ГЭРЭЛ ЗУРАГ

Камбожийн хогийн цэг дээрх амьдрал

Зєвхєн Монгол улсын нийслэл хавьцаа л уул овоо шиг их хогтой, орон гэргvйчvvлийг орогнуулсан хогийн цэг оршдог гэж уншигч та эндvvр явдаг юм биш биз. Тийм бол таны санааг нэг талаасаа амрааж, нєгєє талаасаа зовоохоор Камбожийн нийслэл Пномпень хот дахь манай оронд байдгаас дутахгvй єргєн уудам нутгийг эзлэн оршдог хогийн цэгийн талаарх фото мэдээллийг хvргэж байна. Энэхvv аймшигтай орчинд 2000 орчим хvн аж тєрдгєєс ихэнх нь хvvхэд байдаг аж. Мэдээж тэдгээр хvмvvс ахин боловсруулах боломжтой, мєнгє болчихоор лааз сав цуглуулж хэдэн задгайгаар солин, хоолны vлдэгдэл тvvж бор ходоодоо борлуулахаас гадна, хогин – “хєрсєє” нvхэлж, зарим нь дээр нь асар майхан барин амьдардаг. Ийнхvv, Камбожийн нийслэлийн хогийн цэг дээрх амьдралын нvд хальтарч, сэтгэл шархирам дvр зурагтай танилцана уу.
Камбожийн хогийн цэг дээрх амьдрал Хадгалах
2010-06-30, 01:43

Калифорнийн нэгэн гаж донтон

Хvн хvний сонирхол, хvслээ биелvvлэх арга зам, амьдралыг тєсєєлєх бодол гэж огт єєр єєр байх юм даа. Танд одоо танилцуулах гэж байгаа, АНУ-ын Калифорни мужид амьдардаг энэ эрийн хувьд л гэхэд зvvнд хатгуулах євдєлтєєс таашаал эдэлж, тvvгээрээ амжилт тогтоон, тэгснийхээ ачаар мєнгє олдог бололтой. Ямартай ч энэ залуу саяхан 1091 зvv ар нурууныхаа арьсан дээр нэвт хєндлєн зоолгож, Гиннесийн амжилтын эзэн болсон юм байна. Хvн хvнд єєр єєрсдийн чаддаг зvйл, єєрєєрєє бахархах шалтгаан байдаг хойно яая гэхэв. Ингээд элдвийн паянд дуртай бол та vргэлжлэл дээр дарж, Калифорнийн нэгэн гаж донтонгийн vйлдэлтэй танилцана уу. Чадаж байгаа юманд арга байхгvй гэж хэлж болохоор боловч vнэхээр гаж аргаар амжилт тогтоож байгааг нь ажихаар vнэхээр гаж биш, зvв зvгээр хvн гэж vзэхийн vндэсгvй ажээ.
Калифорнийн нэгэн гаж донтон Хадгалах
2010-06-30, 01:12

Давалгаа хашраагчдын ер бусын тєрх

Австралийн гэрэл зурагчин Марк Типпл гэгч нь серфингээр хичээллэгчид болон усанд шумбагчдын гэрэл зургийг маш сонирхолтой байрлалаас, нилээн ер бусын байдалтайгаар хальсанд буулгаж, vзэгчдийн хvртээл болгожээ. Энэхvv уран бvтээлч нь нэгэн хэвийн дvр зургуудаас залхаж, хамгийн эгэл бус, санаанд оромгvй тєрхийг vзэгчдийн мэлмийд хvргэхийн тулд єєрийн уран бvтээлдээ шинэлэг сэтгэлгээгээ тусгажээ. Ингээд тэрээр ихэвчлэн шумбагч болон “давалгаа хашраагчдын” тєрхийг ер бусын байрлалтай байх агшинд нь, усан доороос авчээ. Ингээд авъяаслаг уран бvтээлч Марк Типплийн австарлийн эрэг хавьд хийсэн сонирхолтой гэрэл зургуудтай танилцаж, зураглалын ертєнцийн мэдлэгээ дээшлvvлэхийн ялдамд урлагийн гоо сайхныг мэдэрнэ vv.
Давалгаа хашраагчдын ер бусын тєрх Хадгалах
2010-06-29, 23:16

