ГЭРЭЛ ЗУРАГ

Гандан буурна гэж юу байдгийг мэддэггvй ахмад нисгэгч

Уншигч та бvхэнд Польшийн нэгэн ахмад нисгэгч хєгшний Facebook-ээс авсан хувийн зурагнуудыг нь сонирхуулахгvй байж тэвчихгvй нь. Цагаан хяруу vсэнд нь бууж, хаанаас нь ч харсан нилээн ахимаг насны гэмээр энэхvv ахмад цолтой тэтгэвэртээ гарсан нисгэгч эр олон нийтийн цахим хуудас дээр зурагаа тавьсан нь тийм ч хачин зvйл биш. Хvн бvхэн єєр єєрсдийнхєєрєє амьдрах болсон энэ цагт цахим ертєнц бол найман настай балчраас авахуулаад наян настай буурал хvртэл бvх хvнд нээлттэй болсон. Гэвч нисгэгч євєєгийн профайл дээр байсан хамгийн сvvлчийн зураг нь л жинхэнэ гvн шок гээчийг мэдрvvлэх шиг боллоо. Цагтаа тємєр шувууд хvлэглэн тэнгэрээр нисч явсан эрийн сайн эр байсныхаа хувьд насан дээр гарсан хойноо ч гэсэн бvсгvйчvvдийн эрлэг байхыг хvссэн юм болов уу? Эсвэл зvгээр л ганцаардсан юм байх даа.
Гандан буурна гэж юу байдгийг мэддэггvй ахмад нисгэгч Хадгалах
2011-03-11, 21:23

Сурталчилгааны мэдvvштэй, євєрмєц арга барил

Vйлдвэрлэл vйлчилгээний салбар ид цэцэглэн хєгжиж эхлэх шатандаа яваа эх орныхоо бизнес эрхлэгч шинэ залуу боловсон хvчин, тэр тусмаа сурталчилгааны салбарт цахиур хагалахаар ур ухаанаа дайчилж яваа мэргэжилтнvvдэд маш шинэлэг санааг бэлэглэж мэдэхээр нэгэн сонирхолтой рекламны санааг агуулсан нийтлэлийг хvргэж байна. Янз бvрийн хэлбэр дvрстэй бяцхан наалддаг цаасны эсрэг талд нь сурталчлахыг хvссэн зvйлээ хийлгvvлээд цавуутай талыг нь олны хєлд их дарагддаг vйлчилгээний газруудын шалны єнгє дагуу хийж, дээш нь харуулж тавьснаар хvмvvсийн анхаарал, хайрыг хоромхон зуурт татаж болох ажээ. Та ч гэсэн доорхи нийтлэлээс санаа авч, санаагаа чилээсэн сурталчилгааны ажилдаа ашиглаж болох юм. Тэр тусмаа ямар нэгэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглахгvйгээр, гудамжаар алхах хvмvvст сурталчилгааны материалаа биечлэн тараахыг хvсдэг байгууллага, аж ахуйн нэгжийн олон нийттэй харьцах албаныхны ажлыг хєнгєвчлєхєд маш том тус болохоор санаа ажээ.
Сурталчилгааны мэдvvштэй, євєрмєц арга барил Хадгалах
2011-03-10, 07:01

Vсээ хусуулсан нь

Хаврын синдромных нь татлага чангаасан нэгэн ази бvсгvйн талаарх бяцхан нийтлэлийг хvргэж байна. Тvvнийг онцолсонгvй, харин зоригтой бас солиотой vйлдлийг нь онцолж vзлээ. Тэрээр хэний ч доор орохооргvй царай зvстэй, гайгvй бvсгvй ажээ. Гэсэн ч тэрээр яагаад ч юм бvv мэд Шаолин маягийн нэгэн сvмийн гэлэнмаа болохоор шийдсэн бололтой. Ингээд тvvний халиурсан хар vсийг эрхээ унжуулсан лам нар хэрхэн хусч буй vйл явцыг харуулсан фото нийтлэлийг хvлээн авна уу. Хvн хvний хувь заяа, сонголт, vйлдэл гэж санаанд багтамгvй эсрэг тэсрэг, эрс єєр байх юм даа.
Vсээ хусуулсан нь Хадгалах
2011-03-10, 06:58

