Итгэмээргүй генетикийн 7 гажуудал

2014-05-08, 00:00
46,065
Дэлхий ертөнцийн гаж сонин зүйлс үнэхээр дуусахгүй бололтой. Энэ удаа та бүхэндээ нэлээд цочирдом мэдээллийг хүргэх гэж байна. Жишээ нь, энэтхэгийн сүүлтэй залуу, нэг нүдтэй хүүхэд, буруу харсан хөлтэй хүн гэх мэт генетикийн гажуудлын бодит баримтыг дэлгэж байна. Хэрвээ та эмзэг эсвэл жирэмсэн бол энэ мэдээллийг үзэхгүй байхыг сануулъя.
Итгэмээргүй генетикийн 7 гажуудал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Мэлхий хүү – (Непаль)
2006 онд, Долахо дүүргийн удирдах байр Чиракот-д энэхүү мэлхий төрхтэй хүү төрсөн бөгөөд энэ үеэр түүнийг харж, гэрчилэхийн тулд тэнд олон мянган ажиглагчид цугларсан байлаа.

Хүзүүгүй, толгой нь бараг бүхэлдээ биеийн дээд хэсэгийг бүрхсэн, нүд нь ухархайнаасаа гарах гэж байгаа юм шиг том алимтай энэ хүү Чариткот дах Гауришнкар эмнэлэгт Нир Бахадур Карки болон Сунтали Карки нарын хүү болон мэндэлжээ. Тэд бол Долаха-ийн Биркот VDC–ийн байнгын оршин суугч юм.

Хүү төрснөөсөө хойш хагас цагийн дараа үхсэн гэж ээж Сунтали нь мэдэгдсэнээр түүнийг эмнэлэг рүү буцаан аьчирсан бөгөөд энэ нялх хүүгийн тухай мэдээ түймрийн гал шиг тархаж, сонирхсон олон зуун хүмүүсийг цуглуулжээ. Тэдгээр хүмүүсийг цэрэг цагдаагийн хүчээр тараасан байна.

Жирэмсний 9 сарыг хэвийн өнгөрөөснийхөө дараа хүү 2кг жинтэй төржээ. Ээж Сунтали хэвийн төрсөн 2 охинтой бөгөөд жирэмсэн үедээ ямар нэгэн өвчин тусч, хүндрэл учирч байсангүй. Аав Нир Бахадур хэлэхдээ, "шинэ төрсөн хүүгийнхээ үхэлд огтхон ч гашуудахгүй байгаа. Зөвхөн эхнэртээ ямар нэгэн зүйл тохиолдоогүйд маш их баяртай байна" -гэжээ.

www.caak.mn

2. 13 инч сүүлтэй залуу (Чандре Орам - Энэтхэг)
13 инчийн урт сүүлтэй Чандре Орам бол цайны газрын ажилчин, тэрбээр төрөлх нутаг Өрнөд Бенгалийн Алипурбаур-даа сүсэг бишрэлийн гол обьект болсоноор барахгүй түүнийг Энэтхэгийн бурхан Хануман-ы гэрч хэмээн ард түмэн нь итгэдэг гэнэ. Залуу “Би Рам Навами (Энэтхэгийн бурханы өдөр)-ийн өдөр төрсөн. Хүмүүс миний сүүлэнд хүрэхэд, тэдний өвчин зовлон эдгэдэг учраас тэд надад маш их итгэдэг. Би чин сэтгэлээсээ намайг зорин ирж, надад итгэж буй хүмүүст тусалж чадна” -хэмээн ярьжээ. Түүний адислалыг авахын тулд өдөр бүр олон мянган хүн дарааллан зогсдог гэнэ. Тэр хашааныхаа буланд, Рам Навами бурханд өргөл хүлээн авч, шүтээн залдаг жижиг "Хануман" сүм байгуулжээ.

Гэсэн хэдий ч сүүл нь түүний эхнэргүй байгаагийн гол шалтгаан болж байна. “Бараг 20 бүсгүй гэрлэх саналаас минь татгалзсан. Тэд намайг хараад, болзохыг зөвшөөрдөг. Гэвч удалгүй намайг буруу харахад тэд сүүлийг минь харчхаад орхиод явчихдаг. Гэхдээ, намайг сүүлтэй минь хамт хүлээн авч чадах бүсгүйтэй гэрлэх болно, үгүй бол би Хануман-тай адил ганц бие хэвээр үлдэх болно” -гэж тэрээр ярьсан байна.

www.caak.mn

Орам-ын гэр бүл түүний сүүлээр бахархдаг төдийгүй мэс заслын аргаар сүүлийг нь авах эмч нарын саналаас татгалзаж, эгч Рекха нь “Тэр сүүлгүйгээр амьдарч чадахгүй. Сүүл нь түүний оршин байх салшгүй хэсэг” гэж хэлжээ. Эмч нар харин “Салаа сүүл бол ховор зүйл, сүүл нурууны нугаламын эцэст байрладаг байхад, түүний сүүл бүсэлхий орчимд нь байна”-гэжээ. “Ахар сүүл бол хүн төрөлхтөнд сармагчингаас үлдсэн цорын ганц шинж бөгөөд сармагчингаас хувьсан хүн төрхийг олсноос хойш, бидэнд сүүл ургахаа байсан. Орамын хувьд бол энэ яах аргагүй төрөлхийн гений гажиг” -хэмээн алдарт мэс заслын эмч доктор Рамана ярьжээ.



