЗУРАГ

Зүгээр зогсох талаар ямар ч ойлголтгүй хүмүүсийн инээдтэй мөчүүд (35 фото)

Аливаа нэг нөхцөлд хүмүүсийн биеэ авч явж буй байдал, асуудалд үзүүлж байгаа хариу үйлдэл зэрэг нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Ямар ч илүү хөдөлгөөн хийлгүйгээр зүгээр зогсож байгаа хүмүүст ч энэ ялгаа маш сайн анзаарагдана. Дараалалд зогсож буй хүмүүсийн зарим нь нэг хөл дээрээ тулж зогсож байхад нөгөө нь сунгалт, уян хатан чанараа гайхуулж байх ч энүүхэнд байдаг аж. Энэ мэтчилэн хүмүүсийн хөгжилтэй "пооз"-уудыг дараах зургуудаас хүлээн авч үзээрэй.

Зүгээр зогсох талаар ямар ч ойлголтгүй хүмүүсийн инээдтэй мөчүүд (35 фото) Хадгалах
2022-01-20, 19:31

"Хайрыг хаанаас ч олж харж болно..." - Малайз артистын хөгжилтэй, өхөөрдөм зургууд

Цахим орчинд @tangyauhoong нэрээр уран бүтээлээ оруулдаг артистын хувьд хайр дурлалын сайхан талуудыг үггүйгээр хэрхэн илэрхийлэхээ хамгийн сайн мэддэг аж. Түүний комик зургуудад харилцан яриа байхгүй ч хайр амттай эсвэл гашуун, хөгжөөнтэй эсвэл уйтай, энгийн эсвэл хачирхалтай байдгийг үзэгчдэд ойлгуулж чаддаг.

"Хайрыг хаанаас ч олж харж болно..." - Малайз артистын хөгжилтэй, өхөөрдөм зургууд Хадгалах
2022-01-19, 15:13

Музей, урлагийн галерей дотор ч гэсэн хөгжилдөж болдгийг харуулсан хүмүүсийн мөчүүд

Зөвхөн "номын" хүмүүс музей болон урлагийн үзэсгэлэнг сонирхож чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэдэг тогтсон ойлголт бий. Хэдий урлагийн бүтээлд хүндэтгэлтэй хандаж, бусдын сонирхолд саад болохгүй байх нь чухал ч түүнийхээ хажуугаар хөгжилтэй талыг нь олж харж чаддаг хүмүүс олон байдгийг дараах мөчүүд харуулах болно.

Музей, урлагийн галерей дотор ч гэсэн хөгжилдөж болдгийг харуулсан хүмүүсийн мөчүүд Хадгалах
2022-01-18, 18:33

Хүүхдээ аавд нь даатгаж үлдээвэл юу болдгийг харуулах хайр хүргэм зургууд

Аав хүн гэдэг хүүхдийн хүмүүжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ирээдүйд хувь хүн болж төлөвших нөхцлийг нь бүрдүүлж, ертөнцийг харах өнцөг, үзэл бодлыг нь бүтээж, сургаж өгдөг билээ. Хүүхдийн эцэг эх болно гэдэг маш том үүрэг гэдгийг хүн бүр хөндлөнгийн хэн нэгнээр хэлүүлэлтгүй маш сайн мэднэ. Гэвч тэр их хариуцлагын дундуур өөрсдөдөө хөгжилдөх цагийг гаргахдаа гарамгай хүмүүс бол аавууд юм. Ингээд та бүхэнд хүүхэдтэйгээ адилхан томоогүй аавуудын хөгжилтэй мөчүүдээс хүргэж байна.

Хүүхдээ аавд нь даатгаж үлдээвэл юу болдгийг харуулах хайр хүргэм зургууд Хадгалах
2022-01-17, 17:32

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №79

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №79 Хадгалах
2022-01-17, 15:29

Хуучин нийгмийн үеийн дурсамжийг авчрах халуун дулаан уур амьсгалтай зургууд

Хүний сэтгэл гэдэг гайхаад барамгүй хачирхалтай эд гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй маш сайн мэдэж байгаа байх. Өнгөрсөн цагийн дурсамж сануулах өчүүхэн төдий үнэр, амт, бодол, бүр зурвасхан төсөөллийн тусламжтай хормын дотор сэтгэл дүүрээд цаанаа л аз жаргалтай эсвэл хоосроод хөнгөхөн гунигтай болчихдог. Бид энэ удаад гэрэл зураг ашиглан та бүхний бага залуу, хүүхэд насны дурсамжийг сэдрээхээр шийдлээ. 