Гэр бvлийн цомгоос олдсон хамгийн алиа зурагнууд

Бvхий л нийгмийн хамгийн бага бvлэг бол гэр бvл гэдгийг арван жилийн нийгмийн хичээлдээ заалгаагvй хvн байхгvй биз ээ. Мєн хvн бvрийн амьдралын аз жаргалтай байх эсэх, ажилдаа амжилт гаргаж, олны хvндэтгэлийг хvлээх эсэх нь бvгд л гэр бvлийн уур амьсгалаас хамааралтай байдаг. Хvмvvс бид vеийн vед гэр бvлээ хамгаас урьтал болгон, хайрлан хамгаалсаар ирсэн. Бvтэн єнчин хvн байлаа ч гэсэн эхнэр юмуу, нєхєртэй болоод, єєрийн гэсэн гэр бvлтэй болдог. Тэгвэл хvн бvрийн амьдралын салшгvй хэсэг болсон гэр бvл хэмээх зvйлийн бас нэгэн тусгаарлашгvй зvйл нь зургийн цомог билээ. Харин айл болгоны зургийн цомог дотроос хараад савж унамаар алиа агшнуудыг агуулсан зураг ганц ч болсон олддог. Ингээд бvгдээрээ янз бvрийн гэр бvлvvдийн хамгийн алиа зурагнуудын цуглуулгыг хvлээн авцгаая.
Гэр бvлийн цомгоос олдсон хамгийн алиа зурагнууд Хадгалах
2011-03-10, 06:40

Андерс Овергаард-ын фото ертєнц

Гэрэл зурагчин Андерс Овергаард (Anders Overgaard) нь Дани улсад тєрж єссєн бєгєєд Копенгагены график дизайны их сургуулийг тєгсжээ. Тэрээр 1990 онд Нью-Йорк хотноо шилжин сууршихдаа домогт Брюс Вебер (Bruce Weber)-ийн туслахаар 5 жил ажиллаж, энэхvv урлагт гvнзгий суралцсан байна. Одоогоор Андерс Овергаард нь эхнэр хоёр хvvгийн хамтаар Нью-Йок, Копенгаген, Лондон гурвын хооронд аж тєрч байна. Тvvний байнгын vйлчлvvлэгчдийг нь дурьдвал Vogue, GQ, Harper's Bazaar, Vanity Fair, New york Times гэх зэрэг олон сэтгvvлvvдийн нэрс цуврана. Ингээд Anders Overgaard-ын “шидэт” дурангаар дээд зиндааныхан болон загварын ертєнцєєр аялцгаая.
Андерс Овергаард-ын фото ертєнц Хадгалах
2011-03-08, 09:49

Бvсгvйчvvдийнхээ нvдийг хужирлая

Бараг л хvн тєрєлхтєн vvсч бий болсон цагаас єнєєдрийг хvртэл эрчvvд эмэгтэй хvнийг эд бараа мэт vзэж, эхийн ачлал хатдын сvрийг хvндэтгэдэг хирнээ залуу нас, гоо vзэсгэлэнтэй бvсгvйчvvдийг vеийн vед морь мал шинжиж буй мэт харах нvдээ баясгаж, халуун биеэ жаргаасаар ирсэн нь гашуун бєгєєд ганхашгvй vнэн билээ. Хэдийгээр дэлхийн улс орнууд єнєєдєр жендер ярьж, эмэгтэйчvvд тєрийн эрхэнд гарах боломжтой болж, цаг харьцангуй єєр болсон хэдий ч эмэгтэй хvнийг, тэр тусмаа эмэгтэй хvн єєрийгєє эд бараа мэт vзэж, интернэтээр нэг нvцхэн шахуу зурагаа тараан, эрчvvдийн нvдийг баясган, єєрийгєє хуурдаг хэв маяг vйлчилсээр байна. Харин эрчvvд бол хагас нvцгэн, тачаангуй зурагаа энд тэнд тавих нь битгий хэл, авахуулах ч дургvй улс. Арга ч vгvй шvv дээ, тэд чинь єєрийн хvчээр амьдарсан шиг амьдарч, харин мєнгийг олдог болсон цагтаа хорвоогийн бvх сайхан хvvхнvvдийг нэг нэгээр нь дуусгахыг далдхан хvсдэг улс. Харин шилигдэж, сонгогдож, сонжуулна гэдэг тэдний хувьд байж болшгvй хэрэг. Мэдээж бvх эрчvvд тийм биш л дээ. Тэгвэл эмэгтэйчvvд яагаад эр хvнийг адуу шинжиж буй мэт араа шvд, арьс vс, булчин шєрмєсийг нь шvvж, харж болохгvй гэж гэсэн vvднээс зєвхєн бvсгvйчvvддээ зориулан оруулсан хагас нvцгэн тачаангуй эрчvvдийн зурагаар дvvрэн нийтлэлээ эрхэмсэг хадагтай танд єргєн барьж байна.
Бvсгvйчvvдийнхээ нvдийг хужирлая Хадгалах
2011-03-08, 09:30