Толгойгоороо нvхрvv нисч орсон нь

Ямар нэгэн нvх, хонгилруу яг толгойгоороо нисч юмуу vсэрч орчихоод амьд сэрvvн гарч ирэх тохиолдол хvvхэлдэйн киноны хальсан дээрээс л хальт vзэгддэг билээ. Тэгвэл хятадын нэгэн моторт дугуйны жолооч яг л хvvхэлдэйн киноны баатар шиг байдалд орж, амьдралдаа мартахааргvй дурсамжийг, бас сургамжыг авчээ. Тэрээр салхи татуулан давхиж яваад, мод мєргєн унахдаа тємєр тэрэгнээсээ vсрээд унаадахаж л дээ. Моторт дугуйны жолооч нарын хувьд байдаг л нэг тохиолдол мэт танд санагдаж байгаа байх. Тэгвэл энэ залуу зvгээр ч нэг унаагvй, харин урдаа байсан, 50 см-ийн диаметртай нvхрvv яг толгойгоороо зоогоод орчихжээ. Анхны гэрчvvдийн мэдэгдсэнээр, осолдсон залуу маань толгойгоороо нvхэнд зоогдчихоод, арай гэж цухуйх хоёр хєлєєрєє тийчигнэн, амьтай голтой тєдийхєн байжээ. Ингээд ачтай буянтай хvмvvс тvргэн тусламж дуудаж, тэд нь ч аравхан минутын дотор хєєрхий залууг гаргаж аваад, эмнэлэгт хvргэсэн байна. Ингээд хорвоо дээр ховорхон тохиох ийм нэгэн сонирхолтой явдлын дvр зурагтай зухас танилцаж, чєлєєт цагаа хугаслахыг урьж байна. Санааг дагадаг амьдрал магадгvй энэ залууг хэтэрхий их хvvхэлдэйн кино vзсэнийх нь тєлєє “шийтгэсэн” байх л даа.
Толгойгоороо нvхрvv нисч орсон нь Хадгалах
2010-06-29, 23:06

Энико Михалик-ийн Vogue Nippon дээрх халуухан тєрх

Уншигч таны мэлмийд Унгарын нэрт загвар ємсєгч Энико Михалик (Eniko Mihalik) – ын Vogue Nippon сэтгvvлийн 2010 оны 8-р сарын хэвлэлтэд зориулан авахуулсан Red Star – сэдэвт зураг авалтын нууцлаг, эмэгтэйлэг агаад дотор гижигдэм тєрхvvдийг хvргэхээр бэлтгэлээ. 2002 оны Elite Model Look тэмцээнд 4-р байр эзэлснийхээ дараа олны танил болсон энэ залуухан модель бvсгvйн тєрхєнд намбалаг аятайхан байдал, тачаангуй соронзон хоёр хослон орших мэт. Ингээд Шведийн зурагчин бvсгvй Камилла Арканс (Camilla Akrans)-ын дурангаар Энико Михалик хэрхэн Red Star болсныг хамтдаа сонирхоцгооё.
Энико Михалик-ийн Vogue Nippon дээрх халуухан тєрх Хадгалах
2010-06-29, 01:22

Гэрэл зурагчин Pascal Chevallier-ын бvтээлvvд

Францын нэрт гэрэл зурагчин Паскаль Шевальер (Pascal Chevallier) нь єнєєдрийн єндєрлєгийнхєє эх суурийг 19 насандаа тавьж, гэрэл зургийн ертєнцийн босгыг 20 хvрээгvй байхдаа давжээ. Тэрээр удаан хугацааны турш байшин барилгын дотоод засал буюу интерьерны зургийг хальсанд буулгаж байгаад, 1990 оноос хойш загварын чиглэлээр бvтээлээ туурвиж эхэлсэн байна. Одоогийн байдлаар энэхvv алдартай уран бvтээлч маань эхнэр, хоёр хvvхдийн хамт Парис хотноо ажиллаж амьдардаг ажээ. Паскаль Шевальерын хамтарч ажилладаг газруудын нэрийг дурьдвал: Vogue USA, Vogue Australia, Vogue Living, Italian Vanity Fair зэрэг болно. Ингээд хєгшин европын тансаг хотын хєрснєєс єндийсєн бас нэгэн тод авъяастны ахин давтагдашгvй фэшн- бvтээлvvдтай танилцана уу.
Гэрэл зурагчин Pascal Chevallier-ын бvтээлvvд Хадгалах
2010-06-28, 05:22

