Дэлхийд ноёрхогч цахим сvлжээний хааны суудалд алтан титэмтэй заларч байгаа Google корпорацийн жирийн нэгэн ажилтан байхын тєлєє дэлхийн сая сая хvмvvс єрсєлддєг. Vнэхээр нь энэхvv Google хэмээх том "айлын" хаалгаар нэг орсон хvн vнэхээр жаргалд умбадаг нь тодорхой. Мэдээж шvv дээ, хангалттай их хэмжээний цалиан, гайхалтай хамт олон, єєдрєг хvрээлэл, тэгээд мэдээж байж болох хамгийн тухтай офисыг дурьдалгvй єнгєрч болохгvй. Гууглийн офис нь хэдийгээр дээд зэргийн чамин тансаг биш ч гэсэн ажилчин бvрээ юугаар ч дутаалгvйгээр хангадагаас гадна, хvн бvрт гэртээ байгаа юм шиг чєлєєтэй, бас тохилог орчинг бvрдvvлж єгдєг нь гайхалтай. Ингээд одоо бvгдээрээ Google-ийн Калифорни болон Нью-Йорк дахь офисуудаар аялцгаая.
Хадгалах
Ханан дээр реклам, ухуулга сурталчилгааны хэлбэртэй мэдээлэл бичнэ гэдэг нь зєвхєн Монголд байдаг vзэгдэл биш гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл хятадад ийм зvйл хийх юм бол vvнийхээ тєлєєсийг хєдєлмєрєєрєє тєлдєг бололтой. Хэрэв цагдаа тэднийг барьсан тохиолдолд бичсэн ханыг нь тєдийгvй, бусдын бичиж сараачсан хана, зам гудамж талбайг угаалгаж цэвэрлvvлдэг байна. Ингээд тэдний шийтгэлээ хэрхэн гvйцэтгэж байгаа дvр зургийг сонирхоно уу.
Хадгалах
Энэ фото нийтлэлээс та бvхэн америкийн авиакомпаниуд зорчигчдоо хэрхэн хоололдог, хоол нь ямар vнэтэйг байдаг талаар тодорхой ойлголттой болох юм. Манайхан одоо гадаад дотоод их явдаг болсон магадгvй таны захиалж идэж байсан хоол энд багтсан байхыг vгvйсгэхгvй. Ер нь манайд vйл ажиллагаа явуулж буй авиа компаниуд эндээс санаа авч хоолны vйлчилгээгээ болон нэр тєрлийг харж vзэх хэрэгтэй байх. За ингээд vдийн хоол тань амттай байг...
Хадгалах
Алдарт "тємрєн" залуугийн хєл нь бvхэл бvтэн нэг футээр богиноссон байгааг Хойд Хєршийн тєрийн ордны шог сэтгvvлчид худлаа, vнэн анзаарч vvнийгээ батлахаар сонирхолтой харьцуулалтыг хийжээ. Москвад айлчилж, ерєнхийлєгчтэй нь уулзан, оросын талд олон талаар ашигтай хэлэлцээр хийсэн биш, ингэж ч гутаалгах гэж дээ, хэхэ. Ямартай ч Кремлийн хурц хараатай, хутга шиг хэлтэй сэтгvvлчдийн хувьд Шварцнеггер маань vнэн хэрэг дээрээ Медведевийн хажууд бол хамгийн доод талын зураг шиг л харагдах ёстой байсан гэнэ. Энэхvv хошигнол Арнольдын дургуйг мэдээж хvргэсэн биз ээ. Ямартай ч бvгдээрээ Орос, Америк хэмээх хоёр их гvрний тэмцэл єчvvхэн зvйл дээр хvртэл хэрхэн илэрдэгийг харуулсан хєгжилтэй фото нийтлэлээр чєлєєт цагаа нєхцєєцгєєе.
Хадгалах
Шанаган хошуутын хувьд ходоодыг нь л баярлуулж байвал мэлхий иднэ vv, тагтаа залгина уу, хамаа байхгvй. Харин хатуу нь зєєлнєє дийлдэг харгис байгалийн оршил дотор нэгнийгээ амьдруулахын тулд биеэрээ гэдсийг нь цатгаж, амиараа амьдралыг нь авардаг идэш тэжээл болох амьтад нь л хамгийн єрєвдєлтэй. Гэтэл цєвvvн цагийн хаанчлал доор уснаас мэлхий тvvдэг эгэл нэгэн шувуу хvртэл гарал нэгтэй жигvvртнээ идэж, цэлмэг тэнгэрт дvvлэн нисэх тавиланг нь ганцхан залгиад vгvй хийдэг болжээ. Ингээд ямартай ч сэтгэлд нэг л хоосон гунигийг тєрvvлж, байгалийн нэгэн харгислалыг таниулсан сонирхолтой бєгєєд тэр болгон тохиолдоод байдаггvй vйл явдлын дvр зургийг танд хvргэе.
Хадгалах
Энэ хорвоогийн тvм буман эр эмийн эвлэлдэн жаргах vйлийн эрсдэлтэй бvхий л vр дагаврыг нь саатуулж, хvслээ дийлээгvй биеийн хорхойг дарах vйлийн хамгаалагч нь болдог тостой бяцхан резин нь сvvлийн vед гол vvргээсээ гадна олон хэлбэрээр хэрэглэгдэх болжээ. Євєр монгол баагий нарын "Бачим явдлын бээлий" гэж нэрлэсэн энэхvv орчин vеийн хvний "байнгийн хэрэглээнvvдийн нэг" болсон "угладаг резинийг" дэлхий дахинд ямар олон маягаар, яаж яаж хэрэглэдгийг хамтдаа сонирхоцгооё. Жинхэнэ универсал хэрэглээ л гэж энийг хэлэх байх длаа.