WTF зурагнууд

Баярын энэ єдєр бас нэгэн багц инээдийг бэлэглэхээр “WTF” буюу даяан дэлхийн єнцєг булан бvрээс цуглуулсан учир нь олдохгvй алиа дvр зураг, vйл явдлыг тусгасан зурагнуудын цуглуулгыг хvргэж байна. WTF хэмээх гурван vгний товчлолын утгыг та надаар хэлvvлэлтгvй сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бас тиймээс ийм нэртэй зурагнууд мэдээж ямар байхыг ч гадарлаж байгаа байх. Ингээд “Ямар тэнэг нь вэ?” хэмээн дуу алдаад л, инээж, гайхаад л vзээд байж дээ.
WTF зурагнууд Хадгалах
2011-03-08, 09:20

“Эмгэнэлтэй” алиа зурагнууд

Єнєєдєр маргаашийн элдэв бэрхшээлийн тухай бодлоо хаяад элгээ хєштєл сайхан инээхийг хvсдэггvй хvн гэж хаа байх вэ. Харин инээж хєгжилдєхийн тулд хошин зантай найзтайгаа цагийг єнгєрєєх завгvй, хайртай хvмvvстэйгээ хамт хошин шог vзэж тєвдєхгvй байгаа хvмvvс зєндєє л байна шvv дээ. Тэгвэл яг тийм эрхэмvvдэд зориулж, маш хєгжилтэй бас байж боломгvй бvтэлгvй агшнуудын фото цуглуулгыг танд хvргэхээр бэлтглээ. Харин олон улсын эмэгтэйчvvдийн баяраар монголын сайхан хvvхнvvдэд маань эдгээр зургууд дээрхи шиг есєн шидийн хошин бvтэлгvйтлvvд тохиолдохгvй байгаасай гэж чин сэтгэлээсээ хvсч байна. Ингээд єєртєє инээд бэлэглэцгээе.
“Эмгэнэлтэй” алиа зурагнууд Хадгалах
2011-03-08, 09:10

Гормон хэрэглэж, эмэгтэй болсон ээлжит эр

Юм хєгжихийн хирээр хvмvvсийн хvсэл, шунал ч арвижиж, санаанд оромгvй зvйлийн тєлєє ой тойнд багтамгvй vйлдлvvдийг хийх болсныг бид хэлvvлэлтгvй мэднэ. Тэр тусмаа хvн тєрєлхтний хvчирхэг хvйстэн болж тєрсєн нэгэн мєртлєє, єєрєєсєє vр гаргаж чадахгvй байлаа ч гэсэн сул хvйстэн болохыг хvсч, хоёрын хооронд нэгэн болж єєрчлєгдєх хvмvvс олширсоор байна. Ингээд хvйсээ солигчийн бас нэгэн жишээг фото зургуудаар дамжуулан хvлээн авцгаая. Эхний зураг дээрээс шилийн сайн гэхгvй ч гэсэн яахын аргагvй эр хvнийг та олж харах бол, сvvлчийн зургууд дээрээс vзэсгэлэнтэй сайхан биш ч гэсэн маргахын аргагvй эмэгтэй л хvн харагдах болно.
Гормон хэрэглэж, эмэгтэй болсон ээлжит эр Хадгалах
2011-03-07, 04:32

