ГЭРЭЛ ЗУРАГ

Испаний Viura зочид буудал

Designhouses барилга архитектурын комапни нь Rioja Alavesa хэмээх Испаны дарсны vйлдвэр байдаг хэсэгт “Виура” (Viura) зочид буудлыг барьж дуусгасан байна. Rioja -д ургадаг маш их тархсан цагаан усан vзэмний нэрээр нэрлэгдсэн энэхvv Viura шинэ зочид буудал нь 26 єрєє, 2 бар болон ресторанаас бvрддэг аж.Эртний алдартай дарсны оронд хуучны Испани дарсны vйлдвэрvvдийн vзэсгэлэнт байдал нь орчин vеийн архитектуртай хослож байгаа єнєє vед "Виура" vvний маш гайхалтай тод жишээ нь болж байна. Хичнээн уг буудал нь уламжлалт нэгэн тосгоны тєвд 17 зууны vеийн сvмийн дэргэд байрлаж байгаа ч гэлээ Виура-гийн архитектур шийдэл нь уламжлалт хэв загвараас жинхэнэ утгаараа салж чадсан юм. Энэ нь шоо дєрвєлжин хэлбэрийн дvрсvvдийн нэг нэгэн дээрээс нь суурьлуулсан эгнээ бєгєєд уг архитектурын шийдэл нь маш амжилттайгаар интерерийг гадаад vзэмжтэйн холбож єгч байгааг та харж байгаа биз ээ. Єргєн цонхнууд болон террасуд нь тосгон луу болоод сvм дуган луу харахад маш таатай нєхцєлийг бvрдvvлж єгчээ.
Испаний Viura зочид буудал Хадгалах
2010-06-25, 20:10

Хойд хєршийн 2010 оны тєгсєгч-охид

Зуны урийг дагаад байгаль эх нойрноосоо сэрж, зулзаган ногоо, ганган цэцэгстэй хамт сургууль тєгсєгчид амьдралын гараагаа эхэлдэг. Дасал болсон модон ширээний ард арван жилийг vдсэн айлын алдрай хєвгvvд аавын цээж гарган, ээжийн бяцхан охид бvсгvй vзэмжийг олж, сvvлчийн хонхны дуутайгаа хамт хамгийн ганган гоёлоо зvvцгээнэ. Сургуулийн хуучин формоо сvvлчийн хичээлдээ ємссєхдєє хvртэл тэд бvтэн арван жилийн турш дотроо хадгалсан бодлоо сад тавих мэт дvрэмт хувцсандаа элдэв маяг оруулан, олны нvдийг хужирладаг билээ. Тиймээс л амьдралын хавар, насны хавар, гоо vзэсгэлэнгийн хавар байдагаараа газар газрын хонхны баяр, тэр тусмаа туяхан хус шиг бvсгvйчvvдтэй хойд хєршийн хавар хамгийн vзэмжтэй нь ажээ. Ингээд элдэв зvйл нуршилгvйгээр Оросын 2010 оны арван жилийн тєгсєгч охидын хайр татам, хараа булаам тєрхvvдээр таны мэлмийг мялаая.
Хойд хєршийн 2010 оны тєгсєгч-охид Хадгалах
2010-06-24, 05:16

