Сайхан амарч байна уу найзуудаа, гадаа хvйтний эрч чангараад л... жавар дагуулан нисч яваа євлийн євєє ойртож байгаагийн шинж юм уу. Байгууллага хамт олон шинэ оныхоо баярыг тэмдэглээд эхэлжээ, та хэр урилга зарлага авч байна даа. Ер нь шинэ он гарч байгаа нь баяртай боловч нас нэмж, цаг хугацаа биднийг илээж байгаа гэж бодохоор баярлаад баймааргvй ч юм шиг. Гэхдээ хорвоогийн жам юм хойно бvх хvмvvс л уралдааны зам дээр алхаж буй гэж бодмогц тайвширах юм. Харин одоо таны тав тухтай амралтанд хачир нэмэхээр хамгийн хєгжилтэй, сонирхолтой зургуудын цуглуулга болсон элдэв зургийн шинэ дугаарыг хvргэе. Найз минь наашаа суу, сэтгэлээ сэргээж гэрэл гэгээг мэдэр, сайхан инээмсэглэл чамайг ямар vзэсгэлэнтэй харагдуулдгийг чи мэдэх vv...
Хадгалах
Христийн мэндэлсний болон шинэ жилийн баяр єдрєєс єдєрт улам ойртсоор... Газар сайгvй л шинэ жилийн гацуур мод байрлуулж, баярын гоёмсог гэрлvvдийг асаажээ. Манай гаригийн янз бvрийн улсуудад Христийн мэндэлсний баярын гацуурыг хэрхэн босгосон болон шинэ жилийн уур амьсгал ямаг байгаа талаар фото мэдээллийг толилуулж байна. Манай нийслэлчvvд маань ч дутахгvй хотоо чимээд л байгаа, гэхдээ зарим нэг шvvмжлэлтэй талууд харагдаж байсан шvv. Гацуур мод чимж, гэрэлтvvлэг хийнэ гэдэг зvгээр нэг навсгар овоохой биш гэдгийг эндээс харж алдаа оноо, шинэ санаа аваарай.
Хадгалах
Кэвин Майкл Конноли нь гэрэл зургийн аппарат, скейтбордоороо зэвсэглэн, дэлхийг тойрох аялалдаа гарчээ. Тэрээр шинэ Зеландад сургуулиа тєгссєнийхєє дараагаар Украин, Австри, Ирлан болон АНУ-ын дорнод эргийн улсуудаар аялсан байна. Тvvнчлэн энэхvv 25 настай залуу нь цанаар маш сайн гулгадаг байна. Єнєєдєр олон залуус идэвхтэй хэв маягаар амьдарч байхад юу нь тийм гайхмаар байна уу, гэж та vл ойшоож байна уу? Тэгвэл нэгэн нууцыг задлахад манай Кэвин Майкл Конноли маань тєрєлхийн хоёр хєлгvй юм байна. Гэсэн хэдий ч энэхvv хєгжлийн бэрхшээл нь тvvнийг маш сайн ур чадвартай гэрэл зурагчин болоход нь саад болж чадаагvй аж. Тэрээр єєрийгєє зєвхєн зураг авахын тєлєє тєрсєн, зураг авахаараа л хамгийн аз жаргалтай хvн болдог хэмээн хэлж байжээ. Одоо тvvний цуглуулгад vзэгчдийн нvдэнд дасал болоогvй, ер бусын сонин ракурстай 3000 гаруй зураг байдаг. Тэрээр саяхан тєрєлх мууж болох Монтанагийнхаа засаг захиргаанаас дэлхийн олон хот улсуудад хийсэн фото цуглуулгаараа шагнал хvртжээ. Одоо ингээд бvгдээрээ энэхvv эр зоригтой залуугийн бvтээлvvдийн зарим нэгтэй нь танилцацгаая.
