Зvгээр л чєлєєт цагийн бяцхан “зууш”, бас магадгvй єчvvхэн ч гэсэн баяр баясгалангийн илгээлт болгож, цэцэг усалдаг саванд толгойгоо зоосон vнэгний нэгэн бяцхан гаварыг хэрхэн аварсан талаарх фото нийтлэлийг бид бэлтгэлээ. Энэ бяцхан амьтан яаж яаваад, цэцэг усалдаг тємєр савны давчуухан амсарт толгойгоо углачихсаныг таашгvй. Ямартай ч сайхан сэтгэлтэй хvний ачаар аврагдсанд нь баярлаж сууна. Энvvхэндээ гэхэд энэхvv гэрэл зургуудаас байгаль эх, хvн хоёрын шvтэлцээ холбоо, бас хайр энэрэл “vнэртэж” байгааг нуух юун.
Хадгалах
Сая сая хvмvvсийн хvсэл мєрєєдлийн эзэн болсон алсын алс дахь Америк орон руу хэн бvхний зvрх єєрийн эрхгvй тэмvvлнэ. Харамсалтай нь мєнгєний асуудал, виз, хэл, хил гээд л Америк руу тэмvvлэгчдийн замд даваа, гvвээ мундахгvй их. Харин хєрш зэргэлдээ орших боловч хєгжил, нийгмийн халамжаараа газар тэнгэр шиг ялгаатай Мексикчvvдийн хувьд дээрхи бvх давааг алгасан “харайх” ганцхан боломж байдаг нь нууцаар хил нэвтрэх юм. Тиймдээ ч АНУ болон Мексик хоёрын хил нь дэлхий дээрх хамгийн их хууль бус зорчигчидтой хил юм. Хил нэвтрэх хамгийн санаанд оромгvй, сонирхолтой аргуудыг судлая гэсэн сурвалжлагч бол чухам АНУ, Мексик хоёрын “уулзварлуу” л камераа vvрээд явахад хангалттай ажээ. За ингээд эрх чєлєєрvv, ардчилал руу, сайхан амьдрал руу тэмvvлсэн хvмvvс ямар ямар аргаар хил нэвтрэхийг оролдож байгаад баригддаг талаарх болон хилийн дээс алхаж дєнгєснийхєє дараа ямар зан авир гаргадаг тухай сонирхолтой фото мэдээлэлтэй танилцана уу.
Хадгалах
Мексикийн Текила хотоос гаралтай алдарт Текила архийг уусан ямар ч хvн єєрийн эрхгvй нvvр царайныхаа харагдах байдлыг хянах чадвараа алддаг бололтой. Эсвэл vvнийг заавал лайман буюу лимоноос гарган авсан ногоон хальстай жимсээр даруулан уудаг болохоор эдгээр хvмvvс ингэтлээ ярвайдаг юм болов уу? Ямартай ч лаймоны исгэлэн амтанд ч бай, архины эхvvн амтанд ч бай ярвайх болсон эцсийн шалтгаан нь Текилаг уусан явдал гэдэг нь тодорхой байна шvv дээ. Архи савнаасаа бусдыг дийлдэг гэдэг шиг Текила савнаасаа бусдын царайг татаж унамаар болгодог бололтой. Ингээд текила ууж, лаймоноор даруулсныхаа дараа хvмvvс ямар царайтай болдгийг харуулсан хєгжилтэй фото агшнуудын цуглуулгаар уншигч таны чєлєєт цагт инээмсэглэл бэлэглэе.
Хадгалах
Шинэ долоо хоногийн эхний єдрийн мэндийг хvргэж, хавар цагийн нялх ногоон дээрхи тунгалаг шvvдрийн дусалны хараа булаам тєрхний нvд алдам бяцхан цуглуулгаар ажлын єдрийн тань алжаалыг тайлахаар бэлтгэлээ. Машины чихэнд чийртэй дуу, бухимдаж яарсан хvмvvсийн дvнгэнээ, саарал байшингуудын уйтгартай єнгє тєрх сэтгэлд уцаар тєрvvлсэн хотын амьдралаас тvр ч атугай холдож, айлчлан ирж буй урин цагийн хамгийн анхны шvvдэрний ер бусын гоо vзэсгэлэнг таашаан соёрхож, єєртєє амралт бэлэглэнэ vv.
