ГЭРЭЛ ЗУРАГ

Сонирхолтой түүх өгүүлэх хуучны ховор гэрэл зургууд (30 фото)

Бидний эргэн тойронд, хэзээ нэгэн цагт болж өнгөрсөн бүхэн хожмын ирээдүйд түүх болж тэмдэглэгдэн үлддэг билээ. Өнгөрсөн цагийн баталгаа болсон гэрэл зургууд та бидэнд түүхийн нэгэн хэсгийг нүдээр үзэх боломж олгодог билээ. Ингээд та бүхэнд цаг хугацааны урсгалыг харуулах гэрэл зургуудыг хүргэе. 

Сонирхолтой түүх өгүүлэх хуучны ховор гэрэл зургууд (30 фото) Хадгалах

Хэт задгай байдлаараа Хятадад маргаан дагуулсан гэрэл зурагчин Лю Жэнгийн бүтээлүүд (30 фото)

БНХАУ-ын гэрэл зурагчин Лю Жэнг баримтат гэрэл зургийн чиглэлээр ажилладаг байсан ч хожим түүний бүтээлүүдэд хүний биеийн гоо сайхныг харуулсан нүцгэн зургууд давамгайлах болжээ. Лю Жэнгийн гэрэл зургууд олны анхаарлыг татаж, сэтгэлд хүрэх тусам мөн түүний ур чадвар, гоо зүйн мэдрэмжийг шүүмжлэх хүмүүс олширсон байна. Гэсэн ч түүний бүтээлүүд Лос Анжелес, Хьюстон, Сан Франциско болон бусад хотуудын орчин үеийн урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг.

Хэт задгай байдлаараа Хятадад маргаан дагуулсан гэрэл зурагчин Лю Жэнгийн бүтээлүүд (30 фото) Хадгалах

Шог зураач бүсгүй цар тахлаас болж бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг хөгжилтэйгээр харуулжээ

Жил орчмын өмнөөс эхлэн дэлхийн бүхий л хүмүүсийн хувийн болоод нийгмийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн билээ. Калифорнийн уран бүтээлч Ирина Блок бидний үзэж туулж буй энэхүү "шинэ бодит байдал"-ыг өмнөх энгийн амьдралтай харьцуулан чадварлагаар харуулжээ. Ингээд түүний комикуудыг сонирхоцгооё.

Шог зураач бүсгүй цар тахлаас болж бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг хөгжилтэйгээр харуулжээ Хадгалах
2021-02-10, 12:46

"Хүн ба дэлхийн холбоо" - Швейцарь уран бүтээлчийн гоёмсог фото эвлүүлгүүд

Магритт, Далигийн сюрреал урлагийн залгамж халааг орчин цагт дижитал уран бүтээлчид өвлөн авсан гэхэд хилсдэхгүй байх. Бодит амьдрал дээрх энгийн зүйлсийг ер бусын болгож хувиргах чадалтай эдгээр хүмүүсийн төлөөлөл Моника Карвальо (Monica Carvalho) үзэгчдийн нүдийг төөрөлдүүлж, эргэлзээ төрүүлэх зургуудаа өөрийн инстаграм хуудсаар дамжуулан нийтэлдэг. Тэрээр дарсан гэрэл зургууддаа обьектын хэлбэр, өнгө, бүтэц зэргийг ажиглаж, ижил төстэй хэв маяг бүхий цогц бүтээл болгон нэгтгэдэг байна. 

"Хүн ба дэлхийн холбоо" - Швейцарь уран бүтээлчийн гоёмсог фото эвлүүлгүүд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №32

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №32 Хадгалах
2021-02-08, 16:40

"Нууцлаг бөгөөд тачаангуй" - Египет зураачийн шилдэг бүтээлүүд

Олон жилийн турш зуу зуун гайхалтай уран зургууд туурвисан Египетийн зураач Валид Эбейда бага наснаасаа уран зургийн чиглэлээр суралцаж эхэлсэн байна. Бодит амьдралаас санаа авч, зураачийн уран чадвар, төсөөллөөр биелэлээ олсон түүний бүтээлүүд үзэгчдийн сэтгэлд ойр, дотно мэдрэмж төрүүлдэг гэдгээрээ алдартай. Ингээд египет уран бүтээлчийн хосгүй бүтээлүүдийг хамтдаа сонирхоцгооё! 

"Нууцлаг бөгөөд тачаангуй" - Египет зураачийн шилдэг бүтээлүүд Хадгалах

Байгаль нуурын өвлийн үзэсгэлэн, Буриадын бяцхан тосгоны иргэд гэрэл зургийн дуранд..

