ГЭРЭЛ ЗУРАГ

Гэрэл зурагчин Саймон Эмметын бvтээлvvд

Хєрєг зурагаар мэрэгшсэн бас нэгэн алдартай “дурангийн цаанаас гайхамшиг бvтээгч” болох Саймон Эммет (Simon Emmett)-ын бvтээлvvдийг таны ємнє дэлгэж байна. Тэрээр 1969 онд Лондон хотноо мэндэлжээ. Тvvнтэй хамтарч ажилладаг сонин, сэтгvvлvvдээс дурьдвал: GQ, Vogue, Numero, Harper's Bazaar, The New York Times, Interview и L'Officiel зэрэг болно. Ингээд бvгдээрээ барууны бас нэгэн алдартай гэрэл зурагчны дурангаар дамжуулан хайртай одуудынхаа тєрхийг ажиж, гоо сайхныг мэдэрцгээе.
Гэрэл зурагчин Саймон Эмметын бvтээлvvд Хадгалах
2011-01-13, 20:52

Зvгээр л тосон балаар жинхэнэ урлагийг бvтээгч

Италийн мэргэжлийн зураач Хуан Франсиско Касса хэмээх залуу нь нэгэн удаа найзуудынхаа толгойг эргvvлэхээр шийдэж, тосон балаар ямар нэгэн зvйл зураад, тvvнийгээ фото зураг гэж vнэмшvvлэхийг оролджээ. Тvvний тоглоом ч амжилттай болж, тvvний зургийг хараад, спичктэй аппаратаар авсан жинхэнэ фото, зурмал бvтээл хоёрын алин болохыг нь тодорхойлох гэж удаан хугацааны туршид ширvvн маргалджээ. Ингээд Хуан нь ийм тєрлийн шинэлэг бєгєєд содон урлагийн анхны томоохон тєлєєлєгч болохоор бvрэн шийдсэн байна. Бvх зургууд нь залуу нас, гоо vзэсгэлэн, хєєр баяслыг цацруулж, vзэгчдийг байлдан дагуулахын сацуу vзэсгэлэнгvvд нь дуулиан шуугиантай болж, бvсгvйчvvд хєрєгєє тvvгээр бvтээлгэхийн тулд хошуурдаг болжээ. Хуан нь зурагаа зурахдаа єєрийн амьдралд тохиолддог агшнууд болон уран тєсєєлєл хоёрыг хослуулдаг байна. Тvvний бvтээлvvд нь нилээн задгай талдаа бєгєєд хамгийн гол нь яг л спичктэй камераар авсан гэрэл зурагнаас огт ялгарах юмгvй болдог ажээ. Нэг зурагт 4-6 ширхэг “BIG” бал ордог байна. Ер нь зурагны хэмжээнээс шалтгаалдаг ажээ. Ерєнхийдээ Хуан нь маш том хэмжээтэй зураг зурах дуртай аж. Тvvнчлэн тэрээр тосон балаар уламжлалт уран зургийн бvтээлvvдийг туурвих оролдлого хийдэг боловч тєдийлєн vзэгчдийн сонирхлыг татаж чаддаггvй байна. Харин хєрєг зургууд нь жинхэнэ тэсрэх бємбєг л гэсэн vг. Одоо та єєрєє хараад ойлгох байх.
Зvгээр л тосон балаар жинхэнэ урлагийг бvтээгч Хадгалах
2011-01-13, 20:34

