Та бvхэнд цаанаа л нэг зэвvvцэл тєрvvлэм ясны єшєєт хятадын ард тvмний бас нэгэн хачирхалтай бєгєєд сонирхолтой цуврал зураг авалтаас хvргэж байна. Хэтэрхий хаагдмал газрын ард иргэд нь хvний нvднээс далдуур бєгєєд эрх чєлєєтэй байх цорын ганц орон зай буюу энгийн нэгэн дэн буудлын єрєєнд ямар ямар адал явдал єрнvvлдгийг гэрэл зурагчин нь сонирхолтойгоор харуулжээ. Vvнийг vзсэний дараа"дэн буудал"гэдэг vгийг сонсох тєдийд л дургvй хvрмээр болох вий. Гэвч газар газрын жижиг, бохир буудлуудад иймэрхvй зvйлс єдєр бvр тохиолддог биз ээ. Ямартай ч, харж суухад эвгvй ч гэсэн бодит дvр зургуудыг илэрхийлсэн хєгжилтэй мэдээлэл ажээ.
Хадгалах
Таны энэ єдрийн амар амгаланг эрж, сэтгэлийн тань урлагийн мэдрэмжийн орон зайг 23 настай Испаний залуу зураачJericó Santander-ийн гайхалтай бvтээлvvдээр нєхєж байна. Vзэсгэлэнт Испаний Канарын арлуудын нэгэнд мэндэлсэн энэхvv цэл залуухан уран бvтээлчийн зурах авъяас нь бvр бага наснаас нь эхлэн илэрч, бvхэл єдєржин харандаа vзvvрлэн, элдвийг зурдаг байжээ. Харин Жерик нь єсвєр насандаа Photoshop болон бусад техникийн талаар мэдлэгтэй болсноор жинхэнэ мєрєєдєл, тєсєєлєл, зєгнєл гурвын гайхалтай цохицолт єєрийн гэсэн євєрмєц ертєнцийг бие болгож, vй тvмэн шvтэн бишрэгчдийг єєртєє татжээ. Хожим тэрээр DeviantArt, Depthcore зэргийн мэргэжлийн байгууллагуудтай хамтрах болсноор ур чадвараа улам бvр дээшлvvлсэн байна. Одоо энэхvv авъяаслаг уран бvтээлч ньVitroroberston, Buck, Brand New Schoolзэрэг алдартай агенлагуудтай хамтарч ажилладаг юм байна. За ингээд тvvний кибер технологийг уран зургийн мэдрэмжтэй хослуулсан нvд булааж, сэтгэлд нэгийг бодогдуулам гайхалтай уран бvтээлvvдийг шимтэн сонирхоцгооё.
Хадгалах
Та бvхэнд нэгэн сонирхолтой бєгєєд хєгжилтэй арга хэмжээний дvр зургийг толилуулж байна. Оролцогчид нь уртаас урт, нарийхан бєгєєд гvехэн сувгаар сэлэх ёстой уг тэмцээн хаана болсныг болон ямар шагналтай байсныг тодорхой мэдэж чадсангvйдээ хvлцэл єчье.Угаас тєдийлєн их ач холбогдолгvй боловч сонирхолтой ажээ. Ямартай ч саяхан зохиогдсон гэдгийг нь л хэлж чадах байна. Тэмцээн болсон газарт их л хєл хєдєлгєєн, хєєр хєгжилтэй байсан бололтой. Ажин суухад мєн, яаж vvгээр сэлдэг байнаа гэж тєсєєлєн бодоход их зугаатай юм.
