Уншигч таны урлагийг шvтэх мэдрэмжинд таашаал нэмж, янз бvрийн нас, хvйсний, нилээн эвгvй тєрхтэй хvмvvсийн ямар ч засваргvй, ганц ч єє сэвийг нь далдлаагvй гэрэл зургуудыг хvргэхээр бэлтгэлээ. Засваргvй гэхээсээ илvvтэйгээр vзэшгvй муухай талыг нь дєвийлгєсєн гэхэд хилсдэхгvй санагдлаа. Цаанаа л ямар нэгэн шаналалыг илэрхийлсэн янз бvрийн хvмvvсийн эдгээр гэрэл зургуудын хvйтэн тєрх нь таныг vл мэдэгдэх айдсаар хучиж, эвгvйцэх мэдрэмжийг дэргэд тань “залах” болно. Энэ хvмvvс юугаар дутаж, юуг хvсэн, юунд харуусна вэ? Энэхvv хєрєг зургууд хорвоо дэлхийн мянган зовлонгийн ямархан хэсгийг танд шивнэнэ вэ?...
Хадгалах
Уншигч та бvхний чєлєєт цагт зориулж, аалз, жоом мэтийн хамгийн зэвvvн єт хорхойгоор “чимж, хачирласан” тєрєл бvрийн сушинуудын фото цуглуулгыг хvргэж байна. Таашаах нэг нь шvлсээ гоожуулан vзэж, жигших нэг нь аймшигтайг нь гайхна биз ээ. Ямартай ч ийм сушинууд нь Япон, Хятад мэтийн дорнын зарим улс орнуудын гал тогооны vнэт эрдэнэ, амтат “тансаглал нь” болдог юм байна. “Євс идэж ус уусан юм шиг туранхай, турьхан бас хорхой идэж хорголоо тоолсон муу гуйлгачин” гэж монголчууд арчаагvй заримыгаа доромжилдог нь хаанахын соёлоос улбаатай болох нь эндээс харагдаад ч байх шиг. За за харийн соёлыг гутаагаад яах вэ, зvгээр л хєндлєнгийн хvний нvдээр сонжицгооё.
Хадгалах
Роберт Виатт (Robert Wyatt) нь 1995 онд гэрэл зургийн ертєнцєд хєл тавьжээ. Хєлгvй далайн ус шиг олон єрсєлдєгчидтэй энэ урлагийн нэгэн бvтээгч - бvрэлдэхvvн хэсэг болохоор шийдсэн тэрээр бусдаас ялгарах онцлогтой, ер бусын мэдрэмжтэй болохоо баталж чадсан юм. Єнєєдєр Роберт маань сурталчилгааны болон фэшн тєрлvvдэд уран бvтээлээ туурьвидаг байна. Тvvний урын санд нь Prada, Nintendo, Paul Smith, Valentino, British Airways, GQ, Vogue зэрэг алдартай сэтгvvл, брэндvvдэд зориулсан бvтээлvvд олон байдаг ажээ. Робертын хувийн амьдралын хуудсыг багахан зэрэг сєхвєл, тэрээр Люси хэмээх эхнэр болон хvvхдvvдийнхээ хамтаар Лондон хотноо амьдардаг юм байна. Ингээд энэ цагийн нэгэн шилдэг гэрэл зурагчны бvтээлvvдийн цуглуулгыг таалан соёрхоно уу.
Хадгалах
Оройн мэнд найзуудаа, за тэгээд єнгєрч буй энэ долоо хоногт хэр зvйл амжуулав даа. Миний хувьд бахь байдгаараа нормалдаж єнгєрvvллээ. Гэхдээ ирэх долоо хоногт эрч хүчтэй ажилланаа л гэцэн байгаа. Ядаж байхад сэрvvн бvрхэг єдрvvд vргэлжиж, уйтгартай ч юм шиг... намарын шаргал єдрvvд нэг иймэрхvv байдаг билvv. Хот нэг л эл хуль, харцанд торох хvн бvр л хєнгєн гунигт автсан гэлтэй. За за гэхдээ удахгvй сургууль хичээл эхлээд дахиад бум бужигнаж, тvм тvчигнэх биз дээ. Тэгэхээр андууд минь жоохон урт амьсгаа аваад єєр тийшээ хар, шал ондоо зvйл бод!!!... жоохон сэтгэл санаагаа сэргээцгээе. Єнєєдєр та бvхэндээ зориулан "Элдэв зураг"-ийн шинэ дугаар болон ємнє нь оруулж амжаагvй цувралуудын хамгийн шилдэгvvдийг тvvвэрлэн хамтад нь оруулсан шvv. Дуртай нийтлэлээ vзэж дуусаад, дараа нь хамгийн тvрvvнд толгойд орж ирсэн тэр гоё мэдрэмжээ биелvvлээрэй. Угтах єдрvvдийн ургах наран элчлэг байж, ухаант хvмvvн таниас уйтгар гуниг урван холдог, сайхан амраарай.
