ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (70 фото) №684

Намрын сүүлийн энэ өдрүүдийг та сэтгэл сэргэг, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Өнөөдөр бид та бүхэнд уламжлал ёсоор цуврал болгон хүргэдэг "Элдэв зураг"-нуудын шинэ дугаарыг толилуулж байна. Ингээд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгах шинэ соргог зурагнуудыг үзэж сонирхоно уу.

Элдэв зураг (70 фото) №684 Хадгалах
2020-11-06, 17:50

Турк уран бүтээлчийн гүн утга санаа бүхий зургууд

Зураач Гурбуз Доган Экшиоглу (Gürbüz Doiean Ekshioğlu) 1954 онд Туркийн Месудие хотод төрсөн. Тэрбээр дөчин жилийн турш хүүхэлдэйн кино, зурагт ном туурвиж, нийтдээ 60 гаруй шагнал авснаас түүний дотор олон улсын хэмжээний 23 шагнал хүртжээ.

Турк уран бүтээлчийн гүн утга санаа бүхий зургууд Хадгалах

Орон орны элит хүчнийхний сүрдэм төрх (20+ фото)

Улс орны хувь заяатай холбоотой чухал даалгаврыг гүйцэтгэдэг тусгай хүчнийхэн бүрэн хувцас хэрэглэлтэйгээ байхдаа яг л уран зөгнөлт киноны дүр юм шиг санагддаг. Угтаа бол хүн төрөлхтөн бид өөрсдөө эдгээрийг бүтээсэн учир гайхшрах хэрэггүй билээ.

Орон орны элит хүчнийхний сүрдэм төрх (20+ фото) Хадгалах

Австрали зураачийн зөвхөн тосон будгаар зурсан гайхалтай бүтээлүүд

Австралийн зураач Салли Уэст импасто техник ашиглан тосон будгаар зурдаг. Тэрээр ихэнх зурагтаа наран шарлагын газар, далайн эргийг дүрсэлдэг бөгөөд газрыг панорамик үзэмжээр харж болох өндөрлөг хэсэгт очиж, бүтээл туурвих байрлалдаа тухлаад зурж эхэлдэг гэнэ. 

Австрали зураачийн зөвхөн тосон будгаар зурсан гайхалтай бүтээлүүд Хадгалах

Уран зурагт дүрээ үлдээсэн хүмүүсийг хиймэл оюуны тусламжтайгаар бодит болгосон нь... (20 фото)

Хиймэл оюун ухаан аливаа зүйлийг хэрхэн гайхамшигтай болгохоо хэдий нь мэддэг болжээ. Ердөө л фильтер ашиглаад өөрийнхөө хөгшин эсвэл бүр жаахан царайтай болгохоос эхлээд хүүхэлдэйн киноны дүр байсан бол ямар харагдахаа ч олж харж болж байна шүү дээ. Тэгвэл эсрэгээрээ одоо хүүхэлдэйн кино, уран зурагт гардаг хүмүүс бодит амьдралд ямар харагдахыг нэг харцгаах уу? 

Уран зурагт дүрээ үлдээсэн хүмүүсийг хиймэл оюуны тусламжтайгаар бодит болгосон нь... (20 фото) Хадгалах

Цахим хэрэглэгчид өөрсдийн олсон эрт үеийн сонирхолтой зүйлсийг хуваалцжээ

Дэлхийн өнцөг булан бүрийн интернет хэрэглэгчид улирч одсон цаг хугацааг харуулах сонирхолтой эдлэл, хэрэглэлүүдээ хуваалцаж байна. Цаг хугацаа зогсолтгүй урссаар, өчигдөрт өнгөрсөн бүхэн өнөөдөр түүх болон хувирч байна. Тэгвэл олон сонин түүх өгүүлэх дараах зүйлс дунд эзнийхээ элээсэн наснаас ч илүү урт хугацааг туулсан эд ч байх ажээ. 

Цахим хэрэглэгчид өөрсдийн олсон эрт үеийн сонирхолтой зүйлсийг хуваалцжээ Хадгалах

20-р зууны агуу рок хамтлагууд Японд зочилсон нь... (25 фото)

1971 онд "Led Zeppelin" хамтлаг Япон улсаар аялан тоглолт хийж, барууны орнуудаас наран ургах нутгийг зорин ирсэн анхны уран бүтээлчид болж байснаараа түүхэнд шинэ хуудас нэмжээ. Тус хамтлаг дөрөв дэх цомгоо гаргасныхаа дараа Японд ирж 5 тоглолт хийсэн юм. Тэднийг япон шүтэн бишрэгчид нь халуун дотноор хүлээж авснаар барахгүй хүндэт медалиар ч шагнаж байсан юм. 

20-р зууны агуу рок хамтлагууд Японд зочилсон нь... (25 фото) Хадгалах

Алдартнууд чёлктой байсан бол ямар харагдах вэ?

Чёлк тавих уу? Байх уу? Энэ асуултын дэлхийн бараг бүх эмэгтэйчүүд амьдралдаа дор хаяж нэг удаа өөрөөсөө асууж, тээнэгэлзэж байсан байх. Эргэлзэн байж үсээ тайруулаад хойноос нь тэр дор нь харамсаж байсан хүмүүс ч цөөнгүй биз. Харин одоо цаг үе өөрчлөгдөж,  заавал бодит болгож туршиж үзэхгүйгээр аливаа үйлдлийн үр дүнг тооцоолох боломжтой болжээ. Тэгвэл дараах 18 алдартан үсний засалтдаа шинэчлэл хийж, чёлк тавиулбал ямар харагдах вэ гэдгийг хамтдаа харцгаая. 

Алдартнууд чёлктой байсан бол ямар харагдах вэ? Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №18

Заримдаа та бидний амьдарч буй энэ дэлхийд санаанд оромгүй гайхалтай зүйлс оршин байдаг гэдгийг бид төдийлөн анзаарч чаддаггүй. Ингээд сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №18 Хадгалах

1900-аад оны гейша охидын ховор хөрөг зургууд

Гейша нарын уламжлалт хэв маягаа орхисон ховор зургуудыг хүргэж байна. Залуу охид үсээ задгайлж, кимоногоо тайлсан байх ажээ. Нэр нь тодорхойгүй япон гэрэл зурагчны авсан эдгээр зургуудыг Flickr-т Oкинава Соба нийтэлсэн байна.

1900-аад оны гейша охидын ховор хөрөг зургууд Хадгалах

20-р зууны эхэн үеийн Солонгосчуудын амьдрал (Түүхэн зургууд)

Манай сайт та бүхэнд Монголын болоод бусад орны эгэл жирийн иргэдийн амьдрал түүхийн уртад хэрхэн өөрчлөгдөж ирснийг харуулсан ховор гэрэл зургуудыг байнга хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаа 120 гаруй жилийн өмнөх буюу Чусон улс мөхөж, Японы эрхшээлд дөнгөж ороод байсан Солонгосын хойг дахь амьдрал барууны гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг түүвэрлэн хүргэж байна.

20-р зууны эхэн үеийн Солонгосчуудын амьдрал (Түүхэн зургууд) Хадгалах
2020-10-31, 16:11

Орон орны хүүхдүүд хайртай тоглоомуудынхаа хамт... (Фото төсөл)

Италийн гэрэл зурагчин Габриел Галимберти (Gabrielle Galimberti) сүүлийн хоёр жилийн турш "Тоглоомын түүх" бүтээлээ гаргахаар шаргуу ажиллажээ. Ингэхдээ тэрээр хүүхдийн нүдээр дэлхийг харуулахыг зорин 58 улсаар аялж,  хүүхдүүдийг хайртай тоглоомтой нь хамт камерын дуранд буулгасан байна. Хүүхдүүд өөр өөр соёл иргэншилтэй, өөр өөр орчинд нөхцөлд өсөж байгаа хэдий ч тэднийг нэгтгэх нэгэн зүйл бол хүүхэд бүр тоглоомондоо хайртайд байгаа юм. 

Орон орны хүүхдүүд хайртай тоглоомуудынхаа хамт... (Фото төсөл) Хадгалах