Хадгалах
Єнєєдєр цэнхэр гаригийн оршин суугч бидэнд тулгамдаад байгаа хамгийн том асуудал нь яг vнэндээ эдийн засгийн хямрал ч биш, харин ДЭЛХИЙН ДУЛААРАЛ болоод байгаа гэдгийг єдєр тутмын бухимдуу амьдрал, цалингаас цалингийн хооронд єнгєрєх саарал єдєр хоногуудын тоосонд бид мартаад байгаа билээ. Тэгвэл бразилийн уран бvтээлчНели Азаведонь хорвоогийн тоосыг хєдєлгєх хvн бvрийн сэтгэл санааг дээрхи асуудалд хандуулах гайхалтай арга олжээ.Тэрээр мєсний тасархайгаар мянга мянган бичил хvнэнцэр хийж, зэрлэг байгаль хамгаалах WWF байгууллагын нэрийн ємнєєс Берлины мьюзикхолын шатнууд дээр байрлуулжээ. Тэдгээр бичил хvмvvс нь харван єнгєрєх цаг мєч бvрийн тоогоор олон хvмvvсийн нvдний ємнє бага багаар хайлан урссаар байгаа… Vнэхээр гайхалтай санаа биш гэж vv.
Хадгалах
Vлгэр домог гээч нь vе vеийн, газар газрын хvvхдvvдийн хvмvvжил тєлєвшил, ертєнцийг vзэх vзэлд асар их нєлєєтэй, бvхэл бvтэн гvн ухаан, амьдралын номлол байсаар ирсэн билээ. Тэгвэл vлгэрийг зєвхєн балчирхан багачуудад биш басхvv насанд хvрэгчдэд зориулан зохиодог болохыг бид эрт баларын vеийн “Мянга нэгэн шєнийн vлгэр”-ээс мэдэх билээ.Харин одоо уншигч таны мэлмийд та бидний бага насны анд болсон сайн мэдэх vлгэр, хvvхэлдэйн кинонуудын маань эмэгтэй баатруудын эротик тєрхийг хvргэж байна. За ингээд сайхан сэтгэл, уян зєєлєн эмзэгхэн зан, гоо vзэсгэлэнгээрээ олон ээжийн балчирхан охидын vлгэр дууриал болсон гvнж нарын тєрхийг эр хvний ургуулан бодох чадвар, гал халуун сэтгэлийн vзvvрээр ажицгаая.
Хадгалах
Дурлалт залуусын хамтын амьдралын оргил vе бєгєєд хамгийн дурсгалтай мєч бол хуримын єдєр байдаг билээ. Харин бид та бvхэнд энэхvv гайхалтай мєчийг хорвоогийн єнцєг булан бvрт орших янз бvрийн залуус яаж хамгийн євєрмєцєєр тэмдэглэдэг болохыг толилуулахаар бэлтгэлээ. Удахгvй намрын дунд сарын арван долооны билэгт сайн єдєр болж эх оронд маань залуухан гэр бvлvvд шил шилээ даран тєрєх цаг ойртсоор байгаа энэ vед энэхvv мэдээллээс маань санаа авч, тун ч содон хурим зохиосон байгуулж болох юм шvv. Гэхдээ эдний ихэнх нь л буруу vлгэр дууриал дагуулахаар дvр зургууд харагдсаныг нуух юун.
Хадгалах
Vдшийн мэнд хvргэе найзуудаа, хаа сайгvй л намар цагийн vнэн єнгє тєрх илэрч саяхан ногоон байсан модод хvртэл алаглан, юу ч гэмээр нэг л хєнгєн гуниг хаа нэгтэйгээс айсуй. Энэ л үест эх орны минь єнцєг булан бvрээс нийслэлд хурсан залуус их хотын амьсгалыг бачимдуулах шиг. Магадгvй би тал нутгийн хvv биш болохоор тавируун биш омголоноор дэгсхэн бодсон байж болох... Харин та яг одоо сэтгэлдээ хуран буй асуудалтай зvйлсээ vлдэн хєєж гэрэл гэгээ дvvрэн "Элдэв зураг" цувралын цоо шинэ дугаарыг хvлээн аваарай гэж хvсье. Бидний оршин буй энэ дэлхийн хаа нэгтээх баяр баясгалан, сонин содон vйл явдалыг vгээр биш зєвхєн зургаар хамгийн тvрvvн мэлмийд тань хvргэдэг болохоор нэгээхэн агшинд ч гэсэн таныг хvсэл мєрєєдлийн хязгааргvй далайд умбаасай гэж хvснэм.
