ГЭРЭЛ ЗУРАГ

Vзvvлэнгийн машиныг бvтээх явц

Ямарваа нэгэн компаний ирээдvйд vйлдвэрлэхээр тєлєвлєсєн тємєр хvлгийн загварыг эхлээд компютер дээр боловсруулж, дараагаар нь гар аргаар дуурайлган хийдэг. Тэгэхдээ хатсан хєєсийг ашиглан их биеийг нь босгоод, дараа нь... Ер нь vзvvлэнгийн машиныг нэртэй машин vйлдвэрлэгчид яаж бvтээдгийг доорхи нийтлэлд тодорхой харуулсан байгаа.
Vзvvлэнгийн машиныг бvтээх явц Хадгалах
2010-08-30, 02:41

Хамгийн єндєр эмэгтэйчvvд

Мєн уншигч танд дэлхийн єнцєг булан бvрт амьдрах ер бусын нуруулаг бvсгvйчvvдийн фото цуглуулгыг нэмэлт болгон хvргэж байна. Бусдаас хэт содон, хэт єндєр байх нь эдгээр бvсгvйчvvдийн амьдралд ихээхэн асуудал vvсгэдэг гэдэгт итгэлтэй байна. Учир нь хувцас хунар, машин тэрэг, байшингийнхаа хаалга vvдийг хvртэл єєртєє тохируулж захиалгаар хийлгэх шаардлагатай тулгардаг байх даа, наанадаж. Гэхдээ л зєрсєн хvн эргэж харахгvй єнгєрєх аргагvй, учирсан хvн гайхаж ширтэлгvй байж чадамгvй ийм содон гадаад тєрх, бие хаатай тєрєх нь анзаарагдахгvй байхын зовлонгvй, нэг ёсны таатай байдаг биз ээ. Дутуу биш, илvv байна гэдэг чинь бас авууштай л тал...
Хамгийн єндєр эмэгтэйчvvд Хадгалах
2010-08-28, 01:55

Байгаль дээрх амьдралын тєлєєх ширvvн тэмцэл

Цэнхэр гарагийн хєрсєн дээр амьд явна гэдэг хамгийн хэцvv тэмцэл. Соёо шvд нь ярзайж, vс ноос нь хєглєрсєн дєрвєн хєлтэй хурд хvчтэй араатан амьтдын хувьд бол хvн бидэн шиг байшин бариад, халаалт холбоод хувцас ємсєєд машин унаад амьдралаа хялбарчлах арга ухаан заяагдсан биш дээ. Хєєрхийс єєрт байгаа байгалийн зэвсэгээ ашиглан єлбєрч, цангаж vхэхгvйн тулд байгалийн бусад бvхий л оршихуйтай ширvvнээр тэмцэлдэж, зарим нэг нь зугтааж байж vр тєлєє тєрvvлж, хамгаалж, амьд яваа зорилгоо биелvvлж чаддаг. Ингээд олон зvйл нуршилгvйгээр зургаан зvйлийн амьтдын амьд vлдэхийн тєлєєх аймшигтай тэмцэлдээний агшнуудыг уншигч тантай хуваалцая. Энд эцсийн зорилго нь нэг нэгнийхээ хєнєєхєд оршсон араатан амьтдын аймшигтай тулаануудын дvр зургийг цуглуулсан тул хэт эмзэг хvмvvст сэтгэлийн дарамт болж мэдэхийг анхааруулж байна. Харин зарим хvнд хийморь, эрч хvчийг мэдрvvлж ч мэдэх.
Байгаль дээрх амьдралын тєлєєх ширvvн тэмцэл Хадгалах
2010-08-28, 01:39

Гэрэл зурагчин Эрик Огден-ы бvтээлvvд

Эрик Огден (Eric Ogden) нь Мичиган-д тєрж, єсєхдєє энн-Фрбор хот дахь  Мичиганы Их Сургуулийг дvvргэжээ. Харин сvvлийн 30 жилийн турш Нью-Йорк хотод ажиллаж амьдарч байгаа юм байна. New York Times Magazine, Vanity Fair, Vogue, Rolling Stone, Esquire, Nike, Sean John, Sony Music, Warner Bros Records гэхчлэн олон арван алдартай байгууллагууд Эрикийн гэрэл зургуудыг vнэ хаялцан авдаг. Ингээд Нью-Йоркийн бас нэгэн нэрт гэрэл зурагчны бусдаас ялгарах онцлог шинжийг агуулсан сонирхолтой бvтээлvvдээр нvдээ хужирлаж, урлагийн таашаалыг мэдэрнэ vv.
Гэрэл зурагчин Эрик Огден-ы бvтээлvvд Хадгалах
2010-08-27, 22:56

