Ойрд Монголчууд маань их аваргыг зодог тайлж буйг сонсоод, бvгд л бухимдалтай бас их санаа нь зовж, зарим нэг нь гvн шок-нд орсон гэхэд хэлсдэхгvй байна. Интернэтийн бvх томоохон сайтуудаар тvvнтэй холбоотой мэдээлэл тасралтгvй цацагдсаар... Миний хувьд ч гэсэн vнэхээр их харамсаж байна. Би хэдэн жилийн ємнє vндэсний бєхийг их шимтэн vздэг байж, олноо жижиг хэмээн алдаршсан А.Сvхбатыг зодог тайлсны дараа vзэх ч сонирхол байхгvй болсон доо. Яг vvнтэй адил сумог илvv сонирхолтой болгож байсан бєх бол яах аргагvй их аварга Дагвадорж байсан юм шvv. Олон хvмvvсийн хэлснээр "Аваргаа гэртээ тавтай морил" хэмээх товчхон vгээр бухимдал харууслаа дуусгая даа. Харин одоо та бvхнийхээ ирэх амралтын єдрvvдийг илvv сонирхолтой бас хєгжилтэй байлгахаар "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хvргэхэд бэлэн боллоо. Магадгvй таны амьдралд хэзээ дуусах нь мэдэгдэхгvй олон асуудлууд ар араасаа гарч ирсээр заримдаа бvvр залхаах vе тохиовол зvгээр л єєртєє цаг гарга, тайван байж болох газар оч, бvхнийг эргэцvvлж бод, дараа нь хамгийн сайн найзтайгаа уулз. Гол нь чамд хэцvv байгаа тэр асуудал, бусдын єнцгєєс харвал илvv амархан шийдэгддэг гэдгийг битгий мартаарай.
Хадгалах
Майкл Пол Смит хэмээх энэхvv авъяаслаг уран бvтээлч нь тєрєлх хотынхоо янз бvрийн газруудыг яг байгаа чигээр нь маш жижигхэнээр урлаж, “барьдаг”- аараа алдартай нэгэн ажээ. Юун тvрvvнд шуудхан хэлэхэд доорхи гэрэл зургуудад фотошопын єчvvхэн ч оролцоо байхгvй гэмээр байна. Учир нь эдгээр нь vнэхээр Пол Смитийн гараар бvтсэн 1:24 масштаб бvхий бодит суурингуудын жижигхэн дуураймалуудын жинхэнэ дvр тєрх юм. Тэрээр тухайн орчноо маш сайн судалж, нарийн чимхлvvр ажлыг тєвєгшєєлгvй гvйцэтгэж, бvтээлvvдийнхээ деталь бvрийг мэдэрч хийдэг тул гараар нь бvтсэн бяцхан “хот суурин болон гудмууд нь” яг л бодит юм шиг болж чаддаг байна. Зvгээр суухаар зvлгэж суу гэдэг шиг гэртээ дуртай юмаа хийгээд, олны танил болж, бvтээлvvдээ интернетээр танилцуулан мєнгє олдог энэ эрээс vлгэр дуурайл авмаар санагдсаныг нуух юун. За ингээд Майкл Пол Смитийн цагаа харамлалгvй бvтээсэн, ертєнцийг vзэх vзлийнх нь хvvхдэрхvv, мєрєєдємхий хэсгийн илрэл болсон бяцхан оршихуйгаар нь аялцгаая.
Хадгалах
Тайвшруулах шидтэй тансаг vнэртэй тос, эмийн ургамалууд, эмчилгээний ханд, дорнын уяангалаг ая, маналзсан хєх дєлтэй дvрэлзсэн улаан гал зэрэг нь нийлээд “галан массаж” хэмээх эмчилгээний єндєр vр дvнтэй бариа заслын хэлбэрийг бvрдvvлдэг. Таны одоо харах гэрэл зургууд дээрхи биен дээрээ гал асаалгасан хvмvvс бол ямар нэгэн илбэчид биш, харин галан массажны газрын эгэл жирийн vйлчлvvлэгчид юм. Дорнын анагаах ухаанд галаар хvний биеийн эрчим, эрvvл мэндийг сайжруулдаг ийм сонирхолтой бєгєєд нэг бодлын аймшигтай гэмээр бариа заслын арга барил байдаг ажээ. Ингээд галан массажны vйл явцтай танилцацгаая.
