Асар их мөнгө алдсан банкны 8 ажилтан

Буруу vйл ажиллагаа явуулж, ажил олгогчдынхоо халаасыг хоослон торны цаана орсон хамгийн “алдартай” банкны трейдер-азгvйчvvлийн талаар сонирхолтой мэдээллийг таны ємнє дэлгэж байна. Тэд ажиллаж байсан байгууллагынхаа хєрєнгєєр дураараа тоглож, улам их орлого ашгийг єєртєє олохоор шунасан боловч бvтэлгvйтэж, асар их хохирлыг банк тєдийгvй улс орон, цаашлаад дэлхийд дагуулж, єєрсдєє шоронгийн хаалга татжээ. Мэдээж сайхан амьдрал, аз жаргалын тєлєє тэмцсэн ч гэсэн арга нь буруу байсан болохоор ингэж бvтэлгvйтсэн биз ээ.

Асар их мөнгө алдсан банкны 8 ажилтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Квеку Адоболи — UBS — $2 тэрбум — 2011 он

Швейцарийн хамгийн том банк болон UBS нь нэгэн ажилтныхаа буруутай vйл ажиллагаанаас бол 2 тэрбум долларын алдагдалд орсноо мэдэгджээ. Энэхvv мэдээллийн дараагаар UBS-ийн хувьцаа 11%-иар буурсан байна.

Тус банкны 31 настай ажилчин болох Квек Адобили-г Лондонгийн цагдаагийн газрынхан луйврын хэрэгт сэжиглэн баривчилжээ. Тvvнийг яг яаж 2 тэрбум доллар алдсаныг нь одоогоор хэн ч мэдэхгvй байгаа юм. Харин BBC-гийн мэдээлснээр Адобили нь банкинд энэхvv алдагдлын талаар єєрийн биеэр мэдээлсэн байна. Тvvнчлэн хариуцлагагvй ажилтан нь Лондонд маш vнэтэй байр худалдан авч, хамгийн vнэтэй дарс, хамгийн vнэтэй сэтгvvл байнга худалдан авч эхэлсэн нь тvvнийг сэжиглэж, буруутайг нь нотлох хангалттай баримт болжээ.

Квеку Адоболи — UBS — $2 тэрбум — 2011 он

2 Жером Кервьель — Societe Generale — $6,7 тэрбум — 2008 он

2008 оны 1-р сард Societe Generale банк нь нэгэн ажилтны vvргээ биелvvлж байх хугацаанд 6,7 тэрбум доллар алдагдсаныг олж мэджээ. Єєрийн ажилладаг банкаа дампуурлын эрмэгт хvргэсэн Жером Кервьел нь банкны удирдлагаасаа ямар ч зєвшєєрєл авалгvйгээр 2 жилийн туршид шинэ ажлын байр гаргаж, хvмvvсийг цалинжуулж байсан байна. Тvvнийг шvvхэд дуудахад тэрээр єєрийнх нь vйл ажиллагааны талаар банкны удирдлага нь мэдэж байсныг хэлжээ. Тэрээр бvvр “Доош чиглэсэн спираль буюу трейдерийн тэмдэглэл”- хэмээх ном хvртэл бичээд амжсан бєгєєд номондоо банкны трейдерvvд бол “гудамжны биеэ vнэлэгчдээс” ялгаагvй. Тэд ямар ч аргаар хамаагvй банкиндаа мєнгє олж єгєх ёстой байдаг гэж дурьджээ. Тvvнчлэн тэрээр 2009 онд банкинд нєхєн тєлбєр тєлєх чадваргvйн улмаас 3 жил хоригдох ял дуулсан байна.

Жером Кервьель — Societe Generale — $6,7 тэрбум — 2008 он

3 Говард Хаблер — Morgan Stanley — $9 тэрбум — 2007 он

Саяхны эдийн засгийн хямралын гол буруутнуудын нэг болох трейдер Говард Хаблер нь 2007 онд зээлийн зээлээс бол 9 тэрбум долларын алдагдлыг бий болгожээ. Хямралын дараа тvvний байгуулсан Loan Value Group LLC компани нь зээл олгогч болон байшингаа барьцаанд тавьсан зээлдэгч нарын хооронд vйл ажиллагаагаа явуулдаг байж. Энэхvv vйл ажиллагааных нь vр дvнд єрєнд тавьсан байшингуудын vнэ илт єссєн тул санхvvгийн хямралыг улам дэвэргэсэн байна.

Говард Хаблер — Morgan Stanley — $9 тэрбум — 2007 он

4 Брайан Хантер — Amaranth Advisors — $6,5 тэрбум — 2006 он

Amaranth Advisors сан нь 2006 онд єєрийн идэвхитэй хєрєнгийнхєє гуравны хоёрыг алдсаныхаа дараа дампуурчээ. Vvний гол буруутан нь Катрина хар салхины дараа буюу 2005 онд байгалийн хийний vнийг эрс нэмэгдvvлж, vvгээрээ сангаа улам их орлоготой болгох гэсэн санаа агуулсан Брайан Хантер юм. Тэр vед Amaranth Advisors нь байгалийн хийн зах зээлийн 10%-ийг эзэмшдэг байж. Харин 2006 онд байгалийн хийний vнэ санаанд оромгvйгээр буурч, санг 6,5 тэрбум долларын єрєнд оруулжээ. АНУ-ын эрчим хvчний холбооны комисс нь Хантерийг байгалийн хийн vнээр дамжуулан луйвар хийх гэсэн хэмээн сэжиглэж, 2011 оны 4-р сард 30 тэрбум доллараар торгожээ.

