Хоолыг идэхээсээ өмнө үнэрлэх нь хоолны шингэцэд сайн нөлөөтэй болохыг тогтоожээ

2021-11-18, 17:06
1,790

Амттай хоолыг харах юм уу үнэрлэх нь зөвхөн шүлс ялгаруулаад зогсохгүй биеийн өөр, чухал хариу үйлдлүүдийг ч мөн өдөөж өгдөг ажээ. Үүнтэй холбогдуулан хулгана дээр хийсэн туршилтын үр дүнд үндэслэн эрдэмтэд  хоолыг идэхээсээ өмнө үнэрлэх нь элэгний үйл ажиллагааг эрчимжүүлж, шингээлтийг түргэсгэдэг гэдгийг тогтоосон байна.

Хоолыг идэхээсээ өмнө үнэрлэх нь хоолны шингэцэд сайн нөлөөтэй болохыг тогтоожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү судалгааг удирдан явуулсан Германы Кёлн хот дахь Макс Планкийн нэрэмжит бодисын солилцоо судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Иенс Брюнинг "Энэ нээлт нь хүний биеийн үндсэн процессын талаарх бидний мэддэг ердийн ойлголтыг өөрчилсөн. Тархинд хоолны талаар мэдээлэл очсоноор хүний элэг хүлээн авах шим тэжээлийг урьдчилан мэдэж, шингээхдээ бэлдэж эхэлдэг" хэмээн  ярьжээ. Тус судалгааны ажлын үр дүн шинжлэх ухааны "Cell" сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

Туршилтад оруулсан хулганууд юм идэх үед  "mTOR" болон "xbp1" мэдрэлийн судалд нь цочрол очиж байжээ. Тэдгээр судалнууд нь зөвхөн элэг хоолноос амино хүчлийг авах үед үйл ажиллагаанд орж эндоплазмын торлог уургийг шингээхэд чухал нөлөө үзүүлдэг гэнэ. 

Энэхүү судалгаа нь таргалалт болон чихрийн шижин өвчний хоорондын хамаарал дээр хэрэгтэй мэдээллийг олоход томоохон тус хүргэж магадгүй юм. Чихрийн шижин өвчнийг үүсгэдэг гол хүчин зүйл болох инсулины эсэргүүцлийг таргалалтаас болж  үүдсэн элэгний удаашралтай ажиллагаа сэдрээдэг байх боломжтой ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()