Гэрлэлтээ аварч үлдэх, орон орны хачирхалтай уламжлалууд

Гэр бүл гэдэг амьдралын хамгийн чухал, үнэлж баршгүй эрдэнэ билээ. Харин эрт дээр цагаас гэрлэлтээ хамгаалж үлдэхийн тулд хүмүүс элдэв хачирхалтай аргуудыг хэрэглэж, хүний санаанд буумгүй заншлыг үйлддэг байжээ. Ингээд та бүхэндээ гэрлэлтээ хамгаалах, орон орны хамгийн хачирхалтай аргуудыг танилцуулъя. 

Гэрлэлтээ аварч үлдэх, орон орны хачирхалтай уламжлалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Лам, санваартны өмнө секс хийх

16-р зуунд салалт гэдэг нь бурхнаас урваж буй хэрэг болдог байсан аж. Тиймдээ ч хосуудын сэтгэл нь хөрсөн ч үүнийгээ арилгаж, элдэв муу муухай бодол, үйлдлээс хөндийрч, хоёргүй сэтгэлээр нэгнээ хайрлахын тулд санваартны өмнө секс хийдэг байна. Ингэснээр тэдний хамаг муу зүйлс хийсэн үгүй болж, цаашдаа аз жаргалтай урт удаан амьдрах нөхцлийг бүрдүүлж өгдөг хэмээдэг байна. 

Лам, санваартны өмнө секс хийх

2 Бохир ус уулгах

Эрт дээр үед хосууд эхнэр эсвэл нөхөр нь өөр хүнтэй нууцаар амраглаж, харилцаагаа уландаа гишгэсэн хэмээн таамаглах үедээ, "бохир усыг" тэдэнд уулгаж, хамаг бодол санааг нь цэвэршүүлдэг байжээ. Хорыг хороор гэгчээр бузар явдал гаргаж, бодол санаагаа эзэмдүүлсэн тэднийг бохир усаар угааж, уулган цэвэршүүлж авдаг аж. Тус аргыг хэрэглэсний дараа бузар булхай явдлыг ор тас мартаж, хайрт ханьдаа халамж хайрын дээдийг мэдрүүлдэг байх юм. 

Бохир ус уулгах

3 Салалтын өрөө

1572-1867 оны хооронд Ром улсад "салалтын өрөө" гэж байдаг байсан аж. Тэнд сэтгэл нь хөрч, таарж тохирохоо байсан хосууд очдог бөгөөд 14 хоногийн турш хоёулахнаа цоожлуулдаг байна. Тус өрөөнд нь нэг ор, нэг сандал, нэг аяга, нэг халбага байх төдийгүй тэд бусдаас хамааралгүй хоёулахнаа хамт байж, бүх зүйлсээ хувааж хэрэглэснээр хуучин сайхан харилцаа нь сэргэж, салалт гэх толгой өвтгөм асуудлаас ангижирч чаддаг байжээ. 

Салалтын өрөө

4 Нөгөө ертөнцөд ч хамтдаа

Хиндуйзмийн шашны нэгээхэн хэсэг болсон “Сати” нь хамгийн аймшигтай оршуулах ёслол болоод гэрлэлтийн үнэ цэнийг мэдрүүлдэг үйл юм.  Хэрэв өрхийн тэргүүн болсон нөхөр нь тэнгэрт хальвал эхнэрийг нь хүчээр шатааж, хамт оршуулдаг байна. Учир нь гэвэл, бурхан эр хүнийг ганцааранг нь хүлээж авдаггүй хэмээдэг юм.  Гэр бүл гэдэг нь нэгэн цул тул нөхөр нь үхсэн бол эхнэр нь ч мөн үхэх ёстой гэх дүрмийг баримталдаг аж. Тэд үүнийгээ нэг ёсондоо хосуудын гэрлэлтийг аварч байна хэмээн ойлгодог байсан билээ. 