“Ban.do” – vсний чимэглэл

Жен, Жеми хэмээх хоёр америк бvсгvй нэгдэн, “Ban.do” гэдэг нэртэй vсний гоёл чимэглэлийн зvйлсийн брэндийг vvсгэн байгуулсан нь бvсгvйчvvдийн хэрэглээнд эрчимтэй нэвтэрч байгаа юм. Аль аль нь стилист мэргэжилтэй энэ хоёр эмэгтэй Ban.do-г санаачлахаасаа ємнє тус тусдаа, жижиг сажиг гоёл чимэглэлийн зvйлсийг гараараа бvтээх хоббитой байжээ. Яахав, єєрийн гараар тєрєл бvрийн ээмэг, бєгж, зvvлтхэн хийгээд, ойр дотныхондоо бэлэглэдэг эмэгтэйчvvд байдаг даа. Жен, Жеми хоёр яг л тийм байж. Ингээд нэгэн нартай єдєр бvсгvйчvvд бие биенээ олж, ban.do-г vvсгэн байгуулжээ. Тэд єндєр vнэтэй, чамин материалуудыг ашиглан, бvсгvйчvvдийн vсийг чимэх аксессуаруудыг тєрєл бvрээр нь хийдэг байна. Тэдний бvтээлvvдийг дээд зэргийн эмэгтэйлэг, нууцлагдмал, бас vгээр хэлшгvй vзэсгэлэнтэй гэж тодорхойлохоос єєр vг олдсонгvй. Ингээд охид бvсгvйчvvддээ зориулан бэлтгэсэн “ban.do” брэндийн Black Label Collection -цуглуулгад багтсан бvтээлvvдийн дvр зургийг єргєн барьж байна.
“Ban.do” – vсний чимэглэл Хадгалах
2010-06-24, 04:53

Хамгийн азгvй фото агшнууд

Аливаа vйл явдлын, тэр тусмаа эгзэгтэй агшныг яг чухал vед, зєв єнцгєєс нь хальсанд буулгаж чадна гэдэг чамлахааргvй эрдэм юм шvv. Тэр тусмаа бусдын бvтэлгvйтэж байгаа агшныг тааруулж зураг дарна гэдэг тэр болгон зурагчин бvрт тохиолдоод байдаггvй “аз жавшаан” ажээ. Хамгийн гол нь эгзэгийг нь тааруулж авсан зураг хожим vйл явдлын vггvй гэрч, vзэггvй сэтгvvлч болдог билээ. Ингээд таны амралт чєлєєт цагт зориулан оруулсан, хамгийн хєгжилтэй, хамгийн эгзэгтэй- бvтэлгvйтлvvдийн цуглуулгыг таалан соёрхоно уу.
Хамгийн азгvй фото агшнууд Хадгалах
2010-06-24, 03:50

Хєлбємбєг ба Хятад бvсгvйчvvд

Юм юмаараа цойлон гарч ирж, бусдаас дутахгvй гэдгээ харуулсаар байгаа ємнєд хєршийн ард тvмэн энэ удаагийн хєл бємбєгийн ДАШТ-д оролцож чадаагvй ч гэсэн, 2010 оны цомын эзний тєлєє єрсєлдєж буй 32 багийн ємсгєлєєр эх орныхоо аль арай аятайхан гэсэн бvсгvйчvvдийн биен дээр дур булаам боди арт зурж, олны анхаарлыг татахаар оролдсон байна. Хятад хэмээх энэ хачирхалтай улс Дэлхийн хамгийн олон хvн амтай орон атлаа яагаад єдий болтол ДАШТ-д оролцож чадахгvй байгаа нь гайхалтай. За за бусдыг гойчлох ч яахав, єєрсдийгєє л хичээх минь. Ямартай ч ємнєд хєршийнхєн юм юмнаас дутахгvй оролцдог “Дэлхийн гишvvн шvv бид”- гэдгээ чадах чинээгээр хэрхэн харуулахыг хичээсэнтэй танилцая.
Хєлбємбєг ба Хятад бvсгvйчvvд Хадгалах
2010-06-24, 03:37

National Geographic-ийн долоо хоногийн шилдэг бvтээлvvд

Уншигч таны мэлмийд бид уламжлал ёсоороо алдарт National Geographic сувгийн сурвалжлагчдын єнгєрсєн долоо хоногт авсан зургуудын дотроос єнгє vзэмж, єгvvлэмжээрээ бусдыгаа хол хаясан шилдэг бvтээлvvдийг тайлбар, нэрсийн хамт хvргэхээр бэлтгэлээ. Оюунлаг хvн та vргэлжлэл дээр дарж, дэлхий дахины байгаль орчин, хvмvvсийн амьдралыг судлан нэвтрvvлдэг дэлхийн шилдэг байгууллагын хамгийн хараа булаам, сэтгэл догдлом гэрэл зургуудыг таалан соёрхоно уу.
National Geographic-ийн долоо хоногийн шилдэг бvтээлvvд Хадгалах
2010-06-24, 03:11

