ГЭРЭЛ ЗУРАГ

Бvсгvй таны мэлмийд

Хайрын тухай шидэт vлгэрийн ханхvv чи хаана байна, хараа алдрах алсын Англид хэдэн зууны ємнє тєрсєн Шекспир найрагчийн алдарт зохиолын хосгvй vнэнч Ромео чи хаана байна, цайзад хоригдсон хєєрхий гvнжийг ирт сэлэм, эр зоригоороо авардаг эрэмгий догшин баатар чи хаана байна, цагаан морины дэлэн дээр хар дуулга агссан уул шиг том цээжтэй орос домгийн Илья Мурович чи хаана байна, тэнгэр шиг уудам талдаа морин нуруун дээр єссєн эрэлхэг монголын хєвгvvн, хvдэр чийрэг Юндэнгєєгєє чи хаана байна вэ?... Эхнэр болж айлын гал сахисан ч, ээж болж vрийн зулай vнэрлэсэн ч бvсгvй хvн бvрийн цээжинд ийм нэгэн далдын далд асуулт байнга хадгалаастай буглаж, жинхэнэ эр хvнийг хvссэн халуухан тачаалын сvvмгэр гал горьдлого тээн ассаар байдаг. Тэгвэл ээж аавын цэцэг болж тєрсєн, эр нєхрийнхєє дагина нь болж хайрлагдсан эрхэмсэг нандин бvсгvй заяатнууддаа мэлмийгээрээ дамжуулан дээрхи нууцхан хvслийнхээ єчvvхэн хэсгийг дарж, жинхэнэ сайхан тєрсєн эрчvvдийн эрмэг тєрх, чийрэг бие хааг ханатлаа ширтэхийг урьж байна. Ичээд яах вэ, сvvний булаг болсон монгол бvсгvй минь, ханатлаа хар хараад ханахгvй байвал, яадаг юм бэ, эдний аль нэгний євєр дээр нь суугаад эрхэлж байна гэж єєрийгєє тєсєєл, хамгийн гол нь хэн ч чамайг зэмлэхгvй, учир нь бусадтай л адил сэтгэл зvрхтэй, хамгийн гол нь харах нvдтэй хvн гэдгийг чинь бид мэдэх болохоор…
Бvсгvй таны мэлмийд Хадгалах
2010-02-22, 21:30

Элдэв зураг (152 фото) №328

Vдшийн мэнд залуусаа, єнєєдєр чинь Шинийн таван бас тав дахь єдєр буюу Баасан гараг тохиож байна. Бар жилийн маань анхны долоо хоног айл хэсч золгууд хийж, уйдтал бууз идэж явтал дуусчихлаа. Албан байгууллагууд хvртэл энэ долоо хоногт тэгс ингэс гээд л єнгєрvvлж байгаа анзаарагдсан. Тэгэхээр найзуудаа амралтын єдрvvдээр баярын алжаалаа сайн тайлж аваад, ирэх долоо хоногоо эрч хvчээр дvvрэн эхлэхгvй бол баяр наадам хавтгайрах нь тийм ч сайн зvйл биш шvv. Харин одоо таны амралтын єдрvvдэд зориулан бэлтгэсэн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хvлээн авч vзнэ vv. Энэ дугаарт цасан цагаан олимптой холбоотой хєгжилтэй зургууд нилээд багтсан байгаа. Ер нь бол сvvлийн vед дэлхий дахинд болж буй онцлох vйл явдалуудын сонирхолтой агшнуудыг энэ дугараас цєєнгvй олж харах болно. За ингээд эрч хvч инээд хєєрєєр дvvрэн фото нийтлэлээ vзээд, сайхан амраарай.
Элдэв зураг (152 фото) №328 Хадгалах
2010-02-20, 06:49

Сайхан бvсгvйчvvдийн стерео дvрс

Сайхан бvсгvйчvvдийн зvгээр нэг зургийг ємнєє зогсож байгаа мэтээр, бодитоор харах боломжийг танд олгож байна. Яг ижил хоёр зурагнаас стерео буюу бодит мэт дvрсийг бие болгохын тулд танаас бага зэрэг хичээл чармайлт, бас нvдээ жоохон євтгєх хэрэг гарна. Эхлээд та дэлгэцнээсээ дэлгэсэн гарын зайтай сууна уу. Бvсгvйн хос зургийг яг нvднийхээ тєвшинтэй ижил хэмжээнд аваачаад, хоёр нvдэээрээ долир харах хэрэгтэй. Дvрс нэг болж, бодит мэт тэрхvv нэгдмэл дvр зургийг бий болтол нvдээ сайн долийлгох хэрэгтэй юм байна. Ингээд нvдээ хайрлалгvй хичээсний эцэст та сэтгэлийн таашаалыг сайхан бvсгvйн бодит мэт дvрсээр дамжуулан олж авах боломжтой ажээ. Та эхлээд жижиг дvрсэн дээр сургуулилт хийхээс эхэлсэн нь дээр гэж зєвлємєєр байна. За ингээд эхэлцгээе.
Сайхан бvсгvйчvvдийн стерео дvрс Хадгалах
2010-02-20, 04:14