Гэрэл зурагчин Марк Абрахамсын бvтээлvvд

Марк Абрахамс (Mark Abrahams) нь 1958 онд Калифорния мужийн Санта-Анед мэндэлжээ. Тэрээр ээжийнхээ бэлэглэсэн аппаратаар зураг дарсаар єєрєє бие даан суралцсан байна. Гэрэл зургийн ертєнцєд мэдрэмжээрээ хvслээрээ хєл тавьж, єєрєє єєрийгєє дасгалжуулсан энэхvv уран бvтээлч нь 90-ээд оны эхээр сэтгvvлvvдтэй хамтран ажиллаж, алдартай дуучин, хєгжимчдын хєргийг хальсанд буулгаж эхэлжээ. Марк Абрахамс (Mark Abrahams) нь єнєєдєр Америкийн тєдийгvй Дэлхий дахины хамгийн шилдэг селебрити болон фэшн тєрлийн гэрэл зурагчдын тоонд зvй ёсоор багтах болсон байна. Ийнхvv тvvний нvдээр дvрийг нь нvдэндээ харж, авъяасыг нь сэтгэлдээ дээдэлж явдаг алдартнуудынхаа тєрхийг ажицгаая.
Гэрэл зурагчин Марк Абрахамсын бvтээлvvд Хадгалах
2010-08-27, 02:54

Лондонд сонингоор байшин барьжээ

Их Британий нийслэлд vнэгvй тараагддаг сонингуудаар байшин босгожээ. Энэхvv интерактив урлагийн бvтээлийг Лондонгийн Хэкни дvvргийн vзэсгэлэнгийн галерейны газар нутаг дээр Саммер Ирек тэргvvтэй оршин суугчид барьсан юм байна. Ирек нь байшингийн модон хvрээг босгоод, хотоор vнэгvй тараадаг сонингуудаар хана, шал болон бусад хэсгийг нь битvvлэхийг оршин суугчдаас хvсчээ. Ингээд олны хvч оломгvй далай гэгчээр 3,5 метр гаруй єндєртэй бvхэл бvтэн сонинон байшин сvндэрлэн боссон юм байна. Уг барилгад ойролцоогоор 120 мянган ширхэг сонин оржээ. Ингээд английн Лондон хотноо бараг зарлагагvй шахуу баригдаж, олны хvчээр бий болсон хуучин сонинон байшинтай танилцана уу.
Лондонд сонингоор байшин барьжээ Хадгалах
2010-08-27, 01:40

Хамгийн ер бусын, ёс суртахуунгvй хуримны бялуунууд

“Амьдралаа би чамд хайртай” хэмээн ертєнцийн тоосыг хєдєлгєж, нийгмийн нэг хэсэг болж яваагаараа бахархдаг хvмvvс байхад, орчноосоо таашаал ханамж авахаа аль эрт болиод, эргэх хорвоод мэндэлсэн тэр єдрєє vзэн ядталаа гуниж гутарсан, євєрмєц сэтгэхvйтэй зарим нэгэн бий. Харин єнєєдєр танд эгэл бус, ер бусын зарим нь бvvр харахаас ой гутмаар содон аймшигтай чимэглэлтэй хуримын бялуунуудын фото цуглуулгыг хvргэж байна. Би лав эдгээрийн алиныг нь ч хуримынхаа бялууг чимэглэхээр захиалахгvй юм байна. Харин та?...
Хамгийн ер бусын, ёс суртахуунгvй хуримны бялуунууд Хадгалах
2010-08-26, 06:19

Хятад дахь компютерийн устгал

Хятадад нэгэн хууль бусаар vйл ажиллагаагаа явуулдаг интернет кафе илэрч, цагдаа нар бvх компютеруудыг нь хураан авч, юу ч vгvй болтол нь устгажээ. Устгалаас vлдсэн хогийг нь интернет кафены эзэн нь єєрєє зайлуулсан байна. Бас л хатуу хуультай улс шvv. Манайд ер нь хууль зєрчиж байгаа хvмvvстэй иймэрхvv чанга гараар vзэх хэрэгтэй юм шиг...
Хятад дахь компютерийн устгал Хадгалах
2010-08-26, 05:59

Дэлхийн хамгийн ер бусын, бєгєєд аюултай замууд

Уншигч та бvхний мэлмийд Дэлхий дахины хамгийн ер бусын байршил, vзэмж, хэлбэртэй агаад хамгийн аюултай авто замуудын фото цуглуулгыг хvргэж байна. Ийм замаар та энэ насандаа явж vзэхийг vнэн сэтгэлээсээ хvсэж ч мэднэ, эс бєгєєс хараад л дотор тань муухайрч, хэзээ ч дээгvvр нь явахгvй юм шvv гэж санаж ч мэднэ. Ямартай ч бєєрєнхий дэлхийн хаа газар ийм маягийн аюултай, бас vзэмжтэй замууд олон байдаг ажээ. Ингээд vргэлжлэл дээр дарж, хамгийн ер бусын замуудын фото цуглуулгатай танилцана уу. Зам тус бvрийн байршил, тайлбарыг тухай бvрт нь цуглуулж чадаагvйдээ уншигч танаас хvлцэл єчъе.
Дэлхийн хамгийн ер бусын, бєгєєд аюултай замууд Хадгалах
2010-08-25, 19:03