“Хvрээнээс халихуй”- зургийн уралдаан

Саяхан єрнєдийн нэгэн вэб сайтнаас зохион явуулсан “Хvрээнээс халихуй” сэдэвт фото зургийн уралдааны маш сонирхолтой бvтээлvvдийг тантай хуваалцаж байна. Оролцогчдоос сэтгэмж, урлагийн торгон мэдрэмжийг шаардсан уг уралдааны бvтээлvvдэд тавигдах гол шалгуур нь аливаа уран зураг, фото зургийг жааз хvрээ, болон тодорхой оршихуйгаас нь халиаж, эсвэл бодит амьдралтай ямарваа нэгэн сэмжээр холбон дvрслэх явдал байжээ. Тэмцээний оролцогчид нь єєр єєрсдийн євєрмєц бvтээлvvдээ илгээсний дотор, нэгдvгээр байрын эзнээр шалгарсан зургийг хамгийн эхэнд оруулсан болно. Ийнхvv, урлаг, уран сэтгэмжийн ертєнєєр хамтдаа аялцгаая. Дашрамд дурдахад, фотошоп, ретуш ашигладаг, зураг сонирхдог, оролддог авъяаслаг залуусынхаа дунд иймэрхvv тэмцээн уралдааныг зарлавал эдгээрээс хол давсан бvтээлvvдийг ирvvлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлмээр санагдлаа.
“Хvрээнээс халихуй”- зургийн уралдаан Хадгалах
2010-06-22, 23:40

Унадаг дугуйтай дугуйчдын хурим

Уулын мод урттай богинотой, хvний олон сайнтай муутай байдаг дэлхий дээр амраг хосын хувь заяаг холбох гэрлэх ёслолууд хvртэл цэвэр ариун хайраараа л тєстэй болохоос, єєр хоорондоо маш их ялгаатай, тус тусын онцлогтой болдог билээ. Тэгвэл саяхан хойд хєршид болсон нэгэн хуримын ёслол тус улсын гэр бvл бvртгэлийн албаны ажилчдыг гайхшралд оруулжээ. Тэд моторт дугуйтай рокчдын хурим, эмо стилийн айдас хvрэм хурим, ижил хvйстнvvдийн ураг холбох ёслол гээд олон тєрлийн сонин vйл ажиллагаанд оролцож байсан ч энэ удаагийнх шиг энгийн хирнээ ижилгvй хачин хуримыг vзээгvй гэнэ. За ингээд гайхаж сvйд болоод байхааргvй юм шиг хирнээ хойд хєршид лав анх удаа зохиогдож байгаа хуримын нэгэн хэлбэр болон “дугуйчин стилийн” хуримны дvр зургийг уншигч тантай хуваалцая. Манайд ч гэсэн удахгvй хос хоёрын сонирхол, амьдралын хэв маягийг хадгалсан тєрєл бvрийн сонирхолтой хуримын ёслолууд зохиогддог болно гэдэгт итгэлтэй байна.
Унадаг дугуйтай дугуйчдын хурим Хадгалах
2010-06-22, 17:54

Зураг шиг бvсгvйчvvдийн зураг дарах агшин

Гартаа тєрєл бvрийн гэрэл зургийн аппарат барьж, сонирхлынхоо дагуу янз бvрийн объектын зургийг vнэн сэтгэлээсээ сонирхон хальсанд буулгах бvсгvйчvvдийн фото цуглуулгаар таны мэлмийг мялааж байна. Энд уран зураачийн бийрийг хєглєж, гэрэл зурагчны хальсыг чимэхээр єхєєрдєм, vзэслэгэнтэй, дур булаам гээд тєрєл бvрийн гоо сайхны хэмжvvрт таарсан хараа булаам бvсгvйчvvд багтсан байгаа. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, зурган дотор зураг дарж, янз бvрийн поз авсан аппараттай бvсгvйчvvдийн тєрхєєр нvд, сэтгэлээ баясгана уу.
Зураг шиг бvсгvйчvvдийн зураг дарах агшин Хадгалах
2010-06-22, 17:39