Нөгөө ертөнцөд ч хамтдаа

5 Шүүхэд өгсөн

Нэгэн бүсгүй нөхрийгөө сексдээ анхаарал хандуулдаггүй, өөрийг нь үл тоодог хэмээн бухимдаж, нөхрийгөө 21 жилийн турш сексд идэвхигүй байсан хэмээн шүүхэд өгсөн байна. Хосуудын харилцаа тухайн үед бараг л устаж, үгүй болсон байсан боловч эхнэрийнхээ эрс шулуун зан чанарт эргэн татагдаж, хайраа сэргээж чадсан аж. Ямартай ч бүсгүйн нөхөр 15,000 долларын торгуулийг төлсөн бөгөөд энэ нь эрт дээр цагт биш энэ зуунд буюу 2011 онд болж өнгөрсөн юм. 

Шүүхэд өгсөн

6 Гэрлэлтийн эмнэлэг

Хятад эрчүүд эхнэрээ хуурах тал дээр магадлал өндөртэй байдаг аж. Гэр бүлтэй эрчүүдийн 60 гаруй хувь нь эхнэртэй хуримаа хийснээс 5 жилийн дотор ямар нэгэн байдлаар тэднийг хуурч байсан гэх судалгаа байдаг билээ. Иймд бүсгүйчүүд нөхрийнхөө хамтаар гэрлэлтийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тус эмнэлэгт хосуудыг аль болох дотно, биенээ ойлгох тал дээр нь анхаарч ажилладдаг байна. 

Гэрлэлтийн эмнэлэг

7 Гэрлэлтийн гэрээ

Гэрлэлтээ хамгаалж, салалт гээчийг мэдрэхгүй байх хамгийн найдвартай арга бол гэрээ байгуулах юм. Гэрээнд харилцан тохиролцон гарын үсэг зуралцаж, бүх зүйлийг хуулийн дагуу шийдвэрлэчихсэн байхад тэд сална гэж үгүй. Учир нь хэн ч хуулийн өмнө хариуцлага хүлээж, хамаг мөнгө, хайран цагаа үрэхийг хүсддэггүй байна. Тус аргыг Герман улсад л өргөн ашигладаг байсан аж. 

Гэрлэлтийн гэрээ

8 Эхнэрээ зарах

XVIII-р зууны үед Британий ядуу эрчүүд эхнэрээ нутгийн залуусыг дуудан дуудлага худалдаанд оруулж зардаг байжээ. Үүнд нь эхнэрүүд нь огтхон ч дургүйлхдэггүй бөгөөд нөхрийнхөө үгийг хууль мэт биелүүлдэг байсан аж. Мөн ядуу нөхрөөс салан, баян нөхрийн халамжиж очиж байгаа тул эхнэрүүдэд нь сайхан санагддаг байсан байж ч мэдэх юм. Ямартай ч эхнэр нөхөр хоёр тийш болж тус тусын замаа төвөггүй хөөх бөгөөд үүнийг нь салалт гэхээс илүүтэй харилцан ашигтай байдлыг эрэлхийлсэн нөхөрсөг явдал хэмээж ч болох байна.

Эхнэрээ зарах

9 Тулалдах

Эртний Герман улсад эхнэр нөхрүүд таархаа байж, салахдаа хүрвэл хоорондоо тулалдаж хоёр биенээ хөнөөдөг байсан аж. Ингэхдээ хэн нэгэн нь амьд үлдэж хэрхэвч болохгүй бөгөөд заавал хоёул үхснээр салалгүй хамтдаа нөгөө ертөнцөд очих боломжтой болдог аж. Тэдний хувьд салсны оронд үхсэн нь дээр гэж үздэг байна. 

Тулалдах

10 Эхнэрийн ухаан

Салалтын гол шалтгааныг эр хүн өдөөж өгдөг боловч салахыг түрүүлж санал болгон, гэр бүлээ хоёр хэсэгт хуваадаг нь бүсгүй хүн билээ. Тэдний хувьд сэтгэлийн тэвчээр багатай тул, би түүнгүйгээр ч сайхан амьдарч чадна гэх ахархан бодолдоо автан салж орхидог юм. Тиймдээ ч сүүлийн үед салалтын хувь ихсэж байгаа бөгөөд эрчүүдийн цэвэр ариун байдал, уужим ухаан, бүсгүйчүүдийн хүлцэнгүй байдал хол ч сэтгэхүй зэрэг нь гэрлэлтийг аварч үлдэж чадах хамгийн том зэвсэг хэмээдэг билээ. 

Эхнэрийн ухаан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()