Хадгалах
Танайд зочлохоор ирсэн найз нєхдийг тань хэсэг зуур алмайруулж, хоол идэхээсээ ємнє жаахан ч гэсэн бодолд автахад хvргэх нэгэн сонирхолтой жорыг тантай хуваалцая. Найзууд тань сэтгэл хангалуун vлдэж, таны талаар эерэг бодолтой буцахаас гадна, бvхэл оройжингоо танаас энэ боовыг яаж ийм болгосон талаар асуугаад салахгvй гэдэгт итгэлтэй байж болно. Энэхvv жор нь маш энгийн: дундаа нvхтэй, нилээн єргєн хvрээтэй булочка байхад л хангалттай. Ингээд яг чухам яаж энгийнээс эгэлгvйг бvтээж, жаахан юмаар зочдоо хєгжєєж болохыг танд зєвлєх сонирхолтой жортойгоо vргэлжлэл дэхь зураг, бичлэгнээс танилцаарай. Сайхан хооллорой, мєн амжилт хvсье.
Хадгалах
Махаар бялуу хийнэ гэхлээр яагаад ч юм санаанд багтахгvй, хачирхалтай санагдаж байгаа биз? Мєн ийм зоог хир зэрэг амттай байх бол гэсэн бодол толгойд тань эргэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай нь энэхvv асуултад тань бид яг бодитоор хариулж чадахгvй ч гэсэн, махан бялууг хэрхэн хийдэг талаар фото нийтлэлийг бол дуртайяа дэлгэе. Ингээд маханд дуртай монголчууд бидэнд яахын аргагvй таалагдах "учиртай" нэгэн сонирхолтой хоолыг хэрхэн бэлтгэдэгийг сонирхоцгооё.
Хадгалах
Энэ бvсгvйг Оксана Шачко гэдэг ба амралтын єдрvvдэд Украины нийслэл Киев хотын тєв гудамжаар гартаа “Би бие засмаар байна” гэсэн уриа лоозон барьж нийтийн бие засах газруудыг баахан хайж явжээ. Ингэж яваагаа єєрєє тайлбарлахдаа: Манай хотын иргэд, удирдлага хот дотроо олон нийтийн бие засах газруудыг хангалттай байршуулах талаар анхаарах хэрэгтэй байна гэжээ. Тvvний хvсэж байгаагаар хотын хаана ч бие засмаар болоход нийтийн бие засах газар байж байх ёстой vvнийг ч би шаардах эрхтэй гэж єєрийгєє ємєєрсєн байна. Энэ бvсгvй Femen хєдєлгєєний гишvvн бєгєєд энэ хєдєлгєєн нь Украин болон европт алдартай болоод байгаа маш идэвхитэй vйл ажиллагаа явуудаг бvсгvйчvvдээс бvрдсэн байгууллага юм.
Хадгалах
Бразил хэмээх Латин Америкийн домог болсон оронд амралтын єдрvvд нь хэрхэн єнгєрдгийг энэ хорвоо дээр байж болох хамгийн бодитой, хамгийн баримттай эх сурвалжаар дамжуулан сонирхоцгооё. Эндээс та бvхэн Google Street View-ийн дуранд єртсєн Браизилийн хотуудын гудмууд дахь хар тамхичид, биеэ vнэлэгчид, согтуу толгойнууд, дээрэмчид гээд гэмт хэргийн хотын бvхий л "гоо vзэсгэлэнг" олж харах болно. Бразиль бол угаас хvн бvхний сонирхлыг сайн муу бvхий л талаараа татсан сонирхолтой орон юм. Тэндээс та юу эсийг олж харна гэж санана...
Хадгалах
Андре Разумовскийн бvтээсэн ер бусын эротик гэрэл зургуудын цуглуулгыг уншигч тантай хуваалцаж байна. Оросын гэрэл зурагчин Андрей Разумовский (Andrey Razoomovsky) нь маргахын аргагvй авъяастай бєгєєд vнэхээр бvтээлч сэтгэлгээ, ургуулан бодох чадвар єндєр хєгжсєн нэгэн ажээ. Тvvний энэхvv "Сvv" хэмээх цомогийг vзсэн хэн ч гэсэн миний хэлсэнтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Бvсгvй хvний нvцгэн биений уянгалаг гоо vзэсгэлэн дээр урлагийн торгон мэдрэмжээр амилсан сvvн дуслууд тансагаар урсах Андрей-ийн зургуудыг харахад хорвоогийн сайхныг магтан дуулж, урлагийн гайхамшгийг биширэхээс єєр аргагvй санагдлаа. Ингээд энэхvv мэдрэмжийг тантай ч бас хуваалцая.
Хадгалах
1908 оны 8-р сарын 22-ноос 2004 оны 8-р сарын 3 хvртэл амьдарсан Францийн гэрэл зурагчин Анри-Картье Брессон (Henri Cartier-Bresson) нь фото ертєнцийн сонгодог тєлєєлєгчдийн нэг тєдийгvй XX зууны хамгийн алдартай гэрэл зурагчин юм. Мєн тэрээр алдарт "Magnum Photos" агентлагийн vvсгэн байгуулагчдийн нэг ажээ. Тухайн объектийнхоо далд гоо vзэсгэлэн, нууцлагдмал єгvvлэмжийг тодруулахыг хичээдэг байсан домогт Анри-картье нь тухайн цаг vеийнхээ шvтээн нь болсон хvмvvс болон чухал vйл явдлын торгон агшныг хальсанд буулгах дуртай байжээ. Ингээд фото зураг сонирхдог хэн бvхний зайлшгvй vзэх ёстой нийтлэлийг маань хvлээн авна уу.
Хадгалах