3. Циклоп хүү - Энэтхэг
2006 онд, Энэтхэгт ганц нүдтэй хүүхэд төрж байжээ. Хүүхдийг хүлээж авсан эмнэлгийн ажилчид түүнд хорт хавдрын эсрэг эм муугаар нөлөөлсөн гэж үзсэн боловч, эмнэлгийн өөр нэг дүгнэлт нь түүний ганц нүдний шалтгааныг ховор тохиолддог "циклоп" хэмээх хромсомын гажиг хэмээн оношилсон байна. Энэ охин духан дундаа ганц нүдтэй төрсөн төдийгүй хамаргүй, тархи нь хагас бөмбөрцөг хэлбэртэй байжээ. Ийм аймшигтай гажуудалтайгаа охин цөөхөн хором амьд байж чадсан нь үнэхээр гайхалтай хэрэг юм. Охин төрснөөсөө хойш нэг өдрийн дараа нас баржээ.

www.caak.mn

4. Дэлхийн хамгийн том гартай хүн Луй Хуа - Хятад
Луй Хуа өөрийн хэт том гарнаасаа ихэд санаа зовдог нэгэн. Тэр 2007 оны 7 сард Шанхай хотод эмчлүүлэхээр ирэх үед, түүний эрхий хуруу 10,2 инч (25.91см), харин бусад хуруунууд ойролцоогоор 12 инч (30.5см) байв. 7 сарын 20-нд мэс заслын эмч нар 7 цагийн турш түүний хуруунуудын хэмжээг багасгах оролдлого хийсний үр дүнд яс болон махнаас нь нийт 11 фунтыг (5,016кг) авч чаджээ. Түүний 2 дах мэс заслыг төлөвлөчхөөд байгаа бөгөөд томорсон үенүүд нь эрүүл мэндийн хэд хэдэн шалтгаантай байж болох юм гэж үзэж байгаагаас одоогоор хойшлогдоод байгаа юм байна. Тунгалгийн судасны систем нь магадгүй түүний энэ өвчний шалтгаан байж болох юм хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

www.caak.mn

5. Буруу харсан хөлтэй хүн Ванг Панг – Хятад
Хятадын Чонжин-д оршин суугч 27 настай Ванг Панг буруу харсан хөлтэй төржээ. Гэвч тэрээр өөрийн энэ нөхцөл байдалдаа нийцүүлэн амьдарч сурснаар барахгүй саяхан түүнийг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн оношилж тэтгэмж тогтооход, авахаас татгалзсан байна. "Би өөрийнхөө ихэнх найзуудаас илүү хурдан гүйж чадна. Мөн би гэр бүлийнхээ ресторанд үйлчлэгч хийдэг тогтмол ажилтай болсон. Тиймээс надад хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэгдэж, тэтгэмж авах шалтгаан байхгүй" -гэж хэлсэн байна.

www.caak.mn

6. Гурван гартай хүүхэд Лиу Жунжи - Хятад
Энэ хүү 2006 онд Хятадын Анхуй мужид мэндэлсэн. Эмч нар түүний туйлын ховор бөгөөд маш сайн хөгжсөн 3 дах гарыг авсан боловч, түүний алгагүй, аль ч тийшээ нуглардаг үлдсэн гарны өсөлтөнд урт хугацааны физик эмчилгээ хийх шаардлага гарчээ. "Бид дэлхийн олон орны эмч нарыг энэ төрлийн асуудлыг шийдвэрлэхэд мэдээлэл солилцоно гэж найдаж байна. Энэ маш ховор тохиолддог генийн гажиг тул мэдээлэл олоход тун хомс байна” -гэж Шанхайн Хүүхдийн Эрүүл Мэндийн төвийн Ортопедиксийн хэлтсийн ахлах Чен хэлжээ.

www.caak.mn

7. Хөлийн уландаа хөхний товчтой 22 настай үл таних бүсгүй - Бразил
22 настай эмэгтэй өөрийн зүүн хөлөн дээрээ гарсан товгор зүйлээсээ болж тусламж эрэн гэмтлийн эмнэлэгт иржээ. Түүний хөлөн дээр хөхний товч шиг хүрээтэй мөн үсээр бүрхэгдсэн зүйл гарчээ. Харьцангуй бичил микроскопын шинжилгээгээр энэ ургацаас нь үсний уйланхай, шүүрлийн булчирхай, тосны булчирхай илэрчээ. Өөхөн эдийн гажуудал нь энэ гэмтлийн үндэс гэж үзжээ. Клиникийн болон Гистопатологийн мэдээллээс харахад, эдгээр нь шинжлэх ухаанд “pseudomamma” гэж нэрлэдэг хөхний эд эсийн бүтэцтэй нийцэж байгаа юм. Энэ бол хөлөн дээр хөхний толгой гарсан анхны тохиолдол юм байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()