Бразилийн сэтгэл баясгах бас нэгэн шалтгаан

Бразил гэдэг нэрийг дуулмагц санаанд орж, нvдэнд харагддаг олон ер бусын оргилуун зvйлсийн нэг нь яахын аргагvй тэндэхийн гал цогтой багт наадмууд билээ. Тэгвэл одоо таны ємнє тэндэхийн хамгийн чухал арга хэмжээнvvдийн нэг болох Бой Мэй Бумба хэмээх багт наадмын єнгє будаг нь алагласан дvр зургийг дэлгэх гэж байна. Уг баяр нь ихэвчлэн 6-р сард Амазон орчмын нутагт болдог ажээ. Бумба-д оролцогчид яг л латин америкчууд самба бvжигтээ хайртай байдаг шиг энэ фестивальдаа хайртай байдаг. Хэдийгээр Паринтинс-д болдог энэхvv vйл ажиллагааг Рио-гийн гял цал фестивалиудтай зvйрлэхийн аргагvй ч гэсэн Бумба нь амазоны индианчуудын баялаг vvх тvvх болон соёлын євийг хадгалж, харуулж байдагаараа онцлогтой. Ингээд бvгдээрээ Бразильчуудын дуулж, бvжиглэж, ямар нэгэн хийсвэр оршихуйд євєрмєц байдлаар залбирдаг бас нэгэн фестивалийн дvр зурагтай танилцацгаая.
Бразилийн сэтгэл баясгах бас нэгэн шалтгаан Хадгалах
2011-01-13, 02:33

Улирч, угжирсан цагийн эротик сэтгэлгээ

Гэрлийн хурдтай хєлєг бvтээсэн ч гэсэн, гэнэт ухаараад эргээд хичнээн дурслаа ч гэсэн эргэж ирдэггvй, очиж болдоггvй ганцхан зvйл бол цаг хугацааны эрхэнд ард vлдсэн єнгєрсєн vе билээ. Хvний оюун ухааны гайхамшигт хурд л ганцхан цаг хугацаагаар чєлєєтэй аялж, єнгєрсєн vеийн сонин содон дурсамжуудыг нэхэн санаж, ирээдvй цагийн зєгнєл тєсєєллийг ургуулан бодож чаддаг. Тиймээс бvгдээрээ одоо цаг цагаараа байдаггvй, цахилдаг хєхєєрєє байдаггvй хорвоогийн 20-р, магадгvй 19-р, бvvр магадгvй 18-р зууны vеийн эротик гэрэл зургуудыг хvлээн авцгая. Тэр vеийн гоо зvйн ойлголт, эмэгтэй хvний тєгс жишиг одоогийнхоос хичнээн ондоо байгаа вэ.
Улирч, угжирсан цагийн эротик сэтгэлгээ Хадгалах
2011-01-12, 08:15

Гэрэл зурагчин Christian Bothner

Хараа булаам гоо vзэсгэлэнгээр нvдийг тань баясгаж, харахын мэдрэмжээр хvртэхvйн жаргалыг танд амсуулангаа байгалийн ч юм шиг, бvтээгдсэн ч юм шиг ер бусын гоо vзэсгэлэнгээр ажлын єдрийн тань алжаалыг vлдэн хєєхийг минь зєвшєєрнє vv. Ингээд бvгдээрээ бvхнийг мартаад, зєвхєн Christian Brothner-той хамт амар амгалан, гоо vзэсгэлэнгийн ертєнцєєр аялцгаая.
Гэрэл зурагчин Christian Bothner Хадгалах
2011-01-12, 08:02

Гэрэл зурагин John Stoddart-ын нvдээр...

Хамгийн дээд зиндааны оддын хєрєг зурагч гэдгээрээ илvv алдартай Английн гэрэл зурагчин Жон Стоддарт-ын бvтээлvvдийн цуглуулгыг танд хvргэхээр бэлтгэлээ. GQ, Rolling Stone, Vanity Fair, Vogue болон бусад олон нэртэй сэтгvvлvvдийн хуудаснуудыг бvтээлvvдээрээ чимдэг энэ мэргэжилтны нvдээр олны танил хvмvvсийн тєрхийг ажицгаах уу? Та эндээс хєрєг зургийг яаж дардагийг, бас хvн хvний онлцогт хэрхэн тааруулж аливаа хvний зургийг авах хэрэгтэйг олж мэдэх болно. Нэг бяцхан мэдээлэл нэмэхэд, Жон Стоддарт нь Дэвид Линч (David Lynch) болон Альфред Хичкок (Alfred Hitchcock) нарын кинонуудаас уран бvтээлийнхээ онгодыг олж авдаг гэнэ. Магадгvй та хєрєг зургаар дагнаж, алдрын оргилд хvрэх эрмэлзэлтэй залуу гэрэл зурагчин бол, дээрх хоёрын кинонуудыг нэг vзээд алдахад зvгээр байж мэдэх юм.
Гэрэл зурагин John Stoddart-ын нvдээр... Хадгалах
2011-01-11, 22:58