Хачирхалтай бvсгvйчvvд

Єєр єєрийнхєєрєє маш хачирхалтай байдалтайгаар фото зургийн хальсанд буусан сэтгэл булаам бvсгvйчvvдийн тєрхєєр уншигч таны нvдийг хужирлаж, чєлєєт цагт тань инээмсэглэл бас бага зэргийн уулга алдах агшныг бэлэглэхээр бэлтгэлээ. Бvсгvй хvн єєрєє бусдын анхаарлын соронзон, гоо vзэсгэлэнгийн эх булаг байдаг хирнээ олны  дэндvv гэмээр хачин байдлаар татаж, гаж гэлтэй байр байдалтайгаар зурагчны дуранд санаатай болон санамсаргvй байдлаар єртсєн нь уур хvрмээр ч юм шиг, єхєєрдмєєр ч юм шиг ажээ.
Хачирхалтай бvсгvйчvvд Хадгалах
2010-06-27, 02:26

Оросын ерєнхийлєгчид зориулсан Обамагийн тусгай зоог

АНУ-ын ерєнхийлєгч Обама ард тvмэндээ хичнээн ойр дотно гэдгээ харуулахын ялдамд, Хойд Хєршийн ерєнхийлєгчид улсынхаа жирийн иргэдийн єдєр тутмын хоолны талаар мэдэгдэхvvн єгєхийг хvссэн бололтой. Ямартай ч саяхан Обама, Медведевь хоёр америкийн жирийн нэгэн тvргэн хоолны газар хамт зоог барьсан байна. Энэ явдлын фото агшнуудыг ашиглан хэсэг хєгжилтэй залуус маш хєєрхєн харилцан яриа бvхий фото “єгvvлэмжийг” бэлтгэснийг уншигч танд орчуулан хvргэхээр орууллаа. Ингээд цагтаа хvйтэн дайныг хоорондоо єрнvvлж, єєр єєрсдийн ашиг сонирхлын тєлєєх уг дайндаа vй олон улс орныг татан оролцуулж, хэлмэгдvvлж явсан газар, тэнгис хоёрын хоёр их гvрний тэргvvнvvдийн сонирхолтой зоогийг хэрхэн “хошин шог” болгосныг тантай хуваалцая.
Оросын ерєнхийлєгчид зориулсан Обамагийн тусгай зоог Хадгалах
2010-06-27, 01:52

Порно оддын боди-арттай хєлбємбєг

6-р сарын 14-ний єдрийн Герман, Австрали хоёрын тоглолтыг тохиолдуулан, Берлин хотноо, уг хоёр багийн ємсгєлийг цээжин хэсэгтээ боди-артаар зуруулсан бараг бvтэн нvцгэн бvсгvйчvvдийн дунд бичил хєлбємбєгийн тэмцээнийг зохиожээ. Талбайн хоёр захаас Герман, Австрали хоёр орныг тєлєєлсєн Visit-X Camgirls, Blue Movie All Stars гэсэн багууд гарч, албан ёсны багуудын футболкны єнгєєр будуулсан товгор цээжээрээ vзэгчдийг нvдийг хужирласан байна. Энэхvv “тэмцээнд” Вивьян Шмидт, Яна Бах, Секси Кора, Конни Дахс, Аннина Укартис, Мария Мия нарын тэргvvтэй Европ болон “Ногоон тив”-ийн насанд хvрэгчдэд зориулсан киноны алдартай одууд оролцжээ. Харин шvvгчдийн vvргийг Келли Трамп, Долли Бастер нарын 90-ээд оны порно одод гvйцэтгэсэн байна. Ийм тєрлийн vйл ажиллагаануудын адилаар тачаангуй хадагтай нарын тэмцээн эв найрамдал, нєхєрсєг байдлаар єндєрлєв. Vvнийг баталж, тэмцээний эцэст талбайн голд оргилуун дарс буудуулж, халуухан тоглогчдыг норгосон байна. Ингээд ажлын єдєр дуусч, vvлэн чєлєєний нар шиг амралтын єдрvvд ирж байгааг “тохиолдуулан” оруулсан, єдєр єдрийн тэнгэрээс ч халуухан фото мэдээллийг маань таалан соёрхоно уу.
Порно оддын боди-арттай хєлбємбєг Хадгалах
2010-06-27, 01:33

