9-р сарын 1энэ өдөр сурагчийн дүрэмт хувцсаа өмсөж, ангийн найзуудтайгаа уулзахаар сэтгэл догдлон алхах, бяцхан дүү нар маань сургуулийн босгоор анх удаагаа алхаж, анхны "А" үсгээ заалгахаар аав ээж, ах эгчтэйгээ хөтлөлцөн яваа, ажил мэргэжлээ төлөвлөн амьдралд хэрсүүжиж яваа оюутан залуус эргээд ангидаа уулзах учрал, ачит багш нарын минь "сайхан амарсан уу" гэх зөөлөн инээмсэглэл дагуулсан үгс энэ бүхэн онцгой энэ өдрийг дурсамж, тэмүүллээр дүүрэн болгож хувиргана. Багш нартаа болон дүү нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Харин одоо та бүхнийг энгийн биш эгэл энэ өдрийн "Элдэв зураг" цувралын хөгжилтэй, хөгжөөнтэй зургуудын шинэ ертөнцөөр хамтаддаа аялахыг хүсч байна.
Хадгалах
Намрын сэрүүн салхи салхилаад л ... элч муутай нарны туяа төөнөсөн, намрын налгар өдрүүд биднийг угтах болжээ. Яг одоо таныг саакын "Радио" буланд шинээр нэмэгдсэн уянгалаг яруухан дуунуудыг сонсон, "Элдэв зураг" цувралын сонирхолтой зургийн цомгийг үзэж, сэтгэл санаагаа өөр тийш хандуулахыг саакаас санал болгож байна. Гайхалтай өдрүүд гэж байхгүй, харин түүнийг та өөрөө л бүтээнэ. Хийж бүтээж буй бүх зүйлд чинь амжилт хүсье.
Хадгалах
Улс төрийн засаглалын талаарх онолд монархи буюу нэг хүнээр удирдуулах, олигархи буюу цөөн тооны элит хэсгээр удирдуулах, тимархи буюу нэг үндэстэн нөгөөгөө удирдах засаглал, ардчилсан зэрэг засаглалын олон хэлбэрүүдийг дурдсан байдаг. Эдгээрийн нэг болох хэмжээгүй эрхт хаадын засаглалыг улс төрийнх нь хэллэгээр монархи гээд ямар нэгэн хаан буюу бусдаасаа илүү эрх мэдэл бүхий хүнд үе залгамжлагдан удирдагддаг засаглалын хэлбэр гэж ойлгодог. Францын зурагчинДаниэль Лэйн(Daniel Laine) Африкын угсаа залгамжилсан монархиуд тэдгээрийн гэр бүлийнхний талаарх сонирхолтой зургууд авсныг та бүхэндээ хүргэж байна.
Хадгалах
Та бүхэндээ элдэв янзын хөгжилтэй зургуудын цуглуулга, бидний удаан хугацааны танил эрч хүчээр дүүрэн "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Өнөөдөр бидний үзэх дуртай 2 цуврал нийтлэгдсэн болохоор сэтгэл хангалуун байна. Ингээд найзуудаа одоо хөгжин баясаж, инээж хөхрөх цаг болжээ. Шинэ цувралаа тухлан сууж, таалан соёрхоно уу.
Хадгалах
Сайхан амарч байна уу залуусаа, өчигдөр Бадар-Ууган, Сэрдамба хоёр маань хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж мөнгөн медаль болгож чадсанаар нутаг нэгт монголчуудынхаа сэтгэлийг хөдөлгөж, дахин хоёр олимпийн аваргатай болох итгэлийг төрүүлж эхэллээ. Энэ бол үнэхээр гайхалтай амжилт юмаа. Баярлалаа та хоёртоо, улам сайн хичээгээрэй гэж хүсье. Харин одоо таны амралт чөлөөт цагт зориулан өнөөдрийн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Шинэ цувралын хувьд товчхон хэлэхэд маш халуухан болсон бөгөөд нүд баясгах олон хөгжилтэй зургууд таныг хүлээж байна.
Хадгалах
Ойрын өдрүүдэд нийслэлд маань нилээн сэрүүн талдаа байхнээ. Би ингэж бардам хэлж байгаагийн учир бол мэдээж манай "Цаг агаар" буланд байгаа мэдээлэл, энэ хэзээ ч алдаж хэлэхгүй мэдээ байгаа. Та бүхэндээ бас нэг зүйлийг дуулгахад саакын "Радио"-ны дуунуудыг дөнгөж сая цэгцэлж, чанартай бас шинэ дуунуудыг үлдээж, дээр нь шинээр дуунууд нэмлээ. Харин одоо таны шимтэн үзэх дуртай "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хамтдаа сонирхцгооё. Энэ удаагийн дугаарын хувьд зургийн хамрах цар хүрээ өргөн, олон гайхалтай шинэ мэдрэмжүүдийг өөртөө агуулсан сайн цуврал болсон байгаа.