Хар тамхичдын гадаад тєрхний эрс єєчрлєлтийг харьцуулвал

Уншигч та бvхэнд Methamphetamine буюу єрнийхний дунд Meth гэсэн товчилмол нэрээрээ танил болсон нэгэн тєрлийн мансууруулах бодисонд донтсон хvмvvсийн гадаад байдлын єєрчлєлтийн талаарх сэтгэл сэртхиймээр фото цуглуулгыг хvргэж байна. Зарим эмгэгтэй хvмvvсийн анхаарлыг тєвлєрvvлж, эрч хvчийг нь нэмэгдvvлэх зорилгоор эмчийн бичгээр олгодог энэхvv бодисыг хэтрvvлэн хэрэглэж, хэт донтсон хvмvvс нvднээс гартлаа турж эцэн, нvvр амны арьс нь зулгарч унадаг байна. Ингээд Meth-д донтсон хvмvvсийн тvvнийг хэрэглэж эхлэхийн ємнєх болон хэсэг хугацаа єнгєрсний дараах тєрхvvдийг нь харьцуулан харцгаая. Аливаа юм хэрээс хэтрэхээрээ гаж болдог, хар тамхины хэрэглээ бол бvvр хэд дахин хvчтэй гаж болгодог ажээ. Энэ чєтгєрийн євс нэгэн цагт бvрэн устаж vгvй болсон цагт, эс бєгєєс хvн тєрєлхтний махан биеийнхээ тачаалыг хангах гэсэн бусармаг тачаал бvрэн vгvй болсон цагт энэ хорвоо дээр сая амар амгалан бий болно биз ээ.
Хар тамхичдын гадаад тєрхний эрс єєчрлєлтийг харьцуулвал Хадгалах
2010-08-24, 19:02

19-р зууны бяцхан, нууц зэвсэгнvvд

Хvн тєрєлхтєн vvсэн бий болсон цагаасаа хойш єрсєлдєх сэтгэхvйд тулгуурласан хvчирхийллийн рефлексээ дээд цэгт нь тултал хєгжvvлсээр иржээ. Тэр тусмаа эрчvvдийн генэнд нь булаан эзлэх, тvрэмгийлэх хvсэл, дадал оршдог. Тиймээс л сая сая гэмгvй хvмvvсийн амийг авч одсон хvйтэн дайнууд єрнєж, ганцхан гох дарахад хэн нэгнийг хєнєєх чадалтай тєрєл бvрийн зэвсгvvд бvтээгдэж, єдгєє улам илvv боловсронгуй болжээ. Тэгвэл одоо бvгдээрээ 19-р зууны vед хэрэглэгдэж байсан тагнуулын гэж хэлж болохоор овор хэмжээ багатай, галт зэвсэг гэж хэн ч анзаарахааргvй зэвсэгнvvдийн томоос том фото цуглуулгатай танилцацгаая. Зургийг нь харахад л юунд, яаж хэрэглэдэг нь ойлгомжтой тул тайлбар илvvц санагдлаа. Ингээд хvн хvнийгээ хєнєєхийн тулд ямар “мэргэн ухаан” зарцуулсаар ирсэний бяцхан єгvvлэлтэй танилцацгаая.
19-р зууны бяцхан, нууц зэвсэгнvvд Хадгалах
2010-08-24, 17:42

Бууны ам хєхєх vv?

Германы уран бvтээлчид болох Valentin Beinroth болон Florian Jenett нар эртнээс л “ер бусын бууг” бvтээж эхэлжээ. Тэд 2003 онд мєсєн буунуудыг урлаж, хvмvvст сонирхуулж байсан аж.  Харин хэдэн жилийн дараа буюу саяхнаас тэд “Freeze” тєслєє єргєжvvлж, мєсєн буунуудаа иддэг болгожээ. Иддэг гар буунуудын найрлаганд жимсний шvvс, лакриц, бєєрєлзгєнє болон хvнсний будаг орсон байна. Энэхvv бvтээгдэхvvнийг хєхєж идэхэд маш амттай байдаг ажээ. Хамгийн гол нь яг гар буунаас ялгарах юмгvй бvтээсэн нь олны анхаарлыг их татаж байгаа юм. Ингээд vргэлжлэл дээр дарж, хэзээ ч сум нь сvнхийгээд гараад ирж мэдэх галт зэвсэгнээс ялгаагvй харагдах амттаныг амтархан хєхєж байгаа хvмvvсийн хачирхалтай агаад хєгжилтэй фото зургуудтай танилцана уу.
Бууны ам хєхєх vv? Хадгалах
2010-08-24, 17:29