Наян настай буурлаас авахуулаад найман настай балчирс хvртэл, янз бvрийн нийгмийн давхарга, нас, хvйсний хvмvvсийн дэргэдээ байх бvсгvйчvvдийн том жижиг, сэргэр, хумбагар гээд тєрєл бvрийн хєхрvv єєр єєрийнхєєрєє нvдээ унагах агшныг нь яг тааруулан хальсанд буулгасан хєгжилтэй фото цуглуулгаар таны чєлєєт цагт єнгє будаг нэмж, инээмсэглэл бэлэглэж байна. “Сайхны ємнє харц буруугvй, vзэмжээ нуухгvй бол харцаа нуухгvй ээ” – гэсэн шиг ээ, хєгжилтэй фото цуглуулгаа шимтэн vзэцгээе.
Хадгалах
Америкийн vзэсгэлэнтэй модел Алисса Миллер (Alyssa Miller)-ийн харц булаам тєрхvvдээс хvргэх гэж байна. Тvvнийг ингэж онцолдог учир нь тэрээр дэлхийн алдартай "Elle" сэтгvvлийн итали хувилбарын 7-р сарын нvvр царай болжээ. 14 настай байхад нь л Лос Анжелесийн Nous агентлаг тvvнийг олж харсан бєгєєд одоо болтол тvvнтэй хамтран ажилладаг. Мєн Marilyn агентлагтай урт хугацааны гэрээ хийсэн тєдийгvй аль хэдийнээ "Vogue" сэтгvvлийн cover girl болоод амжсан байна. Тvvний байгалиас заяасан гоо vзэсгэлэн ялдам тєрх, харьцааны соёл нь гэрэлт ирээдvй рvv тєвєггvй хєтлєх болно хэмээн загварын акулууд хэлсэн байдаг. Харин одоо тvvний "Elle" сэтгvvлийн энэ сарын дугаар дээр нийтлэгдсэн гайхалтай зургуудыг vзэцгээе. Эдгээр зургуудыг фото зурагчин Дэвид Бертон (David Burton) авсан байна.
Хадгалах
Энэ єдрvvдэд алдарт “Трансформерс” киноны гуравдугаар ангийн зураг авалтыг хийж байгаа ажээ. Киноны уран бvтээлчид vзэгчдэд бодит мэдрэмжийг бэлэглэхийн тулд Чикаго хотын тєв талбайн хєдєлгєєнийг бvхэлд нь хаагаад байгаа гэнэ. Компютер график дээд цэгтээ тултал хєгжсєн энэ vед зураг авалтын багийнхан жинхэнэ галзуу бодит мэдрэмжийг vзэгчдэд хvргэхийн тулд хичнээн машин эвдэлж, хичнээн барилга нурааж байгааг хамтдаа сонирхоцгооё. Ямартай ч Трансформерсынхон ирэх 8-р сард Москвад зураг авалтаа vргэлжлvvлнэ гэж дуулдсан. Хойд Хєршийн нийслэлийг хэрхэн “будаа болгож” єгєхийг харах л vлдэж дээ. Харин киноны нээлтийг тэсэн ядан хvлээе гэж хэлэхэд илvvц санагдана.
Хадгалах
Америкийн хамгийн алдартай бодиблдингийн сайт дээр байсан єнгєрсєн сард хамгийн огцом єєрчлєгдєж чадсан хvмvvсийн ємнєх болон одоогийн харьцуулсан гэрэл зургуудын цуглуулгыг танд хvргэж байна. Эдгээр хvмvvс ємнє нь зєрєєд єнгєрєхєд тєдийлєн анзаарамгvй, хувцас ємсєхєдє урамгvй, нvд нь цаанаа л итгэлгvй байжээ. Харин тэд єєрийгєє дайчилж, хєлсєє гаргаж чадсаныхаа тєлєє єнєєдєр нэгэн хэвийн амьдралаа орвонгоор нь єєрчилж, хэн хvний нvдийг булаан, хvслийг асаамаар тєгс тєгєлдєр бие хаатай, жинхэнэ культуристууд болж чадсан байна. Мэдээж тэд ийм амжилтанд хvрэхийн тулд ясаа хэмлэн, махаа зулгаахаас наагуур зовж, хичээсэн биз ээ. Ингээд гадаад тєрх, нийгмийн статусаа эрс єєрчилж чадсан хvмvvсийн сэтгэл сэргэж, урам ормоор фото цуглуулгаа таалан соёрхоно уу.