Брайан Хантер — Amaranth Advisors — $6,5 тэрбум — 2006 он

5 Жон Раснек — Allied Irish Bank — $691 сая — 2002 он

2002 онд Allied Irish Bank-ны группэд багтдаг Allfirst банк нь Жон Раснек хэмээх валютын трейдерийн хэд хэдэн удаагийн бvтэлгvй vйлдлээс болж 691 сая ам. долларын алдагдалд оржээ. Тэрээр бусад бvтэлгvй трейдерvvдийн адил єєрийн алдагдлын талаар баримтуудыг хэдэн жилийн туршид нууж иржээ. Тэрээр анхны их хэмжээний мєнгийг 1997 онд алдаж байсан аж. Тэр нь Японы зах зээл уналтад орохын ємнєхєн худалдан авсан иенээс болсон байна. Vvний дараагаар тvvний гаргасан алдагдал улам ихэссэн боловч банкны удирдлагад єєрийнхєє алдагдлыг биш орлогыг авч ирж байгаагаар илэрхийлэх хуурамч бичиг баримтуудыг боловсруулж байв. Vvний vр дvнд 2002 онд бvvр 220.000 долларын бонусыг хvртэл банкнаасаа авч байжээ. Харин энэ бvх vйл хэрэг нь ил болсны дараа тэрээр шоронд 7 жил хоригдох ял сонссон байна.

Жон Раснек — Allied Irish Bank — $691 сая — 2002 он

6 Ясуо Ханамака — Sumimoto Corporation — $2,6 тэрбум — 1996 он

1996 онд Японы Sumimoto корпораци нь 2,6 тэрбум долларын алдагдалд оров. Гол буруутан нь компаний зэсний арилжааны асуудлыг хариуцдаг Ясуо Ханамака байжээ. Тvvнийг “Ноён таван хувь” гэж тухайн vед нэрлэж байсан аж. Учир нь тэрээр зэсний зах зээлд яг 5 хувийг эзэмшдэг байсан бєгєєд 10 жилийн туршид зєвшєєрєлгvйгээр хэд хэдэн vйл ажиллагаа явуулж, зэсний vнээр тоглож байжээ. Харин 1997 онд тэрээр 8 жил хоригдох ял авсан байна.

Ясуо Ханамака — Sumimoto Corporation — $2,6 тэрбум — 1996 он

7 Ник Лисон — Barings Bank — $1,4 тэрбум — 1995 он

Британий хамгийн хєгшин арилжааны банк болох Bargins нь Ник Лисон хэмээх брокерийн Nikkei-н индексний фьюрчесс дээр алдсан 1,4 тэрбум доллараас болж дампуурсан байна. Лисон нь 1992 оноос эхлэн банкны мєнгийг єєрийн дураар эргэлдvvлж эхэлсэн бєгєєд улам их орлого олно гэсэн найдлагатайгаар 1995 оны 1-р сарын 16-нд маш их хэмжээний мєнгийг Японы зах зээлд хєрєнгє оруулсан боловч 17-ны єглєє гэхэд Кобе газар хєдлєлтйн улмаас сvйдсэнээс болж Азийн зах зээл уналтанд орж, Ник Лисон асар их хэмжээний алдагдлыг банкиндаа авч ирсэн байна. Тэрээр хєл дээрээ эргэн тогтох зорилгоор маш шуурхай арга хэмжээ авсан боловч бас л алдагдлаас єєр юунд ч хvрээгvй байна. Ингээд тэрээр 6,5 жил хоригдох ял сонсож, суллагдсаныхаа дараагаар “Луйварчин Трейдер: Би Bargins-ыг хэрхэн сvйрvvлсэн бэ?” хэмээх ном бичжээ. Энэхvv номынх дагуу Юэн МакГрегэрийн тоглосон киноны зураг авалтыг хvртэл хийсэн байна.

Ник Лисон — Barings Bank — $1,4 тэрбум — 1995 он

8 Тошихидо Игучи — Daiwa Bank — $1,1 тэрбум — 1995 он

Японы хамгийн том банкуудын нэг болох Daiwa-д ажиллаж байсан Тошихидо Игучи нь 1983 оноос эхлэн банкнаас мєнгє алдаж эхэлсэн боловч удирдлагуудаасаа нууж байжээ. 1984-1995 оны хооронд тэрээр 30.000 ширхэг арилжааны vйл ажиллагааг зєвшєєрєлгvйгээр явуулсан бєгєєд энэ хугацаанд 70.000 саяаас эхэлж 1.1 тэрбум долларын алдагдалд орсон байна. Энэхvv алдагдлаасаа болж Daiwa банк нь Америкийн зах зээлээс аричгдав. Игучи 4 жил хоригдох ял авсан бєгєєд суллагдсаныхаа дараа “Миний тэрбум долларын vнэтэй сургамж” гэдэг ном бичсэн байна.

Тошихидо Игучи — Daiwa Bank — $1,1 тэрбум — 1995 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()