Фото зургийн блог хєтєлдєг гэргэл зурагчин Эдуард Гавальер саяхан буюу 1-р сарын 21-30 ны хооронд Берлинд болсон томоохон хєдєє аж ахуйн яармаг vзэсгэлэнд зочилжээ. Уг vзэсгэлэнд 50 гаруй оронд vйлдвэрлэсэн 100 мянга гаруй хvнсний барааг авчирчсан байна. Харин одоо таны vзэх эдгээр зурагнуудын цуглуулга нь янз бvрийн амттанг харуулах тул та бvхэн тавтай vзэж сонирхоно уу. Миний лав хамаг арааны шvлс ялгарчихлаа.
Хадгалах
Vдшийн мэнд найзуудаа, та бvхэндээ шинэ сарын мэнд хvргэе. Тун удахгvй Монголчууд бидний уламжлалт "Цагаан сар" хэмээх жинхэнэ шатааны баяр болох дєхєж байна даа. Саяхан шинэ жилийн баяр гээд л бужигнаад байсан. Баяраас баярын хооронд амьдарсаар байх юм даа бид... одоо яая гэхэв ингэж хvндрэлтэй тэмдэглэхийг єєрсдєє л бий болгосон хойно, уул нь дээр vед бол Цагаан сар ийм шатааны баяр байгаагvй гэдэг. За за гол сэдэв рvvгээ ороё. Єнєєдєр та бvхэндээ ойрдоо хvргэж амжаагvй Элдэв зургуудынхаа хамгийн шилдгvvдийг багтаасан харц vл салгам шилдэг цувралыг хvргэхэд бэлэн болоод байна. Нэлээд олон зургууд багтсан байгаа учир та тухлан сууж, хэдэн хором ч болов гэгээлэг ертєнцєєр аялахыг хичээгээрэй. Мэр сэр цочоосон зургууд гарч ирэх учир бэлтгэлтэй л байна шvv нєхєд минь...
Хадгалах
Нэрт гэрэл зурагчин Андрес Херрен (Andes Herren) нь “Лос-Анжелесийн урлаг” хэмээх нэгэн сонирхолтой фото тєслийг хэрэгжvvлжээ. Тvvний энэхvv цомогт багтсан хvмvvс нь дээрэмчин ч юмуу, буруу гарын нєхдvvд биш, харин зvгээр л шивээсний урлагт бvхий л бие сэтгэлээрээ дуртай хvмvvс байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Лос Анжелесийн урлаг гэх нэртэй энэхvv цуврал гэрэл зургуудад дандаа зvv орох зай vлдээлгvй биеийнхээ бvх арьсийг шивээсээр дvvргэсэн хvмvvсийн зураг байгаа нь сонирхолтой санагдлаа. Энэ нь Андресийн Лос-Анжелес хотыг урлаг талаас нь харсан єнцєг юм болов уу, аль эсвэл энэ муж нь тэр чигтээ ийм хvмvvсээр дvvрээд байгаа юм болов уу? Мэдэх юм алга. Ямартай ч эгэл боргил биш, ихэмсэг дэгжин ч биш, харин эрээн цоохор арьстай хvмvvсийн ертєнцєєр аялахад сонирхолтой л юм.
Хадгалах
Одоо та бvхнийгээ бага зэргийн жихvvдэс, айдас тєрvvлэм ертєнцєєр аялуулахаар шийдлээ. Энэ бол Братск хотын зураач Антон Семёнов-ын бvтээлvvд бєгєєд тvний ихэнх бvтээлvvд нь хар бараан ертєнцийг дvрсэлсэн байдаг. Тэрээр бvтээлээ фотошоп ашиглан тууривдаг бєгєєд бидний амьдрал толинд хэрхэн тусдаг, тvvний vзэл бодлын ертєнц ямар байдгийг эдгээр зургуудаас харж болох ажээ. Зураг бvр тайлбартай бєгєєд тvvнийг нь чадах ядахаараа орчууллаа. Ямартай ч та бvхэн vзээд єєр єєрсдийнхєєрєє ойлгохыг хичээгээрэй.