Гэрэл зурагчин Chris Opel -ын бvтээлvvд

Крис Опел нь 1966 онд тєржээ. 1996 онд Ванкувер дэхь Эмили Каррын нэрэмжит урлаг, дизайны институтыг тєгссєн тэрээр lifestyle болон фэшн тєрлvvдээр уран бvтээлээ туурвидаг байна. Тvvнтэй хамтран ажилладаг загварын бие даасан, алдартай сэтгvvлvvд олон байдаг боловч, хамгийн их зурагаа тавьдаг нь Elle, Vogue, Yesplease, Vanidad Commmons нар юм. Крис Опел нь одоогоор Швейцарт гэр бvлтэйгээ хамт амьдардаг ажээ. Ингээд бvгдээрээ алдарт гэрэл зурагчин Крис Опелын амьдралын баяр баясгалан, инээд хєєр, гоо vзэсгэлэн цацруулсан єнгєлєг, цоглог, бас чамин бvтээлvvдийг тольдоцгооё.
Гэрэл зурагчин Chris Opel -ын бvтээлvvд Хадгалах
2011-01-11, 19:39

Гэрэл зурагчин Serge Guerand

Францын гэрэл зурагчин Серж Геранд (Serge Guerand) нь амьдралын vзэгдэл бvхэнд нь хайртай, бас бvх л зvйлийг зєв, эерэг талаас нь тусгах дуртай нэгэн ажээ. Учир нь тvvний дагнадаг хєрєг, фэшн, болон сурталчилгааны гэсэн гурван тєрлийн бvх бvтээлvvдийн алинаас нь ч амьдралын баяр хєєр, аз жаргалд мэдрэгдэж, єнгє будгийн симфони эгшиглэдэг байна. Серж нь эхнэр, гурван хvvгийн хамт Францад аж тєрдєг байна. Тэрээр аялах дуртай нэгэн ажээ. Ингээд бvгдээрээ хал vзэж, хашир суусан нэгэн Франц эрийн мэргэжлийн єндєр тvвшний бvтээлvvдтэй танилцацгаая. Тvvний зургууд танд амьдрах ямар сайхныг мэдрvvлэж, гоо зvйн таашаалыг амсуулж, бvсгvй хvний vзэсгэлэнг тал бvрээс нь харуулах болно.
Гэрэл зурагчин Serge Guerand Хадгалах
2011-01-09, 03:50

Хамгийн аз жаргалтай 33 зураг

Єнгє єнгєєр єрнєх хязгааргvй уудам амьдралын харван одох хором мєч бvр зvйрлэшгvй vнэтэй хэдий ч хэн нэгний хувьд хий дэмий урсаж, баяр хєєрєєр биш гуниг, vзэн ядалт, гутралаар дvvрэн єрнєж байгаа юм биш биз? Тэгвэл амьд яваадаа баярлаагvй єнгєрєєсєн хором бvр, аз жаргалыг биш зовлон шаналалыг мэдэрч єнгєрvvлсэн мєч бvхэн таныг амьд биш нэгэн бодгал, цэнхэр гарагийн иргэн биш болгодгийг битгий мартаарай. Мєн аз жаргалтай гэдэгтэй итгэж байгаа цагт тань хэн ч тvvнийг булааж чадахгvй, эсрэгээрээ таныг зєвшєєрєєгvй цагт хэн ч таныг гомдоож дийлэхгvй гэдгийг санана уу. Ингээд бvгдээрээ хамгийн ихээр аз жаргал, баяр хєєрийг цацруулсан гайхалтай фото агшнуудыг хvлээн авцгаая. Оюун ухааныг бурхан танд заяасан болохоор орчлонгоос хайр, жаргалыг амсах эсэхийг эрхэм хvн та єєрєє л шийднэ. Тэнгcийн ёроолоос гарч ирдэг гучин гурван баатар шиг л таны сэтгэлийн ачааг аваад хаяна гэдэгт итгэлтэй байна.
Хамгийн аз жаргалтай 33 зураг Хадгалах
2011-01-08, 04:17