Хадгалах
Vдшийн мэнд найзуудаа, та бvхэндээ оройтсон ч гэсэн "День победы" буюу Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ой мэнд хvргэе. Оросын ард тvмэн, баатарлаг цэрэг эрс мєнхийн алдраа дуурсган фашизмын аюулаас хvн тєрєлхтнийг аварч тvvхэн ялалт байгуулсныг Монголын ард тvмэн гvнээ хvндэтгэж байдаг билээ. Эх орны дайны хvнд хэцvv цагт манай тєр засаг, ард тvмэн Орос ахан дvvсийн ялалтад зохих хувь нэмэр оруулснаараа бахархаж явдаг. Бид болон ирээдvй хойч vе маань энэ єдрийг мартах учиргvй юм. Ингээд энэ удаагийн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг эх орныхоо тєлєє тэмцэж, зvтгэж явсан ахмад дайчид болон тэдний vр хvvхэд тэнгэрт одсон ч нэр нь vл мартагдах чин зоригт хєвгvvддээ зориулан орууллаа. Хэрвээ бид атаат дайсан эх нутагт минь халдан довтолвоос хайрт эх орныхоо тєлєє амь биеэ vл хайрлан тэмцэх аугаа зоригт дайчид нь байх биз.
Хадгалах
Vvлэн чєлєєний нар шиг vзэгдээд єнгєрдєг ч эргээд л ирдэг амралтын єдрvvдийг тань гэрэл гэгээтэй, гэр бvлийн тань уур амьсгалыг дотно, найрсаг болгоход єчvvхэн ч гэсэн хувь нэмэр оруулах vvднээс алдартай фуд-гэрэл зурагчдын арааны шvлс асгармаар эрvvл, зєв хоолны тансаг дvр зургуудийг хvргэдэг билээ. Энэ удаад та зvгээр л нэг хоолны блог эрхэлж байгаад єндєр тєвшний, мэргэжлийн гэрэл зурагчин болсон Sabra KrockболонTara Donneнарын гэрэл зурагчдын бvтээлvvдийг хvлээн авч, нvдээрээ ходоодоо баясгаж, тvvнийгээ улам єлсгєх болно. Sabra Krock бол хоол хийхэд ухаангvй дуртай нэгэн бєгєєд хоолтой холбоотой бvхий л юмыг зvрх сэтгэлээсээ сонирхож, шинэ жор єєртєє нээж, хоол хийхээс гадна ширээний ард тухлан суух дотны хvмvvстээ чин сэтгэлээсээ бvрэн vйлчлэх дуртай ажээ. Эхэндээ тэрээр энэ хорвоо дээрхи хамгийн дуртай ажлаа хийн, гэрэл зургийг нь сонирхогчийн тєвшинд хальсанд буулгадаг байсан бол, яваандаа олны дунд алдаршиж, жинхэнэ фуд гэрэл зурагчин болсон байна. Харин Tara Donne нь хоол хийх болон гэр бvл, ойр дотныхонтойгоо аялан зугаалах дуртай нэгэн ажээ. Тэрээр гэрэл зургийн ертєнцєд хєл тавьснаасаа хойш Real Simple, Martha Stewart нарын алдартай фото редакторуудад шавилсаар иржээ. Ингээд энэ хоёр чадварлаг тогооч - гэрэл зурагчдын амтлаг хоолнуудын шvлс асгаруулам дvр тєрхтэй танилцана уу.
Хадгалах
Марсель Хартманн (Marcel Hartmann) нь 1965 оны Могой жилд Герман улсад мэндэлжээ. Харин 1988 онд, 22 насандаа Парисыг зорьж, тэндэхийн алдартай Pin-Up Studio-д дадлагажигчаар ажиллаж байхдаа Ричард Аведон (Richard Avedon), Ирвин Пенн (Irving Penn) болон Питер Линдберг (Peter Lindbergh) нарын цуутай гэрэл зурагчдад кофе зєєж, далласан газар нь ил гарч, далайсан газар далд орон, ёстой л гарынх нь аясаар хєдєлж байлаа. Алтны хажуу дахь гууль шарлана гэгчээр, дээрхи “акулуудын” дэргэд 4 жил байсныхаа дараа буюу 1992 оноос тэрээр бие даан ажиллах болсон байна. Єнєєдєр тэрээр Vogue, Jalouse, Officiel, Elle, FHM, Rolex, IBM нарын алдартай сэтгvvлvvдтэй хамтран ажилладаг болжээ. Ингээд та бvхний анхааралд нэрт гэрэл зурагчин Марсел Хартманн-ы хальсанд буусан олноо алдартай жvжигчид болон найруулагчдын хєрєг зургуудыг хvргэе.
Хадгалах
Авъяаслаг гэрэл зурагчин Дэвид Бертон (David Burton)- нь Лондон хотод ажиллаж амьдардаг бєгєєд уран бvтээлvvдээ сурталчилгааны болон фэшн тєрлєєр дагнан туурвидаг байна. Тvvнтэй хамтран ажиллаж, vйлчлvvлдэг байгууллагуудаас дурьдвал Vogue, Arena Homme Plus, GQ, Elle, Alexander McQueen, The Gap, Marks & Spencer гэх зэрэг алдартай брэнд, сэтгvvлvvдийн нэрний дуусашгvй жагсаалт vргэлжилнэ. “Гял цал” –ын ертєнцийн хэлбэр хэв маягийн нэгээхэн хэсгийг єєрийнхєєрєє тодорхойлж, загварын орон зайд єєрийн гэсэн байр суурийг бий болгосон энэхvv авъяаслаг уран бvтээлчийн гэрэл зургуудыг тантай хуваалцах болсондоо бид баяртай байна. Ингээд vргэлжлэл дээр дарж, жинхэнэ гэрэл зурагчны бvх талаараа тєгс бvтээлvvдийг шимтэн сонирхоно уу. Нэмж хэлэхэд, эндээс та бvхэн ихэвчлэн алдартай загвар ємсєгчдийн халуухан тєрхийг олж харах болно.