Хуучин нийгмийн үеийн дурсамжийг авчрах халуун дулаан уур амьсгалтай зургууд Хадгалах
2022-01-16, 19:01

Хойд Солонгосыг өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй өнцгөөс буулгасан гэрэл зургууд

Хойд Солонгос бол дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг юм. Гадаадын иргэдийн хувьд энэхүү оронд хөл тавих туйлын хэцүү бөгөөд ирсэн хойноо энгийн иргэдийн амьдралыг яг байгаагаар нь олж харах нь бараг л боломжгүй юм. Учир нь Хойд Солонгост ирсэн жуулчид зөвхөн гадныханд зориулж байгуулсан элдэв гоёл чимэглэл бүхий газраар хөтөчийн байнгын хяналттайгаар л явах ёстой байдаг аж. Тийм учраас ганцхан Америк гэрэл зурагчин тус улсын эгэл жирийн амьдралыг гэрэл зургийн хальсанд буулгаж чадсан байдаг байна. 

Хойд Солонгосыг өмнө нь хэзээ ч харагдаж байгаагүй өнцгөөс буулгасан гэрэл зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №744

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 744 дэх дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (70 фото) №744 Хадгалах
2022-01-14, 19:42

Дайны дараа "дахин сэргэж" буй 50-иад оны Япон орныг харуулсан түүхэн зургууд

2-р дайны төгсгөлд буюу 1945 онд Япон улс бууж өгсөнөөр АНУ-ын тэргүүлсэн холбоотны хүчнийхэн тус улсыг хяналтандаа авч, нийгмийн бүхий л салбарт эрс шинэчлэлийг эхлүүлсэн юм. Эзэнт гүрэн үгүй болж, арми татан буугдаж, засгийн газар нь ардчилсан замыг сонгож, эдийн засгийн болон боловсролын тогтолцоо шинэ зохион байгуулалтанд оржээ. Мөн цөмийн бөмбөгт сүйдсэн Хирошима, Нагасаки зэрэг дайны хөлд нэрвэгдсэн хотуудыг дахин босгов. Чухам 50-иад оны үед Япон орон хуучин дайснууд байсан орнуудынхаа холбоотон болсны хүчинд үсрэнгүй хөгжлийг авчирч, үйлдвэрлэл болон шинэ технологийн хүчин чадлаар дэлхийд тэргүүлэх болсон юм.

Дайны дараа "дахин сэргэж" буй 50-иад оны Япон орныг харуулсан түүхэн зургууд Хадгалах
2022-01-14, 18:10

Ажил дээр нь огт уйдаадаггүй хамтран ажиллагсадынхаа хөгжилтэй үйлдлүүдийг цахим хэрэглэгчид хуваалцжээ

Цагийг нь тулгасан ажил, кофены үнэр, принтерийн чимээ, хааяа болдог нийллэг, ажил тарахыг хүлээж суух зэрэг үзэгдлүүд дэлхий дээрх бүхий л оффисуудад тохиолддог. Гэхдээ хамт олонтойгоо өөрийн дуртай ажлаа хийж, цагийг үр бүтээлтэй хэрнээ хөгжилтэй өнгөрүүлж байх нь хүний эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлж байдаг. Ингээд та бүхэнд хүмүүс ажлын газрынхныхаа хөгжилтэй үйлдлүүдийг цахим орчинд хуваалцсанаас хүргэж байна.

Ажил дээр нь огт уйдаадаггүй хамтран ажиллагсадынхаа хөгжилтэй үйлдлүүдийг цахим хэрэглэгчид хуваалцжээ Хадгалах
2022-01-12, 17:33

Үр ач нараа хэзээ ч уйдаадаггүй эмээ нарын хөгжилтэй, хайр татам мөчүүд

Дийлэнх хүүхдүүдийн хувьд эмээ нар хэн хүнээс илүү сэтгэлд дотно мэдрэмж төрүүлдэг гэдэгтэй маргах хүн бараг гарахгүй байх. Нас ахиж, намба сууна гэдэг яриа хүмүүсийн дунд түгээмэл тарсан байдаг ч эсрэгээрээ бүр саваагүй гэмээр эгдүүтэй үйлдлээрээ хүүхдүүд, ач зээ нараа хөгжөөдөг эмээ нар олон байдаг. Ийнхүү гадаад төрх, бие махбодь нь хөгширсөн байж болох ч дотоод сэтгэлдээ огтхон ч нас нэмээгүй эмээ нарын хөгжилтэй мөчүүдийг хуваалцъя. 

Үр ач нараа хэзээ ч уйдаадаггүй эмээ нарын хөгжилтэй, хайр татам мөчүүд Хадгалах
2022-01-11, 16:00

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №78

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №78 Хадгалах
2022-01-10, 14:56