Хадгалах
Эмэгтэй хvний хєх гэдэг нь гоо сайхан, тачаангуй байдал, эхийн сэтгэл, уян эмзэг оршихуйг бэлэгддэгээс єєр ямар нэгэн зорилгоор ашиглагдаж болох юм гэж та урьд нь бодож байв уу? Жишээлбэл хєхийг тулааны зэвсэг, тємєр нударганы орлуулга болгож ашиглаж болдог болов уу? Тэгвэл болдог гэдгийг бид танд харуулая. Энэ эмэгтэй хєхєєрєє хамгийн хатуу зvйлсийг хага цохиж, рекордын эзэн болж чаджээ. Эмэгтэй хvн ч єєрт байгаа зvйлээ тєрєл бvрээр ашиглаж чадах юм даа. Аварга том хєхєєрєє тарвас хага цохиод л...
Хадгалах
Та бvхэнд ээлжит гайхалтай чадварлаг гэрэл зурагчдын бvтээлийн танилцуулгаа Benedict Campbellхэмээх алдартай уран бvтээлчийн зургуудаар vргэлжлvvлэн хvргэж байна. Тэрээр хорь гаруй жилийн турш сурталчилгааны гэрэл зураг авсан туршлагатай мэргэжилтнийхээ хувьд дэлхийн бараг бvх алдартай брэндvvдтэй хамтарч ажиллаж байжээ. ТvvнчлэнBenedict Campbellнь компьютер график ашигласан сонирхолтой бvтээлvvдээрээ нилээн алдартай нэгэн юм. Тэрээр єєрийгєє “визуал буюу нvдэнд vзэгддэг хамелеон” хэмээн нэрлэдэг нь санамсаргvй зvйл биш юм санажээ. Учир нь энэ авъяаслаг уран бvтээлч нь хєрєг, хувцас загвар, натюрморт, авто болон сурталчилгааны гээд бvхэл тєрєл жанрын гэрэл зургийг дээд тvвшинд авч чаддаг, єєрєєр хэлбэл хvссэн чиглэлээр уран бvтээлээ туурьвидаг хєрвєх чадвартай мэргэжилтэн аж. За ингээд Benedict Campbell-ийн бодит амьдрал кибер оршихуй хоёрыг хослуулсан зєгнєлт ч гэмээр, vл ойлгогдом ч гэмээр сонирхолтой фото ертєнцєєр аялцгаая.
Хадгалах
Уншигч таны чєлєєт цагт зориулж кино, жvжигт явахдаа байнга авч явж байхаар сонирхолтой попкорны савыг хэрхэн гар доорхи материалыг ашиглан, маш хялбар аргаар бvтээж болохыг толилуулъя. Энэхvv бяцхан зєвлємж маань эрчvvдэд илvv таалагдах болов уу. Ямартай ч саваагvй энэ санааг туршаад vзээрэй. Танд ердєє жирийн нэг попкорны сав, резинэн бээлий, картонон цаас зэрэг материалууд л хэрэг болно. Зурагт заасны дагуу хийж, ямар ч кино театрт очсон попкорноо “халааж” єєрийгєє “баярлуулангаа” киногоо таашаан vзэж суухад тохиромжтой ажээ. Ямар ч vзвэрийн газар харанхуй байдаг шvv дээ, тиймээс таныг “гаж донтон” гэж хэн ч хэлэгvй юм байна. За ингээд алиа марзан, хэрэггvй мэт боловч ганц олдох амьдралдаа нэг удаа саваагvйтэхэд гэмгvй хэрэг болохоор энэ хєгжилтэй санааг танд сонирхуулж байна.
