Хадан дээрх сүг зураг

2012-10-11, 21:36
44,046
Хойд Испанийн Альтамир агуйд очсоны дараа Пабло Пикассо ингэж хэлсэн байна: “Альтамирын агуйд очсоны дараа бүх соёл урлаг доод түвшинд хүрсэн мэт санагдаж байсан” -хэмээн хэлжээ. Доод түвшинд гэдэг нь Мэргэжлийн түвшинд гэсэн үг юм. Франц болон Испанийн зарим нэг агуйд байрлах хадны сүг зургууд үнэхээр эртний үеийн гайхалтай томоохон өв соёл байсан аж. Хадны сүг зураг зөвхөн Монгол оронд төдийгүй бусад орнуудын хувьд ч эртний соёлын өв болон үлджээ.
Хадан дээрх сүг зураг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Магур агуй.
Магур агуй нь Болгарын томоохон агуй нь нэг юм. Энэхүү агуй нь нутгийн баруун хойд зүгт оршдог. Агуй нь ханан дээр балар эртний үеийн хадны сүг зургууд байдаг байна. Энэхүү зургууд 8000-4000 жилийн өмнө зурагдсан бөгөөд 700 орчим зургууд байдаг аж. Хадан дээр анчид, бүжиглэж буй хүмүүс болон маш олон амьтдын зургийг зурсан байна.



Куэва-де-лас-Манос.
Куэва-де-лас-Манос Өмнөд Америкийн нутагт байдаг. Хэрвээ агуйн нэрийг утгачлан орчуулбал “ Гар агуй” гэсэн нэртэй болж байгаа аж. Агуйн хадны зурагт ихэнхидээ зүүн гар болон олон анчид, амьтад зэрэг дүрсүүд байдаг. Зургууд 13000-9500 жилийн өмнө зурагдсан аж.



Бхимбетка
Энэтхэг улсад орших энэхүү агуй дотор 600 орчим балар эртний хадны сүг зураг байдаг байна.Зурган дээр эртний үед хаданд амьдарч байсан хүмүүсийн зураг болон амьтдын зураг байдаг. Мөн зэрлэг үхэр, бар, арслан болон матрын зураг ч байсан байна. Хамгийн эртний зураг 12000 жилийн орчим зурагдсан гэж үзжээ.



Серра-да-Капивара
Энэхүү агуй Бразилийн зүүн хойт зүгт оршдог. Энэ газар нь өмнө нь чулуун оромж болдог байсан бөгөөд энд амьдарч байсан хүмүүс хадан дээр анчид, модны зураг, амьтад болон өөрсдийн зан үйлийн талаар зурж тэмдэглэж үлдээсэн байна.Харин энэхүү агуйд зурагдсан хамгийн эртний зураг 25000 жилийн өмнө байсан хэмээн эрдэмтэд тогтоожээ.



Лаас Гаал
Лаас Гаал бол Сомалийн зүүн өмнөд зүгт оршдог бөгөөд Африк тивийн хамгийн эртний дурсгалт хадны зургууд бүрдсэн цогцолбор юм. Эдгээр зургууд ойролцоогоор 11000-5000 жилийн өмнөх бүтээлүүд гэж эрдэмтэд үзсэн байна. Энэхүү зурагт үхэр, ёслолын хувцастай хүмүүс, гэрийн амьтад болон анаашны зураг байсан аж.



Тадрарт Акакус
Тадрарт Акакус нь Сахарын өмнөд Ливийн нутагт байдаг байна. Энэхүү газарт 12000 жилийн өмнөх зураг байдгаараа алдартай. Сахарын амьдрал, уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байсан талаар энэхүү зургууд өгүүлэх болно. 9000 жилийн өмнө энд ногоон зүлэг, нуур, ой, амьтад байсан хэмээн зурагт өгүүлсний дагуу үздэг байна.



Шовийн агуй
Шовийн агуй нь Өмнөд Францын нутагт оршдог бөгөөд хадны сүг зургийн түүхэн газрын нэг юм. Энд хадгалагдсан зургууд 32000 жилийн түүхтэй аж. Агуйг 1994 онд Жанн Мари Шове нээж илрүүлсэн байна. Агуй дахь зурагнуудад: янгир, морь, арслан, баавгай гэх мэт амьтдын зураг байсан аж.



Какаду хадны зураг.
Австралийн хойд хэсэгт орших Какаду хэмээх үндэсний хүрээлэнд нутгийн уугуул иргэдийн зурсан эртний хадны сүг зургийн томоохон цуглуулга байдаг аж. Энэхүү хүрээлэнгийн хамгийн хуучин сүг зураг 20000 жилийн өмнө зурагдсан байдаг аж.



Альтамирын агуй
19-р зууны сүүл үед нээж илрүүлсэн энэхүү агуй Испанийн хойд хэсэгт байрладаг байна. Хадан дээрх зургууд үнэхээр тод, элэгдэл хуучрал бага байсан учраас эрдэмтэд энэхүү агуйг нээж илрүүлсэн Марселино Санс де Саутуола-г хуурамч соёлын өв танилцуулсан хэмээн буруутгаж байсан байна. Харамсалтай энэхүү агуйг илрүүлэгч 1902 он хүртэл амьдарч чадаагүй боловч эдгээр зургуудыг хуурамч биш болохыг нотолсон байна. Эртний хүмүүс энэхүү зургуудыг нүүрс болон зосоор зурсан ажээ.



Ласко
Ласко агуй нь Францын баруун өмнөд зүгт байдаг бөгөөд хамгийн гайхалтай хадны сүг зургуудтай газар аж. Зарим зургууд 17000 жилийн настай гэнэ. Энэхүү хадан дээр ихэвчлэн бух, морь болон буга зураатай байдаг аж. Ласко агуй дахь хамгийн том зураг нь 5,2 метр урттай бух юм байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()