Хадгалах
Сиднейн гэрэл зургийн ертєнцєд мандаж байгаа нэгэн уран бvтээлч болох Хенрик Лобачевски (Henryk Lobaczewski) –гийн бvтээлvvдийг тантай хуваалцахгvй байж чадсангvй. Тvvнийг фото ертєцєд тун санамсаргvйгээр хєл тавьсан хvн гэж хэлж болох юм байна. Учир нь Хенрик нь нэгэн студид арт-директор хийж байхдаа ажлынхаа шаардлагаар vе vе зураг дарах хэрэгтэй болдог байсан бєгєєд яваандаа энэ урлагт соронзон мэт татагджээ. Єнєєдєр тэрээр сурталчилгааны болон фэшн тєрлийн бvтээлvvдийг туурвидаг нэгэн болсон. Хенрикийн уран бvтээлд vлгэр жишээ болдог гэрэл зурагчид нь Дэвид Лашапель (David LaChapelle), Стивен Мейзел (Steven Meisel), Майлс Олдриж (Miles Aldridge), Энни Лейбовиц (Annie Leibovitz) нар ажээ. Ингээд бvгдээрээ Хенрик Лобачевски-гийн гоо сайхан, тансаг оршихуйг vнэртvvлсэн фото ертєнцєєр аялцгаая.
Хадгалах
Уншигч таны мэлмийд єєрийн дарсан гэрэл зургуудыг тєрєл бvрийн програм ашиглан єєрчилж, жинхэнэ урлагийн бvтээл болгодог Leszek Bujnowski хэмээх уран бvтээлийн зургуудыг хvргэж байна. Тvvний зургуудаас гvн ганцаардал, гуниг харуулсал бас айдас мэдрэгдэх ажээ. Ертєнцийг энэ уран бvтээлч єєрийнхєєрєє, ганцаардсан сэтгэхvйгээрээ хардаг бололтой. Ингээд бvгдээрээ эмгэнэлт ганцаардлын ертєнцєєр аялцгаая.
Хадгалах
Євлийн сvvл сарын наран бvдэгхэн гийж, Бямба гарагий єглєєг бидэнд бэлэглэсэн энэ єдєр цагаан сарын бэлтгэлээ базаагаад тун завгvй байгаа та бvхний нvдний алжаалыг сэтгэлийн стресстэй тань хамт тайлах євєрмєц агаад vзэсгэлэнтэй фото цуглуулгыг хvргэж байна. Энэхvv нийтлэлд маань Fotosc гэдэг нууц нэрээр гэрэл зургийн ертєнцєд танигдсан нэгэн уран бvтээлчийн ер бусын тайван амгалан байдлыг бэлэглэх, байгалийн гайхалтай дvр зургууд багтсан байгаа. Хотын утаа, замын тvгжрэл, баярын хєл хєдєлгєєнєєс тvр сатаарч, байгалийн гоо vзэсгэлэнгээр аялцгаая.
Хадгалах
Нvд ирмэхийн зуурт л тvмэн янзын vйл явдал тєрєлт, vхэлтэйгээ давхцан болж єнгєрдєг нvгэл буяны сонин хорвоо дээр єєр єєрсдийнхєєрєє амьдардаг тэрбум тэрбум хvмvvсийн дунд санаанд оромгvй хачин хvмvvс, эсвэл сонин байдалтайгаар зургийн хальсанд буух нэг нь байхад, ой тойнд оромгvй хачирхалтай дvр зургийг дарсан хvмvvс ч олон байдаг ажээ. Эндээс та бvхэн хvний маш сонирхолтой бvтээлvvд, байж боломгvй хачин зан заншил, хvний хачин vйлдлvvд, амьтдын сонин дvр зургууд гээд маш олон эгэл бус зvйлсийг олж харах болно. Зарим нь vнэхээр инээдтэй, алиа, зарим нь дуу алдмаар аймшигтай, бас гайхамшигтай, зарим нь зvгээр л маш хачин санагдах аж. Ингээд газрын хєрсєн дээрхи тvмэн янзын хvмvvс, тэдний бvтээлvvд болон амьтдын хамгийн сонирхолтой дvр зургуудтай танилцацгаая.