Хадгалах
Багаасаа амьтан тэжээж өссөн хүүхдүүд том болохоороо хүнийг хайрлаж чаддаг, зориг тэвчээртэй хүн болж өсдөг гэж хэдийн тогтоогоод байгаа билээ. Зөвхөн багачууд ч гэлтгүй 8 настайгаас 80 настай буурал хүртэл гэртээ амьтан тэжээхийг судлаачид зөвлөж байна. Та ядаж л гэрийн тэжээвэр амьтнаа усанд оруулна, салхилуулна, хамт тоглоно энэ бүхэн эргээд таныг ажлын их стрессийг тань тайлж, ясны сийрэгжилт, зүрхний шигдээснээс хүртэл сэргийлдэг байна. Биднийг хүрээлэн буй ан амьтны хөгжилтэй мөчийг гэрэл зургийн хальсанд хэрхэн буулгасныг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Таны шимтэн үзэх дуртай, хөгжилтэй бас сонирхолтой зургуудын цуглуулга "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Энэхүү дугаарын хувьд онцлон хэлэхэд өмнөх дугааруудтай харьцуулахад маш сайн гэсэн ангилалд багтаж чадахуйц чанартай болсон байна. Үнэхээр эхнээсээ авахуулаад таны нүдийг баясгаж, инээдийг чинь барахаар гайхалтай агшинууд хүлээж байна. Зүгээр л дэлгээд үз гэж хэлмээр байна...
Хадгалах
Манай боксчдын хоёрдугаар тойргийн тулаанууд эхэлсэн, одоогын байдлаар Мөнх-Эрдэнэ, Бадар-Ууган нар өрсөлдөгчдөө онооны илт давуугаар ялаад байгаа билээ. Бадар-Ууганы хувьд өчигдөр Ирландын боксчин Жон Жозеф Невинийг9:2харьцаагаар ялж, хүрэл медалийн төлөө тоглох эрхээ авсан. Үнэхээр гайхалтай удахгүй бид дахин олимпийн аваргатай болох итгэл дүүрэн байгаа шүү. Ингээд таны амралтанд зориулан энэ өдрийн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүртээл болгоё. Энэ удаагын дугаарт "Бээжин 2008" олимпийн наадмын эргэн тойрон, торгон агшинуудыг харуулсан зургууд нилээдгүй анзаарагдсан. Мэдээж цуврал тэр чигээрээ хөгжилтэй, сонирхолтой бас азгүйтэлийн дүрслэл, амжиж дарсан гайхалтай хоромууд байгаа.
Хадгалах
Дэлхийд өөрийнхөө авьяасыг таниулж чадсан Бельгийн фото зурагчинЖефри Ванхоут-ын уран бүтээлээс та бүхэнд хүргэж байна. Тэрээр өөрийхөө авсан фото зургуудаар өөрийн ертөнцийг үзэх үзлээ бусдад дэлгэдэг бөгөөд уран сэтгэмж болоод бодит амьдрал хоёрыг хэрхэн хослуулж болдгийг уран тод жишээ болгон харуулсан байгаа. Манай фото зураг сонирхогч залуус болон рекламны мангасуудад илүү хэрэгтэй мэдээлэл гэж бодож байна.
Хадгалах
Монголчууд маань дэлхий дахинд нэр алдараа дуурсгаж чадсан Түвшинбаяр хүүгээрээ бахархан баярлацгааж, аврагатай боллоо, алтан медалтай боллоо гээд л бие биедээ баяр хүргэж тэврэлдээд л ... спорт гэж үнэхээр гайхалтай юмаа. Ингээд та бүхний баяр дээр инээд хөөрийг нэмэхээр өнөөдрийн "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Өнөөдрийн дугаарын онцлог гэвэл манай төрийн тэргүүнүүд өчигдөр орой Сүхбаатарын талбай дээр ард түмэнтэйгээ хэрхэн баярлаж байгаа хөгжилтэй агшинууд багтсан байгаа.
Хадгалах
24 настай Унгарын хүндийн өргөлтийн тамирчинJanos Baranyai-ны хувьд энэ удаагийн олимп тун барцадтай болж байна. Тэрээр 148 кг-ын туухай өргөх үед түүний баруун гарын дээд үеэр хугарч, хүндээр гэмтжээ. Энэ нь "Бээжин 2008" олимпийн тамирчдын анхны хүнд гэмтэл боллоо.
Хадгалах