Хадгалах
Оройн мэнд найзуудаа, шинэ сар шинэ долоо хоногийн эхлэл дажгvй биз дээ. Хvйтний эрч суларч дулаан цаг айсуй нь энэ сард л мэдрэгддэг. Мєн бид бvхний vндэсний баяр "Цагаан сар" маань ч тун удахгvй болох нь дээ. Баяраараа vндэснийхээ хувцасаар гангарч, Монгол дээлтэй Монголчууд гэдгээ харуулцгаая гээд хэсэг бvлэг хvмvvс уриалж эхэлсэн байна лээ. Мэдээж энэ нь саяхан Юнеско-д хятадууд дээлийг биднийх гээд бvртгvvлж орхисонтой холбоотой нилээд хvчтэй гарч ирсэн асуудал байх. Ер нь бол их зєв зvйл л дээ. Харамсалтай нь урд уулын хєхєє дугарсны дараа орноосоо босоод байх уу? ... бодох л зvйл шvv. За тэгээд манай залуус маань энэ тал дээр ухаантай ухамсартай хандах биз дээ. Одоо харин хэдvvлээ толгойд эргэлдэх бєєн бєєн асуудлуудаа тvр мартаад vзэх дуртай "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хvлээн авцгаая. Єнєєдєр таныг хєнгєн инээдээр бус дурсамж дvvрэн мєрєєдєлд чинь умбуулж, тєсєєллийн ертєнцєєр нилээдгvй хугацаанд аялуулах олон гайхалтай зургууд хvлээж байна.
Хадгалах
Уншигч таны мэлмийд байгаль дээрхи санаанд багтамгvй нэгэн ховорхон бєгєєд маш сонирхолтой тохиолдлын дvр зургийг толилуулж байна. Хvчтэй нь хvчгvйгээ дийлдэг харгис хуультай хорвоогийн, зэлvvд нутаг дахь зэрлэг араатны амьдралд ийм тохиолдол бас гардаг юм байжээ гэмээр хачирхалтай санагдлаа. Байгаль эх араатанд хурц хумстай савар, араа соёотой шvд, хурд хvч, гайхалтай тэнцвэр, дурангаас ч сайн алсын хараа, сонор чих зэргийг бэлэглэхдээ “євсєн тэжээлтэй амьтдыг урж тасдаж, идэж амьдраарай”- гэж захисан гэмээр л байдаг. Гэтэл доорхи хэдэн зэрлэг ирвэс нь юугаа ч мэдэхгvй зээрийн янзагатай эзгvй талд тааралдаад, араатнаас гарамгvй энэрэнгvй сэтгэлээр хандаж, бага зэрэг “эрхлvvлж” байгаад л тавиад явуулчихжээ. Та итгэхгvй байвал єєрийн нvдээр харахыг зєвлєж байна. Аз болж эд маш цатгалан байсан юмуу эс бєгєєс дєнгєж нас бие гvйцсэн “гэнэн” ирвэснvvд байсан бололтой. Ямартай ч гурвын гурван араатан дээр ямар ч хар буруу санаа євєрлєлгvй ойртон очсон алаг нvдтэй гэнэхэн энэ янзаганы ахархан амьдралд ахиад хэзээ ч ийм аз тохиохгvй байх даа. Байгаль эх хаяа хаяахан сэтгэл уяраасан гайхалтай энэрэнгvй “зан” гаргах юмдаа.
Хадгалах
Уулыг цас, эрийг нас дардаг нь эргэх хорвоогийн юутай гашуун vнэн бэ. Ямар ч эр зориг, уйгагvй хєдєлмєр, оюуны хязгааргvй чадал энэ vнэний ємнє хэзээ нэгэнтээ заавал євдєг сєхєрдєг нь бас юутай харуусалтай вэ. Гэсэн ч цэнхэр замбуулингийн тоосыг манаргаж яваагийнхаа хувьд бид бvхэн энэ vнэнийг тойрч биш дундуур нь улаан халз зvсээд єнгєрдєг билээ. Єтлєнє гэдэг айдас л заримдаа биднийг зоригжуулж, залуу насандаа нэртэй тєртэй амьдарч, ихийг хийж бvтээхэд уриалдаг гэлтэй. Харин хийдгээ хийчихээд, тэтгэвэртээ гарсан буянтай хєгшчvvлийн хувьд vхлээ хvлээгээд хэвтэх биш, нялхарч тунин vр хvvхдvvдээ зовоох биш, биеэ чагнаж євчнєєрєє “уралдан”, хvvхдvvддээ ялархаж суух биш, харин ч амьд яваагийнхаа аз жаргалыг мэдэрч, цаг