Хадгалах
Та бvхэндээ Нью-Йоркийн алдартай фэшн фото зурагчин Нино Муньоц (Nino Munoz)-ын дурангаар алдартнуудын дур булаам тєрхvvдийг хvргэж байна. Тэрээр Чили-д мэндэлсэн ч Канадад єсєж торнисон юм. 1990-ээд оноос уран бvтээлээ тууштай хийж эхэлсэн Nino-гийн багш бол бидний сайн мэдэх алдартай гэрэл зурагчин Боба Ричардсон (Bob Richardson) байв. Америкт гэрэл зургийн чиглэлээр мэргэжил эзэмшсэний дараа анхны гараа нь загвар ємсєгч, модель Жизель Бюндхен (Gisele Bundchen)-тэй хамтран ажиллах байлаа. Тэр хоёр маш сайн гар нийлж байсан бєгєєд тун удалгvй Ниногийн нэр хvнд алдартай сэтгvvл болон одуудын дунд тvгэн тархсан байна. Одоо тvvний ємнє InStyle, Harper’s Bazaar, Giant, Wallpaper, Jalouse, New York Times гэх мэт алдартай сэтгvvлийн vvд хаалга нээлттэй болсон юм. Ингээд энэ авъяаслаг гэрэл зурагчин залуугийн сор бvтээлvvдээс толилуулъя.
Хадгалах
Сайхан амарсан уу найзуудаа, шинэ долоо хоногоо эрч хvчээр дvvрэн эхлvvлсэн биз дээ. Нийслэлийн маань ихэнх иргэд дуу шуугиан, стресс ихтэй хотоос гадагшилж, хєдєє гадаа явцгааж байх шиг байна. Энэ сар бол хамгийн их амралтаа авцгаадаг vе бєгєєд цэвэр агаарт амарч зугаалахад их тохиромжтой сайхан цаг байдаг. Єнєєдєр та бvхний чєлєєт цагт зориулах "Элдэв зураг" цувралынхаа энэ дугаарыг амралтаа авч амжаагvй болон хувийн секторт цаг наргvй ажиллаж буй бvх хvмvvстээ зориулъя. Наадмын маргааш намар гэдэг нэг л мэдэхэд зун цаг алсран одно, сайхан цаг vеийг алдалгvй заавал єєртєє зориулж чєлєєт цаг гарган зуны нарлаг сайхан єдрvvдийг мэдэрч аваарай гэж хvсье даа.
Хадгалах
Уншигч таны мэлмийд Азийн орнуудад газар авч байгаа йогийн нэгэн хєгжилтэй бєгєєд сонирхолтой шинэ тєрлийн талаархи бяцхан фото мэдээллийг хvргэж байна. Vvнийг “Инээдмийн йог” буюу Laughter Yoga гэж нэрлэдэг ажээ. Vvнд бvжгийн хєдєлгєєнvvд, vсрэлтийг тvлхvv ашигласнаараа хvмvvсийн хєдєлгєєний дутагдлыг арилгаж, нийгэмших, олонтой харилцах сэдлийг нь тєрvvлдэг байна. Харин тусгай хєдєлгєєнvvдээ хийж байх vедээ дуу дуулах юмуу, бусдыг битгий хэл єєрийгєє цочоотол чанга хєхрєх хэрэгтэй байдаг нь хичээллэгчдийн єєртєє итгэх итгэл vнэ цэнийг нь нэмэгдvvлдэг давуу талтай гэнэ. За ингээд та бидний амьдарч байгаа Ази тивд сvvлийн vед эрчимтэй дэлгэрээд байгаа “инээдмийн йог”-оор хичээллэж байгаа Филлипиний шоронгийн хоригдлууд, энэтхэгий цагдаа нарын дvр зурагтай танилцацгаая.
Хадгалах
Жейсон Сэйлер (Jason Seiler) нь шог зурагуудаараа алдартай америкийн уран зураач юм. Тэрээр Чикаго дахь америкийн урлагийн академид суралцаж, тєрєлхийн авъяасныхаа цэцгийг услуулжээ. Time, Universal Pictures, Golf Magazine, MAD Magazine, New Line Cinema зэрэг алдартай урлаг, мэдээллийн олон газруудтай хамтарч ажилладаг тэрээр эхнэр, хоёр хvvхдийн хамт амьдардаг байна. Ингээд амьдралыг хошин єнцгєєс нь харж чаддаг хурц мэлмийгээ урлагийн тэнгэртэй хослуулж, олон тvмний нvдийг vггvй єгvvлэмжээр баясгадаг нэгэн чадварлаг уран зураачын хєгжилтэй, сонирхолтой шог зургуудтай танилцахын ялдамд, тайлбаруудыг уншихаасаа ємнє зураг бvрийн гол баатар нь хэн болохыг тааж, чєлєєт цагаа зугаатай єнгєрvvлэхийг урьж байна.