Хадгалах
Та бvхэнд нэгэн маш сонирхолтой, бас vзvvштэй фото тєслийн vр дvнг хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv гэрэл зургуудыг хальсанд буулгахаар санаачилсан уран бvтээлч нь нэгэн залуухан бvсгvйн даруухан ємсгєлтэй дvр тєрхийг тєрєл бvрийн байр байдал, байрлалтайгаар хальсанд буулгасныхаа дараа яг тэр байрлалаар нь, зориулалтын фото студид, эхээс тєрсєн биеэр нь хальсанд буулгажээ. Тvvний ажлын vр дvн нь маш vзvvштэй, бас анхаарал татам болж, зєрж єнгєрєх аятайхан бvсгvйг “тайчиж” хардаг чадвартай эрчvvдийн тархины ажиллагаа, харах єнцєгийн онцлогийг боловсон, эвлэгхэнээр, бас бага зэргийн дур єдєєм байдлаар илчилжээ.
Хадгалах
Та бvхэнд гадны нэгэн нэр хvндтэй сайтад єчигдрийн байдлаар хамгийн олон хvн уншсан нийтлэлээр шалгарсан нэгэн ер бусын фото мэдээллийг хvргэж байна. Доорхи гэрэл зургуудыг хараад та хvний нvд байна гэж хамгийн тvрvvнд таамаглахгvй л болов уу. Нvдний макро зураг гэдгийг нь урьдчилан мэдээгvй хvнд эдгээр фотонууд нь ямар нэгэн гариг эрхэс, эс бєгєєс огторгуйн нэгэн хар нvх мэт санагдахаар ажээ. Хvн єєрєє байгалийн бvтээл болох талаар, хvрээлэн буй бvх юм нарийн уялдаа холбоотой байдаг талаар, хvний биеийн эд эс бvхнийг амьд гэж бодохоор бидний дотор ч гэсэн бvхэл бvтэн хязгааргvй огторгуй оршдог хэмээн таамаглахад буруудах зvйлгvй мэт. Ингээд энэ сонирхолтой бодолд бас нэгэн єчvvхэн баталгааг нэмэх ер бусын фото цуглуулгатай танилцацгаая.
Хадгалах
Дээхэн vеийн хар цагаан гэрэл зургуудыг ажиглахад хаа нэгтэйгээс ямар нэгэн vл мэдэгдэх биет гараад ирчих ч юм шиг, эс бєгєєс ямар нэгэн зvйл далдаас хараад ч байгаа юм шиг мэдрэмж тєрж, єєрийн эрхгvй бие зархсийн, нvдээ буруулмаар санагддаг. Тэгвэл одоо та бvхэнд бvvр жинхнээсээ ямар нэгэн vл мэдэгдэх хий биетийг хам буулгасан хуучны гэрэл зургуудыг уншигч танд хvргэж байна. Эдгээр фотонуудыг William Hope (1863-1933) хэмээх сэхээтэн хальсанд буулгажээ. Магадгvй энэ зурагчин нь хvн тєрєлхтєний тvvхэн дэх хамгийн анхны фотошопын хувилбарыг гарамгай ашиглаж сурсан нэгэн байж мэдэх юм. Vгvй ч байж болох хэхэ...
Хадгалах
Nature's Best Photography сэтгvvлийн эрхлэн гаргасан тэнгис далайн орчимд авсан гэрэл зургуудын 2010 оны шилдэг бvтээлvvдийн цуглуулгаар уншигч таны мэлмийг мялааж байгаадаа баяртай байна. Та бvхэн улирах цагруугаа ойртсоор байгаа 2010 онд хальсанд буулгасан тэнгис далайтай холбоотой гэрэл зургуудын шилдгийн шилдгvvдийг нэр, тайлбарын хамт хvлээн авахдаа хvvхэн харааг томруулж, сэтгэлд уярал бэлэглэх олон дvр зургийг олж харах болно. Ингээд ажлын дарамт, ачааллаа тvр ч атугай умартаад, лусын хаант улстай холбоотой гоо vзэсгэлэнгийн дээжийг тольдоно уу.
