ГЭРЭЛ ЗУРАГ

Орон орны шинэ цэргvvд

Зэвсэгт хvчин гэдэг нь улс орны сvр жавхлан, халдашгvй хvчийг илтгэдэг хvчин зvйл билээ. Хичнээн дорой буурай хєгжилтэй улс орон байлаа гээд эр цэргvvдийнх нь гутал тоостой, харц доогуур, алхаа удаан байна гэж vгvй ээ. Гэхдээ дайн тулааны vеэр улсынхаа тусгаар тогтнол, эрх чєлєєг цээжээрээ хамгаалдаг энэ хvмvvс анх армид элсэхдээ ямаршуу бацаанууд байдгийг сонирхоцгооё.
Орон орны шинэ цэргvvд Хадгалах
2009-04-23, 23:45

Сайхан бvсгvйн байгаа газрыг Google Map-аар хэрхэн олох вэ?

Техник технологи дэндvv хурдан хєгжиж байгаа энэ vед хувь хvний нууц гэхээр зvйл гэж огт vгvй болсон гэхэд болно. Ямар сайндаа л оффисийн ажилтай залуус хийх юмгvй уйдаад ирэхээрээ Google Map-ийнStreet View-г ашиглан дэлхийн хаа нэгтээ гудамжаар холхих хэн нэгнийг хайж олоод, алхаа бvрийг нь ажсан шигээ зугаагаа гаргадаг болжээ. Мэдээж эрчvvд л болсон хойно сайхан тєрсєн бvсгvйг ажин суух нь илvv сонирхолтой байж таарна. За ингээд Лондонгийн гудмаар мєрєєрєє алхаж яваа бvсгvйн биеийг хэрхэн эгзэгтэй єнцгєєс харж байгааг сонирхоно уу. Юм хєгжинє єє гэж.
Сайхан бvсгvйн байгаа газрыг Google Map-аар хэрхэн олох вэ? Хадгалах
2009-04-23, 22:10

Бугуйн цагны алдарт сэтгvvлийн шинэ дугаар

Жилдээ гуравхан удаа нийтлэгддэг ШвейцарийнPlaza Watch Magazineсэтгvvлийн шинэ дугаар гарлаа. Энэ сэтгvvлд шинэ цагнуудыг танилцуулан сурталчилж, цагны ертєнцийн сонин хачныг хvvрнэхээс гадна алдартай зурагчдын сурталчилгааны гэрэл зургуудыг хэвлэн толилуулдаг байна.Харин энэ удаагийн "Plaza Watch Magazine" сэтгvvлд Шведийн гэрэл зурагчинТомас Монка(Tomas Monka)  болон Германы Mierswa-Kluska бvтээлийг оруулжээ. За ингээд бугуйн цагийг хэрхэн сурталчилж, vзсэн хvн тэрхvv бvтээгдэхvvнийг авахын хvсэлд умбатал нь харуулж чадсан тун сонирхолтой гэрэл зургуудыг танд хvргэж байна.
Бугуйн цагны алдарт сэтгvvлийн шинэ дугаар Хадгалах
2009-04-23, 00:20

Элдэв зураг (105 фото) №256

Бидний эргэн тойронд болж буй хєгжилтэй, сонирхолтой агшинуудыг багтаасан "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Энэ дугаарыг товчхон хэлхэд маш халуухан цуврал болсон байгаа. Бvсгvйчvvдийн дур булаам тєрх, эргэх дэлхийн элдэв сонин хачин, элгэ хєшєєм зургууд таныг хvлээж байна. Ингээд хамтдаа цувралаа нээцгээе.
Элдэв зураг (105 фото) №256 Хадгалах
2009-04-22, 06:29

Гэрэл зурагчин Френсис Хилл-ийн бvтээлvvд

Френсис Хиллс(Francis Hills) нь цагтаа амжилттай явсан бизнесмэн хvн юм. Гэтэл 5 жилийн ємнє тvvний бизнес дампуурчээ. Гэсэн ч тэрээр санаагаар уналгvй, єєрийнхєє бас нэгэн гайхалтай авъяасыг нээн илрvvлж, гэрэл зургийн урлагт зvрх сэтгэлээрээ татагдсаар, сонирхогчийн тєвшингєєс мэргэжлийн гэрэл зурагчин болтлоо дэвшжээ.Одоо тэрээр загварын сэтгvvлvvдийн хуудсыг чимэх зургуудыг авч, алдартай оддын хєргийг хальсандаа буулгадаг болсон байна. Тvvнийг загварын ертєнцийхєн ч андахаа байж, чадварлаг гэрэл зурагчдын нэг хэмээн vздэг болжээ. Тэрээр хvн, тэр тусмаа эмэгтэй хvний гоо vзэсгэлэнг гэгээлэг бєгєєд єєдрєг талаас нь харуулж чаддаг гайхалтай уран сэтгэмжтэй хvн юм. Ингээд та бvхнэдээ нэрд гарч байгаа гэрэл зурагчин Френсис Хиллс-ийн бvтээлvvдийг хvргэж байна.
Гэрэл зурагчин Френсис Хилл-ийн бvтээлvvд Хадгалах
2009-04-21, 21:40

