Жинхэнэ нэр нь Робин Бэнски (Banksy) боловч зєвхєн Бэнкси (Banksy) гэдгээрээ олны танил болсон, хvний сэтгэл зvйд нєлєєлєхvйц дуулиант бvтээлvvдээрээ алдартай нэгэн граффити зураачын євєрмєц бvтээлvvдээр таны энэ єдрийн оюуны цангааг тайлахаар бэлтгэлээ. Тvvний хувийн амьдралын жинхэнэ тvvх нь ямагт маргаантай байдаг боловч, ямартай ч 1974 онд тєрж, єдгєє Бристолд оршин сууж байгаа гэдэг нь нууц биш ажээ. Мєн Бэнкси нь Blur хамтлагийн "Think tank" цомгийн зургийг гvйцэтгэсэн гэдгийг бараг хvн бvхэн мэддэг байна.Тэрээр 2006 онд дэлгvvрvvдэд зарагдаж байсан Пэрис Хилтоны (Paris Hilton) цомгуудыг Danger Mouse-ынхны зураг болон тэдний 40 минут vргэлжлэх дуутай цомгоор сольж байсан хvн юм. Нэмж хэлэхэд, хэрэв та vзсэн бол, хоёр цагдаа vнсэлцэж байгаа (vргэлжлэлд байгаа) зураг нь “Хvний vр сад” кинонд гардаг гэнэ. За ингээд энэхvv авъяаслаг, євєрмєц уран бvтээлчийн сэтгэлд хvрсэн содон бvтээлvvдийг сонирхоцгооё. Маш энгийн, бохирдуу юм шиг хирнээ, бvтээгчийнхээ сэтгэлгээний цар хvрээний агууг, тvvний хоржоонтой бєгєєд шvvмжлэлтэй ертєнцийг vзэх vзлийг гайхалтай илэрхийлжээ.
Хадгалах
Жавар тачигнасан єдрийн мэнд хvргэе. Хойд нутгаас улбаатай энэ хvйтэн уур амьсгал магадгvй цана чаргаа хєлєглєн, цасан охидоо дагуулан, цан хvvрэг татуулан айсуй євлийн євєєгийн сvvдэр гэлтэй. Єнєєдєр таны гаднаасаа ч дотроосоо ч баг зэргийн чиндэж байгаа болов уу гэж бодоод дулаан уур амьсгал тvгээхээр "Элдэв зураг" цувралын халуухан дугаарыг дэлгэж байна.За ингээд найзууд минь хэдхэн бээрийн цаанаас айсуй шинэ оноо, Дуулж баясч угтаарай, Дурлаж дурлуулж яваарай, Дутуугаа дvvргээд аваарай, цаг байна Дутагдлаа засаад амьдраарай, нас байна Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ Бусдыгаа хvндэлж амьдраарай, нэр нь ирнэ Бодлоо цэгцэлж амьдраарай, vйлс нь бvтнэ Буянаа тvгээж яваарай, жаргал ирнэ шvv... Танд амжилт хvсье.
Хадгалах
Эрхэм уншигч та “Москва-сити”-гийн “Империя” буюу “Их гvрэн” хэмээх єндєр цамхагийн 53 давхраас хvрээлэн буй орчин нь ямар харагддагийг тэнд нь очоод vзсэн юм шиг харахыг хvсч байна уу? Тэгвэл vргэлжлэл дээр дараад, зааврын дагуу ажаарай. Харамсалтай нь “доошоо тонгойж” болохгvй юм. Ямартай ч хажуугийн барилгуудыг, ерєнхий vзэмжийг нь яг л бодит юм шиг харж болох юм байна. Эргvvлэхийн тул хулганыхаа зvvн товчийг дараастай чигээрээ “чирнэ”, харин холдуулж ойртуулахын тулд “скролинг” товчийг эргvvлэх буюу гарныхаа “SHIFT”, “CTRL” товчлууруудыг ашиглаарай. Ингээд vзэсгэлэнт хотын vзэмжийг єндєр цахагийн дээрээс “тольдон харцгаая”.
Хадгалах
Тэрбум хол давсан хятадын ард тvмний сая сая нь гэрээсээ хол ажилладаг байна. Харин амралтын єдрvvдээр тэдгээр хvмvvс гэртээ очиж бараагаа харуулах хэрэгцээтэй тулгардаг тул гал тэрэгний буудал нь долоо хоногийн сvvл болгоноор ийм аймшигтай чихцэлдээн, шахалдаанд “нирвэгддэг” гэнэ. Харахад нvд хальтармаар, тєсєєлєхєд ухаан самуурмаар аймшигтай ажээ. “Одоо энэ нэг ємнє зvгийн “агуу” гэгдэх гvрэн энэ олон хvнээ яана даа яана”- гэж бодогдож байгааг нуух юун. Олны хvч оломгvй далай гэж ч ёстой хорлонтой vнэн vг юм даа. Гэхдээ яг энэ тохиолдолд энэхvv vгийг эсрэг утгаар нь хэрэглэсэн нь зvйтэй байх. За ингээд “жаргах замын садаа гэгчээр хєгжиж дэвжих гэхлээр хэтэрхий олдоод байгаа хvнийхээ тоог яая даа”- хэмээн толгойгоо майжин суугаа уг ард тvмний хамгийн том зовлонгийн нэгэн жишээг сонирхоцгооё.