Євєр Монголчуудын єєрчлєлт

Эдгээр зургуудыг авсан А Янг нь Євєр Монголд амьдардаг. Тэрээр єєрийн нутагтаа vлдсэн бараг хамгийн сvvлийн гэж хэлж болох нvvдэлчдийн зургийг хальсанд буулгахыг зорилгоо болгосон антропологич гэрэл зурагчин гэж єєрийгєє vздэг. Тvvний авдаг аж амьдралын єєрчлєлтийг харуулсан гэрэл зургууд нь Хятадын єєрчлєлт, хєгжил дэвшил, уруудан доройтлын тvvхийг хvvрнэдэг байна. Тэгвэл саяхан дэлхийн алдартай хэвлэл болох "New York Times" сайт дээрээ тvvний зургуудыг нийтлэсэн байна. Бидэнтэй бараг ижил гэж хэлж болохоор нvvдэлчин удмын ард тvмэн болох євєр Монголчуудын амьдрал vнэхээр ийм болсон уу эсвэл урд зvгийн ээлжит ухуулга сурталчилгаа юу, алин болохыг уншигч та бvхэнд vлдээе.
Євєр Монголчуудын єєрчлєлт Хадгалах

Элдэв зураг (105 фото) №389

Оройн мэнд найзуудаа, за тэгээд шинэ оны эхний єдрvvдээ хэр зэрэг эрч хvчээр дvvрэн єнгєрvvлж байна даа. Баярын наас тасраагvй явж байгаа юм биш биз. Зарим байгуулагаар орохоор архи сэнгэнvvлсэн ажилчид мэр сэр таарч байна лээ. Нєхєд минь уухаа жоохон багасгаад, улсын ажил цалгардуулахгvй байна шvv. Харин одоо дэлхий нийтэд ойрын vед ямар vйл явдал хєгжилтэй агшнууд болсон талаар "Элдэв зураг" цувралын шинэ оны анхны дугаараар дамжуулан vзэцгээе. Мэдээж ихэнх нь шинэ жилийн уур амьсгал, євєл цагийн хєгтэй паянгууд дvvрэн байгаа боловч даарч байхад сэтгэл дулаацуулчих халуухан моньдууд мэр сэр таныг цочироох вий... нэг зvйлийг сануулахад удахгvй "Монгол элдэв зураг" нийтлэлийн шинэ дугаар гарах учир caakmn4@yahoo.com хаягаар зургуудаа илгээгээрэй.
Элдэв зураг (105 фото) №389 Хадгалах
2011-01-07, 03:07

Марк Ван Дален (Marc Van Dalen)-ны цоо шинэ бvтээлvvд

Эротик єнгє аяс, задгай хvсэл тачаалын агуулгийг ичиж зовох зvйлгvйгээр хувцас загвартай хослуулан илэрхийлдэг Германы фэшн гэрэл зурагчин Марк Ван Дален-ны бvтээлvvдийг бид урьд нь танд хvргэж байсан билээ. Тэр цагаас хойш бvтэн жил ч єнгєрч, энэхvv уран бvтээлчийн уран сан нь улам баяжиж, сайжирсан байна. Ингээд бvгдээрээ одоо тvvний шинэ зургуудын соруудыг хvлээн авангаа, энгэр задгай бvсгvйчvvд, эрээгээ алдсан эрчvvд ч гэсэн мэргэжлийн гэрэл зурагчний ур ухааны ачаар халдаж зvрхлэмгvй ихэмсэг, хайр хvлээм тансаг харагдаж болдогийг олж мэдэцгээе.
Марк Ван Дален (Marc Van Dalen)-ны цоо шинэ бvтээлvvд Хадгалах
2011-01-05, 22:09