Хаа нэгтээ - Сэдэвчилсэн гэрэл зургийн цуглуулга

Данийн гэрэл зурагчинPeter Funch-ийн маш сонирхолтой зохиомжит гэрэл зургийн цуглуулгыг та бvхэнд толилуулж байна. Тэрээр Нью-Йорк хотоор холхих хvмvvсийн зургийг хэсэгчлэн авч, дараагаар нь бvх бvтээлvvдээ нийлvvлэн, дараах маш сонирхолтой бєгєєд єгvvлэмжтэй цуврал зургаа толилуулжээ. Та зураг бvрээс єєр єєрийн гэсэн єнгє аяс, уур амьсгалыг олж харахаас гадна, амьдрарч буй хорвоо ертєнцийнхєє хичнээн баялаг бєгєєд єргєн уудам болохыг ойлгох юм. Тиймээ амьдрал бол тэр чигээрээ сэдэв билээ.
Хаа нэгтээ - Сэдэвчилсэн гэрэл зургийн цуглуулга Хадгалах
2009-04-21, 07:56

Комодын аварга гvрвэл буюу бодит амьдрал дээрх луу

Далавчгvй л болохоос биш vлгэр домогт гардаг луутай тун ижилхэн харагдах энэхvv нvсэр биетэй амьтан нь гvрвэлийн тєрлийн хэвлээр явагч амьтны бvлэгт багтдаг. Гvрвэл тєрєлтєн дотроос хамгийн том биетэйд тооцогдох энэ амьтан нь 3 метр хvртэл урттай байх нь бий.Нас бие гvйцсэн зэрлэг комодын аварга гvрвэл нь 70 орчим кг жинтэй байдаг бєгєєд хамгийн том аварга гvрвэл нь 3.13 метр урт, 166 кг жинтэй байсан байна.
Комодын аварга гvрвэл буюу бодит амьдрал дээрх луу Хадгалах
2009-04-20, 06:17

Элдэв зураг (148 фото) №255

Ачаалалтай, алжаасан долоо хоног дуусч weekend эхлэж байх шив. Амжилтын эх vндэс нь эрvvл бие, саруул ухаан гэдэг. Та амралтаа хэрхэн vр дvнтэй єнгєрєєх талаар бодсон уу. Хараахан бодож амжаагvй байгаа бол танд шинэ санаа єгєхєєр "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг орууллаа. Харин та эндээс амралтын санаа олох гээд хичээх хэрэггvй шvv. Зvгээр нээж vзээд, нvдээ баясаг, чихээ амараа... харин дараа нь та юу хийхээ бодно биз. Гэхдээ халуураад гэртээ харихгvй зам хазайх вий. 
Элдэв зураг (148 фото) №255 Хадгалах
2009-04-18, 03:26

Америкийн ядуусын хороолол “Гетто”-ийн дvр зураг

Аливаа улс орон хичнээн аугаа, хичнэн єндєр хєгжилтэй байлаа ч гэсэн амьдрал л хойно хаана ч гэсэн эрээн бараан алаглан оршдог билээ. Тиймээс бид та бvхэнд єнєєдєр, залуусын мєрєєдєл бослон АНУ-ийн “Гетто” хэмээгддэг ядуусын хорооллын талаар фото мэдээллийг хvргэхээр бэлтгэлээ. Єрнийн томоохон хотуудын амжиргааны дундаж тєвшнєєс доогуур орлоготой цєєнхи хэсэг хvмvvсийн амьдардаг, нилээн аюултай, хvнд хэцvv хvрээлэн буй орчинтой хорооллыг “Гетто” гэж нэрлэдэг юм байна. Харин Америкийн “гетто” хороололд ихэвчлэн африк, латин гаралтай єнгєт арьстнууд амьдардаг ажээ.
Америкийн ядуусын хороолол “Гетто”-ийн дvр зураг Хадгалах
2009-04-18, 01:15

Хятадын карманы хулгайчид

Манай урд хєршийн карманы хулгайчид хэрхэн ажиллаж байгаа талаар сонирхолтой фото мэдээллийг хvргэж байна. Эдгээр зургуудыг хараад байхад ганцхан юм тодорхой байна. Энэ нь бид єєрсдєє vнэхээр хайнга, болгоомжгvй байх юм. Харин тэд vvнийг нь маш гярхай ажиглаж, vндсэн ажлаа ямар авъяаслаг хийж байгаа талаар эндээс харах болно. Vнэхээр чєтгєрvvд юмаа.
Хятадын карманы хулгайчид Хадгалах
2009-04-17, 04:10

Аймшгийн бялуунууд

“Амьдралаа би чамд хайртай” хэмээн ертєнцийн тоосыг хєдєлгєж, нийгмийн нэг хэсэг болж яваагаараа бахархдаг хvмvvс байхад, орчноосоо таашаал ханамж авахаа аль эрт болиод, эргэх хорвоод мэндэлсэн тэр єдрєє vзэн ядталаа гуниж гутарсан, євєрмєц сэтгэхvйтэй зарим нэгэн бий. Харин бид танд єнєєдєр яг тийм сэтгэхvйн доройтолд орсон хvмvvсийн тєрсєн єдєрт зориулсан харахад нvд хальтирч, зvvдэнд ором бялуунуудын цуглуулгыг толилуулж байна.
Аймшгийн бялуунууд Хадгалах
2009-04-16, 21:35

Дvрслэх урлаг болон шинжлэх ухааны хот

Энэхvv хот доторх хот нь Испани улсын Валенсиа хотод байдаг бєгєєд дэлхийн мянга мянган жуулчидын очих дуртай газрыг нэг билээ. Энэ хотыг байгуулах тєсєл нь 1996 оноос эхлэх хэрэгжиж эхэлсэн ба шинэ зууны босгон дээр нээлтээ хийжээ. Уг хот нь нийт 5 хэсгээс бvрдэх бєгєєд эдгээр нь дуурийн театр, кино урлагийн театр, цэцэрлэгт хvрээлэн, шинжлэх ухааны музей болон далайн паркаас бvрддэг байна.
Дvрслэх урлаг болон шинжлэх ухааны хот Хадгалах
2009-04-16, 05:36