Зөвхөн Хойд Солонгост хориглодог хамгийн хачирхалтай зүйлс

Одоогоор дэлхийд хамгийн ихээр  сонирхол татаж байгаа улсуудын нэг бол яахын аргагүй Хойд Солонгос улс. Барууны нөлөөллийг улс орондоо оруулахаас эрс татгалздаг тус улс нь нууцлаг байх тусам сониуч хүмүүсийн асуултуудаар дүүрэгдсээр байна. Тэгвэл энэ удаад та бүхэнд Хойд Солонгост хориотой 9 зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Зөвхөн Хойд Солонгост хориглодог хамгийн хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Барууны загвар

Хойд Солонгос нь барууны нөлөөллийг хувцсан дээр хүртэл анхаарч ард иргэдээ жийнсийн төрлийн хувцаснуудыг өмсөхийг хориглосон байдаг нь сонирхолтой.

Барууны загвар

2 Кока Кола

Дэлхий дахинд улаан цагаан өнгөөрөө танигдсан Кока Кола нь харамсалтай нь Хойд Солонгосын зах зээлд нэвтэрч чадаагүй юм. Гэхдээ тус улсын зарим дэлгүүрүүд Хятадад үйлдвэрлэсэн Кока Колаг хааяа оруулж ирж зарах тохиолдлууд байдаг гэнэ. 

Кока Кола

3 Брендийн гутал

Хойд Солонгост бас нэгэн хориглодог зүйл бол өндөр өсгийт гутал юм. Тэр тусмаа гадаадад үйлдвэрлэсэн бол хатуу хориотой гэнэ.

Брендийн гутал

4 Зул сарын мод

Хойд Солонгос нь албан ёсоор ямар ч шашингүй оронд орсон билээ. Тус улсад ямарваа нэгэн шашны урсгалаар орж ирсэн зүйлийг  хэзээ ч дотогшоо оруулдаггүй. Тийм ч учраас зул сарын модыг барууны шашных гэж үздэг учир хориглосон байна.

Зул сарын мод

5 Старбакс

Таны зүүн талд харж буй зурганд нэгэн жуулчин Хойд Солонгосыг шоглох үүднээс ийнхүү барьж авахуулсан байна. Учир нь мөн л адил барууны урсгалыг оруулахгүйн үүднээс ямар ч төрлийн бизнесийн салбарыг Хойд Солонгост байршуулдаггүй аж. Тус улсад зөвхөн нэг л кофены газар байдаг бөгөөд тэр нь Рёонван (Ryonwang) юм. 

Старбакс

6 Тоглолтын тасалбар

Хойд Солонгост дурын нэг хамтлаг очоод тоглолт хийчдэггүй аж. Учир нь маш хатуу шалгууртай байдаг тул түүхэнд ердөө ганц л гадаадын хамтлаг очиж тоглосон гэнэ. Тэр нь Словены Лайбах бөгөөд 2015 онд тоглолтоо хийж байжээ.

Тоглолтын тасалбар

7 Apple

Зөвхөн Аpple гэлтгүй гадаадын бүх ухаалаг төхөөрөмжүүдийг тус улс ашиглахыг хориглодог байна. Хойд Солонгос өөрсдийн ухаалаг төхөөрөмжтэй ба түүгээрээ барууны технологийг гүйцнэ хэмээн хэлдэг.

Apple

8 Спорт машин

Өөр нэгэн хориотой үнэт зүйлсийн нэг бол спорт машин. Европын холбоо болон НҮБ хориглосон учир Хойд Солонгост нэг ч уралдааны болон гоёмсог машин байдаггүй гэнэ. 

Спорт машин

9 Аяллаар явах

Тус улс нь ард иргэдээ гадагшаа аяллаар явахыг нь хориглодог байна. Энэ нь дэлхийн нийтийн хувьд хүний эрхэнд халдаж буй хэрэг ч Хойд Солонгосын засгийн газрын хувьд тийм ч чухал асуудлуудын нэг бололтой.

 

Аяллаар явах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()