Markus Klinko & Indrani –дуэт гэрэл зурагчдын бvтээл

Та бvхэнд Markus Klinko болон Indrani дуэт гэрэл зурагчдын бvтээлийн сангийн дээжээс єргєн барьж байна. Markus Klinko нь Швейцарт мэндэлсэн бєгєєд Парисын Vндэсний Кансерватори-т ятганы дугуйланд явж их амжилт олжээ. Тэрээр бvvр дэлхийн хамгийн шилдэг ятгачдын нэгд тооцогдож байв. Тэрээр 1994 онд "Grand Prix du Disque" хэмээх нэр хvндтэй шагнал хvртсэнийхээ дараа гэрэл зургийн ертєнцєд хєл тавихаар шийджээ. Тэр vед л Markus  нь Indrani-тай анх танилцсан байна. Indrani Pal-Chaudhuri нь Энэтхэг улсад тєрж єссєн юм байна. Тэрээр 14 настайгаасаа эхлэн загварын етєнцєд хєл тавьж, модель хийх гараагаа эхэлсэн бєгєєд хажуугаар нь гэрэл зураг сонирхож, гvн ухаан судлан, бясалгал идэвхитэй хийдэг байжээ. Харин 1994 оноос хойш Markus Klinko-той гэрэл зургийн талбарт хамтран ажиллах болсон байна. За ингээд энэхvv гайхалтай тvvхтэй хоёр авъяаслаг уран бvтээлчийн арга билгийн мэлмий, мэдрэмжийг хослуулсан гайхалтай бvтээлvvдийг тольдоцгооё.
Markus Klinko & Indrani –дуэт гэрэл зурагчдын бvтээл Хадгалах
2010-02-20, 03:54

Карнавалын халуухан бvсгvйчvvд

Саяхан та бvхэндээ Бразилын Рио-де-Жанейро-д болж буй карнавалын нээлтээс толилуулсан бол одоо тус наадмын олны анхаарлыг илvv их татдаг гайхалтай хувцасласан жинхэнэ бие хаа тєгс халуухан бvсгvйчvvдийн зургуудаас тvvвэрлэн хvргэж байна. Бид латин америк хvvхнvvдийг хамгийн hoooot гэдгийг мэднэ. Тэгвэл энэ єдрvvдэд тэдний хамгийн дур булаамуудыг бєєнєєр нь харах боломж тохиодог. Уг наадамд оролцож буй бvсгvйчvvдэд тодорхой шалгуурыг тавьдаг бєгєєд бие хаа зvс царайгаас гадна бvжгийн авъяас нилээд чухал байдаг бололтой. За ингээд олон зvйл нуршаад яахав манай бємбєрцгийн баруунд хойд талд тэр дундаа Бразил улсад болж буй vндэснийх нь хамгийн том наадам дээрх хараа булааж, сэтгэл гижигдсэн тэчъяадам бvсгvйчvvдийг тольдоно уу.
Карнавалын халуухан бvсгvйчvvд Хадгалах
2010-02-19, 04:31

Ivonne Thein-ны «Incredible Me» хэмээх сонирхолтой vзэсгэлэн

Дюссельдорф-ын Galerie Voos галерейд германы гэрэл зурагчин Ивонна Тэйн (Ivonne Thein)-ы бас нэгэн сонирхолтой бєгєєд дуулиан тарьсан vзэсгэлэн нь “Incredible me” нэрээр гарчээ. Гэрэл зурагчин, зураач Ивонна Тейн нь хоёр жилийн ємнє “Гучин хоёр киллограмм” хэмээх нэрийн доор дэндvv туранхай, бvvр тураалдаа орсон бvсгvйчvvдийн єєрсдийгєє гоё харагдаж байгаа мэтээр ядмагхан итгэл ясан нvvрэндээ тодруулсан бvсгvйчvvдийн гэрэл зургаар vзэсгэлэн гаргаж олныг шуугиулж байсан билээ. Байж болох бvхий л аргаар турахыг хvсдэг орчин vеийн охидын нийтлэг хандлагыг тэрээр уран бvтээлээрээ мохоохын сацуу, туранхай байх л хамгийн сайхан гэсэн чимээгvй зарыг алдартай одод, загвар ємсєгчдийн тєрхєєр  дэлхийн бvх охидод хvргэдэг олон нийтийн мэдээллийн хэрэгсvvдийг тэрvvхэн тэндээ зэмлэх vvднээс иймэрхvv vзэсгэлэнг уйгагvй гаргадаг байна.
Ivonne Thein-ны «Incredible Me» хэмээх сонирхолтой vзэсгэлэн Хадгалах
2010-02-18, 07:08