Хадгалах
“Сайн явах санааных сайхан тєрєх заяаных” гэдэг vгийг дээд зэргээр хослуулахын зэрэгцээ ямагт бусдын нvдний ємнє, анхаарлын тєвд гялалзах явдаг од гэх хvмvvсийн адал явдлаар дvvрэн амьдралынх нь нэгээхэн хэсэг болсон, хєгжилтэй агшнуудын тєрхийг танд хvргэж, єнєєдрийн ажилд тань бага ч гэсэн эрч хvч, инээмсэглэл бэлэглэж байна. Сайхны ємнє харц буруугvй гэгчээр алдартай бvсгvйчvvдийн vнэт элдлэл, нимгэн даашинзных нь цаанаас товойх цээжрvv нь єєрийн эрхгvй харцаа бэлчээх бусдын инээд хvрмээр тєрхийг, тэр дундаа эрчvvдийг эндээс та олж харна. Бvсгvй минь та хаа ч явсан сайхнаа нуухгvй бол, бусад хvн таны сайхнаас харцаа нуухгvй нь байна шvv.
Хадгалах
Хvний оюун ухаан хязгааргvй орон зайд тэнvvчилж, єдєр тутмын амьдралаа илvv амар хялбар, илvv сонирхолтой болгох vvднээс янз бvрийн санаачлага гарган, тvvнийхээ vрээр тєрєл бvрийн хэрэгтэй хэрэггvй зvйлсийг бvтээсээр иржээ. Тэдгээрээс vнэхээр хvний амьдралд ойр, ашигтай зарим нь vлдэж, бусад нь хаягддаг билээ. Жишээлбэл доорхи “хэрэгслvvд”-ийг хэн нэгэн “зохион бvтээгч” бvтээсэн боловч тєдийлєн амжилтанд хvрч олны таашаал хvртэлгvй орхигджээ.Гэвч хэрэгтэй хvмvvстээ ашиг тусаа єгдєг байлгvй дээ. Тэр байтугай эдгээрийн байнгын хэрэглэгчид ч байдаг л байлгvй. Ямартай ч ямар зориулалттай, яаж хэрэглэдэг эд болохыг нь ажиж, ургуулан бодоход хєгжилтэй, зугаатай бас сонирхолтой юм.
Хадгалах
“Гашуун дарсыг ус шиг балгалавч шарталгvй согтож, агсамналгvй тасардаг баавгай шиг том биетэй бас ярваа эрчvvд...” - гэхлээр танд хамгийн тvрvvнд хаанахын ямаршуу нєхдvvдийн дvр тєрх бууж байна вэ? Тиймээ таны зєв, мэдээж бид, бvр дэлхий тэр аяараа Орос эрчvvдийг тэгж л тєсєєлдєг, тєсєєлсєєр ч ирсэн билээ. Энэ бол аливаа улс гvрний талаархи тогтсон ойлголт юм гэх vv дээ.Гэхдээ уудаг, согтдог, хулмас ханхлуулдаг, гэхдээ жинхэнэ “мужик” зан гаргадаг бvдvvн баараг эрчvvд, тэврэхэд євєр дvvрэн ялдам эелдэг бvсгvйчvvдээрээ алдартай Орос гvрэн сvvлийн хэдэн жилд эрс єєрчлєгдєж, эрчvvд нь цэвэрхэн цэмцгэр болж, бvсгvйчvvд нь гуалаг агаад эхэмсэг (сайхан дээрээ бvvр сайхан) болсоор байгаа билээ. Гэлээ ч “баас хатавч ємхийгээ тавьдаггvй” гэгчээр гениндээ байгаа юм яаж бvрэн єєрчлєгдєхєв, єнєєдєр хvртэл орос эрчvvдийн олонхи нь замбараагvй уусаар байгаа аж. За ингээд элдэв зvйл нуршилгvйгээр танд сонин байх болов уу гэсэн vvднээс бэлтгэсэн Хойд Хєршийн эрvvлжvvлэх байрны талаархи фото мэдээллийг толилуулж байна.