Хадгалах
Уншигч та бvхны мэлмийд Yossi Loloi хэмээх нэгэн уран бvтээлчийн эгэл бус гэрэл зургуудыг хvргэж байна. Тvvний бvтээлvvд нь гоо сайхны талаар хэвшмэл ойлголтыг эвдэж, ёс суртахууны хэм хэмжээг тас татсан байгаа нь хамгийн сонирхолтой санагдлаа. Биеэ даан босч чадахаа байтлаа таргалсан хэт илvvдэлтэй жинтэй бvсгvйчvvдийн зузаанаас зузаан єєхєн давхаргын цаана бvсгvй хvний ямар халуухан тачаангуй хvсэл нуугдаж байдгийг, ямар ч эмэгтэй хvнээс гоо сайхныг тодорхой хэмжээгээр мэдэрч болдогийг Yossi Loloi-гийн доорх бvтээлvvд танд харуулах болно. Та эдгээр бvсгvйчvvдийн тарган, муухайг нь гайхахаасаа ємнє урлагийн сод бvтээлийн уур амьгалыг мэдрэх болно.
Хадгалах
Аюултай юм шиг хирнээ хvн бэртэж гэмтээгvй болохоор тийм ч аймшигтай биш, харин ч хєгжилтэй бєгєєд тийм ч тvгээмэл тохиолдоод байдаггvй явдал Ємнєд Африк-гийн газар нутагт болжээ. Цэнхэр єнгийн авто машин дотроо 25 литрийн будаг авч явсан нэгэн гэр бvр єєр машинтай мєргєлдсєн юм байна. Аз болж хэн ч ямар нэгэн бэртэл аваагvй боловч, цэнхэр машин дотор байсан бvх хvн цагаан будаганд дарагджээ. Ингээд бvгдээрээ даяан дэлхийн нэгэн хязгаар дахь хєгжилтэй ослын дvр зурагтай зухас танилцаж хєнгєн инээдийг єєртєє бэлэглэцгээе.
Хадгалах
Ихэнх хvмvvс бага байхдаа эсвэл цас орохоор, хээр гадаа явахдаа хааяа нэг цасаар шидэлцэж байсан болов уу. Ер нь бол эрлvvл агаарт найз нєхєд гэр бvлтэйгээ гарч байх нь таны бодож байснаас ч илvv ач тусыг бие мах бодь чинь авч байгаа гэдгийг санах хэрэгтэй. Ажил ажил гэж явсаар байгаад нэг л єдєр хэвтээд єгєв дєє. За олон зvйл нуршаад яахав таны амралт чєлєєт цагт зориулан "оногдох агшин" хэмээх хєгжилтэй зургуудыг хvргэж байна. Хамгийн сvvлд та хэзээ цасаар байлдсан бэ?...
Хадгалах
Нас бие гvйцсэн хэдий ч байгаль эхийн vзэсгэлэнт нигvvлсэнгvй бvтээл болох бvсгvй хvнээр єврєє дулаацуулж, эмзэг зєєлєн биеийг нь эрхлvvлэн тэвэрч vзээгvй эр хvмvvс зурагнаас харахад л шууд мэдэгддэг гэдэг vнэн болов уу? Учир тэд эмэгтэй хvнтэй хамт авахуулсан зураг дээрээ ичиж мэгдсэн, цаанаа л нэг тvгшиж сандарсан, бас хамгийн гол нь дэргэдээ зогсох бvсгvйн биенд хvрэхээс эмээсэн байдалтай гардаг ажээ. Та доорхи залуусын зургийг хараад тэднийг vнэхээр юу ч vзээгvй нялх ногоонууд гэж бодож байна уу, “эсвэл зураг л бол зураг шvv дээ, бид юу ч мэдэхгvй шvv дээ”- гэж хэлмээр байна уу? Ямартай ч бvгдээрээ ажлынхаа чєлєє заваар жаахан таавар таангаа, яг зандан “царайтай” зурагаа авахуулсан залуусын хєгжилтэй фото цуглуулгыг vзэцгээе.