Согтоод, vнсээд, харсан чинь…жинхэнэ сюрприз

Эр эм нь мэдэгдэхээ байсан юмнууд олшроод байгаа орчин цагт хэтэрхий их согтвол юу ч болж мэдэхээр болжээ. Жишээлбэл энэхvv бяцхан нийтлэлийн маань хєгжилтэй, бvтэлгvй баатар болсон энэ залуу шєнийн цэнгээний газар найз нєхєдтэйгєє наргиж цэнгээд, нилээн халсныхаа дараа хєлчvvхэн эр хvн бvрийн цээжинд тєрдєг тавьтаргvй аазгайндаа хєтлєгдєн энгэр султай, vзэсгэлэнтэй бvсгvйн “анд гарчээ”. Тэгээд нэгэн том биетэй шаргал vстийг нvдээрээ олзолчихоод яриа єдєн, бvvр уруул дээр нь vнсээд амжиж шvv. Єнєє манайхны хэлдгээр ёстой л “чихдэнэ” гээч нь болж. Гэнэтийн самуун учралдаа мунхаглан хєєрсєн залуу “бvсгvйн” базлыг сєхтєл… Єєртєє байдаг эр хvний “бахархалыг” єнєєх “бvсгvйн” хоёр хєлний завсраас олж хараад дээд зэргээр бантжээ. Ингээд ийм хєгжилтэй бєгєєд аймшигтай хэргийн дvр зургийг сонирхоцгооё. Бvvр цаашлаагvй дээрээ эртхэн мэдсэн нь болж дээ.
Согтоод, vнсээд, харсан чинь…жинхэнэ сюрприз Хадгалах
2010-02-18, 06:50

Элдэв зураг (168 фото) №327

Сайхан шинэлж байна уу найзуудаа, єнєєдєр ажлын єдєр боловч хамт олон найз нєхдєєрєє золгууд хийгээд ажил хийж байгаа хvн ховор байгаа бололтой. Тэгэхээр интернэтээр чєлєєт цагаа єнгєрvvлж суугаа залуустаа зориулан цагаан бар жилийн хамгийн анхных, "Элдэв зураг" цувралын 327 дахь дугаарыг хvргэж байна. Энэхvv дугаартаа шинэ зургууд оруулахаас гадна, амралтын єдрvvдээр оруулж амжаагvй цувралын хамгийн сонирхолтойг нь давхар хавсаргасан байгаа. Харин одоо анд минь дуртай нийтлэлээ тухлан сууж, таалан соёрхоно уу.
Элдэв зураг (168 фото) №327 Хадгалах
2010-02-17, 22:31

Далайн эргийн паян

Хаврын тэргvvн сар гарч эх оронд маань урин дулаан цаг наашилж байгаа энэ vед та бvхнийхээ зун цагийн зугаатай мєчvvдийг сэдрээхээр барууны орнуудын далайн эрэг орчмын хамгийн хєгжилтэй дvр тєрхvvдээс толилуулж байна. Эдгээр зургуудыг хараад байхаар бид бvхэн анзаарахгvй боловч бусдын нvдээр бол ямар сонирхолтой дvрслэл харагддагийг мэдрэх болно.
Далайн эргийн паян Хадгалах
2010-02-17, 20:37