Хадгалах
Зугаа наргианаа єєрєєсєє ахдуулж, архины халуунд толгойгоо мэдvvлэн, тасарч унасан нэгнээрээ сэрээд єєрєєсєє гуттал нь шоглох нь залуу насны бас нэгэн хажуугаараа єнгєрєємєєргvй саваагvйтэл гэлтэй. Залуу хvн бvрийн амьдралд тасартлаа согтох агшин, тасарсан нэгнээрээ шоглох араншин байдаг шvv дээ. Гэхдээ арай ч энэхvv нийтлэлд багтсан залуус єршєєхийг мэдэхгvй харгис тоглоомын золиос болох нь хаашаа юм. Ингээд бvгдээрээ тасарсан найзыгаа сэргэхгvй хvнийг сэглэж байгаа юм шиг аймшигтай хатуугаар шоглож, фото хальсанд буулгасан хvмvvсийн “урын сан”-тай танилцацгаая. Эдгээр нєхдvvд босоод, толинд харсныхаа дараагаар ахиж хэзээ ч алиагаа алдталаа уухгvй гэж єєртєє тангаргалсан гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Нисдэгээс онгоцыг, явдагаас машиныг л иддэггvй гэлцдэг Хятадын ард тvмний тvргэн хоолтой одоо танилцацгаая. Дэлхий дахиныг McDonalds л ганцаараа тvргэн хоолоороо ноёрхдог гэж та бодсон бол том эндvvрчээ гэж хэлмээр байна. Дэлхийн зах зээлд хvч тvрэн орж ирж байгаа Хятад орны шавжаар хооллох хэв маяг нилээн дэлгэрээд байгаа тул шарсан тємс, хачиртай талх, бяслагтай гамбирнаас уйдсан хvн байвал наашаа суугаад, єт хорхойн тvргэн хоолны ертєнцєєр аялаарай.
Хадгалах
Хоёр хєршийнхєє хамгийн тод онцлог талуудыг харуулсан фото нийтлэлийг Саак-ийн уншигчидтайгаа хуваалцаж, сонирхуулсаар ирсэн билээ. Ийм л ард тvмэнтэй “Баавгай”, “Луу” хоёрын дунд оршдог эх орон доо, манайх. Эхлээд “ах” гэж хvндэлж ирснээрээ Орос Гvрний нэгэн хуримын талаар мэдээллийг хvргэе. 1-р сарын 22-ны єдєр Сергей болон Ирина нарын хурим болжээ. Тэд Енисей голын яс царцаам хvйтэн усанд, гадаа -30 градустай байхад бvх зочид, хамаатнуудтайгаа хамт орж, хуримын ёслолоо угаасан байна. Оросын ард тvмний юунаас ч айдаггvй уужим сэтгэл, ярваа vйлдэл дуусахгvй юм даа. Тавь тавин грамм татацгаагаад хvйтан євлийн хєлдvv голын усруу давхиж ороод л баярлалдацгааж байдаг...
Хадгалах
Амт нь маш аятайхан бєгєєд биед элдэв хор хєнєєлгvй боловч гадаад тєрх байдлаараа хэний ч дурыг єлхєн гутаах тєрєл бvрийн “баримал”, “урлагийн бvтээл” гэж хэлж болохоор нарийн боов, бялуунуудыг зарим газар саяхнаас хийдэг болоод байгааг бид сайн мэднэ. Энэ удаад ийм тєрлийн гурилан бvтээгдэхvvнvvдийн бас нэгэн фото цуглуулгыг танд сонирхуулахаар орууллаа. Амттай боловч, аймшигтай дvр тєрхтэй ийм “амттанг” энгийн оюун ухаантай барагийн хvн ер нь идэж чадах болов уу? Энэ асуултын хариулт л их сонин байна. Та харин чадах уу. За ямартай ч, vдийн хоолоо идэхээсээ ємнє vзээд хэрэггvй л гэж хэлмээр байна.
Хадгалах