Амьдралаасаа уйдахын цагт

Доорх фото цуглуулгад багтсан хvмvvсийн vйлдлийг ажихад, хvн яаж ийм зvйл хийж зvрхэлдэг байнаа хэмээн ємнєєс нь толгой барин уулга алдмаар санагдах ажээ. Гэвч хvн бvрийн амьдралд арван хоёр давхраас vсэрчихмээр, амьдралд хєнєєлтэй эмнээс арав давхарлаад уучихмаар цєхрєл барсан vе нэг ч гэсэн удаа тохиодог нь нууц бишээ. Чухам тийм л гарцаагvй, дэндvv харуусалтай байдалд орсон хvмvvс  амь амьдралаас уйдан, хорвоог жигшихдээ, эсвэл зvгээр л азаа vзэхийг хvссэндээ доорхи цуглуулгад багтсан хvмvvс шиг vйлдлvvдийг хийдэг биз ээ. Ямартай ч хорвоогийн ямар ч зовлон тохиолдсон байсан хvн амьсгалж байгаа цагт арга нь олддог нь сайхан. Доорхи хvмvvс энэ vгийг умартан, хэтэрхий гутарсан бололтой. Хєндлєнгєєс харахад хєгжилтэй тохиолдлууд тул таны чєлєєт цагт зориулан орууллаа. Зарим нэг нь зvгээр тохиолдлын чанартай, хэнэггvй нєхдvvдийн тєрхийг ч хадгалжээ.
Амьдралаасаа уйдахын цагт Хадгалах
2010-06-27, 00:30

Элдэв зураг (180 фото) №361

Оройн мэнд хvргэе найзуудаа, єнгєрч буй долоо хоног халуун нар тєєнєж, энд тэнд элдэв янзын осол аваар гарсан хэцvvхэн л долоо хоног болж єнгєрлєє. Бvхчим бухимдалтай єдрийг хєлбємбєгийн дэлхийн аваргийн ширvvн тэмцэл, сенсаац дvvрэн тоглолтууд л тайвшируулж байсан гэхэд хэлсдэхгvй. Одоо ч гэсэн би энэхvv мэдээллээ яаран барин л оруулж сууна. Учир нь нэгхэн цагийн дараа маш сонирхолтой тоглолт биднийг хvлээж байна. Энэ бол Бразил болон европын бразил хэмээн нэрлэгддэг Португал гэсэн хоёр хvчтэй багийн халз тулаан юм. Єнєєдєр ажлын єдрvvд дуусч weekend эхлэж байгаа болоод ч тэр vv найз нєхєд хамт олоноороо бvгд л задгай талбайд хvйтэн шар айраг шимэнгээ vзэхийг илvvд тавьж байгаа болов уу. Харин одоо та бvхэнийхээ vзэх дуртай "Элдэв зураг" цувралын амралтын дугаарыг толилууж байна. Дуртай зургуудаа vзээд сайхан амраарай.
Элдэв зураг (180 фото) №361 Хадгалах
2010-06-26, 05:04

Хєлбємбєгєн - боди арт

Дэлхий тэр аяар хєлбємбєгєєр амьсгалж, газар газрын фэнvvдийн амьсгаа улам бvр дээрдэн давчдаж, Европ тивийн лидерvvд шившгээ тарин буцацгааж буйг хэн хvнгvй гуниг, харамсалтайгаар vзэцгээж байгаа энэ єдрvvдэд танхил бvсгvйчvvдийн биен дээр хєл бємбєгийн ємсгєлєєр хийсэн боди артыг тольдвол хамгийн тохиромжтой мэт?... Дэлхий нийтийн хамгийн гол vйл явдлын хvрээнээс халиагvй хирнээ, хєлбємбєгийн єрсєлдєєнт оршихуйгаас арай єєр, арай уяхан талаас нь харуулсан сонирхолтой фото мэдээллээ таалан соёрхоно уу.
Хєлбємбєгєн - боди арт Хадгалах
2010-06-26, 03:14