Хамгийн хачин хуримнуудын цуглуулга

Зvрхэн тольтыг гэгэлзvvлэх зvггvй мэдрэмжийн эзэндээ сэтгэлээ илчилж, хос хосоороо хорвоог гийгvvлдэг гэгээн хайрын баярын єдєр маргааш болох гээд байдаг, гэтэл дорнын цээжин дэх Монгол тvмний маань ах дvvстэйгээ цугладаг сайхан уламжлал болсон Цагаан сарын шинийн нэгэн бас маргааш... Тэгэхээр залуус маань сэтгэлийн гэгээн "хулгайч"-даа бэлэг бэлдэхээсээ илvvтэйгээр битvvний vдшийн зоогийг бэлдэж, гэрээ цэвэрлээд, амсхийх завгvй байгаа байлгvй дээ. Хэрэв тийм бол салат зуурч, бууз жигнэн, хаалганыхаа хонхыг чагнах зуураа, эсвэл хувцасаа ємсєєд дотныхоо ахмад настангуудруу гарахынхаа ємнє тvр азнаж, бидний бэлтгэсэн хєгжилтэй фото нийтлэлийг сонирхоно уу. Дээд зэргийн хачин сонин хувцаслаж, нvvр амаа жигтэй янзаар будан хуримлаж байгаа хосууд эсвэл зvгээр л хуриман дээрхи сvйт бvсгvй болон сvйт хархvvгээс гарахын аргагvй хачин vйлдлvvдийн дvр зургуудын цуглуулгаар таны Шинийн нэгнээр "баллагдсан" Валентины "настр"-ийг гажууд, хєгжєєнтэй байдлаар єчvvхэн ч сэргээж байна. Ер нь хос хоёрын хайр дурлалын ариун баталгаа болдог хуримын vйл ажиллагааны талаархи тогтсон ойлголт, дvр зургийг эрс зєрчиж, єєрсдийнхєєрєє хайраа баталж буй хvмvvсийн солиотой ч гэмээр, гажиг ч гэмээр, эсвэл хєгжилтэй ч гэмээр сонин зургуудыг та эндээс олж харах болно. Энд хэдий vнэхээр гаж сонин зургууд байгаа боловч хайраараа холбогдсон хvмvvсийн мартагдашгvй дурсамжтай мєчvvд тул яаж ч "євчигнєсєн" гэсэн цаанаа л нэг аз жаргалын оч хvн бvрийн нvднээс цацарсан харагдах тул уншигч танд бага ч гэсэн инээд бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна.
Хамгийн хачин хуримнуудын цуглуулга Хадгалах
2010-02-14, 02:48

Биеэ зэрэмдэглэгчид

Бєєрєнхий хорвоо дээрхи тэрбум тэрбум хvмvvсийн дунд сайнтай муутай, эрээнтэй бараантай олон янзын аавын хєвгvvд, ээжийн охид байдаг билээ. Тэр дундаа биеэ элдвээр зэрэмдэглэж, шивээс хийлгэн, персингэд донтож, чихнийхээ хэлбэрийг єєрчлєн энд тэндээ сэтлэхээс гадна нvднийхээ цєцгийгєєр хvртэл оролдох замаар єєрийгєє “єєрчилсєн” жинхэнэ євчтэй хvмvvсийн фото цуглуулгыг танд хvргэхээр бэлтгэлээ. Юуны ємнє та vргэлжлэл дээр дарахаасаа ємнє гаж зvйлд дуртай эсэхээ сайтар бодсон нь дээр гэж зєвлємєєр байна. Учир нь эндээс та “эцэг эхээс заяасан биеэ зэрэмдэглэн таашаал авагчид”-ын хамгийн гаж заримынх нь нvд хальтарч, дотор эвгvйцмээр дvр тєрхvvдийг олж харах болно. Эдгээрийн зарим нь манай урьд урьдны нийтлэлvvдэд орж байсан хvмvvс ч байна. За ингээд жаргалдаа ташуурахын “эрхэнд” махан биеэ тарчлааж сэтгэлийн гаж таашаал эдлэн, сайхан амьдралаа там болгож, єєрийгєє чєтгєр шулмын амьд бурилбаа юмуу харь гаригийн хvн шиг гадаад тєрхтэй болгосон этгээдvvдийн фото цуглуулгыг vзэцгээнэ vv.
Биеэ зэрэмдэглэгчид Хадгалах
2010-02-13, 00:39

Чєлєєт уналтын гоо сайхан

Тэнгэрт ойрхон, газраас хол агаарын нэгэн орон зайнаас татах хvчний аугаа чадварт хєтлєгдєн нисэх мэт мэдрэмжийг амсан, асар хурдтайгаар доош унах нь нэг бодлын солиотой мэт боловч нєгєєтэйгvvр дээд зэргийн сайхан мэдрэмж байдаг нь маргаангvй. Чєлєєт уналт хийж байгаа хvмvvсийн доорхи зурагнууд танд аминаасаа уйдсан аз соригчдын талаархи ядмаг “єгvvлэл” мэт санагдаж магадгvй. Гэсэн хэдий ч эдгээр хvмvvс бvгд мэргэжилтнvvд тул санаа зовох зvйлгvй ажээ. Та харин туршиж vзэх гээд оролдоод хэрэггvй байх. Зvгээр л чєлєєт уналтын гоо сайхныг мэдэрч, эдгээр хvмvvсийн оронд єєрийгєє ганц ч хором болов тєсєєлєн бодоод vзээрэй. Дээд зэргийн кайф, эрх чєлєєг та мэдрэх болно.
Чєлєєт уналтын гоо сайхан Хадгалах
2010-02-13, 00:17