Загасчны хєлєг онгоц далайн шуурганд єртсєн нь

Ньюфандленд арлын ойролцоо авсан нэгэн хєлєг онгоцны далайн шуурганд хэрхэн єртєж байгаа дvр зургийг харуулсан фотонуудыг уншигч танд хvргэж байна. Томоос том усан онгоц их усны дунд ганцхан ширхэг навчнаас єєрцгvй харагдаж, далайн шуурганд алгадуулан, лусын гvнрvv илгээгдэх дєхєж байгаа энэхvv vйл явдлын дvр зургийг харахад єєрийн эрхгvй усан тvрлэг ар нуруугаар хvйт даалган гvйх мэт хачирхалтай айдас нємрєн, анхаарлыг дэлгэц єєд соронздох ажээ. Та бидний хэн ч байсан энэхvv онгоцны тавцан дээр байх далайчдын оронд єєрсдийгєє тавихыг хvсэхгvй нь лавтай. Магадгvй эр зориг, адал явдлыг vнэлдэг уншигчдад маань энэхvv нийтлэл таалагдаж, зарим нэгт нь айдсыг дагуулах биз ээ...
Загасчны хєлєг онгоц далайн шуурганд єртсєн нь Хадгалах
2010-06-22, 17:18

Элдэв зураг (126 фото) №360

Єдрийн мэнд хvргэе, та бvхэн маань нилээн нозоорч сууна уу. Гадаа ч ёстой халахыг vзvvлж єгч байна даа. Зун цагийн байх л нэг vзэгдэл боловч ойрдоо ийм халуун vзээгvй нийслэлчvvд маань хэцvv л байх шиг байна. Учир нь зам засвар гээд хамаг замаа хааж боогоод, замын тvгжрэл, бєхчим халуун, модны ам хамар луу орох гэсэн цагаан хєвєнгvvд энэ бvгд єдєр гадуур явахын араггvй болгож байна. Иймд сайтынхаа хэрэглэгч нарыг нэг сайн сэргээж, сэтгэл санааг нь єєр тийш нь хандуулахаар "Элдэв зураг" цувралын долоо хоногийн шинэ дугаарыг єргєн барьж байна. Vнэхээр амттай бас гоё харагдаж байгаа биз, тэгвэл та энэ бvхнийг амьдралаас єєрєє амталж бас хvртэж чадна шvv дээ. Таны хvсэл тэмvvлэлд чинь амжилтыг хvсье.
Элдэв зураг (126 фото) №360 Хадгалах
2010-06-22, 01:41

Байгаль эхийн ''урхи'' буюу хєрсний цємрєлт

Байгаль эх цээжиндээ хурсан их гомдол, шархаа уудалж, угааж дуусахгvй нь бололтой. Хvн тєрєлхтнийг шийтгэхдээ тэрээр янз бvрийн гамшгийг шил шилийг нь даруулан илгээж, тааварлахын аргагvй "араншингаараа" ахин дахин "ааш гаргана". Хvн тєрєлхтєн ч тvvний урьдчилан хэлэхэд бэрх оршихуйгаас єєрийн эрхгvй айн дагжиж, ємнє нь євдєг сєхрєхєєс єєр аргагvйд хvрч байна. Жишээлбэл сvvлийн жиvvдэд дэлхийн хєрсний аль нэгэн цэгт гэнэт цємрєлт vvсэх нь элбэгшиж, хvний бvтээн босголтыг сvйтгэж, олны амийг авч одох нь олширчээ. Борооны дараах vvл шиг олширсон хєрсний цємрєлтvvд нь зарим газраа гvехэн, зарим газар бvр ёроолгvй мэт гvн байх ажээ. Ингээд байгаль эх нvдээ аниж байгаад хуруугаараа заасан мэт хаа сайгvй гэнэт гарч ирэх болсон газар газрын цємрєлтvvдийн дvр зургийг танд хvргэе.
Байгаль эхийн ''урхи'' буюу хєрсний цємрєлт Хадгалах
2010-06-21, 07:46