Хадгалах
Нохой гаслам халуун єдрvvд ард хоцорч, намрын сэрvv орж эхэлсэн боловч дэндvv элчтэй нарны тєєнєлт єдий хvртэл арьсанд мэдрэгдэж, хэдэн арван жил тохиогоогvй халуун зуны дурсамж хvн бvрийн сэтгэлд тодхон, саяхан санагдана. Толгойгоо цухуйлгамагц л наршиж, гараад арав алхахад л даралт ихсэж байсан саяхны тэр єдрvvдэд газар газрын хvмvvс ажил албаа умартан, гол усны зах бараадаж, ус vзсэн цєлийн амьтад шиг л амарч, зугаацаж єнгєрvvлсэн. За ингээд дуулиантай зуны “сэрvvхэн” сээтэгнvvр дvр зургуудаар сэтгэлийн цангаагаа тайлахыг урьж байна.
Хадгалах
Дэлхий дээрхи илvvдэл жинтэй хvмvvсийн ихэнхи нь АНУ-ын иргэд байдагт гайхаад байх юм ер алга. Энэхvv єгvvлбэрт эргэлзэж байгаа бол vргэлжлэл дээр дарж, тэндэхийн иргэдийн юу идэж уудгийг нь харахад л хангалттай. Хэт бэлэнчлэх сэтгэлгээ, бусдаас содон амтыг байнга шуналтайгаар эрэлхийлж, “тєгс амтыг мэдэрч, тvр ч атугай єлсєхийг мартаж л байвал эрvvл мэнд хамаагvй” гэсэн хайнга vзлийн vр дvнд бий болдог хэт таргалалтын шалтгаан болсон хооллолтын хэв маягийн энгийн жишээнvvдийг танд хvргэж байна. Та анорекси євчинтэй бол Америк маягаар хооллоход л хангалттай. Ингээд цагийг эзэлсэн их гvрний иргэд юуг зооглож, яагаад таргалдагийг хамтдаа сонирхоцгооё. Жаргалтай газар зовлон дэлгэрнэ ээ гэж...
Хадгалах
Хатуу хєтvv нь ихэдсэн хялбар биш хорвоод хvний биеийг олж тєрєєд, дардан бус амьдралын замыг хамтдаа туулах ханиа олж, гэрлэлтээ батлуулна гэдэг хамгийн гайхалтай жаргалуудын нэг. Ганц мод гал болдоггvй, ганц хvн айл болдоггvй гэгчээр дуулим хорвоог цор ганцаар туулах шиг зовлон, зовиур гэж vгvй. Тиймээс хvмvvс санаа сэтгэлдээ хамгийн ихээр нийцсэн эсрэг хvйстний хэн нэгэнтэйгээ дэр нэгтгэж, єрх тусгаарладаг нь сая сая жлийн тэртээгээс vvссэн хvн тєрєлхтний соёлын нэгэн жишээ билээ. Тэгвэл цєвvvн цаг дэргэд ирж, бусдаасаа илvv гарч, ялгарахын тvvс болсон хvн тєрєлхтєн амьдрахын “шалтгаан” болсон гэрлэх ёслолыг тєрєл бvрийн гаж содон, сонирхолтой байдлаар хийж, тэр битгий хэл ханиа хvртэл ижил хvйстнээрээ сонгодог болжээ. Ингээд хамгийн эгэл бус хуримын vйл ажиллагаануудын дvр зурагтай таныг “учруулъя”.
Хадгалах
Энэхvv нийтлэлд маань багтсан хvн бvр ямар нэгэн байдлаараа олны танил болсон хvмvvс юм. Зарим нь дуулдаг, зарим нь кинонд тоглодог, зарим нь бvр насанд хvрэгчдэд зориулсан хэт эрээ цээргvй киноны “баатрууд” ажээ. Эдгээр хvмvvсийг гадаад тєрхнийх нь тєстэй байдлаар харьцуулан жагсаахад маш сонирхолтой фото цуглуулга болсныг та vргэлжлэлээс харах болно. Сvvлрvvгээ бvvр алийг нь порно од, алийг нь жинхэнэ хайр хvндэтгэлийг хvлээсэн авъяасын “тэнгэр” болохыг нь хэлж мэдэхээ байлаа. Ямартай ч хоорондоо нилээн адилхан эдгээр эсрэг тэсрэг хvмvvсийг ажихад амьдралд хvн єєрєє яаж хандана, ямар алхам хийн, яг л тийм болж хувирдаг болохыг ойлгох мэт боллоо. Хvн хvний хувь заяа, сэтгэлийн тэнхээ гэж єєр єєр юм даа. Гадаад тєрх, байдал бол хvний сэтгэлийн чанад дахь их хvчийн дэргэд юу ч биш ажээ.
Хадгалах