хором бvхнээ хєгжилтэй, баяр хєєртэй єнгєрvvлдэг байвал тэдэнд ч бас бидэнд ч хичнээн сайхан байхсан. Яг доорх фото цуглуулганд байгаа жинхэнэ цоглог євєє, эмээ нар шиг. Эд нар ч ёстой “єтєлсєн болохоос vхсэн биш” гэсэн шиг хєгжилдєж, “нас бол цаасан дээр бичдэг тоо юм, vрчлээс бол арьсан дээр vvссэн зураас юм” гэсэн шиг л амьдарсан шиг амьдарч байна. Хорин хэдхэн насандаа толгойгоо гудайлгаж, амьдралын ємнє сєхрєнгєє алдан євдгєє чичигнvvлж яваа зарим залууст маань энэхvv мэдээлэл чимх ухаарал, бас єчvvхэн ч гэсэн сэтгэлийн таашаал, тэнхээ бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Энэ бvсгvй 25 нас хvрээд, хорвоог эргvvлэх чадалтай ид залуу цагийнхаа нэгэн тєрсєн єдрийг тэмдэглэхээр шийджээ. Мэдээж 25 хvрч байгаа юм чинь 25 лаа асаана. Харин баярын бялуун дээрээ биш, гаран дээрээ. Тэр лаагаа яаж гаран дээрээ тогтоох юм бол гэж vv? Харин энэ асуултынхаа хариуг та vргэлжлэлээс олж аваарай. Залуу нас аа гэж аймшигтай галзуу, заримдаа ухаан балартмаар гажиг байх юм даа. Энэ бvсгvй бvvр ч галзуу, жинхэнэ солиотой... Хорин тавных нь тэнгэр тvvнд ээлтэй хандаж, єєртєє энэрэнгvй хандахад сургах болтугай. Харин бид ямартай ч тvvний солиотой vйлдлийг сонирхож суухаас єєр юу хийж чадах билээ...
Хадгалах
Олны хараанаас алдуурна гэж vгvй алдартнууд, нэртэй жvжигчид, телевизийн нэвтрvvлэгчид гээд энэ хорвоо дээрхи тєгс тєгєлдєрт хамгийн ойр хvмvvст хvртэл дээд зэргийн эвгvй байдалд орж, сая сая-ын vнэтэй хувцас нь урагдах тохиолдол гардаг ажээ. Мэдээж хvн л юм хойно, бас ємссєн хувцас нь тємєр биш хойно тийм тохиолдол гаралгvй ч яахав. Тиймээс бид уншигч таны чєлєєт цагийг хєгжилтэй єнгєрvvлж, инээд бэлэглэхийн тулд, хувцаснаасаа болж яг тийм байдалд орсон оддын фото цуглуулгыг толилуулахаар бэлтгэлээ. Хэтэрхий бариу ємд, эсвэл хэтэрхий сул даашинз, vгvй бол уранхай цамц, тайлагдсан хєхний даруулга гээд єчvvхэн юм шиг хирнээ алдартай оддын хувьд жинхэнэ сенсаци тарихаар “факт”-уудыг энд цуглуулан харуулжээ. За ингээд “хувцас бурхан бие чєтгєр” биш харин “хувцас ч чєтгєр бие ч чєтгєр” болох агшины фото цуглуулгаар єндєєдєртєє инээд хєєр бэлэглээрэй.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, цаг хугацааны эргvvлэг нэг л мэдэхэд биднийг нэгдvгээр сарын сvvл хоёрдугаар сарын эхлэл дээр аваад иржээ. Єдєр хоног урсан єнгєрч буйг мэдсээр атал сар солигдох болсоныг хараад хєєх ямар хурдан юм бэ гэх нь олонтой. Тэгэхээр єнгєрч буй сар таны хувьд юу тохиосныг би мэдэхгvй ч угтан ирэх єдрvvдийг урам зоригтой туулхын тєлєє амьдраарай. Ингээд таны амралтыг илvv хєгжилтэй бас зугаатай байлгахаар "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хvргэж байна. Та эдгээр зургуудыг vзээд сууж байхдаа амралтаа хэрхэн єнгєрvvлэх талаар олон гоё санаа тєрнє гэдэгт найдаж байна. Завгvй байж болно гэхдээ чамайг хvрээлэх сайхан хайрыг бvv гомдоо, тэдэнтэйгээ хэдхэн хором ч гэсэн хамт єнгєрvvлэх сэтгэл чамд байгаа гэдэгт итгэе.
Хадгалах