Сайхны ємнє харц буруугvй

Заримдаа хvмvvсийн нvд ямар нэгэн онцгой зvйл дээр єєрийн эрхгvй уначихаад, салалгvй дагаад байдаг. Тэр тусмаа бvсгvй хvний хагас ил гарсан хэлбэрлэг хєхєн дээр эр хvний нvд унах нь маш элбэг байдаг болохоор иймэрхvv хєгжилтэй фото агшнуудыг хальсанд буулгах тохиолдолд ч олон гардаг. Vнэхээр сайхан тєрсєн эсрэг хvйстнийхээ єєлєхийн аргагvй хэлбэр, vзэмжтэй хамгийн анхаарал татахуйц эрхтэнрvv єєрийн эрхгvй ширтэх эрчvvдийн араатны араншинг нь буруутгах шаардлага угаас байхгvй шvv дээ. Ингээд бvгдээрээ, дэргэдээ байх бvсгvйн цээжнээс нvдээ салгаж чадахгvй байсаар зургийн хальсан буусан залуусын хєгжилтэй фото цуглуулгыг хvлээн авцгаая.
Сайхны ємнє харц буруугvй Хадгалах
2011-03-07, 02:20

Нvvрээ бємбєгєєр дэлсvvлэх агшинд

Хєдєлгєєн єрсєлдєєн ихтэй тоглоом зугаанд дуртай хvмvvс болон спортын тамирчдын амьдралд эрчлэн нисэх бємбєгєнд оногдох тохиолдол чамгvй олон гардаг. Тэр тусмаа урдаас ирэх бємбєгєнд улаан нvvрээрээ цохиулах гэдэг ч тийм ч хvсvvштэй зvйл биш гэдгийг би ч мэднэ, та ч мэднэ. Харин хvмvvсийн нvvрэн дундуураа бємбєгєєр дэлсvvлж байгаа агшныг нь онож хальсанд буулгана гэдэг ч бас олууштай мэдрэмж, юм даа. Ингээд бvгдээрээ янз бvрийн арга хэмжээ, vйл явдлын vеэр тєрєл бvрийн хэлбэр хэмжээ, зориулалттай бємбєгнvvдтэй улаан нvvрээрээ “мєргєлдєж” байгаа хvмvvсийн хєгжилтэй фото цуглуулгыг хvлээн авч, амралтын єдєртєє зугаа нэмцгээе.
Нvvрээ бємбєгєєр дэлсvvлэх агшинд Хадгалах
2011-03-05, 20:31

Анхны хундага архи уусны дараа...

ОХУ-ын «Сноб» сэтгvvл нь «олон улсын хамтын нийгэмлэгийн ажилдаа амжилт бvтээлээр дvvрэн явж байгаа хvмvvс» -ийг оролцуулдаг. Энэ сэтгvvлд «Анхны удаа» гэдэг нэг булан бий. Энэ буланд “Сноб” тєсєлд оролцдог редакцийнхан санамсаргvй нэгэн элэглэл хийсэн нь vнэхээр сонин vр дvнд хvргэжээ. “Сноб” сэтгvvлийн фото зурагчин Лиза Жицкая дээрх олон улсын тєсєлд оролцогчид архи амсаад нvvрнийх нь хєдєлгєєн хэрхэн муухай болон сайхан болж байгааг «Анхны хундага уусны дараа...» буюу «Анхны удаа» гэсэн нэрийн дор фото зургийн цуглуулга хийж, vvнийгээ "Сноб" сэтгvvлийн snob.ru сайтын блог-д «Хvнс ба согтууруулах ундаа» нэртэйгээр тавьжээ. Гэтэл уг фото нийтлэлийг хvмvvс маш ихээр сонирхож, сайтад зургаа оруулах хvсэлтэй хvмvvс олширсон байна. Харин одоо та бvхэнд фото зурагчин Лиза Жицкая «Анхны хундага уусны дараа.. » буюу  «Анхны удаа» фото тєслийг хvргэж байна. Энэхvv тєсєлд хvмvvсийн архинд татагдах дур сонирхол хэрхэн янз бvр байдгийг фото аппаратын чадал, фото зурагчны авъяасаар тод томруунаар харуулах болно.
Анхны хундага архи уусны дараа... Хадгалах
2011-03-05, 20:17