Хадгалах
Улирагч онд дэлхий дахинд болсон бvх vйл явдлуудын дундаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж, их бага ямар нэгэн хэмжээгээр, эерэг сєрєг ямар нэгэн сэжмээр сэтгэлийг хєдєлгєсєн хамгийн хурц vйл явдлуудын хамгийн дуу алдмаар агшнуудыг Reuters агентлагийнхан сэтгvvлчдийнхээ хальснаас цуглуулжээ. Эндээс та бvхэн сонирхолтой, сэтгэл хєдєлмєєр сайхан, нvд хальтармаар аймшигтай олон дvр зургийг олж харах болно. 2010 оныг хvн тєрєлхтєн хэрхэн єнгєрєєснийг тодорхой хэмжээнд эргэж харах болно. Ингээд бvгдээрээ мєнхийн хєдєлгvvр мэт тэнхлэгээ тойрч, нарыг “бvсэлдэг” цэнхэр гаригийн нэгэн буурал он ямархуу єнгєтэй улирч буйг сонирхоцгоё. Эндээс та сайн муу, эгзэгтэй агшнуудын зургийг олж харах болохоор сэтгэлзvйн хувьд бэлтгэлтэй байхыг сануулах нь зvйтэй байх.
Хадгалах
Хачирхалтай ч юм шиг, инээдтэй ч юм шиг шат дамжлагаар зорчигчдыг хянадгаараа алдартай АНУ-ын онгоцны буудлууд дээр гараар хийдэг нарийвчилсан нэгжлэг нь нэг иймэрхvv хєгжилтэй дvр зурагийг бий болгодог байна. Жишээлбэл эмэгтэйчvvдийн хєхний завсраар, эрчvvдийн тємсєгний араар нэгжихийг бvvр цаанаас нь шаарддаг ажээ. Ингээд л онгоцны буудлын хянагч нар vзvvлж єгдєг байх нь дээ. Харин ч зугаатай, хєгжилтэй ажил юм биш vv.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, та бvхнийхээ амралт чєлєєт цагт зориулан хvргэдэг "Элдэв зураг" цувралынхаа ээлжит дугаарыг толилуулж байна. Єнєєдєр их сайхан єдєр болох янзтай иймд элдэв зургуудаа vзээд, эрч хvч элдэв янзын санаа оноо авсан бол тvvнйигээ биелvvлж амралтаа сайхан єнгєрvvлээрэй гэж хvсье. Мєн нэг мэдээ дуулгахад тун удахгvй "Монголын vзэсгэлэнт охид" нийтлэлийн шинэ дугаар гарах болно. Маргааш таныг шинэ долоо хоногийн ажил ачааллаар дvvрэн єдєр хvлээж байгаа, сайн амарч авах нь чухал шvv. Гэхдээ амрах гэдэг гэртээ хэвтэхийн нэр биш гэдгийг ойлгоорой. За удахгvй Монгол охидын хамт уулзацгаая.
Хадгалах
Анлид тєрж єссєн боловч єдгєє АНУ-ын Лос-Анжелест ажиллаж амьдарч байгаа гэрэл зурагчин Эндрю МакФерсон (Andrew McPherson) нь дэлхийн хэмжээний шилдэг оддын хєрєг зургийг авдаг юм байна. Тэрээр 1993 оноос хойш єєрийн бvтээлvvддээ фотошоп ашиглаж эхэлжээ. Ингээд бvгдээрээ Эндрю МакФерсон хэмээх авъяаслаг уран бvтээлчийн бvтээлч сэтгэлгээнд “туссан” хамгийн алдартай оддын сонирхолтой, vзvvштэй дvр зургуудын цуглуулгыг хvлээн авцгаая.
Хадгалах
Марш хєгжмийн дуу хадахад цэргийн жавхаа vнэртэж, жавхаалаг алхаа нижигнэж, дvрэмт хувцасны шvргээн сонсогдоход эх орны хамгаалагч болсон эр цэргvvд нvдэнд харагддаг. Тэгвэл эх орноосоо гоо vзэсгэлэнгээ, бvсгvй тавилангаа, бvvвэйн дуутай ижий заяагаа харамлаагvй газар газрын бvсгvйчvvд бас эрсээс дутахгvй цэрэгт явж, элдэв хатуужлыг биеэрээ туулдаг билээ. Тиймээс энэ удаад та бvхний мэлмийд цэрэг болон цагдаагийн газар ажилладаг бvсгvйчvvдийн фото цуглуулгыг хvргэхээр бэлтгэлээ. Энд зєвхєн энхийн манаанд зогсдог эмэгтэйчvvдээс гадна зvгээр л дvрэмт хувцасаар “гоёо” хийсэн эгэл жирийн охид ч бас багтсан байгааг хэлэх хэрэгтэй байх.
Хадгалах