Хадгалах
Оюуны чанадад нэвтэрч, сэтгэлийн утсыг хєндсєн сайхан дvр зургийг тольдох дуртай хэн бvхэнд зориулан Английн нэрт гэрэл зурагчин Дин Фриман (Dean Freeman)-ны бvтээлvvдийг хvргэхээр бэлтгэлээ. 1963 онд Лондон хотноо мэндэлсэн тэрээр 17 настайгаасаа хойш янз бvрийн гэрэл зурагчдын дагалдан хийж байжээ. Єнєєдєр реклам, сурталчилгааны гэрэл зураг, хєрєг гэсэн тєрлvvдэд дагнах болсон тэрээр тайз дэлгэц, загварын ертєнц, спортын алдартнуудын тєрхийг агуулсан долоон номыг гаргажээ. Ингээд Британий нэгэн чадварлаг гэрэл зурагчны дурангаар олны зvрх сэтгэлийг булаасан одуудын тєрхийг ажицгаая.
Хадгалах
Хєлбємбєгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ногоон дэвжээн дээр vзvvлж єгдєгєєрєє алдартай “хєл бємбєгийн хулигаан” гэгдэх Jimmy Jump хочтой Jaume Marquet нь энэ жилийн Ємнєд Африк дахь финалын тоглолтын vеэр гэнэт гарч ирэн, олны нvдэнд ахин єртєхєє мартсангvй. Jimmy Jump энэ удаад ч гэсэн бусад сахилгагvй бєгєєд зоригтой хєгжєєн дэмжигчдийн vйлдлээс эрс ялгаатайгаар хєдєлж, олныг хєгжєєгєєд авчээ. Тvvний энэхvv vйлдлийн талаарх фото мэдээллийг бид урьд нь нэгэн нийтлэлийн хавчуурга маягаар хvргэж байсан бол энэ удаад тусгайлан авч vзэж, таны чєлєєт цагт бага ч гэсэн єнгє будаг нэмэхээр бэлтгэсэн нь энэ юм. Тэрээр Испани, Нидерланд хоёрын аваргын тєлєєх тэмцээнийг эхлэхээс ємнє талбай дээр гvйн гарч, урьдчилан байрлуулсан цомд єєрийнхтэйгєє ижилхэн малгай ємсvvлэхийг оролдсон байна. Барселоны улаан фен Jimmy Jump нь 11-ний тоглолтын vеэр цомд малгай ємсvvлэхэд маш ойр байсан боловч сайн хамгаалагчдын “ачаар” зорьсондоо хvрч чадаагvй билээ.
Хадгалах
Сайхан наадаж байна уу найзуудаа, нар хур тэгширсэн энэ єдрvvдэд манай Эх орны єнцєг булан бvрт ард олноороо vдэснийхээ баярыг тэмдэглэж байна. Уламжлалт тvvх соёл, тусгаар тогтносон Монгол улсын иргэн гэдгийг сануулж єгдєг дэлхийд хаана ч байхгvй ийм сайхан наадмыг бид улам єргєн дэлгэр тэмдэглэж, олон улсад єв соёлоо сурталчилах хэрэгтэй болов уу. Надмын энэ сайхан орой таны амралтанд зориулан "Элдэв зураг" цувралынхаа баярын дугаарыг хvргэхэд бэлэн боллоо. Удахгvй бас бид бvхний хvсэн хvлээж буй хєлбємбєгийн ДАШТ-ын финалын тоглолт эхлэхэд тун ойртсон учир хvлээх зуураа дуртай нийтлэлээ нээж vзээрэй. Мєн таны хvсэн хvлээж vздэг "Монголын vзэсгэлэнт охид" цувралын шинэ дугаар хэдхэн минутын дараа нийтлэгдэх болно.
Хадгалах
Эгэл жирийн нэгэн Итали загасчин Роберто Годи нь санаанд оромгvй ер бусын ан хийжээ. По мєрєнд загасчилж байхдаа тэрээр 113 кг жинтэй цулбуурт загас барьсан юм байна. Жирийн л загасны уурганд урхидуулан гарч ирсэн уг лусын амьтан нь 45 минутын турш тийчлэн эсэргvvцсэн тул Робертогийн найзууд нь ирж, тусалж байж нэг юм амиа тавьжээ. Загасчид аварга том лусын оршихуйг хамтын хvчээр эрэг дээр гаргаж чадсан байна. Ингээд Европ тивд бvхий л цаг vед баригдаж байсан хамгийн том цулбуурт загаснуудын рекордыг энэхvv байгалийн гайхамшигт бvтээл эвдэж байгаа юм. 2,5 метр урттай аварга загас нь 20-30 орчим настай байсныг нь мэргэжилтнvvд тогтоожээ.
Хадгалах