Хадгалах
Таны сонорт нэгэн зvvдэнд оромгvй явдлыг хvргэе. Хятадын 6 настай нэгэн жаал 8 давхрын тагтнаас дуу алдахын завдалгvй гулгаад уначихжээ. Vнэн хэрэг дээрээ унахыг шахсан байна. Аз болж хvv дэлдийсэн хоёр чихтэй байсан нь тvvний аминд орж, тагтны тємєр хашилтны хоёр талд тээглэн тогтоожээ. Ээж аав нь тvvнийг дэлдэн тєрvvлээгvй бол энэ аймшигт явдлаар амьд vлдэх байсан нь юу л бол. Эцэг эхээс заяасан бие махбодийнхоо онцлогт тэгэхлээр сэтгэл хангалуун байх л хэрэгтэй юм байна даа. Ингээд азын тэнгэртэй нэгэн бяцхан жаалд тохиолдсон аймшигтай ч юм шиг, хєгжилтэй ч юм шиг явдлын дvр зурагтай танилцана уу.
Хадгалах
Уншигч танд америкийн нэгэн цуутай цуврал алуурчны хальсанд буусан сонирхолтой фото агшнуудыг толилуулъя. АНУ-ын Сиэтл мужийн иргэн, Родни Алкала (Rodney Alcala) хэмээх цуврал алуурчны авсан эдгээр зургуудыг, тvvнийг 1979 онд баривчлагдахаас хэдэн жилийн ємнє олсон юм байна. Єнєєгийн байдлаар Родни хэмээх энэ этгээдийг 12 настай охин болон дєрвєн эмэгтэйн амийг тасалсан болохыг нь хєдєлшгvй баримтаар нотлоод байгаа хэдий ч цагдаа нар тvvнийг хавьгvй олон хvний аминд хvрсэн гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Родни Алкала нь дээр дурьдсан аллагуудаа 1977-1979 онуудын хооронд vйлдсэн юм байна. Энэ харгис этгээд уг нь Лос-Анжелес дэхь Калифорнийн Их Сургуульд сурч байсан бєгєєд оюуны єндєр чадамжаараа (IQ нь 160-170) бусдыг гайхуулдаг байжээ. Харин дээд сургуулийн хамгийн шилдэг оюутан тєдийгvй гарамгай гэрэл зурагчин байсан энэ эр єнєєдєр єргєст торны цаана, цаазаар авахуулах єдрєє хvлээн сууж байна. Ингээд гаж алуурчны дуранд буусан хvмvvсийн євєрмєц дvр зургуудтай танилцана уу.
Хадгалах
Америкийн сургууль тєгсєгчдийн сонирхолтой дvр тєрхтэй танилцацгаая. Дашрамд дурдахад манайхан ч гэсэн энд тэнд тєсгєєд л гvйлдээд байна. Гэхдээ америкчууд яагаад ч юм цаанаа л нэг єєр, бага зэрэг гаж байх юм аа. Гэхдээ энд хамгийн сонирхол татах тєрхvvдийг багтаасан байгаа. Ингээд энэхvv мэдээллээ эдмийн их єргєє болсон сургуулиа тєгсєж буй залуус та нартаа зориулан орууллаа. Гартаа хуучин цvнхтэйгээ хамгийн сvvлчийн удаа дасал болсон сургууль руугаа алхаж явна би... эргээд дахин олдохгvй тэр мартагдашгvй vеvvдээ дурсан, сайхан баярлаарай.
Хадгалах
Леди Гага ч Их наран улсад маш их алдартай байдаг бололтой. Учир нь тус улсын ихэнхи охид бvсгvйчvvд тvvний дэндvv євєрмєц стиль имижийг зоригтойгоор дуурайдаг болжээ. Ер нь ч тэгээд японы залуус гаж этгээд хувцаслалтаараа алдартайг бид мэдэх билээ. Ингээд сvvлийн vед євєрмєц хэв маяг, дуу хоолойгоороо байлдан дагуулж буй Леди Гага-ийн уран бvтээлийг сонсож, тvvнийг шvтэн бишэрдэг фэн залуус жинхэнэ утгаараа ямар байдгийг сонирхоцгооё.
Хадгалах