Хадгалах
Та бvхэнд шинэ содон бvхний эх суурийг тавьдгаараа алдартай арлын Японыхны хэрэглээндээ нэвтрvvлээд байгаа нунтаг пивийг толилуулж байна. Залуусын vнэнч “анд” болсон шар айргыг тэндхийхэн лонх, саваар нь авч явахаас гадна уутанд хийгээд авсаархан гэгч нь биедээ авч явдаг болжээ. Нунтаг шар айргыг бэлтгэх нь сироп найруулахтай тун адилхан юм байна. Єєрєєр хэлбэр шар, хар хоёр єнгє холилдсон уг хуурай нунтагийг савнаас нь гаргаад л, усанд холиод боллоо. Харахад энгийн пиво шиг хєєсєрч, шаргалтдаг байна. Харин амсахад ямар байдаг бол...
Хадгалах
Залуус та бvхэнд нэгэн аминаасаа уйдаж, алд биендээ зориг, адреналин хоёроо багтааж ядсан залуу эрийн галзуу vйлдлийг сонирхуулж байна. Энэ хvн ямар нэгэн сэтгэцийн євчтэй, эсвэл vнэхээр азаа туршихын тєлєє юугаа ч єгєхєєс сийхгvй зоригтой эр хоёрын аль нь болохыг бид мэдэхгvй. Ямартай ч хадны эрмэг дээр юу ч болоогvй юм шиг, чухал царайлчихаад сууж байгааг нь нэг хараач.
Хадгалах
Бvтээн босголтын давалгаа нь ид цалгин буцалж байгаа Ємнєд хєршийн нэгэн суурингийн оршин суугчид ойролцоо нь баригдах гэж буй сувгийн ажлыг эрс эсэргvvцэж, чадах чинээгээрээ саад болохыг оролджээ. Харин нэгэн ардын элч болсон зоригтой эр єєрийн машиныг яг тухайн суваг баригдах газрын дээр нь тавьж, барилгын ажлыг саатуулна хэмээн найдсан нь энэ. Харамсалтай нь тvvний хичээл чармайлт, найдлага нь талаар єнгєрчээ. Барилгын компанийхан тухайн машиныг эзнийх нь зєвшєєрєлгvй, зєєвєрлєж, гэмтээлгvйгээр хэрхэн асуудлаа шийдсэнийг хамтдаа сонирхоцгооё. Инээж байгаад араас нь хутгалдаг хятад зан яг мєн дєє.
Хадгалах
Алтан дээр суусан Араб гvрний сvvлийн vеийн залуус єєрсдийгєє тєрєл бvрийн аз сорьсон vзvvлбэрийн жинхэнэ мастерууд гэж vздэг болжээ. Тэр тусмаа та бvхэн тэдний элдвийн солиотой vйлдлvvдтэй бичлэгvvдийг Youtube дээрээс харахаараа л нэг болсон байлгvй. Тэгвэл танд одоо толилуулж буй эдгээр сайн эрсийн юу хийж байгааг нэг сонирхоод vзээрэй. Vнэхээр уулыг ч эргvvлэхэд бэлэн, хvнд гарууд байна даа.
Хадгалах
Сайн уу найзуудаа, юуны тvрvvнд шинэ сар, шинэ хичээлийн жилийн мэндийг хvргэе. Миний бие хэд хоног ажлын алжаалаа тайлж, хотын стрессээс хол амарч байгаад ирэв. Наймаг байхгvйд олон сонирхолтой мэдээлэл оруулж байсанkhanna-даа баярлалаа. Одооноос саакын ажлахгvй байгаа "Caak music", "Caak Movie" гэсэн булангуудыг нээх ажилдаа орох бєгєєд "Саак News" ч мєн адил ажиллаж эхлэх болно. За ингээд эх орныхоо vзэсгэлэнт байгалиар аялаад ирсэн миний бие эрч хvчээр дvvрэн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарын хамт та бvхэнтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна. Аливаа зvйл єєрийн гэсэн єнгє тєрхтэй байж бусдаас ялгарч, энгийн байх тусмаа байлдан дагуулж байдаг шvv дээ. Ийм л болохоор та манай сайтыг vзээд сууж байгаа болов уу. Харин одоо бvгдээрээ саакын брэнд болсон цуврал мэдээллийн шинэ дугаарыг угтан авцгаая.
Хадгалах