Хадгалах
Цаг хугацаа єршєєлгvй урсаж, єчигдрийн баяр гунигийг тvvх болгон одоход “амьдрал чи ямар ахархан бас амттай юм бэ” хэмээн дуу ч алдаж амжаагvй байтал одоо цагийг бас л дурсамж болгохоор ирээдvй чи ирж явна... Алсаас юм шиг хирнээ дэргэдээс отох ирээдvйг, саяхан болсон хирнээ бvдгэрэн замхрах єнгєрснийг, яг одоо л юм шиг атлаа маргааш тvvх болон хувирах яг энэ хормыг юугаар мєнхєлж, “байсан юм шvv” гэдгийг нь яаж батлан vлдээх вэ? Тиймээ хvн тєрєлхтєн энэ асуултад хэдэн мянганы тэртээгээс ном судар, зураг, шvлэг, дуугаараа, бvхий л бvтээл туурвилаараа хариулсаар, одоо цагийг ирээдvйд “амилуулж” болдгийг vзvvлсээр ирсэн. Гэхдээ эдгээрийн дотроос хамгийн ихийг єгvvлж, сэтгэлийн утсыг дээдийн зэргээр хєнддєг нь гэрэл зураг билээ. Ингээд “насных нь євєл ид дундаа тачигнаж, шинэ цагийн хаварт халаагаа єгєхєєр яарч байгаа” 2009 оны хамгийн шилдэг 100 агшныг гарамгай гэрэл зурагчдын хальсанд бууснаар хvлээн авна уу.
Хадгалах
За сайна уу залуусаа, нийслэлд маань ч ёстой хvйтний эрч тачигнаж байна даа. Хаа сайгvй шинэ жилдээ бэлтгээд энэ жаварыг анзаарч байгаа хvмvvс ховор бололтой. Олон хvний сэтгэлд онцгой дурсамж vлдээдэг энэ баяртаа хамгийн хєєрхєн бас сэтгэл татам нь байгаарай гээд танд эрч хvч инээд хєєр бэлэглэхээр "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг зориулъя. Энэ удаагийн дугаарыг онцлох зvйл бол ємнєх дугааруудыг бодвол нилээд халуухан болсон бєгєєд ойрын єдєр ороогvй цувралын шилдэгvvд багтсан байгаа. За ингээд олон зvйл нуршаад яахав бид угаасаа vргэлж шинэ бас сонирхолтой байдгийг нь мэдэхээс хойш...
Хадгалах
Мэдээж хаа газарт, хvнд байх ёстой эрхтэн нь дутуу юмуу ямар нэгэн байдлаар зэрэмдэг болсон, муу хувцастай хvний гуниг харуусал дvvрэн харц нь vзvvртээ “гунигийн хор” тээсэн vл vзэгдэх сумаар харвуулсан мэт хvн хvний сэтгэлийг євтгєж, єєрийн эрхгvй халаасан дахь мєнгєє харамгvй єгмєєр санагдуулдаг билээ. Тэгвэл зарим нэгэн овжин бєгєєд овилгогvй этгээдvvд ийм єр євдєм хvний зовлон, энгийн хvмvvсийн єрєвч зан хоёроор ингэж тоглодог юм байна. Залуу нас, саруул ухаанаа юм сурч, хєдєлмєрлєхєд зарцуулахын оронд ингэж єєрийгєє, єрєєлийг хуурч яваа тэдний ємнєєс ичих шиг, инээд хvрэх шиг, зарим талаараа биширмээр ч юм шиг (жvжиглэх авъяасыг нь). Гэхдээ энэ залуусыг гуйлгачин гэж арай хэлэхээргvй ажээ. Харин юуны тулд тэгвэл эд ингэж жvжиглэдэг юм бол?...
Хадгалах
Канзас мужид амьдардаг, наргиж цэнгэх дуртай vеийнхнээсээ ялгарах юмгvй энэ эгэл жирийн бєгєєд хєгжилтэй залуу нь нэг содон vйлдлээрээ бараг олны танил шахуу болжээ. Тэрээр Обамаг дуурайж байгаа юмуу хаашаа юм, ямар ч байсан ямар ч vед, хаана ч зургаа авахуулсан нэг л поз авдаг юм байна. Гэхдээ тэр нь инээд хvрмээр алиа, бас удаан харвал уур хvрмээм “адармаатай” поз ажээ. Тvvний найз нєхєд нь дандаа ингэж зурагаа авахуулдагт нь дургvй гэнэ. Гэсэн ч Билли Трулав “стильдээ” vнэнч хэвээр байсаар... За ингээд танд чимх инээд бэлэглэх, нэгэн залуугийн сонирхолтой, хєгжилтэй, бас бага зэргийн дургvй хvрмээр “зураг авахуулах хэв маягийг” толилуулж байна. Одоо vед сэтгэж л чадаж байвал, нэрд гарах амархан болж дээ.
Хадгалах
Нэгэн пандагийн гэр бvлийн жинхэнэ эерэг энергийг харамгvй бэлэглэх, єхєєрдєм хєєрхєн, хайр хvрэм фото агшнуудаар уншигч танд бэлэг барьж байна. Тэд будран орох анхны цасыг хараад сэтгэл нь хєдєлж, том багагvй хєєр хєєрцєг болжээ. Цас бударч, бороо шиврэхэд баярлах хувьтай єшєє хэдхэн панда энэ хорвоод оршиж байгаа билээ. Ингээд єєрийн эрхгvй ховордож буй амьтдыг тєдийгvй, байгаль эхээ хайрлан энэрэх сэтгэлийг тєрvvлэм энэхvv бяцхан нийтлэл маань танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах