Үүнийг ашиглаад харласан өвдөг, тохойндоо баяртай гэж хэлээрэй!

Хүний биеийн тохой болон өвдөгний арьс хурдан харлаж, сайртах, хуурайших гэх мэт олон асуудлууд тулгардаг. Харин энэ үед та заавал үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөө гарздалгүй айл бүрт байдаг байгалийн гаралтай зүйлсийг ашиглаж, харласан арьсаа цайруулж болох юм. Ингээд чухам ямар зүйлсийг ашиглаж, хялбар аргаар арьсаа цайруулах боломжтойг хамтдаа олж мэдэцгээе. 

Үүнийг ашиглаад харласан өвдөг, тохойндоо баяртай гэж хэлээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кокосын тос

Е витаминаар баялаг кокосын тос нь тохой болон өвдөгний харыг арилгаж, арьсыг чийгшүүлдэг. Та усанд орсны дараа тохой болон өвдгөндөө түрхэж, бага зэрэг иллэг хийгээрэй. Ингээд л хэдхэн хоногийн дараа таны асуудал шийдэгдэж, харлаж, хуурайшсан арьс тань зөөлөн цэвэрхэн болох аж. 

Кокосын тос

2 Нимбэгний шүүс

Байгалийн гаралтай цайруулагч бүтээгдэхүүний хамгийн түгээмэл нь яахын аргагүй нимбэг билээ. Цэвэрлэгээ хийж, эд зүйлсийг өнгө оруулахад ч мөн ашигладаг бөгөөд та харласан арьсаа өнгө оруулахдаа хэрэглэж болох юм. "Витамин С"-ээр баялаг нимбэг нь үхэжсэн арьсыг гуужуулж, шинээр арьс төлжихэд тусладаг. Нимбэгний шүүсийг шахаж, үүгээрээ тохой болон өвдөгний харласан хэсгээ арчихад хангалттай. 

Нимбэгний шүүс

3 Хүнсний сода

Хоол болон цэвэрлэгээ хийх гэх мэт бүхий л зүйлд ашиглагдаж, энэхүү чанараараа гайхагдсан хүнсний содаар ямар ч асуудлыг шийдвэрлэж болдог. Харин тохой болон өвдөгний арьс харласан тохиолдолд хүнсний содыг тараг, сүү эсвэл устай хольж зуурмаг болгоод асуудалтай хэсгээ үрж, үхэжсэн арьсыг гуужуулах аж. 

Хүнсний сода

4 Сүү

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сүү нь харласан арьсыг цайруулах шидтэй гэдгийг та мэдэх үү? Сүүн хүчил нь гол үүргийг гүйцэтгэж, арьсыг цайруулдаг. Та сүүгээ хүнсний содатай хольж, арьсаа үрээрэй. 

Сүү

5 Элсэн чихэр

Цагаан, бор элсэн чихрийг та скраб болгон ашиглах боломжтой. Та нэг халбага элсэн чихрэн дээр хэдхэн дусал нимбэгний шүүс хийж зуураад, тохой болон өвдөгний харласан хэсэгтээ түрхэж, сайтар үрэх хэрэгтэй. 

Элсэн чихэр

6 Давс

Элсэн чихэртэй адил давсыг ч мөн скраб болгон ашиглаарай. Үүнийг оливын тостой хольж, арьсандаа түрхэж үрэх бөгөөд дараа нь бүлээн усаар зайлж, арьсандаа чийгшүүлэгч тос түрхээрэй. 

Давс

7 Куркума (Turmeric)

Толботой, харласан арьсыг цайруулах үйлчилгээтэй хамгийн шилдэг бүтээгдэхүүний нэг бол куркума юм. Нунтаг куркумаг оливын тос, нимбэгний шүүстэй хольж, арьсаа үрж, иллэг хийж болно. Харин дараа нь тохой болон өвдгөө бүлээн усаар зайлахаа мартуузай. 

Куркума (Turmeric)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()