Дэлхийн шилдэг байгалийн гэрэл зурагчдын нэг Даниил Хоржонов буюу Дэниел Кордан нь бага залуу наснаасаа хойш дэлхийтэй илүү ойроос танилцаж, нуугдсан гоо үзэсгэлэнг илрүүлэн нээх сонирхолтой болжээ. Орос, Франц, Исланд, Киргиз, Монгол гээд олон орны хүмүүст төдийлөн танигдаагүй гайхалтай газруудыг тэрээр гэрэл зурагт төгс буулгасан юм. Ингээд түүний 2021 оны анхны аяллын зургуудаас хүргэж байна.

Байгаль нуурын өвлийн үзэсгэлэн, Буриадын бяцхан тосгоны иргэд гэрэл зургийн дуранд.. Хадгалах
2021-02-07, 18:33

Зураг авалтын үр дүн ба "хөшигний ар"-ын ажлын ялгаа

Гоо үзэсгэлэнг буулгахад золиос хэрэгтэй гэдэг зарчмыг зөвхөн гэрэл зурагчид ч биш моделиуд бас дагаж мөрддөг. Ялангуяа зураг авалт байгальд эсвэл завгүй хотын гудамжинд хийгдэж байгаа тохиолдолд ихээхэн мэдрэмж шаардлагатай. Бразилын гэрэл зурагчин Halyson өөрийн гайхалтай гэрэл зургийг буулгах явц болон үр дүн хоёуланг нь цахим орчинд нийтэлдэг байна. Ингээд түүний уран сэтгэмжийг сонирхоцгооё.

Зураг авалтын үр дүн ба "хөшигний ар"-ын ажлын ялгаа Хадгалах
2021-02-07, 18:22

Дурласан хүн бүрийн танил мэдрэмжүүдийг харуулсан Вьетнам уран бүтээлчийн комикууд

Хүн бүрийн хайр дурлал өөр өөрийн онцлог шинжүүдтэй бөгөөд аз жаргалтай харилцааг үргэлжлүүлэхэд тэдгээр нь маш чухал. Вьетнамын уран бүтээлч Luong Thuy жинхэнэ хайраа олсон азтай нэгэн бөгөөд түүнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжтай мөч бүхнээ комик болгон хуваалцдаг аж. Дараах хайр хүрэм зургуудаас та өөрийгөө болон хайртай хүнээ ч олж харж магадгүй.

Дурласан хүн бүрийн танил мэдрэмжүүдийг харуулсан Вьетнам уран бүтээлчийн комикууд Хадгалах
2021-02-07, 18:10

Элдэв зураг (70 фото) №697

Жавар зөөлөрч, урин цаг айлчлах бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдийг та сэтгэл сэргэг, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Өнөөдөр бид та бүхэнд уламжлал ёсоор цуврал болгон хүргэдэг "Элдэв зураг"-нуудын шинэ дугаарыг толилуулж байна. Ингээд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгах шинэ соргог зурагнуудыг үзэж сонирхоно уу.

Элдэв зураг (70 фото) №697 Хадгалах
2021-02-05, 17:40

Хүнийг гаднаас нь хараад дүгнэж болохгүйг танд ойлгуулах зургууд

Цаанаа ямар амьдралтай, юу үзэж туулсныг мэдэхгүй ч бид бусдыг үнэлж дүгнэх дуртай байдаг. Хэн нэгнийг "аальгүй", "их зантай", "архичин" эсвэл "муу эцэг" гэх мэтээр өөртөө ойлгуулахад бидэнд хэдхэн минут л хангалттай. Энэ нь ихэнх тохиолдолд буруу бөгөөд бүхий л хүмүүст тантай адилхан баяр, гунигтай мөчүүд байдгийг дараах зургууд харуулах болно.

Хүнийг гаднаас нь хараад дүгнэж болохгүйг танд ойлгуулах зургууд Хадгалах
2021-02-05, 14:54

Харьцуулж харж байж л хэрхэн өөрчлөгдсөнийг нь мэдэх зургууд

Та бидний эргэн тойрон дахь бүх зүйлс цаг хугацааны аясаар бага багаар элэгдэн хуучирч, хувиран өөрчлөгдсөөр буй. Гэтэл бид тэр бүхнийг урт  хугацааны дараа эргэн харахдаа л сая нэг анзаардаг шүү дээ. Өдөр өдрийн өчүүхэн өөрчлөлт нэмэгдсээр хожим маш том ялгаа бий болгосон нь гэрэл зургийн тусламжтай ил тод харагдах аж. Ингээд жижигхэн өөрчлөлт ч хэчнээн гайхамшигтай болохыг харуулах дараах зургуудыг хүлээн авч үзээрэй!

Харьцуулж харж байж л хэрхэн өөрчлөгдсөнийг нь мэдэх зургууд Хадгалах